Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/00270

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 18 дугаар байранд оршин байрлах Гурван гал СӨХ-ны /УБГ00368, 182/ нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 012 дугаар байр 36 тоотод оршин суух, Дашдондогийн Энхсайханд /ХГ62080766/ холбогдох,

СӨХ-ны төлбөрт 406,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Очирсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлтдээ: Манай СӨХ нь 2014 оны 11 дүгээр сард байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 18, 18А, 18Б дугаар байруудын оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Иргэн Д.Энхсайхан нь 18 дугаар байрны 13 тоот, 31 м.кв нэг өрөө орон сууцыг эзэмшдэг бөгөөд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах заалт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар,үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох” үүргийг биелүүлэхгүй байгаа болно.  Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 13 тоот, 31 мкв нэг өрөө байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал 2014 оны 11,12 дугаар cap 25700 төгрөг, 2015 оны 1-ээс 12 дугаар cap 184200 төгрөг, 2016 оны 1-ээс 11 дүгээр cap 196350 төгрөг, нийт 406250 төгрөгийг Д.Энхсайханаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

 Хариуцагч Д.Энхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 206,450 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гурван гал СӨХ нь Д.Энхсайханаас 406,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 206,450 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Энхсайханд холбогдох 406,450 төгрөг гаргуулах тухай Гурван гал СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 206,450 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,837 төгрөгийн тал хувь болох 6418,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Энхсайханаас 6418,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гурван гал СӨХ-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ