| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1979 |
| Огноо | 2020-11-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1979
2020 11 17 2020/ШЦТ/1979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
Шүүгдэгч Р.Ц , түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р.Ц холбогдох эрүүгийн 2003 00000 0353 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг, Тариалан суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн “ тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Р.Ц .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 15 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн баруун замд “Нэт капитал Лизинг” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 87-82 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай, эмэгтэй И.Амарзаяагийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч И.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-25-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36-37/, мөрдөгчийн магадлагаа /хх-48/, гэрч Г.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-31/, гэрч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-32/ Р.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-55/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-59/, хохирлын баримт /хх-13-23, 80-82/, шүүгдэгч Р.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-77/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 15 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн баруун замд “Нэт капитал Лизинг” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 87-82 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай, эмэгтэй И.Амарзаяагийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Амарзаяагийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15-аас 16 цагийн орчим гэрээсээ гараад Баянзүрх захаас мах авах гээд гарсан. “Баянзүрх” захын хойд талд байрлах нэг чигийн замын ертөнцийн зүгээр зүүн талын хөвөөг дагаад хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа явж байтал зүүн гар талд худалдаа эрхэлж байсан автомашинтай хүмүүс байсан. Уг автомашинтай хүмүүсийн баруун гар талаар ганцаараа явж байтал ард талаас машинтай хүн ирж хүчтэй мөргөснөөс болж урагшаа унасан. Би машин ойрхон харагдаагүйдээ гэж бодоод босох гэтэл миний баруун талын хөлөн дээр автомашины дугуйгаараа яваад байхаар нь би хөлөө татаж авах гэтэл хөл хөдлөхгүй байхаар нь “хүмүүсээ намайг дайрлаа туслаарай хөлөө авъя” гээд орилж эхэлсэн чинь автомашиныг барьж явсан эмэгтэй жолооч автомашинаа зогсоосон.” /хх-25-27/ мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нэргүйгүйн өгсөн: “... Би зүүрмэглээд явж байтал манай эхнэр Р.Ц гэнэт орилохоор нь сэрэхэд манай эхнэр зам дээр явж байсан явган зорчигч эмэгтэйг мөргөж гэмтээсэн. Удалгүй түргэний машин ирээд мөргүүлсэн эмэгтэйн биеийг үзээд дамнуурган дээр хэвтүүлээд аваад явсан. Ослоос болж машинд мөргүүлсэн эмэгтэйтэйн баруун хөл нь гэмтсэн байсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхмаагийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр манай ээж Цэрэндулам нь Тоёота Приус 20 маркийн 87-82 УНЯ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолоодоод би хойд талын суудал дээр сууж явсан. Нэргүй ах осол болох үед зүүрмэглээд явж байсан. Би ард талын суудал дээр гар утсаа оролдоод явж байсан тул юу болсон талаар хараагүй. Тэгсэн гадаа хүмүүс орлилдоод байхаар нь би машинаас буугаад хартал 40 гаран насны эмэгтэй хүн бид нарыг сууж явсан машинд мөргүүлээд замаас 1 алхмын зайтай хэвтэж байсан. Мөргүүлсэн эмэгтэй уйлаад байсан. Эмнэлэг, цагдаад оролцоо байсан хүмүүс дуудлага өгсөн. Эхлээд 1 цагдаа ирсэн. Осол болсноос 10-15 минутын дараа түргэний машин ирээд мөргүүлсэн эмэгтэйг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би эмнэлгийн хоол цай өгөх гээд явсан. Цэрэндулам, нөхөр Нэргүйн хамт хэргийн газарт үлдсэн. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна.” /хх-31/ мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганзоригийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр би гэртээ байж байтал эхнэр Амарзаяа над руу өөрийнхөө 99201833 дугаарын утсаар 15 цаг 56 минутад залгаад уйлсан байдалтай байсан. Би машинд Баянзүрх захын зам дээр дайруулчихлаа гэж хэлсэн. Би одоо очлоо гэж хэлээд гар утсаа салгаад орцоор гарч байтал дахин миний гар утас руу манай эхнэрийн 99201833 дугаарын утсаар нэг залуу ярихдаа танай эхнэр машинд дайруулчихлаа, зам дээр босож чадахгүй хэвтэж байна. Та яаралтай ирнэ үү гэсэн. Би “ах нь удахгүй очлоо битгий эхнэрийг маань байрнаас хөдөлгөөрэй гэж хэлээд удахгүй осол болсон газарт 2 минутын дотор очсон. Учир нь манай гэр осол болсон гэх газартай ойрхон байдаг юм. Очиход эхнэр Амарзаяа зам дээр баруун гар талаараа хажуу тийшээ харсан байдалтай уйлаад байдалтай хэвтэж байсан. Намайг очихоос өмнө хүмүүс түргэн, цагдаад дуудлага өгсөн байсан. Би эхнэр Амарзаяагийн толгойн дор нь цүнхийг нь тавиад тайвшруулаад байж байтал манай эхнэрийг мөргөсөн гэх жолооч эмэгтэй машинаас буугаад зогсож байсан. Тэр эмэгтэйд хандаж “та яасан болгоомжгүй явдаг юм бэ гэж хэлсэн.” /хх-32/ мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10206 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. И.Амарзаяагийн биед баруун өсгий яс, баруун тавхайн дунд шаантаг ясны хугарал, баруун тавхай, шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /хх-36-37/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Ц ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад “Баянзүрх” зах тал руугаа урагшаа эргээд явж байтал зам дээр эмэгтэй хүн явж байсан. Би тэр эмэгтэйг өнгөрөөд гарлаа гэж бодоод явж байтал урд талд явж байсан эмэгтэй миний жолоодож явсан машинд мөргүүлээд зам дээр унасан. Би машинаа тоормослоод зам дээр зогссон.” /хх-54-55/ гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/,
Хохирлын баримт /хх-13-23, 80-82/,
Шүүгдэгч Р.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 15 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн баруун замд “Нэт капитал Лизинг” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 87-82 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай, эмэгтэй И.Амарзаяагийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч И.Амарзаяа, гэрч Д.Нэргүй, Г.Энхмаа, Д.Ганзориг нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10206 дугаартай шинжээчийн дүгнэлт, Р.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Р.Ц нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчээс хохирогч И.Амарзаяа нь эмчилгээний болон бусад зардалд 2.040.122 төгрөг нэхэмжилснээс ба Р.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад 342.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 1.698.122 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч И.Амарзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймээс шүүхээс шүүгдэгч Р.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Р.Ц нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Р.Ц аас 1.698.122 төгрөгийг гаргуулж хохирогч И.Амарзаяад гаргуулж олгосугай.
6. Хохирогч И.Амарзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн
баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Р.Ц д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Ц д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС