| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/09312/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 432
| 2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/00432 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 62 байр 31 тоотод оршин байрлах Дорнын Шандаст хүлэг ХХК-ийн /5885273/ нэхэмэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо 13 дугаар хороолол, АОС 8а тоотод оршин байрлах Эс Ай Пи Эс Монголиа ХХК-д /5644283/ холбогдох,
4,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөгийн үнэ бүхий 11 м.куб Канад хийцийн байшингийн бараа материалыг 1 сарын хугацаатайгаар зээлээр худалдан авсан болно. Худалдан авагч Эс Ай Пи Эс ХХК нь Бараа худалдах худалдан авах 01 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар барааг хүлээн авсан өдрөө урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар 1 сарын дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бараа материалын төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Мөн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2 хувиар тооцон сар бүр нөгөө талдаа торгууль төлөхөөр тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд хариуцагч нь мөнгөө төлөөгүй. Иймд Бараа худалдах, худалдан авах 01 дугаар гэрээний төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, торгууль 960,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Баярхүү, хариуцагчийн төлөөлөгч Л.Батсайхан нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: хариуцагчийн төлөөлөгч нь 4,960,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Дорнын шандаст хүлэг ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнын шандаст хүлэг ХХК нь Эс Ай Пи Эс Монголиа ХХК-иас 4,960,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Л.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,960,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Дорнын шандаст хүлэг ХХК-д төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Баярхүү нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эс Ай Пи Эс Монголиа ХХК холбогдох 4,960,000 төгрөг гаргуулах тухай Дорнын шандаст хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нь 4,960,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,320 төгрөгийн тал хувь болох 47,160 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Эс Ай Пи Эс Монголиа ХХК-иас 47,160 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дорнын шандаст хүлэг ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ