Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр                   101/ШШ2017/00961              Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 34 гудамж, 6 тоотод оршин суух Бурмаагийн Март /НВ70030704/-ын төлөөлөгч Б.Гантулгын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх 10 гудамж, 1002 тоотод оршин суух, Дашзэвэгийн Оюунгэрэл /МЮ69102569/ холбогдох,

5,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Март миний бие иргэн Д.Оюунгэрэлд 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөгийг, мөн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг, түүнчлэн 2016 оны 05 дугаар сард 500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Дээрх мөнгийг Д.Оюунгэрэлийн дансаар болон бэлнээр өгсөн бөгөөд зээлийн хугацаа хэтэрч мөнгөө нэхэхэд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор буцааж өгөхгүй бол хүүтэй төлнө хэмээн бичиг хийж өгсөн байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртлэх хугацаанд Д.Оюунгэрэлээс мөнгөө өгөөгүй буюу нэг ч төгрөгийг зээлд буцаан төлөөгүй. Гэхдээ Д.Оюунгэрэлээс хүү авахгүй гагцхүү үндсэн зээл 5,050,000 төгрөгийг Монгол улсын “Иргэний хууль”-ийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор 5,050,000 төгрөгийг төлж барагдуулж дуусгана гэжээ.

 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Март нь хариуцагч Д.Оюунгэрэлээс 5,050,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунгэрэл нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор 5,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мартад төлж барагдуулахаар зөвшөөрсөн болох түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Мартын нэхэмжлэлтэй, Д.Оюунгэрэлд холбогдох 5,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Оюунгэрэл нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор 5,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мартад төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,750 төгрөгийн тал хувь болох 47,875 төгрөгийг улсын орлогоос, 47,875 төгрөгийг хариуцагч Д.Оюунгэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мартад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

             

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ