Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/32

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000700022 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Б******* суманд төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролтой, , , , хамт Б*******, *******, ******* гэх газар оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө “”-ийн уурхай дээр байрлах Монгол гэрт Н.тай архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэн зодолдож, Н.ын дух, хүзүү, шуунд шарх, шанаа, чих, шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ийн гэх уурхай дээр байрлах Монгол гэрт Н.ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж аяга шидсэний улмаас түүний эрүүл мэндэд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “Би Н.тай өнгөрсөн 02 дугаар сард цагаан сараар айлд очиж золгож байгаад гэртээ ирээд хамт архи уусан. Би архи ууж байгаад ширээн дээр байсан аяга аваад хохирогч руу шидэхэд хоолойноос нь цус гарсан. Өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.ын өгсөн: “******* бид хоёр нутаг ус гэж ярьж байгаад хоорондоо муудалцаад барилцаж авснаа хальт санаад байгаа, тэгээд гэнэт миний хоолойноос цус гараад гэрийн хойно цусаа дараад сууж байтал эмнэлэг, цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч У.гийн өгсөн: “******* хоёр хоорондоо муудалцаад бие биенээ нэг удаа цохиж авахаар нь би дундуур нь салгах гээд ортол манай нөхөр чи гар гээд намайг хөөгөөд гаргасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар: “

1.Н.-н биед дух, хүзүү, шуунд шарх, шанаа, чих, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-12 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/хх-ийн 37-44 дүгээр хуудас/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ийн гэх уурхай дээр байрлах Монгол гэрт Н.ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар түүн рүү аяга санаатай шидэж эрүүл мэндэд нь дух, хүзүү, шуунд шарх, шанаа, чих, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархай, пивоны савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Н. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.*******ад мэдэгдсүгэй.

5. Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Н. нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархай, пивоны савыг устгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ