Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 874

 

Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00368 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Э.Азжаргал, Ц.Энхсайхан нарт холбогдох

 

            Гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                       Д.Нямцэрэн  

Хариуцагч                                                         Э.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Энхсайхан, Азжаргал нараас машин худалдаж авна гээд 2015 оны 12 сараас 2016 оны 2 сард 1 000 000 төгрөг өгсөн боловч мөнгөө өгөөгүй машинаа ч аваагүй. Нэг жил гаруй болж байна. Азжаргал, Энхсайхан хоёр нь үүргээ биелүүлээгүй 2017 оны 1 cap боллоо. Миний 200 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн. Мөн бөгж /монетан, алтан/ ломбардад 8 хувийн хүүтэй тавиад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байна. 2016 оны 1 сард хариуцагч нар миний хашаа байшинг барьцаанд тавьж зээл авахуулж 800 000 төгрөгийг зээлүүлсэн. Мөн 8 сарын 8-ны өдөр  200 000 төгрөгийг шилжүүлээд, 600 000 төгрөгийг нэг удаа өгөөд зээл дууссан. Энэ хугацааны зээлийн хүү болох 160 000 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй, би төлсөн. Тийм учраас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэв.

 

Хариуцагч Ц.Энхсайхан, Э.Азжаргал нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид нэхэмжлэгч Д.Нямцэрэнгээс машин худалдаж авна гэж сая төгрөг аваагүй. Д.Нямцэрэн 2015 оны 12 дугаар сард 200 000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ би энэ мөнгөний 20000 төгрөгийг цаг тухай бүрт нь өгч байсан. 2016 оны 1 сард ээмэг бөгжийг нь ломбардад тавиулж 300 000 төгрөг авснаас 100 000 төгрөгийг нь өөрөө авсан. Мөн цагаан сараар таньдаг хүн нь бэлэгний зүйл зарж байна гэхээр 100 000 төгрөгийн зүйл авахуулсан.. Дээрх авсан мөнгөнүүдээ бүгдийг нь буцааж 200 000 төгрөгөөр нэг, 60000 төгрөгөөр нэг, 2015 оны 12 дугаар сараас cap бүр 20000, мөн нэхсэн үед нь 10000, 20000 төгрөгөөр өгч байсан. Хамгийн сүүлд еөрийн нөхрийнх нь дансанд 500 -000 төгрөг хийж өгсөн. Өгөхдөө одоо өр дууссан гэдгийг өөрт нь сайн хэлж өгсөн. Энэхүү хүн нь авсан мөнгөө аваагүй гэж байнга нэхдэг... Энэ хүнд өгөх мөнгө тооцоо байхгүй, хангалттай өгсөн. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү" цагаан сараар 313 000 төгрөгийн бараа авсан гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 141 000 төгрөгийг хангаж, үлдэх 859 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвэзр үлдээж, хариуцагч нараас 4880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч 2015 оны 11 дүгээр сард 200 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн. Алт монетон бөгжийг минь 160 000 төгрөгт тавьсан. Одоо болтол мөнгийг өгөөгүй. Очирбаяр Америк явах гээд ломбардад хашаа байшинг тавьсан, би хүүхдүүддээ хэлж мөнгийг төлсөн. Дараа нь Энхсайхан 600 000 төгрөгийг 8 дугаар сарын 8-ны өдөр 200 000 төгрөг өгсөн. Тэгээд 8 дугаар сарын 8-ны өдөр өгч өөрийнхөө нэр дээр хашаа байшинг шилжүүлж авсан 2500 төгрөг өгсөн. Сунгалтын 640 000 төгрөгийг нь би Aзаагийн бөгжийг тавьж байж өгсөн. Энэ хоёрыг өгөөгүй. Сунгалтын мөнгийг би төлсөн, одоо би бөгжгүй байна. Азжаргал, Энхсайхан хоёр шинийн гурванд 300 000 төгрөг авсан ба өгөөгүй. Мөн миний дүү Доржпүрэвийн Хуягбаатараас      3 500 000 төгрөгөөр машин аваад машиныг Завханд аваачиж зарсан гэсэн. Тэр машиныг би авч өгсөн тул мөнгийг нэхэмжилж байна. Би тахир дутуугийн групптэй. Байнгын асаргаанд байдаг гэжээ.

                                                                       

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэнээс мөнгө гаргуулж хэнд олгож байгаагаа бичилгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь хариуцагч Ц.Энхсайхан, Э.Азжаргал нараас зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь 2015 оны 12 дугаар сард хариуцагч нарт 200 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 200 000 төгрөгийг зээлсэн асуудлаар зохигчид маргаагүй байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь хариуцагч Э.Азжаргал, Ц.Энхсайхан нартай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь гараар бичсэн бичгийн баримтыг үндэслэн хариуцагч нарыг цагаан сард хэрэглэх бараа худалдаж авсны үнийг гаргуулна гэсэн тайлбар гаргаж, хариуцагч нар уг асуудлаар хариу тайлбар гарган мэтгэлцжээ.    

      /хх 5-6/ 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх бичгийн баримтыг үндэслэн талуудыг мэтгэлцүүлсэн, хариуцагч цагаан сарын баярт зориулж 313 000 төгрөгийн бараа худалдаж авсан болохоо тайлбарласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотлох баримт болдог тул анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч нар нэхэмжлэгчээс 313 000 төгрөгийн барааг худалдаж авсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь хариуцагч нараас бэлнээр 200 000 төгрөг, дансаар            500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 8 дугаар сард хашаа байшингаа барьцаалж зээл авч өгсны төлбөрт 128 000 төгрөгийг хариуцагч төлөх асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Э.Азжаргал, Ц.Энхсайхан нар нь нэхэмжлэгч Д.Нямцэрэнд нийт /400 000 + 313 000 + 128 000 =841 000/ 841 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 700 000 төгрөгийг нь төлж барагдуулсан байна гэж дүгнэн хариуцагч нараас үлдэх 141 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэх хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй, тогтоох хэсэгтээ хэнээс хэнд мөнгө гаргуулж байгаагаа бичээгүй орхигдуулжээ.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн давж заалдах гомдолдоо: “…машины болон куртикны үнэ, мөн алт, монетон бөгжийг ломбардад тавьсан мөнгийг өгөөгүй”  гэсэн үндэслэл заасан байгаа боловч нэхэмжлэгч давж заалдсан гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул түүний гомдлыг хангах боломжгүй болно.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00368 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхсайхан, Э.Азжаргал нараас 141 000 төгрөг гаргуулан Д.Нямцэрэнд олгож, үдэх 859 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Нямцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ                         

                                                                              Ц.ИЧИНХОРЛОО