Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 124

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,   

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Л.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л., И.Б нарын өмгөөлөгч Э.Намжилцэрэн

Иргэний хариуцагч Б.Бы өмгөөлөгч С.Санжаажамц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар

Иргэний хариуцагч Б.Б, Б.А

Хохирогч Л.П, И.Б, Д.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б.Э, Д., Л.

Шинжээч Х.Дэмчиг

Гэрч Э.Х, Б.Э

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******гийн А.Дид холбогдох эрүүгийн 1807005310086 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******,******* оршин суудаг урьд Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, регистрийн   дугаартай ******* овогт *******гийн А.Д.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ................ улсын дугаартай Даевоо маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа түлш дууссан гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газрын орчимд Улаанбаатар-Хэнтий чиглэлийн засмал зам дээр орхин явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт 6.4-т заасан “Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон” 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурингийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу явж байсан ................ улсын дугаартай Хьюндэй Грейс маркын тээврийн тээврийн хэрэгслийн жолооч Ж. нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-т заасныг зөрчин зам дээр зогсож байсан ................ улсын дугаартай Даевоо маркын тээврийн хэрэгслийн ар талаас нь мөргөж ................ улсын дугаартай Хьюндэй Грейс маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.П, Б., Д. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.*******, Д.С, М.******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, Б.Тамир, Э., Б., Д., М., Ж., Н. нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Машин яасан нь мэдэхгүй унтарчихсан. Бага насны хүүхэдтэй явж байсан, хүүхэд уйлаад байхаар нь машинаасаа 4-5 метр зайд чулуу овоолчихоод явчихсан. Бензины заалт ажилладаггүй байсан. багцаагаар явдаг байсан.” гэв.

 

Хохирогч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт:“ ... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ ирэхээр Хэнтий аймгаас  Улаанбаатар хот орохоор орой 07 цагийн үед хөдөлсөн. 22 цагийн үед Цэнхэр мандал сум өнгөрөөд явж байх үеэр жолооч  зүүрмэглээд байхаар нь би 3-4 удаа хэлээд гайгүй болсон.  Тэгээд би унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон. Одоо биеийн байдал сайжрахгүй байгаа. Эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ээж хүү хоёроо алдсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардалд баримтаар 3,389,910 төгрөг нэхэмжилж байна. Ээж хүү хоёрын оршуулгын зардалд баримттай 12,585,300 төгрөг гарсан. Үүнийгээ нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Д.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд би өөрийн хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот явцгаасан. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Эмнэлгээр явсаар байгаад мөнгөгүй сүүлдээ хандив гуйж байна. Миний хөл хугарсан. Толгойны яс цөмөрч хагалгаанд орсон. Том хүүхэд маань аарцаг нь задраад дэлбээ яс нь хугарсан. Бага хүүхэд маань маш хүнд байгаа. Бид нар байнга эмнэлгээр явж байна. Хандиваар 3 сая гаран төгрөг цуглуулсан. Баримт цуглуулж чадаагүй. Бага хүү ******* маань нэг нүд нь харахгүй, толгойн зулай хэсэг нь ясгүй болсон. Энэ хүмүүс нэг удаа ч яаж  байна гэж асуугаагүй. Би хүүхдээ эмчлүүлээд бид 3-ын эмчилгээний зардал бараг 20,000,000 гаран төгрөг орсон. Тухайн үед би хүүхдээ л амьд байвал болоо гэж бодоод баримт цуглуулаагүй. Миний хүүхдүүд насаараа эмнэлгээр явах болж байгаа. Баримт цуглуулж чадаагүй. Цөөхөн л баримт цуглуулсан. Бага хүү маань дээр доор нүдтэй нэг нүд нь огт харахгүй болсон 3449469  төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...намайг очиход бүх хүмүүсийн биеийн байдал тааруу байсан. Одоо эхнэрийгээ харж байгаа. Гомдолтой байна. Хохирол төлбөр дээр эхнэр Л.Птай санал нэг байгаа...” гэв

 

Хохирогч Ө.Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдолтой байна. 2018 оны 09 сарын 18-нд манай эхнэр хүү нар маань автын осолд орж нас барсан. Өнгөрсөн оны 6 сард би А.Дтой яриад “та машинаа зам дээр тавиагүй бол манай эхнэр хүүхэд эрүүл саруул байх байсан” гэж хэлэхэд тэгээд би яах ёстой байсан юм бэ хүүхэд уйлаад байсан гээд утсаа тасалсан. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 17 сая гаран төгрөг болсон. 6,734,950 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар нэхэмжилж байна.” гэв

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. шүүхийн хэлэлцүүлэгт:” ...Би талийгаач ээж н өмнөөс оролцож байна. Ээжийнхээ оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Байгаа баримтын хувьд Л.Птай санал нэг байгаа ...” гэв.

 

Хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд аав , нөхөр нарын ар гэрээс оролцож байна. Манай нөхөр 2014 оноос хот хооронд хүн тээвэр хийдэг болсон. 2018 оны 09 сарын 18-нд нөхөр маань Улаанбаатар хот руу хүн тээвэрлэхээр явсан байсан. 2018 оны 09 сарын 19-нд *******ын цагдаагаас осол болсон талаар хэлсэн. Манай нөхөр сэхээнд байж байгаад нас барсан. Би 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Том нь 18 настай, дунах нь 9 настай, бага нь 3 сартай. Нөхөр бид хоёр дугуй засвар ажлуулахаар зээл авсан байсан. Аав, нөхөр хоёр маань манай гэр бүлийг гол тэжээдэг байсан. Оршуулгын зардал 17,000,000 төгрөг авто машины үнэ нийлээд 21,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Б 2017 оны 04 сард ******* дүүргийн 5 дугаар хороо Городокт төмөр хайлуулах үйлдвэр нээх гэж байгаа юм аа газар шорооны ажилд хэрэглэх гэсэн юм гэж хэлээд миний Даевоо маркын авто машиныг авсан. Машиныг өгч явуулахад өнгө үзэмж сайтай техникийн хувьд бүрэн бүтэн байсан. Солонгос улсаас оруулж ирээд нэг жил гаран л болж байсан. Б.Б машиныг авч явснаас хойш би машинаа нэг ч удаа хараагүй. Асуухаар найдвартай газар байгаа найдвартай хүн барьж байгаа гэж хэлсэн. Энэ техник манай компаний нэр дээр байдаг боловч сүүлийн 1 жил гаран Б.Б хариуцаж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Б.Бы эзэмшилд бүрэн шилжсэн байсан нь А.Дийн мэдүүлгээс бүрэн уншигддаг. Энэ талаар маргаагүй. Иргэний хууль болон улсын дээд шүүхийн тайлбаруудад энэ тухай заасан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Б.Б нь уг машиныг аваад 3 сар болсон гэж мэдүүлсэн байсан. Энэ худлаа манай машиныг аваад 1 жил 6 сар болсон. Хохирол төлбөрийн хувьд Б.Б нь уг машиныг эзэмшээд ашиг орлого олоод явж байсан. Миний хувьд иргэний хариуцагч Б.Бтай тохиролцоод хохирлыг 50/50 хувиар нь хариуцна .” гэв

 

Иргэний хариуцагч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уг машиныг аваад 1 жил 6 сар болсон нь үнэн. Гэхдээ Б.А нь элсний карьерын газар зарна гэж надаас мөнгө авсан. Тухайн газрынх нь зөвшөөрөл цуцлагдсан байсныг сүүлд мэдсэн. Уг машин нь 2018 онд  шүүхийн шийдвэр дээр очсон байсныг сүүлд нь мэдсэн. Ахаас мөнгө хэзээ өгөх вэ гэхээр удахгүй болно гэдэг. Уг машин энэ хүний нэр дээр байгаа гээд би хариуцлагаас мултрах гээгүй. Нэхэмжилж байгаа зүйлийн талыг нь төлнө...” гэв

 

Шинжээч Х.Дэмчиг шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Замын хөдөлгөөний дүрэмд чиргүүл дээр цацруулагч байрлуулсан нь ослын гурвалжин тавихаас чөлөөлөгдөхгүй. Жолооч суурин газрын замд 15 метр, суурин газрын гаднах замд ослын гурвалжинг 40 метрийн зайд байрлуулах үүрэгтэй. Түлш дууссаны улмаас зогсолт хийсэн тохиолдлыг зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. Мөн жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй, бензины заагуур ажиллахгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Жолооч бензин дуусаад зогсож байгаа тохиолдолд зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тухайн үед  ................ улсын дугаартай Даевоо маркын тээврийн хэрэгслийн акуммлъятор нь цэнэгтэй, гэрлэн дохионууд нь бүрэн бүтэн байсан. Жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байж жолоочийн үүрэг дуусгавар болно. Жолооч А.Дийн хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Хэдийгээр осол болоогүй жолооч түлш хийгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн хэдий ч жолоочийн дүрэм, үйлдэл хэвээрээ байна. Тухайн үед жолооч тээврийн хэрэгслээ зам дээр үлдээгээд явахдаа зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй, хойноос ирж байгаа тээврийн хэрэгсэл уг машиныг тойрч гарахын тулд заавал эсрэг урсгалд орж байж тойрч гарахаар байрлуулсан байсан... ” гэв

 

Гэрч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 09 сарын 18-нд жижүүртэй байхад өглөө 5 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо Городокийн замд осол гарлаа гэсэн дуудлагын дагуу бүрэлдэхүүнтэй очиж үзлэг хийсэн. Ослын газар очиход Даево маркийн авто машины араас Хьюндэй Грейс маркийн авто машин мөргөсөн осол гарсан байсан. Энэ хэргийн улмаас 6 хүний амь нас хохиросон байсан. Араас орсон машины жолооч машиндаа хавчуулагдсан байдалтай байхаар нь жолоочийг гаргаж, түргэн тусламж дуусан. Тухайн үед түлшийг нь  банкны доод талын боолтыг тайлж  юүлж авсан. Яг хэдэн литр түлш гарсныг санахгүй байна ” гэв

 

Гэрч  Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...А.Дтой машиныг аваад хайрганд явсан. Тэгээд хайргаа ачаад эргээд наашаа явж байгаад машин ямар ч тоггүй болоод унтарсан.  А.Д баруун тийш дараад замыг хажуулдаж тавиад тэгээд бид 2 машины эвдрэлийг үзээд хайгаад олоогүй. Тэгээд хамт явж байсан хүүхэд даараад шөнө 2 өнгөрч байхад машиныг зам дээр орхиод явсан...”гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.А.Д нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б ирээд намайг хашааны хайрганд яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд явсан. Би урьд нь тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө ы ................ улсын дугаартай Даевоо маркийн авто машинаар 2 удаа хайрганд нь явж өгсөн байсан. Ингээд 18 цагийн үед хүүхдийн цэцэрлэг тараад би хүү ийг аваад Б.Бы манаач Б.Эыг дагуулаад бид гурав улсын дугаартай Даевоо маркийн авто машиныг би жолоодоод ******* дүүргийн 5 дугаар хороо Элстэйд байрлалтай “Бүти” ХХК-ний элс, хайрганы карьер дээр очиж нарийн хайрга ачуулсан. Хайрга ачуулахад 30-40 орчим минут болсон байх. Хайргаа ачиж дуусаад 21 цагийн орчимд карьер дээрээс яг хөдлөхөд Б.Б надруу залгаад “Юу болсон гэхэд нь би хайргаа ачаад хөдлөх гэж байна” гэдгээ хэлсэн. Тэгээд карьерын хашаанаас гараад дөнгөж засмал замруу орж байтал авто машин хааз авахаа болиод хөх утаа хаях үед зам чөлөөлж зогсох гэтэл гүйцэт чөлөөлөгдөлгүй унтарчихсан. Тэгээд би автомашинаасаа буугаад ослын тэмдэг байгаагүй тул ойр хавьд байсан том чулуунуудыг Б.Э бид хоёр автомашинаас 4-5 метр орчимд зайд бөөгнүүлж тавьчихаад автомашины эвдрэлийг нь олох гээд чадлаараа бүх юмыг шалгаж үзсэн боловч огт асааж чадаагүй. Тухайн үед миний гар утас цэнэг нь дуусаад унтарчихсан байсан тул Б.Бд автомашин эвдэрчихсэн талаар хэлж дуулгаж чадаагүй. Тэгээд тэндээ автомашинаа ухаж үзсээр байтал бараг шөнийн 01 цаг орчим болсон, манай хүүхэд уйлаад даарсан байдалтай байсан тул Б.Э бид гурав алхаад гэрлүүгээ явсан. Тухайн үед автомашины дэргэд ч тэр замд ч гэсэн автомашинд гар өргөсөн боловч зогсоогүй. Тэгээд цаг гаруй хугацаанд алхсаар байгаад гэртээ бараг 03 цагийн орчимд орсон. Тэгээд гэртээ ороод ядарсандаа өглөө 07 цаг хүртэл унтчихсан байсан. Өглөө Б.Б залгаад “Юу болсон юм бэ, цагдаагаас яриад байна, аваар гарсан байна” гэж байна гэсэн. Тэгээд цагдаа дээр явж очсон юм. Яг тухайн үед автомашин юунаас болоод эвдэрсэн болохыг нь бол огт мэдээгүй, шатахууны датчик бол ажиллахгүй байсан, тэрийг нь тухайн үедээ мэдэж байсан. Автомашины аккумлятор ажиллах нь ажиллаж байсан, автомашиныг эвдрэлийг нь олох гэж байхдаа аваарийн гэрлээ асаалттай байлгаж байсан, тэгээд автомашиныг үлдээж явахдаа гэрэл дохиог нь унтраагаад явсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 84-86 дугаар хуудас/

 

            Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ ирэхээр Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өөрийн төрсөн ээж , хүү Тамир нарын хамтаар ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын авто машинд суугаад тэндээсээ 18 цагийн орчимд хөдөлцгөөсөн. Тэгээд миний санаж байгаагаар шөнийн 02-03 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум өнгөрөөд явж байх үеэр манай автомашины жолооч илт зүүрмэглээд хэд, хэдэн удаа урсгал сөрж өөдөөс ирж байгаа автомашины өөдөөс орчих гээд байхаар нь би 3-4 удаа ахаа та зүүрмэглээд байна шдээ гээд байхад ямар нэгэн юм огт хэлээгүй, буцаад л өөрийнхөө зам руу ороод яваад байсан. Тэгэхээр нь би арга ядаад болохгүй бол та жаахан унтаж байгаад явчих гэж хэлсэн. Тэгсэн ч өөдөөс ганц ч үг дуугараагүй. Тухайн үед нь манай талийгаач ээж бас хөөе чи зүүрмэглээд байна шдээ гээд сануулаад байсан. Тухайн үед манай талийгаач ээж бид хоёроос бусад нь бүгд унтчихсан явж байсан юм. Тэгээд ер нь удаагүй Цэнхэрмандал өнгөрч яваад би унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 81-85рт/,

 

            Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд би өөрийн төрсөн хүү Б.*******, Б. нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас гийн ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Улаанбаатар хот явцгаасан. Ингээд Хэнтий аймгийн Баян-Адаргаас явж байгаад би замдаа хоёр хүүхэдтэйгээ хамт унтаад явсан. Тэгээд унтаж байтал гэнэт түс тас хийгээд осол болчихсон байсан. Миний ухаан балартаад юу болсныг мэдээгүй гэнэт баахан хүмүүс болчихсон байсан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан. Тухайн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас жолоочийн хамтаар нийт 13 хүн сууж явсан. Жолооч , жолоочийн хажуугийн урд суудал дээр гэх эмэгтэй нярай хүүхэдтэйгээ, тэрний хажууд гийн хадам аав , жолоочийн яг ар талын суудал дээр би өөрийн хоёр хүү *******, нарын хамтаар, миний хажуу талд Л.П, Л.Пын хажууд түүний ээж Л.Пын нярай хүүхдийг тэвэрчихсэн манай ар талд *******, , нар явж байсан юм. Тэгээд бид нарын ар талд нилээдгүй их мах, хүмүүсийн ачаа бараа байсан юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 91-95рт/,

           

            Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу орж эмнэлэгт үзүүлэхээр өөрийн талийгаач эмээ гийн хамт 16 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас талийгаач гийн машинд суусан. Тэгээд орой харанхуй болж байх үед Улаанбаатар хот руу явсан. Тэгээд бид явах замдаа Цэнхэрмандал суман дээр очиж юм идээд автомашиндаа суугаад хөдлөхдөө замдаа унтацгаасан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Юу болсон талаар огт мэдээгүй. Надад өөр санаж байгаа юм байхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 105-108рт/,

 

            Хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот орохоор 16 цагийн орчимд талийгаач гийн автомашинд нугасанд буруу харж суусан. Би бараг шахуу хамгийн сүүлд суусан зорчигч нь байгаа юм. Тэгээд намайг суусны дараа талийгаач г хүүхэдтэй нь хамт гэрийнх нь ойролцоогоос очиж авсан. Тэгээд би явах замдаа Цэнхэрмандал суман дээр очих хүртэл унтаагүй, уг автомашины ус нь халаад нуурын давстай уснаас хийгээд яваад байсан. Тэгээд Цэнхэрмандал суман дээр 22-23 цагийн орчимд л очсон байх яг нарийн цаг хараагүй. Цэнхэрмандал сум дээр 30-40 минут болоод Улаанбаатар чиглэл рүү явсан. 00 цагийн орчимд Цэнхэрмандал сумын замын хажууханд байдаг гуанз орж хүмүүс хоол цай идэцгээсэн. Тэгээд тэндээ 1 цаг орчим болж хоол унд хүлээгээд идэж уугаад 01 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлцгөөсөн. Тэгээд би Цэнхэрмандалын гуанзнаас хөдлөөд л унтаад өгсөн байсан. Тэгээд нэг мэдэхэд би замын хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Босох гэтэл босож чаддаггүй толгой эргээд чанх дээшээ хараад хөдөлгөөн хийж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд автомашин руу харахад том автомашины араас мөргөчихсөн байсан. Тэгээд удалгүй маш хурдан түргэн тусламж ирээд бид нарыг авч явсан юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 117-119рт/,

 

            Хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчимд манай талийгаач нөхөр Ж. өөрийн ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас 12 зорчигч аваад гарсан. Тэгээд би замд утсаар ямар нэгэн байдлаар Ж.тэй холбогдоогүй. Маргааш өглөө нь сумынхаа хүнээс осол болсон байна гэдгийг нь сонсоод Улаанбаатар хот руу явахад манай аав осол болсон газар дээрээ нас барсан байсан. Харин манай нөхөр Ж. нь гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдээд тэндээ 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийнхээ улмаас нас барсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 96-99рт/,

 

            Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манай талийгаач ээж , манай хамгийн бага дүү Л.П, түүний талийгаач хүү Тамир нар нь манай нутагт хот хооронд тээвэр хийж явдаг жолооч Ж.тэй ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Улаанбаатар хот руу Л.Пыг хүүтэй нь хүргэж өгөхөөр явсан. Хүргэж өгөхдөө төмс ногоо, хувцас хунар болон 1 хонины гулууз мах хайрцаглаад аваад явсан. Тэгээд 21-22 цагийн орчимд би талийгаач ээж тэй утсаар ярихад Хурх тосгон орчимд явж байна гэж байсан. Хурх тосгон нь Баян-Адарга сумаас шороон замаар яваад 80 орчим км зайд байдаг. Тухайн үед Хурх орчимд явж байсан гэснээс өөр юм бол яригдаагүй. Ингээд маргааш өглөө нь 07 цагийн орчимд зам тээврийн осол гарчихлаа гэж дүүгээсээ сонссон юм. Манай дүү Л.П тухайн үед ухаан орохдоо талийгаач жолооч г та үүрэглээд урсгал сөрөөд яваад байна шдээ, үүрэглээд байвал унтаад яваач гэж зөндөө хэлсэн боловч ямар ч хариу дуугараагүй гэж байсан. Хэд хэдэн удаа автомашинтай мөргөлдөх шахсан. Нэг мэдэхэд яасан болохыг мэдэхгүй болсон гэж эмчилгээ хийлгээд хэд хоногийн дараа ухаан ороод хэлсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 100-104рт/,

 

            Хохирогч А.Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай эхнэр , хүү нар хөдөө агаартай гээд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд байцгааж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр хүү г дагуулаад Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу ирэх гээд 19-20 цагийн орчимд гарсан болов уу гэж бодож байна. Тэгээд 23 цагийн орчимд манай эхнэр надтай Хэнтий аймгийн Жаргалтхаан орж явна гээд ярьж байсан. Тэгээд шөнө дунд 00-01 цагийн орчимд Цэнхэрмандал сум дээр байна хоолонд орж байна гээд ярьж байсан. Тэгээд би 05 цаг өнгөрч байхад жолооч тэй хамт явж байгааг мэдэж байсан учир утас руу нь хэд хэд залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд залгаад байж байтал цагдаа утсыг нь аваад осол аваар гарсан талаар хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 112-116рт/,

 

            Хохирогч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай талийгаач ээж , ******* хоёр Хэнтий аймгийн Баян-Адаргаас Улаанбаатар хот руу ийг эмнэлэгт үзүүлэхээр явж байсан. Тэгээд миний хувьд замдаа явж байхад тэр хоёртой холбогдоогүй. Маргааш үүрээр хэрэг болсны дараахан эмнэлгээс над руу ярьсан тул осол болсон талаар мэдсэн. Манай талийгаач ээж гийн хувьд ослоос болоод эмнэлэгт ирээд удалгүй нас барсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 109-111рт/,

 

            Хохирогч Ц.И.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр Л.П, талийгаач хүү Тамир, талийгаач хадам ээж нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манайд ирэхээр гарсан. Миний хувьд тухайн үед хэдэн цагийн үед тэндээс хөдөлсөн болохыг мэдэхгүй, замдаа 00 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Жаргалтхаан суман дээр явж байна гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш шөнө болчихсон байна гэдэг утгаар яриагүй. Өглөө Улаанбаатар хотруу орж ирэх үеэрээ ярья, тэгэхэд нь би тосч авах бодолтой байсан юм. Ингээд маргааш өглөө би эхнэр Л.Пруу хаана явж байгааг нь асуухаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан, харин 05 цаг өнгөрч байх үед эмнэлэгээс ярьж байна, танай эхнэр осолд орсон байна, *******ын эмнэлэг дээр ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би *******руу Улаанбаатар хот дахь гэрээсээ 30 орчим минут яваад очсон, эмнэлэг дээр очиход баахан хүмүүс бужигналдаад осол болсон хүмүүсийн ар гэрийнхэн ирчихсэн хаана хэн юу байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байсан. Тэгээд би өөрийн эхнэрээ хаана байгааг нь олж очиход манай эхнэрийн биеийн байдал бол маш хүнд ухаангүй байдалтай байсан. Тэндээс манай эхнэр Л.Пыг даруй Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгрүү эмнэлгийн автомашинаар тээвэрлэн авч явсан. Тухайн үедээ энэ байдалд маш их цочирдож самгардаад юу болоод өнгөрсөн болохыг ч мэдэхгүй байна. Миний хувьд энэ хэргийн улмаас өөрийн төрсөн хүү болох Тамир, хадам ээж нарын амь насыг алдсан, асар их сэтгэлийн шархтай үлдсэн. Миний эхнэр Л.П эрүүл мэнд болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Энэ байдлууд нь надад болон манай эхнэрт маш их сэтгэл санааны хүнд цохилт өгсөн, бидний энэ сэтгэлийн шарх бол юугаар ч орлуулж хэзээ ч нөхөгдөж барахгүй болов уу, мөн сэтгэл санаанаас гадна эдийн засгийн хохирол ч учирсан. Миний хүү И.Бын Тамирыг оршуулахад нийт зардал нь 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг болсон... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 86-88рт/,

 

            Иргэний хариуцагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уг ................ улсын дугаартай Даевоо маркын автомашин нь миний “Эн Си Эйч Эн” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн. Би уг автомашины бүрэн бүтэн байдал техникийн нөхцөл ямар байгаа асуудлыг мэдэхгүй байсан. Б.Бд уг автомашиныг хүлээлгэн өгснөөс хойш Б.Быг хариуцаж байсан гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 120-122рт/,

 

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “шөнө дунд над руу А.Д залгаад автомашин эвдэрчихлээ гэж хэлэхээр нь яагаад зүгээр байж байгаад эвдэрчихдэг юм бэ гэж ярилцаад би дахин дахин яг юу нь болохгүй байгаа юм бэ гэж залгаж ярьж байгаад утаснууд нь унтарчхсан. Тэгээд хэсэг залгаад холбогдохгүй байж байгаад 2-3 цагийн дараа Б.Эын утас нь холбогдоод бид нар автомашинаа орхиод гэртээ алхаад хүрээд ирсэн. Гадаа хүйтэн байхаар нь өглөө очиж асаая гэж байсан гэхээр нь замаа чөлөөлж зогссон уу гэхэд тал нь зам дээр тал нь замаас гарчихсан гэхээр нь хойно нь харагдахаар тэмдэг тавьсан уу гэхэд Б.Э хойноо чулуу овоолоод тавьсан байгаа, харагдахаар юм тавьсан гэж байсан. Тэгэхээр нь би өглөө нь ******* руу очно гэж бодоод байж байтал удалгуй өглөө цагдаагаас залгаад зам тээврийн осол болсон талаар мэдэгдээд цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 131-134рт/,

 

            Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүти” ХХК-ны элс хайрганы карьер дээрээ байж байтал 17 цагийн үед 99113710 гэсэн дугаартай махлагдуу эрэгтэй ирээд ................ улсын дугаартай Даевоо маркийн машин орой ирж 4 рейс буюу 48 м.куб хайрга авна гээд тухайн хайрганы тооцоог бүрэн төлчихөөд яваад өгсөн. Ингээд орой 20 цаг 36 минутад ................ улсын дугаартай Даевоо маркийн машин орж ирээд 12 м.куб 0.5, 5-10-ын хайрга, чулуу хольж ачуулаад 20 цаг 50 минутын орчимд гарсан. Ингээд би уг машиныг явснаас хойш 30 орчим минутын дараа ******* руу ороод буцаж явахад нөгөө автомашин зам дээр ямарч гэрэл, дохиогүй зогсож байхаар нь очтол нөгөө хүмүүс машиндаа юм хийгээд зогсож байсан... гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 140рт/,

 

            Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт зам тээврийн осол гарч олон хүний амь нас хохирсон хэргийн газрын үзлэгт миний бие оролцсон. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийх явцад ................ улсын дугаартай Даевоо маркын өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул түлшний банкны доод ёроолын боолтыг тайлж үзэхэд түлш дуусаж 1 литр орчим түлш гоожсон. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийсний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулахаар асааж явахын тулд миний бие эхлээд 25 литр түлш хийхэд тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул дахин 25 литр түлш нэмж хийж байж тээврийн хэрэгслийг асааж журмын хашаанд авч ирж байрлуулсан юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 141 рт/,

 

            Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүйтний гуанз гэх газраас манай охин , г дагуулаад Улаанбаатар хотруу явахаар 1632 ХЭА улсын дугаартай грейс маркийн автомашинтай явсан... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 145рт/,

 

            Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд явж байгаад гэртээ оройн 20 цагийн үед иртэл манай нөхөр А.Д хүү ийн хамтаар байхгүй байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байхад А.Д элс хайрганд Городок руу явах юм шиг байна гэж нэг ярьсан. Тэгээд би *******ад гэртээ ирээд гар утсаа цэнэглээд А.Дтой ярьтал элсний карьер дээр байна гэж ярьсан. Тэгээд дахиад таг чимээгүй болчихсон. Шөнө дунд 02-03 цагийн орчимд байх А.Д хүү ийгоо дагуулчихсан Гродокоос алхаад ирлээ гэчихсэн манай хүү тэр хоёр даарсан байдалтай манай хүү уйлчихсан орж ирцгээсэн. Тухайн үед А.Дийн таньдаг Б.Б гэх залуугийн гуйлтаар найз Б.Эын хамтаар Гродок руу элсэнд явсан байсан. Тэгээд автомашин нь эвдрээд зогсчихлоо гэсээр шөнө дунд орж ирсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 150-151 рт/,

 

            Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/509 дугаартай “...Л.Пын биед баруун шаант болон тахилзуур ясны хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.26/, баруун гадна болон дотор хавчаарын хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.26/, нүүр баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүлд мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 153рт/

            - 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/507 дугаартай “...Б.*******ийн биед дух ясны цөмөрсөн хугарлын мэс заслын дараах байдал /2018.09.21/, титэм заадас дайрсан, баруун зайл ясруу үргэлжилсэн зөрөөтэй, баруун нүдний дээд хана, дотор хана дайрсан нийлмэл хугарал, их тархины баруун дух болон зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөгийн духны урд дэлбэн, суурин түвшинд цусан хураа, эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 157рт/

            - 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/504 дугаартай “...Б.гийн биед аарцаг ясны хугарал, хэвлийд зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар эрүүлд мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 161 рт/,

            - 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/506 дугаартай “...Д.Сийн биед зүүн талын нүдний ухархайн дээд хана, хажуу хана, доод хана, зүүн хацар ясны нум дунд хэсгээр зөрөө багатай, суурь ясны бага далавчруу үргэлжилсэн, хоншоор яс, тагнай яс дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн доод дотор ханын хугаралд имплант суулгасан мэс заслын дараах байдал /2018.10.02/, баруун шаант тахилзуур ясны хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.24/, баруун өсгийн ясны хугарал, духанд няцарсан шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 165рт/,

            - 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/508 дугаартай “...Д.ы биед зүүн тавхайн 1,2,3,4,5-р хурууны далд хугарал, зүүн тавхайн 3,4-р хурууны шивнүүрийн хугарал мултралыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.24/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 169рт/,

 

- 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/505 дугаартай “...М.ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын нүдний ухархайн дээд хана, доод хана, дотор ханын нийлмэл хугарал, их тархины дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн шилбэний дотор хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 173рт/

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/103 дугаартай “...Талийгаач Б.Тамирын цогцост уушгины эдийн няцрал, уушги уналт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 177-179рт/

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/102 дугаартай “...Талийгаач Э.гийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, баруун зүүн зулай, баруун зүүн чамархай ясны нийлмэл хугарал, их тархины дарагдал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 184-186рт/

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/101 дугаартай “...Талийгаач Б.гийн цогцост бүх биеийн доргилт, цээжний битүү гэмтэл, цээжний хөндий эрхтнүүдийн няцрал, цус хуралт, уушгины эдийн няцрал, баруун дунд чөмөг ясны хугарал, толгойн хуйх, баруун гуя, зүүн шилбэнд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх цээжний гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх- ийн 191 -193рт/

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/104 дугаартай “...Талийгаач Д.н цогцост гавал тархины битүү гэмтэл, нүүрний хоншоор зүүн нүдний ухархайн бүх хана, зүүн хацар, эрүү ясны ил хугарал, нүүрэнд шарх, баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх нүүрний яснуудын ил хугарлын улмаас амьсгалын дээд замд цус их хэмжээгээр орсноос амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 198-200рт/

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/100 дугаартай “...Талийгаач М.ийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын хоншоор, дух, баруун зүүн зулай, баруун зүүн чамархай, суурь ясны нийлмэл хугарал, их тархины дарагдал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал, нүүр, толгойн, хуйх, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 205-207рт/,

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/106 дугаартай “...Талийгаач Ж.гийн цогцост хавсарсан олон гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, гавал болон нүүр ясны ил нийлмэл хугарал, их тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, их тархины 2 талын чамархай, зулай, дагз хэсгийн эдийн няцрал, толгойн хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, цээжний битүү гэмтэл, уушгины эдийн няцрал, зүүн эгэм ясны далд хугарал, сээрний 7-р нугалмын их биеийн хугарал, уушги болон голтын эрхтнүүдийн няцрал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 212-215рт/,

-  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/99 дугаартай “...Талийгаач Н.гийн цогцост цээжний битүү гэмтэл, өвчүү ясны шууд хугарал, баруун 2,3,4,5,6-р хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5,6-ны хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, уушгины эдийн няцрал, уушиг уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн шаант болон тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд цус хуралдаж, уушги унаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 221-223рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2018 оны 12 дугаар сарын 17 ны өдрийн №6383 дугаартай шинжээчийн: улсын дугаартай Daewoo маркийн автомашинд үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгслийг хөдөлж явахад нөлөөлөхгүй. Автомашины түлш дууссан нь цаашид хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болгож тээврийн хэрэгсэл зогсох үндэслэл болсон байх боломжтой гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- р хх-247 р тал/

Шинжээч Х.Дэмчигийн  2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №15 дугаартай ................... улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт 6.4 Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон..., мөн дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурингийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. А0301 чиглэлийн зам нь суурингийн гаднах замд хамаарна. ................... улсын дугаартай Даевоо маркийн тээврийн хэрэгслийн түлш дууссан нь зайлшгүй зогсолт биш байна. ЗХД-ийн 1.2.14-т “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ гэж заасан байна...гэх дүгнэлт. /2-р хх-ийн 27-29рт/,

Шинжээч Х.Дэмчиг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т зааснаар “Зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг заасан байдаг бөгөөд жолооч А.Д нь түлш түлш дуусч зогссон үйлдэл нь тухайн заалтад хамаарахгүй тул зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. Түлш дууссан нь техникийн эвдрэл биш бөгөөд жолооч А.Д нь дүрэм ёсоор түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон автомашинтай замын хөдөлгөөнд оролцох ёсгүй байсан. Замын хөдөлгөөнд оролцоод автомашин түлш дуусч зогсох үед МУ-ын ЗХД-ийн 9.5-д заасны дагуу суурингийн гаднах замд аюул учруулж болзошгүй талаас жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан стандартын гэрэл ойлгогч бүхий ослын тэмдгийг тээврийн хэрэгслээс 30 метрээс багагүй зайд байрлуулан, автомашиныг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замыг бүрэн чөлөөлж осол, аюул үүсэхгүй байх нөхцлийг хангах ёстой... гэх мэдүүлэг/2-р хх-ийн 30 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр  тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-46 дугаар хуудас/, мөрдөн шалгах туршил хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 47-50 дугаар хуудас/,

Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-51-81 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /2 р хх ийн 055-59 р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд,

Хохирогч нарын хохирол төлбөртэй холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улсын дугаартай Даевоо маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа түлш дууссан гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газрын орчимд Улаанбаатар-Хэнтий чиглэлийн засмал зам дээр орхин явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт 6.4-т заасан “Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон” 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурингийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу явж байсан ................ улсын дугаартай Хьюндэй Грейс маркын тээврийн тээврийн хэрэгслийн жолооч Ж. зөрчин зам дээр зогсож байсан ................ улсын дугаартай Даевоо маркын тээврийн хэрэгслийн ар талаас нь мөргөж ................ улсын дугаартай Хьюндэй Грейс маркыг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.П, Б., Д. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.*******, Д.С, М.******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, Б.Тамир, Э., Б., Д., М., Ж., Н. нарын амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Дийн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Машин яасан нь мэдэхгүй унтарчихсан. Бага насны хүүхэдтэй явж байсан, хүүхэд уйлаад байхаар нь машинаасаа 4-5 метр зайд чулуу овоолчихоод явчихсан. Бензины заалт ажилладаггүй байсан. Багцаагаар явдаг байсан”, гэх Хохирогч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт:“ ... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ ирэхээр Хэнтий аймгаас Улаанбаатар хот орохоор орой 07 цагийн үед хөдөлсөн. 22 цагийн үед Цэнхэр мандал сум өнгөрөөд явж байх үеэр жолооч  зүүрмэглээд байхаар нь би 3-4 удаа хэлээд гайгүй болсон.  Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон...” гэх, хохирогч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд би өөрийн хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хот явцгаасан. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Миний хөл хугарсан. Толгойны яс цөмөрч хагалгаанд орсон. Том хүүхдийн маань аарцаг нь задраад дэлбээ яс нь хугарсан. Бага хүү ******* маань нүд нь дээр доор, нэг нүд нь огт харахгүй, толгойн баруун хэсэгтээ ясгүй болсон...” гэх,  хохирогч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг очиход бүх хүмүүсийн биеийн байдал тааруу байсан. Одоо эхнэрийгээ харж байгаа. Гомдолтой байна. Хохирол төлбөр дээр эхнэр Л.Птай санал нэг байгаа...” гэх,  хохирогч Ө.Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдолтой байна. 2018 оны 09 сарын 18-нд манай эхнэр , хүү нар уг ослоор нас барсан...” гэх,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” ...Би талийгаач ээж н өмнөөс оролцож байна. Ээжийнхээ оршуулгын зардлыг нэхэмжилж байна...” гэх, хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 сарын 18-нд нөхөр маань Улаанбаатар хот руу хүн тээвэрлэхээр явсан байсан. 2018 оны 09 сарын 19-нд *******ын цагдаагаас осол болсон талаар хэлсэн. Манай нөхөр сэхээнд байж байгаад нас барсан...” гэх, Шинжээч Х.Дэмчиг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Жолооч суурин газрын замд 15 метр, суурин газрын гаднах замд ослын гурвалжинг 40 метрийн зайд байрлуулах үүрэгтэй. бензины заагуур ажиллахгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Жолооч бензин дуусаад зогсож байгаа тохиолдолд зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байж жолоочийн үүрэг дуусгавар болно. Жолооч тээврийн хэрэгслээ зам дээр үлдээгээд явахдаа зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй, хойноос ирж байгаа тээврийн хэрэгсэл уг машиныг тойрч гарахын тулд заавал эсрэг урсгалд орж байж тойрч гарахаар байрлуулсан байсан... ” гэх, Гэрч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ослын газар очиход Даево маркийн авто машины араас Хьюндэй Грейс маркийн авто машин мөргөсөн осол гарсан байсан. Энэ хэргийн улмаас 6 хүний амь нас хохиросон байсан.... Тухайн үед түлшийг нь банкны доод талын боолтыг тайлж  юүлж авсан. Яг хэдэн литр түлш гарсныг санахгүй байна ” гэх, Гэрч  Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Дтой машиныг аваад хайрганд явсан. Тэгээд хайргаа ачаад эргээд наашаа явж байгаад машин ямар ч тоггүй болоод унтарахдаа А.Д баруун тийш дараад замын хажуулдаж тавиад тэгээд бид 2 тэрийг үзээд бараагүй. Тэгээд хамт явж байсан хүүхэд даараад шөнө 2 өнгөрч байхад орхиод явсан...”гэх, шүүгдэгч Д.А.Д нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б ирээд намайг хашааны хайрганд яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд явсан. 18 цагийн үед би хүү ийг аваад Б.Бы манаач Б.Эыг дагуулаад бид гурав ................ улсын дугаартай Даевоо маркийн автомашиныг би жолоодоод ******* дүүргийн 5 дугаар хороо Элстэйд байрлалтай “Бүти” ХХК-ны элс, хайрганы карьер дээр очиж нарийн хайрга ачуулсан. 21 цагийн орчимд карьер дээрээс яг хөдлөөд карьерын хашаанаас гараад дөнгөж засмал замруу орж байтал автомашин хааз авахаа болиод хөх утаа хаях үед зам чөлөөлж зогсох гэтэл гүйцэт чөлөөлөгдөлгүй унтарчихсан. Тэгээд би автомашинаасаа буугаад ослын тэмдэг байгаагүй тул ойр хавьд байсан том чулуунуудыг Б.Этай хамт авомашинаас 4-5 метр орчимд зайд бөөгнүүлж тавьсан. Тэгээд тэндээ автомашинаа ухаж үзсээр байтал бараг шөнийн 01 цаг орчим болсон. Тэгээд цаг гаруй хугацаанд алхсаар байгаад гэртээ бараг 03 цагийн орчимд орсон. ... автомашиныг үлдээж явахдаа гэрэл дохиог нь унтраагаад явсан...” гэх, хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд миний санаж байгаагаар шөнийн 02-03 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум өнгөрөөд явж байх үеэр манай автомашины жолооч илт зүүрмэглээд хэд, хэдэн удаа урсгал сөрж өөдөөс ирж байгаа автомашины өөдөөс орчих гээд байхаар нь би 3-4 удаа ахаа та зүүрмэглээд байна шдээ гэхэд  буцаад л өөрийнхөө зам руу ороод яваад байсан. Тухайн үед нь манай талийгаач ээж бас хөөе чи зүүрмэглээд байна шдээ гээд сануулаад байсан. Цэнхэрмандал өнгөрч яваад би унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон юм...” гэх, Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд би өөрийн төрсөн хүү Б.*******, Б. нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас гийн ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Улаанбаатар хот явцгаасан. ...Тэгээд унтаж байтал гэнэт түс тас хийгээд осол болчихсон байсан. Миний ухаан балартаад юу болсныг мэдээгүй гэнэт баахан хүмүүс болчихсон байсан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан...” гэх, хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу орж эмнэлэгт үзүүлэхээр өөрийн талийгаач эмээ гийн хамт 16 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас талийгаач гийн машинд суусан. ...Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Юу болсон талаар огт мэдээгүй...” гэх, хохирогч Д.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот орохоор 16 цагийн орчимд талийгаач гийн автомашинд нугасанд буруу харж суусан. ...Тэгээд би Цэнхэрмандалын гуанзнаас хөдлөөд л унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд би замын хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Босох гэтэл босож чаддаггүй толгой эргээд чанх дээшээ хараад хөдөлгөөн хийж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд автомашин руу харахад том автомашины араас мөргөчихсөн байсан юм. Тэгээд удалгүй маш хурдан түргэн тусламж ирээд бид нарыг авч явсан юм...” гэх, хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчимд манай талийгаач нөхөр Ж. өөрийн ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас 12 зорчигч аваад гарсан. Маргааш өглөө нь сумынхаа хүнээс осол болсон байна гэдгийг нь сонсоод Улаанбаатар хот руу явахад манай аав осол болсон газар дээрээ нас барсан байсан. Харин манай нөхөр Ж. нь гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдээд тэндээ 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийнхээ улмаас нас барсан юм...” гэх, Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манай талийгаач ээж , манай хамгийн бага дүү Л.П, түүний талийгаач хүү Тамир нар нь жолооч Ж.гийн ................ улсын дугаартай Хьюндай Грейс маркын автомашинаар Улаанбаатар хот руу явсан. ...маргааш өглөө нь 07 цагийн орчимд зам тээврийн осол гарчихлаа гэж дүүгээсээ сонссон юм...” гэх мэдүүлэг, хохирогч А.Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр хүү г дагуулаад Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу ирэх гээд гарсан...Тэгээд залгаад байж байтал цагдаа утсыг нь аваад осол аваар гарсан талаар хэлсэн...” гэх, хохирогч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай талийгаач ээж , ******* хоёр Хэнтий аймгийн Баян-Адаргаас Улаанбаатар хот руу ийг эмнэлэгт үзүүлэхээр явж байсан. ...Маргааш үүрээр хэрэг болсны дараахан эмнэлгээс над руу ярьсан тул осол болсон талаар мэдсэн. Манай талийгаач ээж гийн хувьд ослоос болоод эмнэлэгт ирээд удалгүй нас барсан юм...” гэх, хохирогч Ц.И.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр Л.П, талийгаач хүү Тамир, талийгаач хадам ээж нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манайд ирэхээр гарсан ... 05 цаг өнгөрч байх үед эмнэлэгээс ярьж байна, танай эхнэр осолд орсон байна, *******ын эмнэлэг дээр ирээрэй гэж хэлсэн. ... манай эхнэрийн биеийн байдал  маш хүнд ухаангүй байдалтай байсан. ...Миний хувьд энэ хэргийн улмаас өөрийн төрсөн хүү болох Тамир, хадам ээж нарын амь насыг алдсан...” гэх, иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр өгсөн: “шөнө дунд над руу А.Д залгаад автомашин эвдэрчихлээ гэж хэлсэн... Тэгээд хэсэг залгаад холбогдохгүй байж байгаад 2-3 цагийн дараа Б.Эын утас нь холбогдоод бид нар автомашинаа орхиод гэртээ алхаад хүрээд ирсэн байна...замаа чөлөөлж зогссон уу гэхэд тал нь зам дээр тал нь замаас гарчихсан гэхээр нь хойно нь харагдахаар тэмдэг тавьсан уу гэхэд Б.Э хойноо чулуу овоолоод тавьсан байгаа, харагдахаар юм тавьсан гэж байсан. Тэгэхээр нь би өглөө нь ******* руу очно гэж бодоод байж байтал удалгуй өглөө цагдаагаас залгаад зам тээврийн осол болсон талаар мэдэгдээд цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...” гэх,  Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ингээд орой 20 цаг 36 минутад ................ улсын дугаартай Даевоо маркийн машин орж ирээд 12 м.куб 0.5, 5-10-ын хайрга, чулуу хольж ачуулаад 20 цаг 50 минутын орчимд гарсан. Ингээд би уг машиныг явснаас хойш 30 орчим минутын дараа ******* руу ороод буцаж явахад нөгөө автомашин зам дээр ямарч гэрэл, дохиогүй зогсож байхаар нь очтол нөгөө хүмүүс машиндаа юм хийгээд зогсож байсан...” гэх, гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт зам тээврийн осол гарч олон хүний амь нас хохирсон хэргийн газрын үзлэгт очсон. ................ улсын дугаартай Даевоо маркын өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул түлшний банкны доод ёроолын боолтыг тайлж үзэхэд түлш дуусаж 1 литр орчим түлш гоожсон...” гэх, Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүйтний гуанз гэх газраас манай охин , г дагуулаад Улаанбаатар хотруу явахаар 1632 ХЭА улсын дугаартай грейс маркийн автомашинтай явсан... гэх, гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд би *******ад гэртээ ирээд гар утсаа цэнэглээд А.Дтой ярьтал элсний карьер дээр байна гэж ярьсан. ... Тухайн үед А.Дийн таньдаг Б.Б гэх залуугийн гуйлтаар найз Б.Эын хамтаар Городок руу элсэнд явсан байсан. Тэгээд автомашин нь эвдрээд зогсчихлоо гэсээр шөнө дунд орж ирсэн юм...” гэх мэдүүлгүүд, Шинжээч эмч С.Төгсбуянгийн : “2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/509 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/507 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/504 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/506 дугаартай  дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/508 дугаартай дүгнэлт,  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №08 шэ/505 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/103 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/102 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/101 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/104 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/100 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/106 дугаартай дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/99 дугаартай дүгнэлт, Шинжээч Х.Дэмчигийн  2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №15 дугаартай шинжээчийн дүгнэлт Шинжээч Х.Дэмчиг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: жолооч А.Д нь түлш дуусч зогссон үйлдэл нь тухайн заалтад хамаарахгүй тул зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. Түлш дууссан нь техникийн эвдрэл биш бөгөөд жолооч А.Д нь дүрэм ёсоор түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон автомашинтай замын хөдөлгөөнд оролцох ёсгүй байсан. ....ослын тэмдгийг тээврийн хэрэгслээс 30 метрээс багагүй зайд байрлуулан, автомашиныг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замыг бүрэн чөлөөлж осол, аюул үүсэхгүй байх нөхцлийг хангах ёстой... гэх,  Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр  тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршил хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,  цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ гэмт хэргийг үйлдэгдэхэд 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндэй Грейс маркын тээврийн тээврийн хэрэгслийн жолооч хохирогч амь хохирогч Ж.гийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг, 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж  заасныг  тус тус зөрчсөн үйлдлүүд нь нөлөөлсөн болох нь хохирогч Л.Пын өгсөн: мэдүүлэг, шинжээч Х.Дэмчигийн 2019 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А.Д болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нар нь хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

           

            Энэ гэмт хэргийн үйлдсэн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Д.А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд  заасан  жолоочийн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хариуцлагыг зохих ёсоор биелүүлээгүй, гэмтэл гарсан тээврийн хэрэгслийг зорчих хэсгийг чөлөөлж аюулгүй байдлыг хангаж чадаагүй, хохирогч амь хохирогч Ж. нь олон хүн тээвэрлэж явахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй үйлдлүүдээс хамааралтай гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.А.Дид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж, хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч ******* овогт *******гийн А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасны дагуу 5 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулах,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нь хохирол төлбөр болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрийн хувьд хэдий өөрт нь хамааруулаагүй ч гэсэн цаашдаа гарах эмчилгээний зардал болон хохирол төлбөр барагдуулах тал дээр хоёр иргэний хариуцагчтай хамтран хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 болон 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хамааруулж өгнө үү  хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүд тус тус гаргажээ.

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан  уг гэмт хэргийг гарахад хохирогч Ж.гийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, иргэний хариуцагч нар нь хохирол төлбөрийг 50 хувиар төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тус зүйл ангид зааснаар 4 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1.3 дахь хэсэгт заасныг харгалзан хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулна гэсэн хүсэлтийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна “гэж заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас учисан хохирол, хор уршигийн байдал,  хохирол төлбөр нь бүрэн төлөгдөөгүй байдлыг харгалзан тухайн зүйлд заасан  хорих ялаас доогуур ял оногдуулах үндэслэлгүй байна.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар дараах төлбөр, нэхэмжлэлүүдийг иргэний хариуцагч, шүүгдэгч нарт холбогдуулан гаргажээ.

 

 Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийг тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэний хариуцагч Б.А, тээврийн хэрэгслийг шилжүүлж ажил хийлгүүлэхээр даалгасан иргэний хариуцагч Б.Б нараас гаргуулахаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч нарын нэхэмжлэлээс чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Хохирогч Л.П, болон амь хохирогч Д., Б.Тамир нарын хууль ёсны төлөөлөгч Ц.И.Б, Л. нар нь оршуулгын зардал 12,585,300 төгрөгийн, хохирогч Л.Пын эмчилгээтэй холбоотой  3,970,659 төгрөгийн, бусад зардал  2,700,000 төгрөг бүгд 19,255,959 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасныг шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн эмчилгээтэй холбоотой 3,340,347 төгрөгийн, оршуулгатай холбоотой 12,928,800 төгрөгийн бүгд 16,269,147 төгрөгийн шаардлагыг хангаж, 2,700,000 төгрөгийн шаардлага нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж, гэмт хэргийн хохиролд холбогдолгүй 286,812 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Мөн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б.Э нь амь хохирогч Б., Э. нарын оршуулганы зардал 7,490,950 төгрөгийн шаардлага гаргасныг нотлох баримтын дагуу 6,734,950 төгрөгийг хангаж, гэмт хэргийн хохиролтой холбоогүй 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож , Хохирогч Д.С нь өөрийн болон хүүхдүүдийн эмчилгээтэй холбоотой 3,449,469 төгрөгийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэлээ .

 

 Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. нь гэмт хэргийн улмаас хохирол болох 21,131,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Ж.гийн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдлыг харгалзан 50 хувиар бууруулан 10,565,500 төгрөгийн шаардлагыг хянаад автомашины хохирол 2,065,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн олох байсан орлого, бусад зардалтай холбоотой 8,500,000 төгрөгийн шаардлагын нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй үндэслэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хариуцагч Б.Б нь шүүх хуралдаан завсарлах үед хохирогч Л.П, Ц.И.Б, Л. нарт 16,269,147 төгрөгний хохирлоос 8,140,000 төгрөг, А.Б.Эад 6,734,950 төгрөгнөөс  3,370,000 төгрөгийг, Д.д 2,065,000 төгрөгнөөс 1,040,000 төгрөгийг, Д.Ст 3,449,469 төгрөгнөөс 1,730,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.

 

            Иймд энэ шийтгэх тогтоолоор олгуулахаар шийдвэрлэсэн хохирлын үлдэгдэл болох хохирогч Л.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балчиндорж, Н. нарт 8,129,147 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б.Эад 3,364,950 төгрөг, хохирогч Д.Ст 1,719,469 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д 1,040,000 төгрөг нийт 14,240,066 төгрөгийг иргэний хариуцагч Б.Аас гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У. нь 10,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч ямар ч баримт хэрэгт хавсаргаагүй учраас уг нэхэмжлэлээ нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хариуцагч, шүүгдэгч нараас иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1208533 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн 01987593 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар А.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Дид оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, А.Дид нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч Б.Б нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 14,280,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 625093 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, жолоочийн 555647 дугаартай үнэмлэх, тээврийн хэргслийн №01543507  дугаартай гэрчилгээг хохирогч Д.д, тээврийн хэрэгслийн №00516022 дугаартай гэрчилгээг иргэний харицагч Б.А нарт тус тус  буцаан олгосугай.   

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505,1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Аас  14,240,066 төгрөгийг гаргуулан хохирогч Л.П, А.И.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. нарт 8,129,147 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б.Эад 3,364,950 төгрөг, Д.д 8,129,147 төгрөг, Д.Ст 1,719,469 төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.П, А.И.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. нарын нэхэмжлэлээс 2,868,12 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б.Эын нэхэмжлэлээс 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У. нь 10,000,000 төгрөгийн, хохирогч Л.П 2,700,000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. 8,500,000 төгрөгийн,  хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Б.Б, Б.А нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД