Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 196

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ж.Дд холбогдох эрүүгийн 2007002840226 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн. Эрэгтэй. 21 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, ............................. тоотод оршин суух бүртгэлтэй

******* овгийн Ж.Д /  /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Д нь 2020 оны 06 дугаар сарын 18-ний ө, ,өр ******* дүүргийн 3 дугаар хорооны тоотод хохирогч О.Бтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь дээд урууланд шарх, дух баруун дээд зовхинд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гардаг өдрийн орой гэртээ сууж байтал ******* ах *******гийн гэрт очоод ******* ахыг аваад ирье гэж хэлсэн. Тэгээд манай найз охин ******* би ******* ах бид гурав ******* ахын гэрт очиход урдаас хэл амаар доромжлоод казахын шээснүүд ирж байна гэж хэлээд байсан. Тэр үед миний уур хүрээд нэг удаа цохисон. Би ахыгаа дагуулаад гэрээс гарах үед миний ардаас хувцсаа угааж чадахгүй муу казахын шээс гэж хэлсэн. Тэгэхэд нь 2-3 удаа дахин цохисон” гэв.

 

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад   гарч яваад орж ирэхдээ *******ыг дагуулаад нэг шил архи барьчихсан орж ирээд бид 3 цуг уусан. ******* архи ууц байхдаа би дүүтэйгээ муудалцаад гараад ирлээ танайд хоноё гэхээр нь тэг тэг гэсэн юм. Тэгээд орой 21 цагийн үед байх *******ын дүү нар нь гээд хоёр залуу, нэг хүүхэн *******ыг авч явна гээд орж ирснээ ахын мөнгөөр нь архи уулаа гээд намхан шар залуу нь над руу дайраад байхаар нь зугтаад гартал хашааны гадаа барьж аваад нүүр ам руу олон удаа цохиж зодсон.... ******* ахын мөнгөөр ахтай нь цуг архи уулаа, ахыг уруу татлаа гэж зодсон... Уруул язарч 2 оёдол тавиулсан, дух баруун дээд зовхи хөхөрсөн, эрүү ам жаахан хөндүүр болсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ний орой О.Б ахынх руу очоод ******* ах архи уугаад сууж байхад нь аваад гарах гэтэл хасгийн шээснүүд гээд доромжлоод байхаар нүүрэнд нь нэг удаа цохичхоод гарахад араас гарч ирээд дахиад доромжлоод осмоны үлдэгдэлүүд хүрээд ир казакын шээс гээд намайг нэг удаа баруун хацар хавьд цохихоор нь зөрүүлээд зүүн шанаанд нь цохиж унагахад хөлнөөс зуураад тавихгүй болохоор нь нүүрэнд нь 3 удаа цохьсон. Тэгээд би яваад өгөхөд О.Б ах тэндээ орилоод үлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 дугаар хуудас/

 

Гэрч З.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ний өдөр 22 цагийн үед манай ах ******* айлд архи ууж байна би согтоод байна та нар ирээд авчих надад хэлэхээр нь би дүү , түүний эхнэр бид тоот хашаанд байдаг О.Б /*******/-ийн гэрт очсон юм. О.Бын гэрт очсон чинь О.Б, , ******* 32 архи уучихсан сууж байсан бид гурвыг гэрт нь яваад орсон чинь О.Б гэдэг залуу бид та нар хасаг юм байна ш дээ бүгдээрээ бөөстэй казакууд биз дээ гээд бид гурвыг хэл доромжилсон бас хувцсаа угаадаггүй гэж хэлээд бид нарыг доромжлохоор нь би дүү биеэ бариад тэвчиж байснаа О.Б үгээр идээд байхаар нь даваа О.Бын нүүр лүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд ыг гэрээс чирч гаргаад хашааных нь үүдэнд газарт унагаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохиод бид нар О.Быг байсан газарт орхиод яваад өгсөн юм... Манай дүү улаан өнгийн фодволк хар өмд, цэргийн эрээн малгайтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар  хуудас/,

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* ахын гэрт очсон чинь *******, *******, гурав архи уучихсан гурвуулаа нэлээн согтуу байсан.******* гэрт орсон чинь ******* ахын бид гурвыг хасгийн шээснүүд, та нар өмсөж байгаа хувцсаа угааж чаддаггүй биз дээ, муу сайн османы үлдэгдлүүд гэж яс үндсээр нь доромжилсон чинь танай залуу ******* ахыг нүүр лүү нь баруун гараараа 3-4 удаа цохихоор би салгаад найз залуугаа авсан чинь ******* ах манай найз залууг гараараа түлхсэн. Тэгсэн манай найз Ж.Д ******* ахыг гэрээс чирч гаргаад хашааны үүдэнд нэг удаа цохихоор би Ж.Дыг салгаж аваад гэр рүүгээ явсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

 

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 21 цагийн үед ******* бид хоёр гарч дэлгүүр ороод нэг шил архи авч буцаж ирэх үед хашааны гадна О.Б гүйчихсэн явж байхаар нь яасан бэ гэхэд гаднаас хоёр залуу нэг хүүхэн орж ирээд нэг нь намайг цохисон гэж хэлсэн. Бид 3 гэр лүүгээ ороход тухайн хүмүүс байхгүй байсан. Араас нь Ж.Д гэх залуу орж ирээд ******* ахыг авч явна. ******* ахыг хоёр зуун мянган төгрөг өг гээд нэхээд муудалцаад О.Быг тэр залуу аваад гарсан. Хашааны гадна Ж.Д гэх залуу хэд хэдэн удаа гараараа цохиж унагаж байгаад дэвссэн. Тэгсэн О.Бын хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд Ж.Д гэх залуу яваад өгсөн " гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар  хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 08 шэ/433 дугаар:

 1. О.Бын биед дээд урууланд шарх, дух, баруун дээд зовхин,, зулгаралт,баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал" гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт зэрэг гэх дүгнэлт /хх-ийн 29-40 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдөр, ******* дүүргийн 3 дугаар хорооны тоотод хохирогч О.Бтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь дээд урууланд шарх, дух баруун дээд зовхинд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Тэгээд манай найз охин ******* би ******* ах бид гурав ******* ахын гэрт очиход урдаас хэл амаар доромжлоод казахын шээснүүд ирж байна гэж хэлээд байсан. Тэр үед миний уур хүрээд нэг удаа цохисон. Би ахыгаа дагуулаад гэрээс гарах үед миний ардаас хувцсаа угааж чадахгүй муу казахын шээс гэж хэлсэн. Тэгэхэд нь 2-3 удаа дахин цохисон” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....орой 21 цагийн үед байх *******ын дүү нар нь гээд хоёр залуу, нэг хүүхэн *******ыг авч явна гээд орж ирснээ ахын мөнгөөр нь архи уулаа гээд намхан шар залуу нь над руу дайраад байхаар нь зугтаад гартал хашааны гадаа барьж аваад нүүр ам руу олон удаа цохиж зодсон.... ******* ахын мөнгөөр ахтай нь цуг архи уулаа, ахыг уруу татлаа гэж зодсон... Уруул язарч 2 оёдол тавиулсан, дух баруун дээд зовхи хөхөрсөн, эрүү ам жаахан хөндүүр болсон байсан” гэх, Гэрч З.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “........О.Б гэдэг залуу бид та нар хасаг юм байна ш дээ бүгдээрээ бөөстэй казакууд биз дээ гээд бид гурвыг хэл доромжилсон бас хувцсаа угаадаггүй гэж хэлээд бид нарыг доромжлохоор нь би дүү биеэ бариад тэвчиж байснаа О.Б үгээр идээд байхаар нь О.Бын нүүр лүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд ыг гэрээс чирч гаргаад хашааных нь үүдэнд газарт унагаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохиод бид нар О.Быг байсан газарт орхиод яваад өгсөн юм” гэх, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....******* гэрт орсон чинь ******* ахын бид гурвыг хасгийн шээснүүд, та нар өмсөж байгаа хувцсаа угааж чаддаггүй биз дээ, муу сайн османы үлдэгдлүүд гэж яс үндсээр нь доромжилсон чинь манай залуу ******* ахыг нүүр лүү нь баруун гараараа 3-4 удаа цохихоор би салгаад найз залуугаа авсан чинь ******* ах манай найз залууг гараараа түлхсэн. Тэгсэн манай найз Ж.Д ******* ахыг гэрээс чирч гаргаад хашааны үүдэнд нэг удаа цохихоор би Ж.Дыг салгаж аваад гэр рүүгээ явсан юм" гэх, Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашааны гадна Ж.Д гэх залуу хэд хэдэн удаа гараараа цохиж унагаж байгаад дэвссэн. Тэгсэн О.Бын хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд Ж.Д гэх залуу яваад өгсөн” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/433 дугаар дүгнэлт, хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

      

Иймд шүүхээс шүүгдэгч Ж. Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Дд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал гаргасныг шүүгдэгч нь зөвшөөрсөн байдал шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: “Өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн. Одоо Сүлд худалдааны төвд албан ёсоор галчаар ажилд орон хөдөлмөрийн гэрээ байгуулсан иймд хэргийг улсын яллагчтай тохиролцсон ялын хүрээнд буюу 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлт зэргийг шүүх хянаад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцааны үүсэж гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээ зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн Ж.Дыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД