Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, Д.Майцэцэг, Э.Нарангарав, Н.Мандах,

шүүгдэгч ******* /YJB/, Д.Э,

гэрч Ц.О, Д.Н, М.Б,

орчуулагч М.Саранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* /YJB/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 -т зааснаар болон мөн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Э нарт холбогдох эрүүгийн 1902000000351 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын  26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, *******-ний өдөр ........................... хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, .................................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................ тоотод оршин суудаг, урьд Монгол Улсад ял шийтгэл эдэлж байгаагүй, гадаад паспортын дугаар  , үнэмлэхний дугаар  , ******* /YJB/.

 

2. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 818 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн ..................... дугаартай, Хутаг- Уул овогт Д.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /YJB/ нь Монгол  Улсын иргэн Д.Этэй бүлэглэж буюу түүний дэмжлэг үзүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө ............................................................................ жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт Монгол улсын иргэн Д.Дийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар хохирогч Д.Дий нүцгэн зургийг өөрийн "Самсунг Нөүт-10" маркийн гар утсыг ашиглан гэрэл зургаар бэхжүүлэн авч, хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн,

            Монгол Улсын иргэн Д.Э нь:Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /Yun Jea Вод/-той бүлэглэж буюу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /YJB/ нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".................................." жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт Монгол улсын иргэн Д.Дийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхэд нь, мөн хохирогч Д.Дий нүцгэн зургийг гэрэл зургаар бэхжүүлэн авч, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хатгагчаар хамтран оролцсон,

Яллагдагч Д.Э нь 2019 оны 11 дүгээр сард гэрч М.Бг "Чи ах руугаа залгаж болохгүй шүү, ах нь чам руу өөр утаснаас залганаа, чамд 100.000 төгрөг нэмж өгнө. ... Нөгөө ******* гэдэг хүн чиний дугаарыг устгаагүй байж байгаад цагдаа нарт хэлчихсэн байна, наад утас чинь эмээгийн чинь дугаар юм уу, эмээгийн чинь дугаар одоо байгаа гэрийн чинь хаяг дээр байдаг юм уу. ... Наад дугаараа бүр хаагаад устгуулчих, цагдаа нар залгах юм бол эмээгээрээ яриулаад энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, өөр хүн барьж байсан юм гэж хэлээрэй, цагдаа нар бүр олоод ирэх юм бол ******* гэдэг хүнийг танихгүй, зам дээрээс гар өргөж байгаад ******* гэдэг хүний машинд суугаад Тэрэлжид очсон гэж хэлээрэй" гэх зэргээр худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж буюу 100.000 төгрөг амласан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч нь ******* /YJB/ шүүхийн  хэлэлцүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 01-нд бид нар Тэрэлжид очиж морь унаж, хоол идэж хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсөн. Тэгээд орой болж орчуулагчтайгаа нийлээд дөрвүүлээ ширээ засаад тойроод суугаад байж байтал араас 4 хүн ирсэн. Тэгээд бөөнөөрөө ширээ зассан зүйлүүдээ идэж уугаад байж байгаад унтацгаасан. Тэгээд шөнө ам хатаад би сэрээд хартал миний хажууд нүцгэн шахуу эмэгтэй нь тал нь хөнжлөөр хучигдсан, тал нь ил гарсан хэвтэж байсан. Тэгээд би ам хатаад байсан болохоор усаа уучихаад хэвтэж байсан эмэгтэй нь бие нь гоё харагдаад байхаар нь өөрийнхөө гар утсаар хэдэн зураг дарсан. Тухайн зураг дарах үед миний бодлоор тэр эмэгтэй сэрүүн байсан. Зураг дарах үед татгалзал байгаагүй. Би зураг дарчихаад унтаад өглөө болоход ариун цэврийн өрөөнд шүршүүрт орсны дараа нөгөө эмэгтэй босоод миний утаснаас зураг руу нь орж өөрийнхөө утсан дээр дарж авсан байсан. Би бодохдоо тэр эмэгтэйг бүх зүйлийг мэдсэн юм байна гэж бодсон. Тухайн үед би зөвхөн зургийг нь дарсан түүнээс биш биед нь хүрсэн, ямар нэгэн хүчирхийлэл хийе гэсэн бодол байгаагүй. Би зураг дарсан үйлдэлдээ уучлалт гуйсаар байгаа энэ үнэхээр миний алдаа байсан. Энэ явдал яагаад үймээн болсон бэ? гэхээр шүршүүрт ороод байж байсан чинь хажуу талын гэрт миний найз Солонгос байсан. Найз над дээр орж ирээд нөгөө орчуулагч чинь хүчиндүүлчихлээ гэсэн юм яриад байх юм юу болоод байгаа юм бэ? гээд над дээр орж ирэхээр нь би найздаа ямар ч тийм зүйл байхгүй би зүгээр нүцгэн байсан болохоор хэдэн зургийг нь дарсан гэж хэлсэн. Тэгээд би уснаас гараад хажуу талын гэр лүү яваад орсон чинь орчуулагч над руу дайраад чи Монголын хууль, дүрмийг мэдэхгүй байх шиг байна. Чиний энэ үйлдэл чинь 2-10 жилийн ялтай гэж надад хэлсэн. Тухайн үед надаас зүгээр надад амлалтын бичиг бичээд өгчих гэсэн. Бид 2 нэг хоёр хоногийн аяллын зорилготой ирсэн байсан болохоор 11 дүгээр сарын 03-ны өдөртөө чи Солонгос руу буцах бүрэн боломжтой чи зүгээр онгоцондоо суугаад явна. Чи харин надад бичиг хийгээд өгчих гэж надаас шаардсан. Тухайн үед би амлалтын бичгийг нь бичиж өгөөгүй. Тэгээд би чи намайг буруу юм хийсэн гээд байна би буруу юм хийсэн бол зүгээр өөрийнхөө бурууг хүлээж уучлалт гуйя гээд өвдөг сөгдөөд тэр эмэгтэйгээс уучлалт гуйсан. Тэгээд эмэгтэй нь хувьд тэр зүйлийг тоож байгаа юм байхгүй чи зүгээр амлалтын бичиг хийгээд өг гээд надаас шаардаад байсан. Тэгээд миний байсан гэрт хэдэн пиво үлдсэн байсан пивыг авчирч уугаад тамхи татаад надаас амлалтын бичиг өгөөч гээд шаардаад байсан. Тухайн үед пиво авах гээд орох үедээ миний цүнхнээс паспорт, түрүүвчийг авсан гартаа барьчихсан зогсож байсан. Тэгсэн чинь надтай хамт ирсэн миний найз Солонгос болохоор орчуулагч эмэгтэйг аргадаад бүгдээрээ ярилцъя гээд юу болсон бэ? гоймон чанаж өгөөд нөгөө эмэгтэй гоймонгоо идэж дуусчихаад нүүрэндээ маск тавиад сууж байсан. Тэгээд надаас тэр хооронд амлалтын бичиг бичээд өгчих гээд шаардаад байснаа чи амлалтын бичиг бичиж өгөхгүй бол хамаагүй цагдаа дуудна гэхээр нь би дарамттай хэлмэгдсэн юм шиг санагдсан болохоор үнэн мөнөө олъё би энэ бичгийг хийж өгч чадахгүй чи зүгээр цагдаагаа дууд гээд тийм байдалд хүрсэн. Тухайн үед 2, 3 цагийн хугацаанд байнга цагдаа дуудна гээд дуудахгүй байгаад байсан. Одоо ингээд бодоход надаас мөнгө авах гээд байсан юм уу ямар зорилготой байсныг нь мэдэхгүй байсан. Ямар ч байсан бид нарын хэлээр каксо гээд байгаа амлалтын бичиг гэдэг нь асар их хуулийн өмнө хүчин төгөлдөр бичиг гэдгийг мэднэ. Тэгээд би тухайн үйл явдлаас болж жил Монголд байж байна. Мэдээж эрүүл мэндийн болон сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Одоо Монголын хууль дүрмийг баримтлаад дуудсан цагт байнга ирж үнэн мөнөөр нь шийдүүлэхийн тулд цаг хугацаа хүлээгээд байж байна” гэв.

           

            Шүүгдэгч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “ 2019 оны 10-р  сарын 31-нд 2 Солонгос ирээд өөрсдийнхөө захиалсан буудалд хоносон. Тэгээд би 11 сарын 01-нд тосож аваад Тэрэлж рүү Монголын байгалийн гоо сайхныг үзүүлэхээр явахдаа замдаа Д.Д рүү утасдаж аваад  явсан. Д.Д багаасаа Солонгост байсан болохоор Солонгос хэлэндээ сайн байдаг учраас дагуулж явсан. Захиалагч нар дотроо нойлтой өрөө шаардаад байсан болохоор би 2, 3 газар өөрсдөд нь үзүүлсэн чинь Чин Чандманийг өөрсдөө сонгосон. Тэгээд ..................................д жолооч нартайгаа нийлээд 4 гэр авсан. .................................. жуулчны бааз жуулчид дагуулж ирэхэд жолооч нарт хямдралтай үнээр гэрт оруулдаг. Тэгээд бид нар дөрвүүлээ цай хоол идэж сууцгаасан. Сууж байгаад хөгжөөх үүднээс таньдаг дүү рүүгээ  яриад 2 охин байна уу? 2 Солонгос ирсэн юм гээд дуудсан. 2 охиныг хүргэж ирэхэд манай а гээд дүү найз охинтойгоо хамт дөрвүүлээ орж ирсэн. Тэгээд наймуулаа суугаад архи ууцгаагаад Д.Дий зохиосон босож зогсож байгаад ард нь зогсдог тоглоом тоглоод байж байхад би архи нэлээн уусан байсан болохоор босож чадахгүй оролцоогүй хараад байж байсан. Тэгээд би сууж байгаад архи нэмж уухад хохирогч Д.Д зүүн талын орон дээр хэвтэж байсан . би архи их уусан болоод утас андуурч эхнэр лүүгээ залгасан байсан. Би тэр гэрээс хэзээ гарснаа санахгүй байна” гэв.

 

Гэрч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр Тэрэлж рүү 1 ах, эгчтэй очоод бид хэд юм ярьж сууж байгаад архи уусан. ******* ах орчуулагч хийгээд байж байсан. Тэгээд бид хэд караокед сууж байгаад гэр гэртээ орохоор болсон чинь орчуулагч охин тасраад унахаар нь энэ охиныг яах ёстой юм бол гэсэн чинь ******* ах энд хонох юм гэж хэлэхээр нь за за гээд явсан. Тэгээд энэ Солонгос ах бас тэр гэрт хонохоор болсон. Нөгөө Солонгос ах бид 2 цаад талын гэр рүү очоод ******* ах тэнд байсан эгч, нэг ах, М.Б 4 цаад талын гэр рүү очсон. Тэгээд үүр цайж байхад хаалга тогшихоор нь тайлсан чинь М.Б орж ирэхээр нь яасан гэсэн чинь ******* ахын эхнэр нь ирээд бөөн юм болж байна гээд орж ирсэн. Тэгээд удалгүй орчуулагч охин орж ирээд учир зүггүй тамхи татаад пиво уугаад байхаар нь яасан юм гэсэн чинь аймар юм болоод би сая Солонгосынх нь утсыг авчихлаа гэхээр нь яагаад авч байгаа юм гэсэн чинь нойлын өрөө рүү орж тусдаа ярилцъя гээд нойлын өрөө ороод миний нүцгэн зургийг авчихсан аймар аймар зураг авсан би өөрөө мэдээд байсан үүрээр усанд орохоор нь зугтаагаад гараад ирлээ гэхээр нь за гээд тэгэхээр нь зургийг нь надад үзүүлээд утсыг нь халааснаасаа гаргаж ирсэн. Тэгээд араас нь надтай хамт байж байсан Солонгос ах гараад нөгөө Солонгос дээр очоод цагдаа дуудна гэхээр нь за за гэсэн чинь та нар гэрч нь шүү гэхээр нь бид хэд хэрэгт оролцоогүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд аймар тамхи татаад газар дээрээ 3 лааз пиво уусан. ******* ах руу залгаж дуудсан чинь согтуу ирээд эхнэр нь ирсэн байсан гэсэн” гэв.

 

Гэрч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “******* ахын уулзаад очоорой гэсэн ахтай уулзсан. Тэгээд найзуудтайгаа машинд суугаад явж Тэрэлжид очсон чинь ******* ах байсан. Бүгд ууж байгаад согтсон өөр өөрсдийнхөө гэр рүү явахаар болсон чинь  орчуулагч охин тасраад орон дээр унтсан байсан. Тэгээд бүгдээрээ гараад Солонгос ах орчуулагч охинтой үлдсэн. Тэгээд Ундраа найз Солонгос ахтай өөр гэрт, би ******* ахтай өөр гэрт орсон. Тэгээд Ундраа бид 2 унтаж байсан чинь орчуулагч охин орж ирээд Солонгос ах утсан дээрээ миний зургийг дарсан байна гээд уурлаад уйлаад байсан гэв. Бид нарыг 110 дугаартай гэрээс ******* ах дагуулж гарсан ” гэв.

 

            Гэрч Л.Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2019 оны 10 сарын 31-ний оройны 8-9 цагийн хооронд  ******* над руу согтуу залгахаар нь хариу өгөхгүй хэсэг чимээгүй сонссон чинь байна уу байна уу гээд ярьж ч чадахгүй цаана нь эмэгтэй хүн дуугарах шиг болохоор нь чи хаана байгаа юм ажилтай байж юу хийгээд яваад байгаа юм бэ  гэсэн чинь утсаа тасалчихсан. Тэгэхээр нь усанд орчихоод 9 болж байхад гэрээс гараад 10 өнгөрч байхад очсон. Тэнд очиход манай нөхөр маш их согтолттой, өөрийгөө сайн мэдэхгүй байсан. Нөхрийгөө байсан гэрээс нь аваад өөр гэрт дагуулаад хамт хоносон” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр над руу дугаартай утсаар ******* ах ярьж "ахынх нь таньдаг хоёр солонгос хүн Монгол улсад ирж байгаа, тэр хоёр Солонгос хүн Тэрэлжээр явна, морь унана, албан ёсны уулзалт байхгүй, чи хөтөч хийж орчуулаад газар тайлбарлаад яваад өгөөч ээ" гэж гуйсан. ... ******* гэдэг хүн над руу дахиж залгаад "чи хоёр хүүхэн олж чадах уу, энэ хоёр Солонгос хүнд хоёр хүүхэн олж өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би их гайхаж "өө би тийм зүйл бол мэдэхгүй, олж чадахгүй" гэж хэлсэн чинь Эрдэнэбилэг "өө тийм үү за за" гэж хэлсэн. ... Би 110 дугаартай амралтын гэрт ширээ засаад дуусахад Эрдэнэбилэг ах "за хэдүүлээ хол явж ирсэн юм чинь нэг нэг хундага архи ууя" гэж хэлээд архи хундагалсан, би цагаан дарсыг өөртөө хундагалж тэр хүмүүстэй тулгаад нэг уусан. Хоёр гурван хундага тулгаж уугаад байж байтал 2019.11.01 -ний орой 18 цагаас 19 цагийн хооронд шиг санагдаж байна гаднаас нэг эрэгтэй, гурван эмэгтэй нийт дөрвөн хүн орж ирээд гэрт суусан. Тэр хүмүүсийг Эрдэнэбилэг ах таньж байсан. Тэр эрэгтэй нь өөрийгөө "намайг ******* гэдэг" гэж нэрээ хэлсэн, харин нэг эгч өөрийгөө “Цэлмэг" гэж танилцуулсан, махлаг эгч байсан. Тэр хүмүүст архи хийж өгсөн чинь *******, Цэлмэг хоёр нь "Буцна, ажилтай" гэж хэлээд архи уухгүй байсан, харин дагаж ирсэн хоёр охин нь архи уухаар бол хоол идэж байж ууна гэж хэлсэн би тэр үгийг нь хоёр Солонгос хүнд орчуулж хэлж өгсөн. ******* гэдэг залуу нь ганцаар буцаад явчих шиг болсон харагдахгүй болсон, харин *******г дагаж ирсэн гурван хүүхэн 110 дугаартай гэрт үлдсэн. Тэгтэл Эрдэнэбилэг ах намайг гараад ирээч юм ярья гэхээр нь би дагаад гарсан чинь “ах нь аймаар онцгүй охидууд дуудчих шиг боплоо, архи уух ч үгүй, сонирхолгүй, хэл ам ч солилцохгүй юм, жаахан хөгжөөх хэрэгтэй байна, бас энэ өндөр Солонгос ******* нь чамайг Д.Дөө хөөрхөн хөөрхөн гээд байна, тэгэхээр нь би энэ миний хайртай дүү байгаа юм, халдаж болохгүй шүү гэж хэлсэн, асуудал байхгүй, миний дүү санаа зоволтгүй, ороод хөгжөөгөөд тоглоом тоглоод өг" гэж хэлээд хамт орсон. Эрдэнэбилэг ах гэрт за бүгдээрээ тулгъя" гэж хэлээд архиар шахаад эхэлсэн. Тэр охидууд нь бага зэрэг л архи уусан, намхан Солонгос эрэгтэй Ким Ман Су нь "та нарыг архи уухыг хүссэн хэмжээгээрээ уугаарай" гэж хэлсэн. Бид нар Солонгосчуудын тоглодог шийтгэлд нь архи уудаг тоглоом тоглосон. Би 2-3 удаа стаканы талаар архи уусан, дараа нь өөрөө ганцаараа цагаан дарс уусан. ... Би ядарч согтоод 110 дугаартай гэрийн зүүн талын орон дээр 23 цагаас 00 цагийн үед хэсэг амрахаар бүхэл хувцастайгаа гутлаа тайлж, хөнжил нөмрөөд хэвтсэн. Тэгтэл шөнө дунд миний хөлийг шагайнаас бариад алцайлгаж, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж, хөхнөөс барьж илээд байгаа үйлдэл мэдэрсэн, тэр үед би эсэргүүцэл үзүүлэх ухаан, чадамж байгаагүй, би зөөлөн дуугаар өөрийнхөө чадлын хэрээр "болохгүй ээ" гэж Солонгос улсын хэлээр хэлсэн. Тэгээд би ухаангүй болоод унтчихсан байсан, шөнө дунд 04:30 цагийн үед би сэрсэн. Сэрээд харахад би .................................. жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт сэрсэн, амралтын гэрийн гэрэл асаатай байсан, би амрахаар хэвтсэн зүүн талын орноос өөр ор буюу гэрийн хоймор хэсэгт байдаг том орон дээр сэрсэн. Тэр үед миний дээгүүр өмссөн хар өнгөтэй цамцыг үлдээгээд бусад бүх хувцсыг тайлж нүцгэлсэн байсан, харин миний хажууд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* чармай нүцгэн байдалтай унтаж байсан. Би орны хажуугаар харсан чинь миний өмд, трико, дотоож зэргийг цувуулаад газарт хаячихсан байсан, би тэр үед маш их айж чичрээд хувцсаа өмсөөд "за би одоо яах ёстой вэ" гэж бодоод анх хэвтсэн зүүн талын орон дээр очоод хөнжлөө дээгүүрээ нөмрөөд айж хэвтсэн. Тэр үед 110 дугаартай гэрт ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Би 04 цаг 30 минутаас хойш айж хөнжлөө дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал ******* гэдэг Солонгос хүн сэрээд гэр дотуур явж усанд орж байгаа бололтой шүршүүрний ус гоожих чимээ гарахаар нь би босоод гарах гэтэл тэр хүний утас цэнэглээтэй байхаар нь утсыг нь маш сэжигтэй санагдаад нээж үзээд галлерей цэсэнд нь орж үзэхэд намайг нүцгэлээд янз бүрийн байрнаас 7-8 ширхэг гэрэл зураг авсан байсан. Тэр зургийг би өөрийнхөө гар утас дээр 06 цаг 44 минутанд гэрэл зургаар бэхжүүлж авсан. *******ын утсыг нь аваад 109 дугаартай амралтын гэрт орсон. Намайг дугаартай амралтын гэрт ороход намхан биетэй Ким Ман Су гэдэг Солонгос гэрийн хойморын орон дээр нэг Монгол охинтой чармай нүцгэн байдалтай хэвтэж байсан, нөгөө охин нь хажуу талын орон дээр доогуураа нүцгэн хэвтэж байсан. Би тэр хүмүүсийг сэрээгээд "юу болоод байгаа юм бэ, ******* намайг хүчиндсэн байна" гэж уйлан хэлсэн. Тэгтэл Ким Ман Су гэдэг Солонгос хүн надтай зөрөөд гараад явсан, тэр хоёр Монгол охины намхан охин нь "чамайг унтаж байхад чинь тэр өндөр Солонгос хүн хойд талын хойморын орон дээр хамт өргөөд тавиад өгөөч гэж гуйгаад байхаар нь би хамт өргөж тавилцсан" гэж хэлсэн. Та хоёрт хүч хэрэглээгүй биз дээ гэж хэлсэн чинь "хүч хэрэглээгүй, шөнө ******* ахын эхнэр нь ирээд бөөн юм болсон" гэж хэлсэн. ... Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10:05 цагт Налайх дүүргийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн, би нотлох баримт болох *******ын гар утас, гадаад паспортыг бариад цагдаа хүлээгээд байж байхад Ким Ман Су гэдэг намхан Солонгос хүн ирээд миний гараас бүгдийг нь булаагаад аваад хар хурдаараа зугтаасан. Би араас нь гартал хаашаа гүйсэн нь мэдэгдэхгүй алга болсон. Цагдаагийн байгууллага ирэхээс өмнө ******* гэдэг хүн "чи хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ, тэрийгээ хэлээ, цагдаа дуудаж яах гээд байгаа юм бэ" гэж ятгаад байсан. ******* нь уучлаарай" гээд өвдөг сөхрөөд уйлаад гуйгаад байсан. ... Би ямар нэгэн байдлаар сээтэгнэх ч юм уу, яриа өдөх ч юм уу, хажууд нь очих ч юм уу огт тийм байдал гаргаагүй. ... Миний хөлнөөс барьсан, хөхийг барьсан, цамцыг дээшлүүлж байх шиг байсан, гараа доошлуулаад бэлэг эрхтнийг оролдоод, бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Би тэр үед биеэ хамгаалах чадваргүй байсан, Солонгос хэлээр "болохгүй ээ" гэж хамаг чадлаараа зөөлөн хэлсэн. Би толгойгоо ч өндийлгөж харж чадахгүй байсан, гэхдээ биенд мэдрэгдэж байсан. ... Би доороосоо даараад 2019.11.02-ны өглөө 04 цаг 30 минутанд сэрэхэд миний зүүн талын хавирганууд хавирганууд хөндүүрлэсэн, бас хэвлий давсаг орчмоор хатгаж зовиурлаж байсан. Би маш их гомдолтой байна, миний нүцгэн зурагнуудыг маш олон янзаар авсан нь миний хувьд маш их доромжлол гэж би үзэж байна гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 125-127, 128-129 дүгээр хуудас/, гэх мэдүүлэг,

Гэрч Ким Ман Су-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... бид нар 110 дугаартай гэрт идэж уух зүйлүүдээ гаргаж ширээ засаад архи , дарс ууж эхэлсэн. Бидний гэрт байж байхад *******ийн дүү нь гээд 1 эрэгтэй хүн 3 эмэгтэй хүн дагуулж ирсэн. Бид нар 110 дугаартай гэрт архи уусан. Харин орчуулагч Д.Д болохоор ганцаараа нэг шил дарс ууж байгаад гэрийн зүүн талын орон дээр түрүүлээд хувцастайгаа унтсан. Дараа нь ******* 110 дугаартай гэрийн хойморт байрлалтай орон дээр гараад ганцаараа унтсан.бид нар *******ийг унтахаар 20-30 минутын дараа бид нар 110 дугаартай гэрээс тарж 109 дугаартай миний байрлаж байсан гэр лүү орсон. Амралтын 110 дугаартай гэрт орчуулагч охин Д.Д, ******* 2 өөр тусдаа оронд унтаад үлдсэн. 2019 оны 11 р сарны 02 ны өглөө 07 цагт миний унтаж байсан гэрт Д.Д орж ирээд ******* миний нүцгэн зургийг авсан байна гэж хэлж орж  ирсэн. Гэсэн мэдүүлэг / 1 р хавтаст хэргийн 161 р хуудас/,

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 11 р сарын 01 ны өдөр тэрэлж рүү явсан манай нөхөр утас андуураад над руу залгах үед цаана нь эмэгтэйчүүд шуугилдаад байсан тул миний бие хойноос нь орой 23 цагийн үед очсон. Тэгээд би нөхөртөө уурласан бөгөөд нөхөр өөр гэр аваад бид 2 тэндээ хоносон. Өглөө 07 цагийн үед нэг солонгос ирээд манай нөхрийг аваад гарсан. Би ирэхгүй удаад байхаар нь араас нь зүүн захын гэрт ороход ким ман су, манай нөхөр 2 сууж байхад юу болсон талаар асуухад энэ хүний найз нь Д.Дий нүцгэн зургийг гар утсан дээр авсан байна гэсэн. Д.Д намайг дагуулж гараад утсан дээрх зургаа үзүүлсэн гэсэн мэдүүлэг, /1 р хавтас хэргийн 171 р хуудас/,

            Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” ... Тэгээд тэр хүмүүс 110, 109, 108 дугаартай гурван гэр авсан, эдгээр гэрнүүд "вип" гэр нь хоёр Солонгос иргэн нэг нэгээрээ орсон байсан, жолоочийн гэр гэж тусад нь авсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг гэрт оруулаад юмыг нь шалгаж хүлээлгэж өгсөн, тэр хүмүүс 110 дугаартай гэртээ орой 20 цагийн үед караоке 2 цаг авсан байсан, ингээд манай амралтын зүгээс зочин гэртээ орвол ороод байдаггүй, ямар нэгэн байдлаар үйлчлүүлэгчид дуудахгүй бол лүү ордоггүй. ... Тэгээд маргааш өглөө нь зочдодоо өглөөний цай 8 цаг 30 минутаас 10 цагийн хооронд өгдөг бөгөөд энэ үеэр нэг эмэгтэй Солонгосчуудад хүчиндүүлсэн байна гэж мэдэгдэхээр нь би явж очиход Д.Д гэх эмэгтэй рестораны гадаа уйлаад байж байсан. Тэгээд би тэр хүнээс юу болсон талаар асуухад Д.Д гэх эмэгтэй надтай цуг ирсэн Солонгос хүн намайг хүчиндсэн, миний гар утсыг булаагаад авчихлаа гээд бид хоёр тэр хүмүүс дээр очих үед хоёр Солонгос нь Эрдэнэбилэг гэх хүнтэй, түүний эхнэр гэх хүнтэй дөрвүүлээ 109 тоот гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд Д.Д нь Солонгос хүмүүсээс утсаа Солонгос хэлээр нэхсэн би Солонгос хэл гадарладаг болохоор юу хэлээд байгааг нь ойлгосон, энэ үед Эрдэнэбилэгийн эхнэр нь хоёр гар утас гаргаж ирээд аль нь чиний утас вэ гэтэл Д.Д нэг утсыг нь утсаа мөн байна гээд авсан. Тэгээд Д.Д цагдаа дуудсан гэхээр нь цагдаа ирэхийг хүлээсэн. Цагдаа ч тун удалгүй ирсэн юм гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 174-175 дугаар хуудас/,

            Гэрч А.гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...09 цаг болж байхад хөтөч гэх охин нэлээн түгшиж сандарсан байдалтай цүнхээ үүрсэн ирээд миний гар утсыг булаагаадаа, намайг хүчиндчихлээ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь зохион байгуулагчид хэлсэн... Намайг ороход... хоёр Солонгос хүний голд сүүлд ирсэн эмэгтэйчүүд суусан, жолооч ах дуу дуулсан. Бусад нь наад талын сандал дээр. Хөтөч гэх охин хэн нэгэнтэй ойр дотно байдалтай байгаа байдал огт ажиглагдаагүй..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/        

            Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “ Мөнгөн хөөс” авто угаалгын газартаа байж байхад миний дугаартай утас руу Д.Э ах өөрийн 9909*******89 дугаартай утсаар өдөр 12 цагаас 13 цагийн хооронд залгаад “ би Тэрэлжид байна, энд архи зардаггүй өдөр юм байна, чи гэрээс ороод 1 литрийн архи байгаа тэрийг наашаа дөхүүлээд өг ах нь бензин тосыг нь хийж өгнө” гэж хэлсэн би зөвшөөрсөн. Энэ явдлаас хойш 30-40 минутын дараа Д.Э ах дахиж залгаад “ Хард рок үйлчилгээний төвийн дэргэд хоёр хүүхэд зогсож байгаа тэрийг аваад ирээрэй” гэж хэлээд дугаарыг нь надад хэлсэн, скайтелийн дугаар байсан шиг санагдаж байна. Би Хард рокын гадаа очоод Д.Э ахын дугаар руу залгаад “ Бэлэгээ ах ярьсан уу” гэж асуусан чинь “өө тийм тийм” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр хүүхнийг аваад машиныхаа хойд талын суудал дээр суулгаад Баянзүрх дүүргийн Офицер орж өөрийнхөө найз эмэгтэй Цэнгэлийг аваад шууд Тэрэлж рүү явсан гэх мэдүүлэг..” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 1748-179 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ингээд М.Б бид хоёр ******* гэдэг ахын “Тоёота приус-30 машинд суугаад тэрэлж гэдэг газарт очсон. Тэрэлжид  амралтын газар байсан. Гэр амралтын газарт очоод ороход Солонгос  хоёр эрэгтэй хүн, ******* гэдэг ах. Д.Д гэдэг орчуулагч хүүхэн нар халамцуу согтуу байцгааж байсан. ... Ингээд байж байгаад орчуулагч Д.Д нэлээд согтсон бололтой агсам зан гаргах гэж байгаад болиод бид нарын байсан гэрийн баруун урд талын жижиг орон дээр гадуур хувцастайгаа хэвтэж “би яг тасрах гээд байнаа, би хэсэг унтаадахъя" намайг дуудаарай" гэж унтсан. Орчуулагч Д.Д ******* ахад итгэж байсан юм шиг байна ******* ахад хандаж хэлээд байсан. Орчуулагч Д.Д унтсаны дараа ******* ах хоёр Солонгос хүнд хандаж "энэ хоёр хүүхний алийг нь сонгохоо өөрсдөө мэд" гэж хэлсэн чинь жижиг биетэй Солонгос эрэгтэй хүн нь над руу харж инээгээд ******* ах руу Солонгос хэлээр юм хэлсэн чинь ******* ах надад хандаж "ахын дүү чамайг энэ жижиг Солонгос нь сонгосон байна" гэж хэлсэн. Тэр үед манай найз М.Б ******* ахад хандаж "би тэгээд яах юм бэ" гэж хэлсэн чинь ******* ах "энэ Солонгос нь Д.Дтэй үлдэнэ гэнээ хэдүүлээ энэ гэрээс гарч өөрт гэрт орж хононо гэж манай найз М.Бд хэлсэн. Тэгээд тэр өндөр Солонгос хүн нь орчуулагч Д.Дийг өргөж дийлэхгүй гэж ******* ахад хэлээд байх шиг дохио зангаагаар хэлсэн, би тэрийг нь ойлгож байсан.  Тэгтэл ******* ах "байж бай, энэ хоёрыг оруулж өгөөд буцаад ороод ирье" гэж хэлсэн. ... Тэгтэл цагийг нь санахгүй байна, гэгээ орж өглөө болж байхад орчуулагч Д.Д манай гэрт орж ирээд гэрэл асаахаар нь сэрээд  харсан чинь маш их сандарсан байдалтай байсан. Орчуулагч Д.Дий гар хөл нь салгалж, сандарч тамхи байна уу гээд байхаар нь би тамхи авч өгсөн Д.Д надад хандаж "хоёулаа уулзъя" гэж хэлэхээр нь би Д.Дтэй хамт 00-ын өрөөнд орсон чинь "чамд л гэж хэлэхэд энэ Солонгос хүн чинь миний нүцгэн зургийг өөрийн гар утсан дээрээ авсан байна, шөнө миний хувцсыг тайлаад намайг оролдоод байгаа нь мэдэгдэж байсан, би шөнө айгаад босч чадаагүй, өглөө усанд орсон хойгуур нь утсыг нь аваад гараад ирлээ" гэж надад хэлж гар утсан дээрх зураг үзүүлсэн чинь орчуулагч Д.Дий нүцгэн зургийг авсан байсан. ... Д.Дөө болохоор ******* ахад хандаж "би зөвхөн орчуулагчаар ажиллана гэж хэлсэн шүү дээ, яагаад намайг тэр гэрт хонуулж байгаа юм бэ, би танд найдаж байхад чинь" гэж хэлээд уйлж байсан. ... Би 2019.11.03-ны өдөр гэртээ байж байхад манай найз М.Б над руу залгаж "******* ах над руу сая залгаж байна, нөгөө асуудал чинь бүүр хүндэрсэн гэж байна, чи бид хоёрыг танихгүй, замаас гар өргөж байхад нь суулгаад танилцаад авч явсан гэж хэлсэн байна шүү, чи бид хоёрыг замаас гар өргөөд суусан гэж хэлээрэй гэж хэлсэн" гэхээр нь би "наад асуудал чинь хоёуланг нь буруу болох гээд байгаа юм биш үү, наад асуудал чинь хүндрэх юм бол бүх үнэнийг нь хэлнэ шүү, ганц зээл төлөх асуудлаас болж шорон орон орчих юм биш үү" гэж хэлсэн чинь манай найз М.Б "за тиймээ чиний зөв" гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 184-186 дугаар хуудас/

            Гэрч С.М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний таньдаг Цацаа гэдэг эгч фейсбүүк чатаар надад хандаж "амралтанд очоод үйлчлэх 2 охин хэрэгтэй, хоногийн 1*******.000 төгрөгөөр тохирно, чиний дугаарыг өгчихлөө шүү" гэж хэлсэн. Удаа ч үгүй миний дугаартай утас руу дугаартай утаснаас ******* гэдэг хүн залгаж яриад "Цацаагийн хүн үү" гэхээр нь би "мөн байна" гэж хэлсэн чинь "найзтайгаа хоёулаа байгаа юу" гэж хэлэхээр нь би "найзтайгаа байна" гэж хэлсэн чинь "Тэрэлж рүү авч ирэх такси явуулчихъя, Хард рок үйлчилгээний төв дээр очоод уулзчих" гэж хэлсэн. Тэгтэл нэг цагийн дараа дугаараас залгаад нэг эрэгтэй хүн "хаана явж байна, ирж байна уу" гэж олон удаа залгаж ярьсан. Би өөрийн найз Ц.Оад энэ тухай хэлээд гэрийнхээ ойролцоо дуудсан. ... Тэрэлж гэдэг газар явж очоод жуулчны баазын амралтын гэрт орцгоосон. Гэр дотор хоёр Солонгос эрэгтэй хүн, орчуулагч Д.Д, ******* ах дөрөв байсан. Тэр хэд нэлээд согтсон байсан. ... Хоол идэж байгаад архи ууж, караоке дуулсан, тоглоом тоглож байгаад ******* ах, манай найз Ц.О бид хоёрыг дагуулж гараад "та хоёр хөгжилтэй бай, аймаар уйтгартай гунигтай суугаад байна, мэддэггүй юм уу" энэ тэр гэж ярьж :айгаад "та хоёрт тус бүр 1*******.000 төгрөг өгнө, харин овсгоотой байх юм бол нэмж мөнгө өгнө" гэж хэлсэн. Бид нар буцаж ороод байж байхад орчуулагч Д.Д нэлээд согтоод гэрийн баруун урд талын орон дээр бүхэл хувцастайгаа гараад унтсан. Тэр үед ******* ах хоёр Солонгос хүнтэй Солонгос хэлээр ярьж байгаад манай найз Ц.Оад хандаж "чи энэ жижигхэн Солонгос хүнтэй хамт хононо'' гэж хэлсэн би тэр үед ******* ахаас "би яах юм бол" гэж асуусан чинь "чи санаа зоволтгүй мөнгөө авнаа, энэ өндөр Солонгос хүн тэр орчуулагч охиныг сонгосон" гэж хэлсэн тэр Солонгос хүн орчуулагч Д.Дийг өргөж өөрийнхөө унтах хойморын орон дээр тавих гэж оролдоод байсан. ... Тэгтэл 2019.11.01-нээс 02-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед орчуулагч Д.Д уйлчихсан орж ирээд "миний зургийг авчихсан байна шүү дээ" гэж хэлээд гар утсан дээр нүцгэн зургаа харуулсан. ... Маргааш өдөр нь буюу 2019.11 02-ны өдөр ******* ах над руу залгаж "чи ах руугаа залгаж болохгүй шүү, ах нь чам руу өөр утаснаас залганаа, чамд 100.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Энэ явдлаас хойш нэлээд хэд хоногийн дараа ******* ах над руу утасдаж "нөгөө ******* гэдэг хүн чиний дугаарыг устгаагүй байж байгаад цагдаа нарт хэлчихсэн байна, наад утас чинь эмээгийн чинь дугаар  юм уу, эмээгийн чинь дугаар одоо байгаа гэрийн чинь хаяг дээр байгаа юм уу" гэхээр нь би тийм шүү дээ гэж хэлсэн чинь ******* ах "өө пиздаа, наад "дугаараа бүүр хаагаад устгуулчих, цагдаа нар залгах юм бол эмээгээрээ яриулаад энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, манай бүүр өөр хүн барьж байсан юм гэж хэлээрэй, цагдаа нар бүр олоод ирэх юм бол ******* гэдэг хүнийг танихгүй, зам дээрээс гар өргөж байгаад ******* гэдэг хүний машинд суугаад Тэрэлжид очсон гэж хэлээрэй" гэж надад үг зааж өгсөн гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 187-188, 89-190 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн"...Лена 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр чатаар надруу Тэрэлжид ирсэн чинь хоёр Солонгос хүн нэг Монгол хүн байна уул нь  гурван Солонгос хүн байгаа гэсэн чинь нэг Монгол хүн байсан гэж хэлсэн... 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Лена чатаар Хотод буцаад ирлээ гэж хэлэхээр нь уг нь 2 хононо гэж байсан яагаад буцаад хүрээд ирэв гэхэд Лена харин буцаад ирлээ тэр Монгол ах нь хотод ирээд дахиад уулзана гэж хэлсэн гэсэн... Галаа ах ******* гэдэг хүнд чи Цасаагийн хүн үү гэж яриарай гэж үг зааж өгсөн байх..." гэх мэдүүлэг /1 -р хавтаст хэргийн 191 -192 дугаар хуудас/

            Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ байж байхад 14 цагийн үед манай найз а утсаар яриад "Тэрэлж рүү 15 цаг гэхэд явна шүү, Хард рок үйлчилгээний төвийн дэргэдээс явна шүү" гэж ярихаар нь би "чи намайг ирээд аваа" гэж хэлсэн. Намайг гэртээ байж байхад 15 цагаас 16 цагийн хооронд а манай гэрийн гадаа ирчихсэн байна гэж утсаараа  залгасан. Би гэрээс гараад очиход а өөрийн унаж хэрэглэдэг цагаан өнгөтэй, Тоёота приус-30 загвартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан, би жолоочийн  эсрэг талын урд суудал дээр суусан. Харин хойд талын суудал дээр аймаар будчихсан хоёр охин унтаад явж байсан. Манай гэрийн гаднаас  Тэрэлж рүү явсан, зам нь шороон замаар явж байсан болохоор 2 цаг гаран явсан байх, орой 18 цагийн үед гадаа гэгээ тасарч харанхуй болж байхад Тэрэлжид байдаг нэг амралтын газарт очсон. Бид нар бүгдээрээ машинаас бууж 110 дугаартай амралтын гэрт орсон. ... Орчуулагч Д.Д хоёр Солонгос хүн орчуулагч хийж Солонгосоор яриад байсан. Гэхдээ бүүр дотно байдал гаргаагүй, өвөр дээр  нь суух, архи, хоол ам руу хийж өгөх байдал ерөөсөө гаргаагүй. Үнсэлцэж янз бүр болоод байсан асуудал байхгүй гэх мэдүүлэг. /1-р хавтаст - 181-182 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.ийн “....Манай зээ охин М.Б 2019 оны 11 дүгээр сарын эхээр надаа гуйж миний 96860623 дугаартай утсыг 20 гаруй хоног барьж хэрэглэсэн. Тэр үед М.Б өөрийн гар утсаа барьж болохгүй байна гэж надад хэлж миний гар утсыг түр авсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “....******* ах "ах нь энэ 2 Солонгос хүнийг Тэрэлж рүү явж магадгүй, Солонгосчууд хүүхэн асууж магадгүй юм шиг байна. Чамд тиймэрхүү хүүхнүүдийн дугаар байна уу гэхээр нь би урьд танилцаж байсан охины дугаар байгаа, тиймэрхүү явдаг хүүхэн юм шиг байлээ та залгаад асуугаад үз гэж хэлээд Цасаа гэдэг нэртэй эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Би Цасаагийн  дугаар луу залгаж тиймэрхүү ажилд явчих хүн байна уу чиний дугаарыг  өгсөн шүү чи болбол хүүхэн олоод өгчхөөрэй гэж хэлсэн. Тэр үед Цасаа би өөрөө завгүй байна, өөр хүүхэн олоод өгье гэж хэлсэн... Тухайн үед би гэртээ эхнэрийн  хамт байсан болохоор ******* ахаас "хоёр хүүхэн очсон уу энэ тэр” гэж асууж чадаагүй..." гэсэн мэдүүлэг/1-p хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******- ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Монгол улс руу хуучин хувцас оруулж ирэх боломж хайхаар ирсэн, би найз Ким ман Суныг дагаж ирсэн. Манай найз Ким Ман сү бид хоёрыг 2019.10.31-ний өдөр Чингис хаа-улсын нисэх онгоцны буудалд дээр буухад манай найз Ким Ман сүгийн найз улсын иргэн ******* тосч аваад зочид буудалд байрлуулсан. Маргааш өдөр нь буюу 2019.11.01-ний өдөр манай найз Ким Ман сү нь улсын иргэн *******ээс "Монгол улсын үзэсгэлэнт байгалийг үзмээр гэдэг санал хэлж гэр жуулчны баазууд байрладаг газарт очсон. Би газрын нь сайн мэдэхгүй байна. Жуулчны бааз руу явахдаа *******ийн машинаар Улаанбаатар хотоос гарахдаа бизнесийн талаар ярих юм чинь нарийн хэллэгийг нь мэдэхгүй учраас орчуулагч авч хамт явна гэж ******* Д.Д гэдэг нэртэй орчуулагч эмэгтэйг авч явсан. Тэрэлж гэдэг газарт 11 р сарын 01 ний өдөр очоод Мэлхий хад үзсэн, морь унасан тэгээд ерөнхийдөө орой байсан учраас амрах жуулчны бааздаа очсон. Жуулчны баазад очоод 109, 110 дугаартай амралтын гэр авсан, 109 амралтын гэрт Ким Ман сү байрласан, би 110 дугаартай амралтын гэрт байрласан. 108 дугаартай амралтын гэрийг орчуулагч Д.Дд авч өгсөн 110 дугаартай амралтын гэрт оройн хоол идье гээд бид нар ширээгээ за архи уусан. Тэнд болохоор Ким Ман Сү, жолооч *******, орчуулагч Д.Д бид дөрөв архи пиво ууж, хоол идэж эхэлсэн. Тэгтэл жолооч ******* нь Ким Ман сү бид хоёроос "Манай дүү ирж болох уу" гэж асуухаар нь бид нар "Өөрөө мэдэхгүй юу, дуудвал дуудаж нар угаасаа Монгол хэл мэдэхгүй юм чинь" гэж хэлсэн. Нар жаргачихсан болсон хойно бид нар 110 дугаартай гэрт байж байхад 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс ирсэн. Тэр ирсэн хүмүүс бид нартай хамт архи уусан. Бид нарыг сууж байхад Д.Д, жолооч ******* хоёр чанга дуугаар ярилцаад маргалдаад байх шиг болохоор нь би “ Юу болсон" гэж асуусан чинь ******* жолооч орчуупагч охин Д.Дийг орчуулгын ажлын хөлсөнд 100 доллараар тохироод ирсэн чинь 1******* доллар болгож өсгө" гээд байна гэж надад хэпсэн, би энэ тухай Ким Ман сүтэй ярилцаж байгаад *******т хандаж "Чи мэдээд өгнө гээд хэлчих, бид нар амрах гэж ирчихээд хэрүүл хиймээргүй байна" гэж хэлсэн, дахиж хэрүүл хийгээгүй. Бид нар гэрт Караокений машин байсан учраас дуулсан, орчуулагч Д.Д болохоор "Би дарсанд дуртай" гэж Эрдэнэбилэгт урьдчилан хэлсэн байсан учраас Улаанбаатар хотоос Д.Дд дарс авсан байсан, дарсыг Д.Д уусан, тэгээд "Яагаад ганцхан дарс авсан юм бэ" гэж асууж байсан. Ким Ман сү бид хоёр Монгол архи градус өндөртэй болохоор ууж чадахгүй байсан, Солонгос улсаас өөрсдөө архи авч ирсэн байсан, жолооч *******  эхний гурван хундагыг заавал уух ёстой" гэж хэлээд бид нар уулгасан. Би цаг хэд болж байсныг сайн санахгүй байна хамгийн түрүүнд бидний архи ууж байсан 110 дугаартай гэрийн зүүн орон дээр орчуулагч охин Д.Д ганцаараа хувцастайгаа унтсан, би Д.Дийг унтснаас хойш 20-30 минутын дараа 110 дугаартай гэрийн голд байсан хамгийн том орон дээр хэвтсэн. Би хэвтэх үедээ нөгөө хүмүүстээ "Би хэсэг унтаадахъя" гэж хэлээд хэвтсэн чинь унтчихсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь миний хоолой хатчихсан ус уух гээд би босч ирсэн, усаа уучихаад ор руугаа буцаад ирсэн чинь миний орон дээр хүн байсан, би тэрийг харсан чинь орчуулагч Д.Д нүцгэн хэвтэж байсан, Д.Д гоё биетэй харагдахаар нь би хэдэн зураг дарчихаад буцаад унтсан. Ямар ч муу санаа  байгаагүй. Би өглөө сэрээд харсан чинь орчуулагч Д.Д буцаад өөрийнхөө оронд очсон байсан, би усанд орсон. Намайг усанд ороод байж байтал гаднаас найз Ким Ман Сү маань орж ирээд "Бөөн юм болж байна, чи Д.Дий зургийг нь дарчихсан юм уу" гэж хэлсэн, Би Ким Ман сүд "Чи гэртээ ороод байж бай, би уснаас гараад яваад очъё" гэж хэлсэн, би уснаас гараад хувцсаа өмсөөд Ким Ман сүгийн байрлаж байсан 109 дугаартай өрөөнд орсон чинь Д.Д Пиво уучихсан, тамхи татчихсан сууж байсан ба надаас "Чи яагаад зураг дарсан юм бэ" гэж асуухаар нь би өөр ч санаа байгаагүй, гоё харагдахаар нь зураг авсан юм, чамд муухай сэтгэгдэл үлдээсэн бол намайг уучлаарай" гэж хэлээд зөндөө их уучлалт гуйсан. Д.Д надад хандаж "Чи шоронд ормоор байгаа юм уу, миний ээж өмгөөлөгч, би зөндөө их хүн танина, чи шоронд ормооргүй байгаа бол" гээд надад цаас өгч амлалтын бичиг еөрөө бичиж байгаад амлалтын бичиг хийж өг, чи надад бичиг хийж өгөх юм бол солонгос руугаа явж болно гэж хэлсэн. Би амлалтын бичиг хийж өгөөгүй. Каксо гэдэг амлалтын бичиг маань Солонгос улсад мөнгө төгрөгтэй холбоотой хийгддэг учраас Д.Дд тийм амлалтын бичиг хийж өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Д.Д "Би цагдаа дуудчихсан байгаа, чи ачаагаа багла" гэж хэлсэн, би тухайн үед Д.Дд Би бичиг бол хийж өгч чадахгүй" гэж хэлээд өөрийн 110 дугаартай гэрт орсон. Намайг өрөөндөө орсон чинь миний цүнхтэй хувцаснуудыг онгойлгож дэлгэсэн байсан би эд зүйлээ бүртгэж үзсэн чинь гар утас, гадаад паспорт, түрийвч алга болсон байсан, би Ким Ман сүгээс "Миний юмнууд хаачсан юм бэ" асуусан чинь Д.Д манай гэрт орж ирэхдээ "Миний паспорт, гар утас, түрийвч" зэргийг барьчихсан орж ирсэн гэсэн. Манай найз Ким Ман сү нь Д.Дөөс миний юмнуудыг аваад миний утас дээр байсан Д.Дий зурагнуудыг арилгаж надад  өгсөн. мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  Би М.Б , Оюун -Ундрах гэж 2 хүнийг танихгүй. Нүүрэлдэж байж мэдүүлэг өгнө. гэсэн мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6228 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дэвсгэр даавуу , саарал өнгийн дотоож, хар өнгийн трикон дээр цус болон эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй " гэсэн дүгнэлт/1-p хавтаст хэргийн 199 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/609 дугаар"    

1. Д.Дий биед баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

3. дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. хүний биед хүч хэрэглэх, хүч хэрэглэсэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй

5. Д.Дий үтрээнээс 2019.11.02 болон 2019.11.05 ны өдөр авсан арчдас болон наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.

6. Д.Д нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. Д.Д жирэмсэлсэн эсэхийг тодорхой хугацааны дараа буюу бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсноос хойш 14 хоногоос дээш хугацаанд тогтоох боломжтой..." гэсэн дүгнэлт/1-p хавтаст хэргийн 209 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/611 дугаар" 1.******* Jea Вод/-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2. ******* /YJB/ нь хурьцал үйлдэх чадвартай байна.

            3. ******* /YJB/ нь бэлгийн замын халдварт өвчингүй байна..." гэсэн дүгнэлт/1-p хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,   

 

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

Бичмэл нотлох баримтанд үзлэг хийж хавтаст хэрэгт хавсарган авсан тухай тэмдэглэл, /хх-28 р хуудас/

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /Yun Jea Воg/ ийн rap утсан дээрх файлуудыг Д.Д нь өөрийн гар утсан дээр дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан 5 файл бүхий 1 ширхэг СиДи-г эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол. /1-р хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

Хохирогч Д.Дий өөрийн гар утсан дээр дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан 5 файл бүхий 1 ширхэг СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/

Хохирогч Д.Дий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн *******-48 дугаар хуудас/

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10е/7635 дугаартай албан бичгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /Yun Jea Вод/-ийн Самсунг Нөүт 10 маркийн гар утасны устгагдсан мэдээллийг сэргээж, зөөврийн хард дискэнд хуулбарлан ирүүлснийг хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 53-60 дугаар хуудас/

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10е/7635 дугаартай албан бичгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /Yun Jea Вод/-ийн Самсунг Нөүт 10 маркийн гар утасны устгагдсан мэдээллийг сэргээж, зөөврийн хард дискэнд хуулбарлан ирүүлснийг хүлээн авч, хэрэгт ач холбогдол бүхий мэдээллүүдийг сонгон авч СиДи-нд хуулбарлан эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл, уг СиДи-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас/

Скайтел ХХК-ийн , дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 70-74,91-98 дүгээр хуудас,

Мобиком ХХК ийн 9909*******89 дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 р хавтаст хэргийн 75-79 р хуудас/,

            Юнител ХХК-ийн дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэнд дурьдсан гэмт хэргүүдийг үйлдээгүй учраас шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулахаар улсын яллагчтай мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж  оролцлоо.

 

             Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Тэгээд бөөнөөрөө ширээ зассан зүйлүүдээ идэж уугаад байж байгаад унтацгаасан. Тэгээд шөнө ам хатаад би сэрээд хартал миний хажууд нүцгэн шахуу эмэгтэй нь тал нь хөнжлөөр хучигдсан, тал нь ил гарсан хэвтэж байсан. Тэгээд би ам хатаад байсан болохоор усаа уучихаад хэвтэж байсан эмэгтэй нь бие нь гоё харагдаад байхаар нь өөрийнхөө гар утсаар хэдэн зураг дарсан. Тухайн зураг дарах үед миний бодлоор тэр эмэгтэй сэрүүн байсан. Зураг дарах үед татгалзал байгаагүй. Би зураг дарчихаад унтаад өглөө болоход ариун цэврийн өрөөнд шүршүүрт орсны дараа нөгөө эмэгтэй босоод миний утаснаас зураг руу нь орж өөрийнхөө утсан дээр дарж авсан байсан гэсэн мэдүүлгээр хохирогчийг ор луу зөөгөөгүй, хохирогчийн хувцсыг тайлаагүй, хохирогчийн эсрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийгээгүй талаар мэдүүлснийг  шүүгдэгчийн өмгөөлөгч талаас гэрч Ким Ман Су, М.Б, Ц.О, шүүгдэгч Д.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг хэлэлцүүлсэн боловч дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч *******ийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".................................." жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт 2019 оны 11 дүгээр сарын 01 ны өдрийн 23 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 02 ны өдрийн 06 цаг 40 минутын хооронд хохирогчтой хамт байж түүний эсрэг хийсэн үйлдлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

            Мөн шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...Тэгээд наймуулаа суугаад архи ууцгаагаад Д.Дий зохиосон босож зогсож байгаад ард нь зогсдог тоглоом тоглоод байж байхад би архи нэлээн уусан байсан болохоор босож чадахгүй оролцоогүй хараад байж байсан. Тэгээд би сууж байгаад архи нэмж уухад хохирогч Д.Д зүүн талын орон дээр хэвтэж байсан. би архи их уусан болоод утас андуурч эхнэр лүүгээ залгасан байсан. Би тэр гэрээс хэзээ гарснаа санахгүй байна  гэсэн мэдүүлгээр  хохирогчийг шүүгдэгч *******той хамт гэрт зориуд үлдээгээгүй, туслалцаа үзүүлээгүй гэсэн үйлдлийн талаар мэдүүлснийг түүний өмгөөлөгчдийн зүгээс гэрч М.Б, Д.Н нарын мэдүүлгүүдийг давхар хэлэлцүүлжээ.

 

             Шүүгдэгч Д.Эийн үйлдэлтэй холбоотой өмгөөлөгч талын хэлэлцүүлсэн нотлох баримтууд нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй согтуурсан байсныг мэдсээр байж шүүгдэгч Д.Э нь шүүгдэгч *******той харилцан тохиролцон түүнийг зориуд үлдээсэн, гэрт байсан бусад хүмүүсийг урьдчилан тохиролцсоны дагуу гаргаж гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн үйлдлийг мөн үгүйсгээгүй гэж шүүх үзлээ.

            Улсын яллагч нь яллагдагчаар татсан тогтоол буюу яллах дүгнэлтэндээ шүүгдэгч Д.Эийн шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн үйлдлийг нь зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа хамтран оролцогчийн хэлбэрийг хатгагч гэж зөрүүтэй бичснийг зөвтгөж шүүгдэгч Д.Эийг уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж журамлан шийдвэрлэлээ.

 

            Иймд Шүүгдэгч ******* /YJB/ нь Д.Этэй бүлэглэж буюу түүний дэмжлэг үзүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".................................." жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт 00 цагийн орчим хохирогч Д.Дийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй үед түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь: Шүүгдэгч Д.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэгээд ..................................д жолооч нартайгаа нийлээд 4 гэр авсан. Тэгээд бид нар дөрвүүлээ цай хоол идэж сууцгаасан. Тэгээд би сууж байгаад архи нэмж уухад хохирогч Д.Д зүүн талын орон дээр хэвтэж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт:...Тэр Тэрэлж рүү 1 ах, эгчтэй очоод бид хэд юм ярьж сууж байгаад архи уусан. ******* ах орчуулагч хийгээд байж байсан. Тэгээд бид хэд караокед сууж байгаад гэр гэртээ орохоор болсон чинь орчуулагч охин тасраад унахаар нь энэ охиныг яах ёстой юм бол гэсэн чинь ******* ах энд хонох юм гэж хэлэхээр нь за за гээд явсан. Тэгээд энэ Солонгос ах бас тэр гэрт хонохоор болсон. Нөгөө Солонгос ах бид 2 цаад талын гэр рүү очоод ******* ах тэнд байсан эгч, нэг ах, М.Б 4 цаад талын гэр рүү очсон.  Гэсэн мэдүүлэг. Гэрч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт: ...Бүгд ууж байгаад согтсон өөр өөрсдийнхөө гэр рүү явахаар болсон чинь  орчуулагч охин тасраад орон дээр унтсан байсан. Тэгээд бүгдээрээ гараад Солонгос ах орчуулагч охинтой үлдсэн. Тэгээд Ундраа найз Солонгос ахтай өөр гэрт, би ******* ахтай өөр гэрт орсон... Бид нарыг 110 дугаартай гэрээс ******* ах дагуулж гарсан.” гэсэн мэдүүлэг,  Хохирогч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******* гэдэг хүн над руу дахиж залгаад "чи хоёр хүүхэн олж чадах уу, энэ хоёр Солонгос хүнд хоёр хүүхэн олж өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би их гайхаж "өө би тийм зүйл бол мэдэхгүй, олж чадахгүй" гэж хэлсэн чинь Эрдэнэбилэг "өө тийм үү за за" гэж хэлсэн. ... Тэгтэл Эрдэнэбилэг ах намайг гараад ирээч юм ярья гэхээр нь би дагаад гарсан чинь “ах нь аймаар онцгүй охидууд дуудчих шиг боплоо, архи уух ч үгүй, сонирхолгүй, хэл ам ч солилцохгүй юм, жаахан хөгжөөх хэрэгтэй байна, бас энэ өндөр Солонгос ******* нь чамайг Д.Дөө хөөрхөн хөөрхөн гээд байна, тэгэхээр нь би энэ миний хайртай дүү байгаа юм, халдаж болохгүй шүү гэж хэлсэн, асуудал байхгүй, миний дүү санаа зоволтгүй, ороод хөгжөөгөөд тоглоом тоглоод өг" гэж хэлээд хамт орсон. ... Би ядарч согтоод 110 дугаартай гэрийн зүүн талын орон дээр 23 цагаас 00 цагийн үед хэсэг амрахаар бүхэл хувцастайгаа гутлаа тайлж, хөнжил нөмрөөд хэвтсэн. Тэгтэл шөнө дунд миний хөлийг шагайнаас бариад алцайлгаж, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж, хөхнөөс барьж илээд байгаа үйлдэл мэдэрсэн, тэр үед би эсэргүүцэл үзүүлэх ухаан, чадамж байгаагүй, би зөөлөн дуугаар өөрийнхөө чадлын хэрээр "болохгүй ээ" гэж Солонгос улсын хэлээр хэлсэн. Тэгээд би ухаангүй болоод унтчихсан байсан, шөнө дунд 04:30 цагийн үед би сэрсэн. Сэрээд харахад би .................................. жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт сэрсэн, амралтын гэрийн гэрэл асаатай байсан, би амрахаар хэвтсэн зүүн талын орноос өөр ор буюу гэрийн хоймор хэсэгт байдаг том орон дээр сэрсэн. Тэр үед миний дээгүүр өмссөн хар өнгөтэй цамцыг үлдээгээд бусад бүх хувцсыг тайлж нүцгэлсэн байсан, харин миний хажууд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* чармай нүцгэн байдалтай унтаж байсан. Би орны хажуугаар харсан чинь миний өмд, трико, дотоож зэргийг цувуулаад газарт хаячихсан байсан, би тэр үед маш их айж чичрээд хувцсаа өмсөөд "за би одоо яах ёстой вэ" гэж бодоод анх хэвтсэн зүүн талын орон дээр очоод хөнжлөө дээгүүрээ нөмрөөд айж хэвтсэн. Тэр үед 110 дугаартай гэрт ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Би 04 цаг 30 минутаас хойш айж хөнжлөө дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал ******* гэдэг Солонгос хүн сэрээд гэр дотуур явж усанд орж байгаа бололтой шүршүүрний ус гоожих чимээ гарахаар нь би босоод гарах гэтэл тэр хүний утас цэнэглээтэй байхаар нь утсыг нь маш сэжигтэй санагдаад нээж үзээд галлерей цэсэнд нь орж үзэхэд намайг нүцгэлээд янз бүрийн байрнаас 7-8 ширхэг гэрэл зураг авсан байсан. Тэр зургийг би өөрийнхөө гар утас дээр 06 цаг 44 минутанд гэрэл зургаар бэхжүүлж авсан. ... Би тэр хүмүүсийг сэрээгээд "юу болоод байгаа юм бэ, ******* намайг хүчиндсэн байна" гэж уйлан хэлсэн.. ... Би доороосоо даараад 2019.11.02-ны өглөө 04 цаг 30 минутанд сэрэхэд миний зүүн талын хавирганууд хөндүүрлэсэн, бас хэвлий давсаг орчмоор хатгаж зовиурлаж байсан. гэх мэдүүлэг.  Гэрч Ким Ман Су-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...бид нар 110 дугаартай гэрт идэж уух зүйлүүдээ гаргаж ширээ засаад архи , дарс ууж эхэлсэн. Бидний гэрт байж байхад *******ийн дүү нь гээд 1 эрэгтэй хүн 3 эмэгтэй хүн дагуулж ирсэн. Бид нар 110 дугаартай гэрт архи уусан. Харин орчуулагч Д.Д болохоор ганцаараа нэг шил дарс ууж байгаад гэрийн зүүн талын орон дээр түрүүлээд хувцастайгаа унтсан. Дараа нь ******* 110 дугаартай гэрийн хойморт байрлалтай орон дээр гараад ганцаараа унтсан гэсэн мэдүүлэг,  Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” ... Тэгээд маргааш өглөө нь зочдодоо өглөөний цай 8 цаг 30 минутаас 10 цагийн хооронд өгдөг бөгөөд энэ үеэр нэг эмэгтэй Солонгосчуудад хүчиндүүлсэн байна гэж мэдэгдэхээр нь би явж очиход Д.Д гэх эмэгтэй рестораны гадаа уйлаад байж байсан. Тэгээд би тэр хүнээс юу болсон талаар асуухад Д.Д гэх эмэгтэй надтай цуг ирсэн Солонгос хүн намайг хүчиндсэн, миний гар утсыг булаагаад авчихлаа гээд бид хоёр тэр хүмүүс дээр очих үед хоёр Солонгос нь Эрдэнэбилэг гэх хүнтэй, түүний эхнэр гэх хүнтэй дөрвүүлээ 109 тоот гэрийн үүдэнд зогсож байсан.” гэх мэдүүлэг, Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...09 цаг болж байхад хөтөч гэх охин нэлээн түгшиж сандарсан байдалтай цүнхээ үүрсэн ирээд миний гар утсыг булаагаадаа, намайг хүчиндчихлээ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь зохион байгуулагчид хэлсэн...." гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ингээд байж байгаад орчуулагч Д.Д нэлээд согтсон бололтой агсам зан гаргах гэж байгаад болиод бид нарын байсан гэрийн баруун урд талын жижиг орон дээр гадуур хувцастайгаа хэвтэж “би яг тасрах гээд байнаа, би хэсэг унтаадахъя" намайг дуудаарай" гэж унтсан. Орчуулагч Д.Д ******* ахад итгэж байсан юм шиг байна ******* ахад хандаж хэлээд байсан. Орчуулагч Д.Д унтсаны дараа ******* ах хоёр Солонгос хүнд хандаж "энэ хоёр хүүхний алийг нь сонгохоо өөрсдөө мэд" гэж хэлсэн чинь жижиг биетэй Солонгос эрэгтэй хүн нь над руу харж инээгээд ******* ах руу Солонгос хэлээр юм хэлсэн чинь ******* ах надад хандаж "ахын дүү чамайг энэ жижиг Солонгос нь сонгосон байна" гэж хэлсэн. Тэр үед манай найз М.Б ******* ахад хандаж "би тэгээд яах юм бэ" гэж хэлсэн чинь ******* ах "энэ Солонгос нь Д.Дтэй үлдэнэ гэнээ хэдүүлээ энэ гэрээс гарч өөрт гэрт орж хононо гэж манай найз М.Бд хэлсэн. Тэгээд тэр өндөр Солонгос хүн нь орчуулагч Д.Дийг өргөж дийлэхгүй гэж ******* ахад хэлээд байх шиг дохио зангаагаар хэлсэн, би тэрийг нь ойлгож байсан.  Тэгтэл ******* ах "байж бай, энэ хоёрыг оруулж өгөөд буцаад ороод ирье" гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Тэрэлж гэдэг газар явж очоод жуулчны баазын амралтын гэрт орцгоосон. Гэр дотор хоёр Солонгос эрэгтэй хүн, орчуулагч Д.Д, ******* ах дөрөв байсан. Тэр хэд нэлээд согтсон байсан. ... Хоол идэж байгаад архи ууж, караоке дуулсан, тоглоом тоглож байгаад ******* ах, манай найз Ц.О бид хоёрыг дагуулж гараад "та хоёр хөгжилтэй бай, аймаар уйтгартай гунигтай суугаад байна, мэддэггүй юм уу" энэ тэр гэж ярьж :айгаад "та хоёрт тус бүр 1*******.000 төгрөг өгнө, харин овсгоотой байх юм бол нэмж мөнгө өгнө" гэж хэлсэн. Бид нар буцаж ороод байж байхад орчуулагч Д.Д нэлээд согтоод гэрийн баруун урд талын орон дээр бүхэл хувцастайгаа гараад унтсан. Тэр үед ******* ах хоёр Солонгос хүнтэй Солонгос хэлээр ярьж байгаад манай найз Ц.Оад хандаж "чи энэ жижигхэн Солонгос хүнтэй хамт хононо'' гэж хэлсэн би тэр үед ******* ахаас "би яах юм бол" гэж асуусан чинь "чи санаа зоволтгүй мөнгөө авнаа, энэ өндөр Солонгос хүн тэр орчуулагч охиныг сонгосон" гэж хэлсэн тэр Солонгос хүн орчуулагч Д.Дийг өргөж өөрийнхөө унтах хойморын орон дээр тавих гэж оролдоод байсан. ... Тэгтэл 2019.11.01-нээс 02-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед орчуулагч Д.Д уйлчихсан орж ирээд "миний зургийг авчихсан байна шүү дээ" гэж хэлээд гар утсан дээр нүцгэн зургаа харуулсан гэсэн мэдүүлэг, Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:. ... Орчуулагч Д.Д хоёр Солонгос хүн орчуулагч хийж Солонгосоор яриад байсан. Гэхдээ бүүр дотно байдал гаргаагүй, өвөр дээр  нь суух, архи, хоол ам руу хийж өгөх байдал ерөөсөө гаргаагүй. Үнсэлцэж янз бүр болоод байсан асуудал байхгүй гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ..Би цаг хэд болж байсныг сайн санахгүй байна хамгийн түрүүнд бидний архи ууж байсан 110 дугаартай гэрийн зүүн орон дээр орчуулагч охин Д.Д ганцаараа хувцастайгаа унтсан, би Д.Дийг унтснаас хойш 20-30 минутын дараа 110 дугаартай гэрийн голд байсан хамгийн том орон дээр хэвтсэн. Би хэвтэх үедээ нөгөө хүмүүстээ "Би хэсэг унтаадахъя" гэж хэлээд хэвтсэн чинь унтчихсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь миний хоолой хатчихсан ус уух гээд би босч ирсэн, усаа уучихаад ор руугаа буцаад ирсэн чинь миний орон дээр хүн байсан, би тэрийг харсан чинь орчуулагч Д.Д нүцгэн хэвтэж байсан, Д.Д гоё биетэй харагдахаар нь би хэдэн зураг дарчихаад буцаад унтсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/609 дугаар"     ...Д.Дий биед баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт , баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. " гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/611 дугаар" ... ******* /YJB/ нь хурьцал үйлдэх чадвартай байна. гэсэн дүгнэлт,   2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт., Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүгдэгч ******* /Yun Jea Воg/ ийн rap утсан дээрх файлуудыг Д.Д нь өөрийн гар утсан дээр дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан 5 файл бүхий 1 ширхэг СиДи-г эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, Хохирогч Д.Дий өөрийн гар утсан дээр дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан 5 файл бүхий 1 ширхэг СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. Хохирогч Д.Дий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10е/7635 дугаартай албан бичгээр ******* /Yun Jea Вод/-ийн Самсунг Нөүт 10 маркийн гар утасны устгагдсан мэдээллийг сэргээж, зөөврийн хард дискэнд хуулбарлан ирүүлснийг хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".................................." жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт шүүгдэгч ******* /Yun Jea Вог/-ийг  хохирогч Д.Дийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхэд нь хамт нэг гэрт хонуулахаар тохиролцон гэрт байсан хүмүүсийг гаргах, хохирогчийг шүүгдэгчийн ор луу зөөх зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь Шүүгдэгч  ******* /YJB/-ийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “.... Тэгээд би ам хатаад байсан болохоор усаа уучихаад хэвтэж байсан эмэгтэй нь бие нь гоё харагдаад байхаар нь өөрийнхөө гар утсаар хэдэн зураг дарсан. Тухайн зураг дарах үед миний бодлоор тэр эмэгтэй сэрүүн байсан гэсэн мэдүүлэг,  Шүүгдэгч Д.Эийн  шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэгээд наймуулаа суугаад архи ууцгаагаад Д.Дий зохиосон босож зогсож байгаад ард нь зогсдог тоглоом тоглоод байж байхад би архи нэлээн уусан байсан болохоор босож чадахгүй оролцоогүй хараад байж байсан. Тэгээд би сууж байгаад архи нэмж уухад хохирогч Д.Д зүүн талын орон дээр хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр Тэрэлж рүү 1 ах, эгчтэй очоод бид хэд юм ярьж сууж байгаад архи уусан. ******* ах орчуулагч хийгээд байж байсан. Тэгээд бид хэд караокед сууж байгаад гэр гэртээ орохоор болсон чинь орчуулагч охин тасраад унахаар нь энэ охиныг яах ёстой юм бол гэсэн чинь ******* ах энд хонох юм гэж хэлэхээр нь за за гээд явсан. Тэгээд энэ Солонгос ах бас тэр гэрт хонохоор болсон. Нөгөө Солонгос ах бид 2 цаад талын гэр рүү очоод ******* ах тэнд байсан эгч, нэг ах, М.Б 4 цаад талын гэр рүү очсон гэсэн мэдүүлэг,  Гэрч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Бүгд ууж байгаад согтсон өөр өөрсдийнхөө гэр рүү явахаар болсон чинь  орчуулагч охин тасраад орон дээр унтсан байсан. Тэгээд бүгдээрээ гараад Солонгос ах орчуулагч охинтой үлдсэн. Тэгээд Ундраа найз Солонгос ахтай өөр гэрт, би ******* ахтай өөр гэрт орсон. гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ******* гэдэг хүн над руу дахиж залгаад "чи хоёр хүүхэн олж чадах уу, энэ хоёр Солонгос хүнд хоёр хүүхэн олж өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би их гайхаж "өө би тийм зүйл бол мэдэхгүй, олж чадахгүй" гэж хэлсэн чинь Эрдэнэбилэг "өө тийм үү за за" гэж хэлсэн. ... Би 110 дугаартай амралтын гэрт ширээ засаад дуусахад Эрдэнэбилэг ах "за хэдүүлээ хол явж ирсэн юм чинь нэг нэг хундага архи ууя" гэж хэлээд архи хундагалсан, би цагаан дарсыг өөртөө хундагалж тэр хүмүүстэй тулгаад нэг уусан. Хоёр гурван хундага тулгаж уугаад байж байтал 2019.11.01-ний орой 18 цагаас 19 цагийн хооронд шиг санагдаж байна гаднаас нэг эрэгтэй, гурван эмэгтэй нийт дөрвөн хүн орж ирээд гэрт суусан. Тэгтэл Эрдэнэбилэг ах намайг гараад ирээч юм ярья гэхээр нь би дагаад гарсан чинь “ах нь аймаар онцгүй охидууд дуудчих шиг боплоо, архи уух ч үгүй, сонирхолгүй, хэл ам ч солилцохгүй юм, жаахан хөгжөөх хэрэгтэй байна, бас энэ өндөр Солонгос ******* нь чамайг Д.Дөө хөөрхөн хөөрхөн гээд байна, тэгэхээр нь би энэ миний хайртай дүү байгаа юм, халдаж болохгүй шүү гэж хэлсэн, асуудал байхгүй, миний дүү санаа зоволтгүй, ороод хөгжөөгөөд тоглоом тоглоод өг" гэж хэлээд хамт орсон. ...Бид нар Солонгосчуудын тоглодог шийтгэлд нь архи уудаг тоглоом тоглосон. Би 2-3 удаа стаканы талаар архи уусан, дараа нь өөрөө ганцаараа цагаан дарс уусан. ... Би ядарч согтоод 110 дугаартай гэрийн зүүн талын орон дээр 23 цагаас 00 цагийн үед хэсэг амрахаар бүхэл хувцастайгаа гутлаа тайлж, хөнжил нөмрөөд хэвтсэн. Тэгтэл шөнө дунд миний хөлийг шагайнаас бариад алцайлгаж, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж, хөхнөөс барьж илээд байгаа үйлдэл мэдэрсэн, тэр үед би эсэргүүцэл үзүүлэх ухаан, чадамж байгаагүй, би зөөлөн дуугаар өөрийнхөө чадлын хэрээр "болохгүй ээ" гэж Солонгос улсын хэлээр хэлсэн. Тэгээд би ухаангүй болоод унтчихсан байсан, шөнө дунд 04:30 цагийн үед би сэрсэн. Сэрээд харахад би .................................. жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт сэрсэн, амралтын гэрийн гэрэл асаатай байсан, би амрахаар хэвтсэн зүүн талын орноос өөр ор буюу гэрийн хоймор хэсэгт байдаг том орон дээр сэрсэн. Тэр үед миний дээгүүр өмссөн хар өнгөтэй цамцыг үлдээгээд бусад бүх хувцсыг тайлж нүцгэлсэн байсан, харин миний хажууд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* чармай нүцгэн байдалтай унтаж байсан. ... Цагдаагийн байгууллага ирэхээс өмнө ******* гэдэг хүн "чи хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ, тэрийгээ хэлээ, цагдаа дуудаж яах гээд байгаа юм бэ" гэж ятгаад байсан гэсэн мэдүүлэг,  Гэрч Ким Ман Су-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Амралтын 110 дугаартай гэрт орчуулагч охин Д.Д, ******* 2 өөр тусдаа оронд унтаад үлдсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд байж байгаад орчуулагч Д.Д нэлээд согтсон бололтой агсам зан гаргах гэж байгаад болиод бид нарын байсан гэрийн баруун урд талын жижиг орон дээр гадуур хувцастайгаа хэвтэж “би яг тасрах гээд байнаа, би хэсэг унтаадахъя" намайг дуудаарай" гэж унтсан. Орчуулагч Д.Д ******* ахад итгэж байсан юм шиг байна ******* ахад хандаж хэлээд байсан. Орчуулагч Д.Д унтсаны дараа ******* ах хоёр Солонгос хүнд хандаж "энэ хоёр хүүхний алийг нь сонгохоо өөрсдөө мэд" гэж хэлсэн чинь жижиг биетэй Солонгос эрэгтэй хүн нь над руу харж инээгээд ******* ах руу Солонгос хэлээр юм хэлсэн чинь ******* ах надад хандаж "ахын дүү чамайг энэ жижиг Солонгос нь сонгосон байна" гэж хэлсэн. Тэр үед манай найз М.Б ******* ахад хандаж "би тэгээд яах юм бэ" гэж хэлсэн чинь ******* ах "энэ Солонгос нь Д.Дтэй үлдэнэ гэнээ хэдүүлээ энэ гэрээс гарч өөрт гэрт орж хононо гэж манай найз М.Бд хэлсэн. Тэгээд тэр өндөр Солонгос хүн нь орчуулагч Д.Дийг өргөж дийлэхгүй гэж ******* ахад хэлээд байх шиг дохио зангаагаар хэлсэн, би тэрийг нь ойлгож байсан.  Тэгтэл ******* ах "байж бай, энэ хоёрыг оруулж өгөөд буцаад ороод ирье" гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг.   Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Гэр дотор хоёр Солонгос эрэгтэй хүн, орчуулагч Д.Д, ******* ах дөрөв байсан. Тэр хэд нэлээд согтсон байсан. ... Хоол идэж байгаад архи ууж, караоке дуулсан, тоглоом тоглож байгаад ******* ах, манай найз Ц.О бид хоёрыг дагуулж гараад "та хоёр хөгжилтэй бай, аймаар уйтгартай гунигтай суугаад байна, мэддэггүй юм уу" энэ тэр гэж ярьж :айгаад "та хоёрт тус бүр 1*******.000 төгрөг өгнө, харин овсгоотой байх юм бол нэмж мөнгө өгнө" гэж хэлсэн. Бид нар буцаж ороод байж байхад орчуулагч Д.Д нэлээд согтоод гэрийн баруун урд талын орон дээр бүхэл хувцастайгаа гараад унтсан. Тэр үед ******* ах хоёр Солонгос хүнтэй Солонгос хэлээр ярьж байгаад манай найз Ц.Оад хандаж "чи энэ жижигхэн Солонгос хүнтэй хамт хононо'' гэж хэлсэн би тэр үед ******* ахаас "би яах юм бол" гэж асуусан чинь "чи санаа зоволтгүй мөнгөө авнаа, энэ өндөр Солонгос хүн тэр орчуулагч охиныг сонгосон" гэж хэлсэн тэр Солонгос хүн орчуулагч Д.Дийг өргөж өөрийнхөө унтах хойморын орон дээр тавих гэж оролдоод байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоож байна. 

 

            Шүүгдэгч  Д.Э нь 2019 оны 11 дүгээр сард гэрч М.Бг "Чи ах руугаа залгаж болохгүй шүү, ах нь чам руу өөр утаснаас залганаа, чамд 100.000 төгрөг нэмж өгнө. ... Нөгөө ******* гэдэг хүн чиний дугаарыг устгаагүй байж байгаад цагдаа нарт хэлчихсэн байна, наад утас чинь эмээгийн чинь дугаар юм уу, эмээгийн чинь дугаар одоо байгаа гэрийн чинь хаяг дээр байдаг юм уу. ... Наад дугаараа бүр хаагаад устгуулчих, цагдаа нар залгах юм бол эмээгээрээ яриулаад энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, өөр хүн барьж байсан юм гэж хэлээрэй, цагдаа нар бүр олоод ирэх юм бол ******* гэдэг хүнийг танихгүй, зам дээрээс гар өргөж байгаад ******* гэдэг хүний машинд суугаад Тэрэлжид очсон гэж хэлээрэй" гэх зэргээр худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж буюу 100.000 төгрөг амласан болох нь Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. ... Би 2019.11.03-ны өдөр гэртээ байж байхад манай найз М.Б над руу залгаж "******* ах над руу сая залгаж байна, нөгөө асуудал чинь бүүр хүндэрсэн гэж байна, чи бид хоёрыг танихгүй, замаас гар өргөж байхад нь суулгаад танилцаад авч явсан гэж хэлсэн байна шүү, чи бид хоёрыг замаас гар өргөөд суусан гэж хэлээрэй гэж хэлсэн" гэхээр нь би "наад асуудал чинь хоёуланг нь буруу болох гээд байгаа юм биш үү, наад асуудал чинь хүндрэх юм бол бүх үнэнийг нь хэлнэ шүү, ганц зээл төлөх асуудлаас болж шорон орон орчих юм биш үү" гэж хэлсэн чинь манай найз М.Б "за тиймээ чиний зөв" гэж хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Маргааш өдөр нь буюу 2019.11 02-ны өдөр ******* ах над руу залгаж "чи ах руугаа залгаж болохгүй шүү, ах нь чам руу өөр утаснаас залганаа, чамд 100.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Энэ явдлаас хойш нэлээд хэд хоногийн дараа ******* ах над руу утасдаж "нөгөө ******* гэдэг хүн чиний дугаарыг устгаагүй байж байгаад цагдаа нарт хэлчихсэн байна, наад утас чинь эмээгийн чинь дугаар  юм уу, эмээгийн чинь дугаар одоо байгаа гэрийн чинь хаяг дээр байгаа юм уу" гэхээр нь би тийм шүү дээ гэж хэлсэн чинь ******* ах "өө пиздаа, наад "дугаараа бүүр хаагаад устгуулчих, цагдаа нар залгах юм бол эмээгээрээ яриулаад энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, манай бүүр өөр хүн барьж байсан юм гэж хэлээрэй, цагдаа нар бүр олоод ирэх юм бол ******* гэдэг хүнийг танихгүй, зам дээрээс гар өргөж байгаад ******* гэдэг хүний машинд суугаад Тэрэлжид очсон гэж хэлээрэй" гэж надад үг зааж өгсөн гэх мэдүүлэг. Скайтел ХХК-ийн , дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  Мобиком ХХК-ийн 9909*******89 дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Юнител ХХК-ийн дугаарын орсон гарсан ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Харин шүүгдэгч нарт *******-ийн хохирогч Д.Дийг согтууран биеэ хамгаалах чадваргүй үед бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсний дараа түүнийг нүцгэн байдлаар нь гар утсаараа зураг дарсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь шүүгдэгчийн хохирогчийг нүцгэн байдлаар нь гар утсаараа зураг авсан үйлдэлд хохирогчийг тохуурхан доромжлох, нэр төрд нь халдах сэдэлт зорилготой байсан эсэх, тухайн үед хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлсөн эсэх нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчилсэн хохирогчийг тохуурхан, доромжилж үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч ******* /YJB/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10-д зааснаар, шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчийг тохуурхан, доромжилж үйлдсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй тул шүүгдэгч ******* /YJB/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* /YJB/-ийг хохирогчийн согтуурсаны улмаас, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад  бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг шүүгдэгч Д.Эийн дэмжлэг туслалцаагаар хийсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан мөн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд, Хутаг-Уул овогт Д.Эийг шүүгдэгч ******* /YJB/-ийг  хохирогчийн согтуурсаны улмаас, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэлд хамжигчаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан мөн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,   гэрчийг худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор  ятгаж, шан харамж амласан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нарт холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсонтой холбогдуулан талуудаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтүүдийг хянан үзээд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй  байдал, шүүгдэгч ******* /YJB/-ийн эрүүл мэндтэй холбоотой хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйлд зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их хурлаас батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 5 жилээс 12 жилийн хорих ял болон өөрчлөгдсөн байх тул шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулах заалтыг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэн мөн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүгдэгч *******-оос 25 сая төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хавтастай “Самсунг Нөүт 10” маркийн гар утас 1 ширхэгийг улсын яллагч нь гэмт хэргийн үйл баримтын сэргээх боломжтой байдлыг харгалзан устгуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гар утсан дээрх мэдээллийг бэхжүүлсэн байх ба утсыг хэрэгцээндээ ашиглах боломжтой байдлыг харгалзан эзэмшигчид буцаан олгуулахаар саналууд тус тус гаргасныг шүүх хянан үзээд гэмт хэргийн ул мөрийг тусгай программ ашиглан бэхжүүлсэн байдлыг үндэслэн өмгөөлөгчийн саналын дагуу шүүгдэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.

 

            Мөн эд мөрийн баримтаар хавсаргасан “CD” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг СиДи, “эрүүгийн 1902000000351 дугаартай хэргийн эд мөрийн баримт” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг СиДи болон “шинжээчийн 2019.11.21-ний өдрийн №5375 дугаартай дүгнэлтийн хавсралт СиДи” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг Сиди зэргийг хэрэгт хавсаргаж хадгалуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч ******* /YJB/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10-д зааснаар, шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч ******* /YJB/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* /YJB/, Хутаг-Уул овогт Д.Э нар нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн согтуурсаны улмаас, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэргэлэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн.

Мөн шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг худал мэлүүлэг өгүүлэх зорилгоор  ятгаж, шан харамж амласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2 дахь хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* /YJB/-т 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эийг 4******* /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хутаг-Уул овогт Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4******* /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

                       

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

 

5. Шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* /YJB/, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хавтастай “Самсунг Нөүт 10” маркийн гар утас 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хавтастай “Г-519 дугаартай гомдолд эд мөрийн баримтаар хавсаргасан CD” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг СиДи, “эрүүгийн 1902000000351 дугаартай хэргийн эд мөрийн баримт” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг СиДи болон “шинжээчийн 2019.11.21-ний өдрийн №5375 дугаартай дүгнэлтийн хавсралт СиДи” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг Сиди зэргийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                                            ШҮҮГЧИД                               Д.ЧИНЗОРИГ

                                                                                                           Э.ЭНХЖАРГАЛ