Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00496

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгий 11-222 тоотод оршин суух, Ганбатын Мөнхцэцэгийн /УК98110526/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 68 байр 12 тоотод оршин суух, Даваахүүгийн Шижирсүлдэд /ЕЮ98111918/ холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Би гадагшаа сургуульд суралцахаар явахаар болсон, хариуцагч нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхцэцэг нь Д.Шижирсүлдэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан нь түүнийг энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Шижирсүлдэд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Г.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

             

 

             

 

ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ