| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0060/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Гд холбогдох эрүүгийн 2007001060062 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ............................................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ...................................... дугаартай, ******* овогт Н.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................................. тоотод 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдөр 17 цагийн орчимд хамтран амьдрагч болох Л.Эыг хардан улмаар баруун мөрөнд нь гараараа нэг удаа цохиж, хоолны төмөр хусуур шидэж толгойг нь онож биед нь дагзны хуйхны шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би эхнэртэйгээ маргалдаад гарч явах гэж байхдаа төмөр хусуур шидсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02-р сарын *******-ны өдөр миний төрсөн өдөр болоод манай найзууд манай гэрт 15 цаг өнгөрч байхад ирсэн. Төрсөн өдрийн баярын юм гээд надад архи авч өгсөн. Бид нар хөзөр тоглонгоо архи уусан. Найзууд 17 цаг өнгөрч байхад явсан. Эхнэр Л.Эын гар утсанд мессэж ирэхээр нь утсыг үзэхэд чамайг хүлээгээд байна гэсэн мессэж юс бэ гэж эхнэрээс асуухад эхнэр надад ирээгүй чамд ирсэн байна гэж надад хэлсэн. Би утасгүй шдээ яахаараа надад ирдэг юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Муудалцаж байх явцдаа эхнэрийн баруун мөрөнд нэг удаа цохичоод хаалгаар гарах гээд явж байх үед араас эхнэр үгээр идээд байхаар нь төмөр иштэй хусуур аваад шидсэн чинь толгойг нь хагалчихсан цус гараад эхлэхээр нь уучлаарай ханиа гээд уучлал гуйсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 67 дугаар хуудас/
Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Н.Г гэх залуутай 2016 онд танилцаад нэг гэрт орж хамтран амьдарсан. Бид хоёрын дундаас 2 охинтой гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 02-р сарын *******-ны өдөр *******ын төрсөн өдөр нь болсон. Бид хоёр гэртээ мөнгө байхгүй учир тэмдэглээгүй. Үдээс хойш Н.Г найз Нэмэхбаярлуугаа тусаар залгаж төрсөн шдээ гэж хэлсэн чинь *******, ******* гэх найз нар нь 14 цаг өнгөрч байхад ирсэн. Найз нар нь 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи авч ирсэн. Тэд нар хөзөр тоглонгоо хоёр шил архиа уусан. Би юм хумаа угаагаад хоол унд хийсэн. Архи дуусангуут найз нар гараад явсан. Бид хоёр дундаа нэг утастай тухайн утсанд би хүлээгээд байна гэсэн мессэж ирсэн. Н.Г хардах маягтай юм яриад байхаар нь чи наад хүн рүүгээ залга гээд утас өгөхөд таслаад яриагүй ээ. Бид хоёр маргалдаж байх үед Н.Г над руу хусуур аваад шидчихсэн. Миний толгойн дээр оноод цус гарч эхэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай хөрш айлын Н.Г гэх залуугийн төрсөн өдөр болсон. Н.Г гэртээ хүмүүстэй архидаад байсан. 18 цагийн үед санагдаж байна. *******ын эхнэр Л.Э манай гэрт орж ирсэн. Толгойноос нь цус гарч байсан. Манай гэрт цусаа угаагаад оёдол тавиулна гээд түргэн дуудсан. Түргэний машин ирээд Л.Эыг аваад явсан. Л.Э нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3602 дугаар:
“1. Л.Эын биед дагзны хуйхны шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдөр ............................................. тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 17 цагийн орчимд хамтран амьдрагч Л.Эыг хардан улмаар баруун мөрөнд нь гараараа нэг удаа цохиж, хоолны төмөр хусуур шидэж толгойн тус газар нь онож биед нь дагзны хуйхны шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Н.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Муудалцаж байх явцдаа эхнэрийн баруун мөрөнд нэг удаа цохичоод хаалгаар гарах гээд явж байх үед араас эхнэр үгээр идээд байхаар нь төмөр иштэй хусуур аваад шидсэн чинь толгойг нь хагалчихсан цус гараад эхлэхээр нь уучлаарай ханиа гээд уучлал гуйсан.” гэх,
Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид хоёр маргалдаж байх үед Н.Г над руу хусуур аваад шидчихсэн. Миний толгойн дээр оноод цус гарч эхэлсэн.” гэх,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын эхнэр Л.Э манай гэрт орж ирсэн. Толгойноос нь цус гарч байсан. Манай гэрт цусаа угаагаад оёдол тавиулна гээд түргэн дуудсан. Түргэний машин ирээд Л.Эыг аваад явсан. Л.Э нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3602 дугаар дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Гд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч өөрийн эхнэрийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Гд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр хоолны хусуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.Гд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хусуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД