| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0052/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч И.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт И.Мт холбогдох эрүүгийн 1907002050053 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг, ....................................... тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 ны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сар хорих ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт 10 жил 10 хоногийн хорих ялаар тогтоосон,
Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 11 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж нийт 3 жил 11 сар хорих ялаар тогтоосон,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлйин 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт И.М /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч И.М нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд ............................................. тоотод оршин суух Г.Мийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор дотогш нэвтэрч 48 инчийн Скай Ворт /Skyworth/ брэндийн ЛСД зурагт, Леново /Lenovo/ брэндийн суурин компьютер, цагаан өнгийн ДДИШ төхөөрөмж зэргийг нууцаар хууль бусаар авч байшингаас гарах явцад хулгайлсан эд зүйлс нь цонхоор багтахгүй байсан учир учрах саадыг арилгах зорилгоор Г.Мийн байшингийн хаалганы цоожийг зэвсэг болох хутгаар хөшиж онгойлгон гарч Г.Мэд 754.160 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгийг үнэн зөв өгсөн тул өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.М гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.С руу утсаар яриад ******* тоот гэрт нь очоод хоол идчихээд байж байгаад 10-н шар орж ******* хүнээс мөнгө аваад тэр мөнгөөрөө нэг шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи аваад тэрнийгээ *******гийн гэрт нь хувааж уусан. Тэгээд архи ууж байх үед ******* жорлон орчихсон байхаар нь жижиг өрөөнийх нь цонхыг онгойлгож орхисон. Тэгсэн удалгүй ******* орж ирээд хамт Тэрэлж явъя гээд бид хоёр гэрээс нь гараад такси бариад цайз руу доошоо уруудаж байх үед нь би ер нь үлдлээ явахгүй гээд таксинаас буусан. Тэгээд буцаад *******гийн гэрт нь очоод онгорхой үлдээсэн цонхоороо дотогш явж ороод том өрөөний хананд өлгөөтэй байсан хар өнгийн 48 инчийн ЛСД зурагт болон жижиг өрөөнд байсан хар өнгийн суурин компьютерыг аваад цонхоор нь багтахгүй болохоор нь байшингийнх нь хаалга хэсгийг хутгаар дотор талаас нь хөшиж онгойлгоод зурагт компьютер хоёрыг нь байшингийнх ард үлдээчихээд гарч замаас такси бариад 30,000 төгрөг өгье хот хүргээд өгчих эхнэрээсээ салчихлаа юм аа аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд тэр таксиндаа зурагт, компьютер хоёроо хийгээд хот руу шууд хороолол орсон тэнд Т.Э ахтай уулзаад 30.000 төгрөг зээлж аваад таксины мөнгөө өгөөд ******* ахад зурагт, компьютер хоёр минийх гэж хэлж байгаад компьютероо гэрт нь үлдээгээд би бичиг баримтгүй байсан болохоор Т.Э ахын бичиг баримтаар хороололд барьцаалан зээлдүүлэх газарт зурагтыг нь 300.000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай тавьсан бөгөөд мөнгөөрөө архи уугаад дуусгасан.
Би тухайн өдөр согтуу байсан болохоороо л ийм зүйл хийчихсэн, тэрнээс биш хүн шиг амьдрах гээд ямар нэгэн асуудал гаргахгүй ажил төрөл хийгээд болоод л байсан юм. Надтай тухайн хэргийг хамтран үйлдсэн хүн байхгүй, би өөр ямар нэгэн хэрэг үйлдээгүй болсон асуудлыг үнэн шударгаар хүлээсэн байгаа..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46, 64 дүгээр хуудас/
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод хоночихоод маргааш нь буюу 04 сарын 29-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг татахад онгорхой байхаар нь хүүгээ байгаа гэж бодоод гэртээ ороод харахад хүү маань байхгүй байхаар нь гэрийнхээ эд зүйлүүдийг шалгатал урд өрөөнд хананд өлгөөтэй байсан 48 инчийн Скай ворч маркийн LCD болон хойд өрөөнд байсан суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн ******* дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Баянгол дүүргийн нэг ломбарданд 300,000 төгрөгөөр тавьсан, тэгээд эд зүйлсээ И.М авахгүй байсан тул надаас ломбард нь юмаа аваач ээ гээд залгаад байсан тул би буцааж 300,000 төгрөг нь хүүтэй нь нийлүүлээд *******0,000 төгрөг төлөөд авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би И.Маас ямар нэгэн юм нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өчигдөр өдөр гэртээ байж байхад танил И.М гэдэг залуу манай гэрт 12 цагийн үед орж ирээд 0.75 л архи гаргаж ирээд бид 2 хувааж уугаад дуусч И.М бид 2 зурагтаар Солонгосын эхнэрийн урхи гэдэг кино үзэж байгаад Тэрэлжийн Болор амралтын газар руу явъя гэж ярьцгааж цуг манайхаас гарсан, тэгээд шинэ Налайхын наана нэг таксинд гар өргөж суугаад цуг сууж яваад Цайз руу уруудаад эхний колонкийн хажууд ирэхэд И.М би ер нь явахаа болилоо гээд бууж үлдээд би цааш ганцаараа явж Болор амралтанд очиж хоноод өнөөдөр архи ууж байгаад орой гэртээ ирэхэд ээж ирчихсэн гэрээс зурагт алга болсныг мэдсэн. Манай гэрт ирж надтай архи уусан И.М гэдэг залууг сэжиглэж байна. Надаас бууж үлдээд манай гэрт буцаж очсон юм болов уу гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-19 р тал/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-51 р тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85 р тал/,
Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 25-28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.М нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ............................................. тоотод оршин суух Г.Мийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор 13 цагийн орчимд дотогш нэвтэрч 48 инчийн Скай Ворт /Skyworth/ брэндийн ЛСД зурагт, Леново /Lenovo/ брэндийн суурин компьютер, цагаан өнгийн Ддиш төхөөрөмж зэргийг нууцаар хууль бусаар авч байшингаас гарах явцад хулгайлсан эд зүйлс нь цонхоор багтахгүй байсан учир учрах саадыг арилгах зорилгоор Г.Мийн байшингийн хаалганы цоожийг зэвсэг болох хутгаар хөшиж онгойлгон гарч Г.Мэд 754.160 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч И.Мын өгсөн: “*******гийн гэрт нь очоод онгорхой үлдээсэн цонхоороо дотогш явж ороод том өрөөний хананд өлгөөтэй байсан хар өнгийн 48 инчийн ЛСД зурагт болон жижиг өрөөнд байсан хар өнгийн суурин компьютерыг аваад цонхоор нь багтахгүй болохоор нь байшингийнх нь хаалга хэсгийг хутгаар дотор талаас нь хөшиж онгойлгоод зурагт компьютер хоёрыг нь байшингийнх ард үлдээчихээд гарч замаас такси бариад 30,000 төгрөг өгье хот хүргээд өгчих эхнэрээсээ салчихлаа юм аа аваад явж байна гэж хэлсэн. ..Би тухайн өдөр согтуу байсан болохоороо л ийм зүйл хийчихсэн,.” гэх, Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гэрийнхээ эд зүйлүүдийг шалгатал урд өрөөнд хананд өлгөөтэй байсан 48 инчийн Скай ворч маркийн LCD болон хойд өрөөнд байсан суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх, Иргэний нэхэмжлэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Баянгол дүүргийн нэг ломбарданд 300,000 төгрөгөөр тавьсан, тэгээд эд зүйлсээ И.М авахгүй байсан тул надаас ломбард нь юмаа аваач ээ гээд залгаад байсан тул би буцааж 300,000 төгрөг нь хүүтэй нь нийлүүлээд *******0,000 төгрөг төлөөд авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би И.Маас ямар нэгэн юм нэхэмжлэхгүй.” гэх,
Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай гэрт ирж надтай архи уусан И.М гэдэг залууг сэжиглэж байна. Надаас бууж үлдээд манай гэрт буцаж очсон юм болов уу гэж бодож байна” гэх мэдүүлгүүд, Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч И.Мт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт И.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч И.Мт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял оногдуулах санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг хорих ялд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт И.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч И.Мыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Мын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч И.М нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД