| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Чт холбогдох эрүүгийн 1907000000191 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................................... оршин суух,
урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 25 хоногоор тогтоож, 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 хоногоор тогтоосон, ******* овог ******* /******* гэх эхийн/-ын Э.Ч / /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Ч нь Б.Атай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны хооронд ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 13 тоотод оршин суух иргэн Г.Мгийн гэрийн тагтаар хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой гартааман хөөрөг, дайлан, ээмэг, дээл, куртик, пүүз, үнэртэй ус, хайлуулсан алт, ээмэг бөгж, кулоны хослол, кулон, өмд, гар утас, отверкны цуглуулга, навчин тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.904.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би Б.Атай Улаанбаатар хотод тааралдаад улмаар архи ууж байгаад ******* дүүрэг рүү явсан. Тэнд Б.А эгчийндээ очно гээд хамт очиход тэр айл эзгүй байсан. Намайг уяагаар баглаж тэр айл руу оруулж дотроос хаалгыг онгойлгож эд зүйл авсан. Би юу авсныг мэдээгүй. Хотод очоод Б.А хулгайлсан эд зүйлээ өөрөө авсан. Би хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Чын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна 2016 оны хавар байсан шиг санагдаж байна. Миний бие Улаанбаатар хот хөдөө аж ахуйн буудал дээр 22 цагийн үед гэртээ харихаар алхаж явтал хамт ял эдэлж байсан Б.Атай таарсан. Ингээд Б.А дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн нутаг нэртэй архи аваад цуг ууя гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа Бөхийн өргөөний хажуу талд очоод шатан дээр нь сууж байгаад 1 шил архиа хувааж уусан ба Б.А архи ууж байхдаа хоёулаа хамт ******* оръё миний таньдаг эгч байгаа хэдэн төгрөг авах ёстой юм очоод мөнгөө авчихвал чамайг өнөөдөр дайлъя гэхээр нь зөвшөөрөөд дагаад явтал офицер дээр очтол ******* руу жижиг тэрэгнүүд явдаг байсан ба нэг суудлын жижиг автомашинд суугаад бараг 00 цагийн үед ******* дүүрэг ирсэн. ******* дүүрэгт ногоон урт байшинтай хажуудаа дэлгүүртэй буудал дээр буусан ба эцсийн буудал нь энэ гэж Б.А надад хэлж байсан. Тэгээд намайг дагуулаад дээшээ алхахад одоо энэ цагдаагийн хэлтэс харагдаж байсан ба надад энэ бол цагдаагийн хэлтэс нь гэж хэлж байсан. Тэгээд дагаад алхаж байтал 5 давхар шар байрнуудын дунд ирээд захын орц руу ороод дээшээ 5 давхарт нь гараад орсон айлынхаа хаалгыг цохиод онгойлгохгүй байтал Б.А манай эгч Солонгос явна гэж хэлж байсан бараг явчихсан юм шиг байна хоёулаа ухая гэхээр нь би яаж орох юм гэхэд надад нэг арга байгаа 2 уулаа дээшээ гаръя гээд яг хаалганы хажууд байрлах дээшээ гардаг шатаар дээшээ байрны дээвэр дээр гарсан. Тэгтэл дээвэр дээр байсан хар өнгийн цахилгааны утас гэхиймүү гэхдээ арай бүдүүн хатуу хар өнгийн утас байсан ба Б.А энүүгээр хөгшин чинь чамайг доош нь буулгаад өгъе энэ утас тасрахгүй чи тагтаар нь ороод хаалгыг нь онгойлгоод өг гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Б.А миний бие тэр чигт нь утсаар хэрж уяад үзүүрээс нь намайг бариад доош нь буулгасан ба полкон буюу тагт нь онгорхой байхаар нь би дотогшоо ороод шууд нь үүдний хаалгийг нь Б.Ат онгойлгож өгөхөд Б.А шууд орж ирээд бүх эд зүйлс эхэлсэн ба намайг наад хувцаснуудынхаа халаас болон дотор нь юм сайн үзээрэй гээд өөрөө бас ухаад явсан ба солих хувцас байвал аваарай гэхээр нь би үзэхэд дандаа эмэгтэй хүний хувцаснууд байсан болохоор хувцас авч чадаагүй. Тэгээд би өрөө харанхуй байсан ба би гэрлийг нь асаахад Б.А гэрлээ унтраа гээд намайг загнаад л унтраахад харанхуй болчихсон ба Б.А асаагуурын гэрэл тусгаад л юм ухаад хайгаад жижиг хар үүрдэг цүнхэнд миний харснаар савхин куртик лав хийж харагдсан мөн бас бус зөндөө юм аваад хийгээд байх шиг байсан. Ингээд л би гарах гэтэл Б.А хажуу талынхан айл руу орчих хүнгүй байна гэхээр нь би дамжаад орох гээд тагтаар нь хартал арай л боломжгүй санагдаад байхаар нь болъё гэж хэлээд шууд гараад бид 2 анх буусан буудал дээрээ очоод хот явах машин хүлээхэд ирэхгүй байсан ба Б.А манай найзынх ойрхон байдаг 2 уулаа очоод хоноё гэхээр нь би айлд хонож чадахгүй алхаад ч болтугай харина гэхэд за за тэгвэл 2 уулаа энэ утсыг тавиад явъя гэж хэлээд халааснаасаа нэг мэдрэгчтэй гар утас гаргаж ирсэн би харахдаа эс 2 маркийн гар утас шиг харагдсан ба би юун утас юм гэхэд байсан юм гэж хэлээд зогсож байтал нэг машин ирээд Б.А очоод утсаа өгөөд суугаад явчихъя офицер орно гэхэд нөгөө жолооч нь утсыг нь үзээд ярилцаж байснаа намайг дуудаад зөвшөөрчихлөө наашаа суу гэхээр нь очоод суугаад офицерын буудал дээр буухад Б.А нөгөө таксины жолоочоос 10,000 төгрөг авах шиг болсон. Ингээд бид 2 хөдөө аж ахуй руу алхаад шөнийн 02 цагийн үед хөдөө аж ахуйн буудал дээр иртэл Б.А жулия гээд 24 цагийн дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн архи авчраад бид 2 тэрийгээ бөхийн өргөөний ар талын 22а дугаар байрны орцонд ороод архиа задлаад уухад Б.А би нээх уухгүй чи айж байвал уучих гээд надад 100 граммын аягаар 2 удаа дүүргэж хийж өгөөд өөрөө нэг удаа уучихаад үлдсэнийг нь бүгдийг нь надад хийж өгсөн. Тэгээд л би нэг мэдэхэд архиндаа согтоод юу болсныг мэдэхгүй байсан ба босоод иртэл өглөө болчихсон Б.А байхгүй байсан. Ингээд би 2 байна уу 3 хоногийн дараа байх Б.А хөдөө аж ахуйн буудлын ард явж байгаад надтай таараад би нөгөө юмаа яасан бэ гэхэд байгаа мань чамд хувийг чинь өгнөө гэж хэлснээ би энд нэг хүүхэн хайж явнаа маргааш уулзъя гэхээр нь заза гээд би явсан ба тэрнээс хойш Б.Атай таараагүй.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 67-68 дугаар хуудас/
Хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ирэхэд гэрийн хаалга хэвийн янз бүрийн эвдрэлгүй онгойсон бөгөөд гэртээ ороход гэрийн эд зүйлүүдийг эмх замбараагүй ундуй, сундуй болгож бүх эд хогшилуудыг онгойлгож үзсэн байдалтай байсан. Саарал өнгийн чулуун солонгын хээтэй, улаан толгойтой хөөрөг байсан. Гадуураа ханан хээтэй, улаан өнгийн богино, өргөн хэмжээтэй даалинтай байсан. Дээр үеийн хийцтэй байсан учир 800.000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй хүний дөрвөлжин хээтэй талстай алтан ээмэг 5,96 сорьцтой, 3 грамынх 175.000 төгрөгөөр үнэлнэ. Эрэгтэй монгол урт саарал даавуу, мөнгөн товчтой дээл 180.000 төгрөгөөр үнэлнэ, эрэгтэй том савхин куртик 250,000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй саарал 38 размерын пүүз, канад улсад үйлдвэрлэсэн 200,000 төгрөгөөр үнэлнэ, ОУМА брендийн Герман үнэртэй ус эрэгтэй хүнийх шинээрээ байсан 450,000 төгрөгөөр үнэлнэ, талстай ягаан шилтэй брендийг нь санахгүй байна эмэгтэй үнэртэй ус 20,000 төгрөгөөр үнэлнэ, эрэгтэй цагаан алтан бөгж гадуураа давхар нарийн хээтэй 700,000 төгрөгөөр үнэлнэ, 1 грамын хайлуулсан алт 40,000 төгрөгөөр үнэлнэ, усан цэнхэр кулон, цэнхэр чулуун шигтгээтэй 350,000 төгрөгөөр үнэлнэ, дархан нэхийгийн мөрөвчтэй ногоон өмд 175,000 төгрөгөөр үнэлнэ, U+plus маркийн хар өнгийн скайтелын гар утас 50,000 төгрөгөөр үнэлнэ, жижиг хайрцагтай отверканы цуглуулга 50,000 төгрөгөөр үнэлнэ, тамхинаас гаргадаг буюу орлуулж татдаг бор навчин тамхи 6-7 ширхэг, хайрцагтай байсан, хайрцгаар 110,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 50-55 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны зун 6, 7 сарын хавьд манай нөхөр Дорждэрэм ХААЯ-ны урд өөрийн ажиллуудаг ТҮЦ-нд сууж байхад өдөр нэг танихгүй ******* гаран насны залуу орж ирээд өөрийгөө хөөрөг хийдэг хүн зарах хөөрөг байна гээд саарал өнгийн гартааман хөөрөг бас нэг ногоон өнгийн хөөрөгний хэлбэртэй чулууг гаргаж үзүүлсэн. Тэгээд нөхөр үзэж байгаад гартааман хөөргийг нь *******,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо нэр цохож хэлэх юм бол хөөргөө л санаж байна. Бусад нь юу алдагдсаныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлсийн талаар эхнэр сайн мэдэж байгаа. манай алдагдсан эд зүйлс дотор гарангуутаа жишээ нь шууд ломбарданд тавиад мөнгө болчих тийм эд зүйлс байгаагүй ээ. хөөргийг бол мэддэг хүн нь авч магадгүй ээ. Би өөрөө хөөрөгний шүрэн толгой, даваа толгой хоёрыг ялгадаггүй юм. Мөргүй хөөрөг байсан. Мөн суурин дээрээ цэг шиг хагархай, өөрөөр хэлбэл аяга эмтэрсэн юм шиг жаахан эмтэрхийтэй” гэх мэдүүлэг, /1хх-ийн 60-61 дугаар хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 05 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн автобусны буудал дээр ганцаараа явж байтал урд хорих 431-р ангид хамт ял эдэлж байсан Э.Чтай таараад Ванхүү гэж дэлгүүр ороод би 0,5 литрийн хараа нэртэй архи аваад ард талын байрны орцонд нь орж архиа хувааж ууж дуусгаад хамтдаа ******* орж ахиад архи ууя гэж ярилцаад автобусанд суугаад 22 цагийн үед *******ад ирээд мөнгө байхгүй байсан учир хулгай хийе гэж ярилцаад 55 дугаар байрны урдуур явж байтал 5 давхрын айл гэрэлгүй, эзэнгүй бололтой байхаар нь дээшээ гараад хаалгыг нь тогшиход хаалгаа тайлахгүй эзэнгүй байсан. Ингээд шөнийн 00 цаг болж байсан ба тухайн айлын хаалганы хажууд байрлах байрны дээвэр рүү гардаг шатаар бид 2 дээшээ гараад сул байсан кабелын утсыг аваад Э.Чын бүсэлхийгээр ороогоод нөгөө үзүүрийг нь төмрөөс уяж бэхлээд би доош нь Э.Чыг зөөлөн буулгаж нөгөө айлын тагтаар оруулсан. Тэгээд Э.Ч дотогшоо ороод надад хаалга тайлж өгөхөөр нь дотогшоо ороод том өрөөнд байх орон доороос 1 хөөрөг жижиг дөрвөлжин хайрцагтай космитик багаж, скайтелын rap утас байхаар нь аваад гарахдаа үүдний өрөөнд байсан савхин куртикийг аваад гараад шууд такси бариад Улаанбаатар хот руу яваад хөдөө аж ахуйн буудал дээр ирээд нэг орцонд ороод би ганцхан хөөргөө аваад Э.Чыг орцонд хүлээж бай би хөөргөө зарчихаад ирье гэж хэлээд хөөргөө аваад бусад эд зүйлсээ үлдээгээд гараад түцэн дээр очоод хөөргөө *******,000 төгрөгөөр зарчихаад гараад явчихсан. Э.Чтай буцаж очиж уулзалгүй явчихсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 65-66 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 11-13 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 71-74 дүгээр хуудас/
Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 25-28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ******* овогтой *******ын Э.Ч гэх хүний бүртгэлийг ******* аймгийн 1995 оны 05 дугаар сарын 23 ны өдрийн №70 дугаартай бүртгэлээр ******* овогтой Э.Ч гэж өөрчилсөн Ургийн овог, эцэг/эх/ ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа
Шүүгдэгч ******* овогтой Э.Ч иргэний үнэмлэх авч байгаагүй тухай лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь Б.Атай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны хооронд ******* дүүргийн 2 дугаар хороо 55-13 тоотод оршин суух Г.Мгийн гэрийн тагтаар хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар санаатай хулгайлан 1904000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Чын өгсөн: “хар өнгийн цахилгааны утас гэхиймүү гэхдээ арай бүдүүн хатуу хар өнгийн утас байсан ба Б.А энүүгээр хөгшин чинь чамайг доош нь буулгаад өгъе энэ утас тасрахгүй чи тагтаар нь ороод хаалгыг нь онгойлгоод өг гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Б.А миний бие тэр чигт нь утсаар хэрж уяад үзүүрээс нь намайг бариад доош нь буулгасан ба полкон буюу тагт нь онгорхой байхаар нь би дотогшоо ороод шууд нь үүдний хаалгыг нь Б.Ат онгойлгож өгөхөд Б.А шууд орж ирээд бүх эд зүйлс эхэлсэн ба намайг наад хувцаснуудынхаа халаас болон дотор нь юм сайн үзээрэй гээд өөрөө бас ухаад явсан ба солих хувцас байвал аваарай гэхээр нь би үзэхэд дандаа эмэгтэй хүний хувцаснууд байсан болохоор хувцас авч чадаагүй. Тэгээд би өрөө харанхуй байсан ба би гэрлийг нь асаахад Б.А гэрлээ унтраа гээд намайг загнаад л унтраахад харанхуй болчихсон ба Б.А асаагуурын гэрэл тусгаад л юм ухаад хайгаад жижиг хар үүрдэг цүнхэнд миний харснаар савхин куртик лав хийж харагдсан мөн бас бус зөндөө юм аваад хийгээд байх шиг байсан. Ингээд л би гарах гэтэл Б.А хажуу талынхан айл руу орчих хүнгүй байна гэхээр нь би дамжаад орох гээд тагтаар нь хартал арай л боломжгүй санагдаад байхаар нь болъё гэж хэлээд шууд гарсан гэх, Хохирогч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Саарал өнгийн чулуун солонгын хээтэй, улаан толгойтой хөөрөг байсан. Гадуураа ханан хээтэй, улаан өнгийн богино, өргөн хэмжээтэй даалинтай байсан. Дээр үеийн хийцтэй байсан учир 800.000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй хүний дөрвөлжин хээтэй талстай алтан ээмэг 5,96 сорьцтой, 3 грамынх 175.000 төгрөгөөр үнэлнэ. Эрэгтэй монгол урт саарал даавуу, мөнгөн товчтой дээл 180.000 төгрөгөөр үнэлнэ, эрэгтэй том савхин куртик 250,000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй саарал 38 размерын пүүз, канад улсад үйлдвэрлэсэн 200,000 төгрөгөөр үнэлнэ, ОУМА брендын Герман үнэртэй ус эрэгтэй хүнийх шинээрээ байсан 450,000 төгрөгөөр үнэлнэ, талстай ягаан шилтэй брендыг нь санахгүй байна эмэгтэй үнэртэй ус 20,000 төгрөгөөр үнэлнэ, эрэгтэй цагаан алтан бөгж гадуураа давхар нарийн хээтй 700,000 төгрөгөөр үнэлнэ, 1 грамын хайлуулсан алт 40,000 төгрөгөөр үнэлнэ, усан цэнхэр кулон, цэнхэр чулуун шигтгээтэй 350,000 төгрөгөөр үнэлнэ, дархан нэхийгийн мөрөвчтэй ногоон өмд 175,000 төгрөгөөр үнэлнэ, U+plus маркийн хар өнгийн скайтелын гар утас 50,000 төгрөгөөр үнэлнэ, жижиг хайрцагтай отверканы цуглуулга 50,000 төгрөгөөр үнэлнэ, тамхинаас гаргадаг буюу орлуулж татдаг бор навчин тамхи 6-7 ширхэг, хайрцагтай байсан, хайрцгаар 110,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх, Иргэний нэхэмжлэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нэг танихгүй ******* гаран насны залуу орж ирээд өөрийгөө хөөрөг хийдэг хүн зарах хөөрөг байна гээд саарал өнгийн гартааман хөөрөг бас нэг ногоон өнгийн хөөрөгний хэлбэртэй чулууг гаргаж үзүүлсэн. Тэгээд нөхөр үзэж байгаад гартааман хөөргийг нь *******,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх,Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо нэр цохож хэлэх юм бол хөөргөө л санаж байна. Бусад нь юу алдагдсаныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлсийн талаар эхнэр сайн мэдэж байгаа.манай алдагдсан эд зүйлс дотор гарангуутаа жишээ нь шууд ломбарданд тавиад мөнгө болчих тийм эд зүйлс байгаагүй ээ. хөөргийг бол мэддэг хүн нь авч магадгүй ээ. Би өөрөө хөөрөгний шүрэн толгой, даваа толгой хоёрыг ялгадаггүй юм. Мөргүй хөөрөг байсан. Мөн суурин дээрээ цэг шиг хагархай, өөрөөр хэлбэл аяга эмтэрсэн юм шиг жаахан эмтэрхийтэй” гэх мэдүүлэг, Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд шөнийн 00 цаг болж байсан ба тухайн айлын хаалганы хажууд байрлах байрны дээвэр рүү гардаг шатаар бид 2 дээшээ гараад сул байсан кабелын утсыг аваад Э.Чын бүсэлхийгээд ороогоод нөгөө үзүүрийг нь төмрөөс уяж бэхлээд би доош нь Э.Чыг зөөлөн буулгаж нөгөө айлын тагтаар оруулсан. Тэгээд Э.Ч дотогшоо ороод надад хаалга тайлж өгөхөөр нь дотогшоо ороод том өрөөнд байх орон доороос 1 хөөрөг жижиг дөрвөлжин хайрцагтай космитик багаж, скайтелын rap утас байхаар нь аваад гарахдаа үүдний өрөөнд байсан савхин куртикийг аваад гараад шууд такси бариад Улаанбаатар хот руу яваад хөдөө аж ахуйн буудал дээр ирээд нэг орцонд ороод би ганцхан хөөргөө аваад Э.Чыг орцонд хүлээж бай би хөөргөө зарчихаад ирье гэж хэлээд хөөргөө аваад бусад эд зүйлсээ үлдээгээд гараад түцэн дээр очоод хөөргөө *******,000 төгрөгөөр зарчихаад гараад явчихсан.” гэх, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Чт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Гэвч *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Чын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэлээ.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж зохицуулжээ.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн тогтоосон байх тул дээрх “хууль буцаан хэрэглэх” зарчмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг хуулийн заалтыг өөрчилж шүүгдэгч Э.Чыг бүлэглэн, орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд 2020 оны 02 дугаар сарын 17-наас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ч нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01 ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж улмаар уг ялаа Дархан –Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар ангид эдэлж байгаа бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 20 ны байдлаар 4 сар 4 хоногийн үлдэгдэл хорих ялтай байна.
Иймд шүүгдэгч Э.Чт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хохирогчид учирсан хохирол болох 1904000 төгрөгнөөс 600000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг буцаан өгч үлдэх 1*******4000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн Б.Ааас гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10 ны өдрийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Э.Чыг хохирогч Г.Мд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овог Э.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт Э.Чыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Э.Чт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чт оногдуулсан 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Чын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
8. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД