Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00804

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Замчин а 1 гудамж, 6 тоотод оршин суух, Гомбодоржийн Дэлгэрцэцэгийн /ЭЯ82110161/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 18-406 тоотод оршин суух, Шаравын Цэдэвсүрэн /НЭ86051205/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 18-406 тоотод оршин суух, Баярбаясгалангийн Нандин /ШУ88072411/ нарт холбогдох,  

4,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Б.Нандин нь 2016.02.01-ний өдөр 2,010,000 төгрөгийг “дүүд Солонгос улсын виз хурдан шуурхай гаргаж өгнө, найдвартай, цагаан сарын дараа явуулна, ажлын байр бэлэн бөгөөд очиход хүн тосоод авна, 3 хоног Солонгос улсаар аялж байгаад дүү чинь цалин өндөр барилгын ажилд орчихно” гэж хэлсэн. Ингээд би Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Хаан банкнаас 2,010,000 төгрөгийг зарлагадан мөн өдөр бэлнээр Б.Нандинд 2,010,000 төгрөгийг өгсөн. Би эрхээ хамгаалах үүднээс зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Б.Нандин нь БНСУ-ын виз гаргаж өгөөгүй бөгөөд мөнгийг буцаан өгөөгүй. Иймд зээлийн төлбөрт үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг болж байна.

Мөн 1,500,000 төгрөгийг эхнэр Ш.Цэдэвсүрэнгийн дансаар шилжүүлэн авсан.

Иймд 4,500,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 4,510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нарын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 4,000,000 төгрөгийг төлөхөөр ярилцаж тохиролцсон болно. 510,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг нь хариуцагч Б.Нандин, Ш.Цэдэвсүрэн нарт холбогдуулан 4,510,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрчээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй, Б.Нандин, Ш.Цэдэвсүрэн нарт холбогдох 4,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Нандин, Ш.Цэдэвсүрэн нар нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэгт төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийн тал хувь болох 43,475 төгрөгийг улсын орлогоос, 43,475 төгрөгийг хариуцагч Б.Нандин, Ш.Цэдэвсүрэн нараас гаргуулж нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ