Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/00701

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Ариг банк ХХК-ийн /2111683/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий 29-453 В тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Баярмагнай /ЦД76071361/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-57 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Энхбаатарт /ЦД59091874/ нарт холбогдох,

7,811,422.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2105005973 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан 5,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 7,795,442.57 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд хариуцагч нараас 2105005973 тоот зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 4,825,904.98 төгрөг, 2,824,422.19 төгрөгийн үндсэн хүүгийн үлдэгдэл, 145,115.48 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 7,795,442.57 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 7,811,442.57 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.Баярмагнай, Д.Энхбаатар нарын барьцаанд буй Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 57 тоотод байрлалтай, Ү-2204021863 дугаартай 62 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204007560 дугаартай 294 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Тамир, хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,811,442.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,967 төгрөгийн хамт, нийт 7,881,409.57 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөгийг нэхэмжлэгч Ариг банк ХХК-д төлж барагдуулахаар тохиролцлоо.

Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,811,422.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,811,442.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,967 төгрөгийн хамт, нийт 7,881,409.57 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөгийг нэхэмжлэгч Ариг банк ХХК-д төлж барагдуулна. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрчээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Баярмагнай, Д.Энхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,811,422.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,811,442.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,967 төгрөгийн хамт, нийт 7,881,409.57 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөгийг нэхэмжлэгч Ариг банк ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,934 төгрөгийн тал хувь болох 69,967 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.

3.Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгө болох  Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 57 тоотод байрлалтай, Ү-2204021863 дугаартай 62 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204007560 дугаартай 294 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ