Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

    

   2020        11           04                                    2020/ШЦТ/733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Г.Т-,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд,

           шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, Б.Мөнхбат

шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Ц.Одончимэг,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Энхболд, Х.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй/зарим хэсэг нь хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Й- овогт Э-ы Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б- овогт Э-ийн Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д- овогт Б-ийн Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

           З- овогт Б-гийн Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1902003510000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Й- овогт Э-ы Э-

Монгол Улсын иргэн, 1957 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт суусан, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн дүүргийн 11 дүгээр хороо “Ривер гарден” хотхоны 407 дугаар байр 0000 тоотод оршин суух, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан, 

-Улаанбаатар хотын шүүхийн 1975 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх ялаар,

            -Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн б, 128 дугаар зүйлийн б-д тус тус зааснаар 05 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар магадлалаар 01 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ялаар,

            - Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Б- овогт Э-ийн Н-,

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, волейболын дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 50 дугаар байр 000  тоотод оршин суух,

-  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

3. Д-гийн Б-ийн Ц-,

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 2 дугаар гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29 байр 00  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

4. З- овогт Б-гийн Ч-,

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3  эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 24 дүгээр гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57-05-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э- нь Б.Ц-, Э.Н- Б.Ч- нарыг гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж:

-2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах,

-улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэх, хадгалахыг зохион байгуулсан,

-2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц-, Э.Н- нараар БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан,

Шүүгдэгч Э.Н- нь шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар Б.Ц-, Б.Ч- нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газар хүртэл Б.Ц-той бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Б.Ц-, Б.Ч- нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

-шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Ц-той бүлэглэн БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц-, Б.Ч- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.Ц- нь шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар Э.Н-, Б.Ч- нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газзс хүртэл Э.Н-тай бүлэглэн худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын даваа гэх газраас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор Э.Н-, Б.Ч- нартай бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн,

-шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Э.Н-тай бүлэглэн БНХАУ-ын нутгаас Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Э.Н-, Б.Ч- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.Ч- нь шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар Б.Ц-, Э.Н- нартай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндийн даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан,

-Мөн 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчим Б.Ц-, Э.Н- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б.Ч-ийг танихгүй. Э.Н-ыг таньдаг хамт Оросын холбооны улс руу явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Э.Н-тай “маргааш уурхай руу явна шүү” гэж ярьсан. Э.Н- архи уусан согтуу юм шиг байхаар “ална шүү” гэсэн. Би сахрын өвчтэй тул Э.Н-аар машин бариулахаар ярьсан юм.  Э.Н-, Б.Ц- хоёр надаас таксины мөнгө авахаар ирэхэд тус бүрд нь 10.000 төгрөг өгсөн. Тэр хоёрыг явснаас хойш манай гэрийн хаалгыг эвдээд орж ирсэн. Гэрт үзлэг хийгээд хурааж авсан зүйлийг лацдаж аваагүй. Би хар тамхи хилээр оруулж ирэх, худалдан борлуулах гэмт хэргийг зохион байгуулсан зүйлгүй. Би 63  настай, бага насны хоёр хүүхэдтэй. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

         Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сард Б.Ц-той хамт Хово маркийн автомашины мотор оруулж ирэхээр Эрээн явсан. Эрээнд байхад Б.Ц-той нэг хүн зээлээс хойно уулзаад тамхилсан. Замын-Үүдээс машинаар ирэх замд хоол идсэн. Б.Ц-г замдаа эд зүйл авсныг мэдээгүй. Замд явж байхад Э.Э- залгаад “маргааш уурхай явна шүү” гэсэн. Б.Ч- “бензиний мөнгөгүй” гэхээр Э.Э- ахын гэр рүү очиж мөнгө авсан. Мөн Б.Ц- машины цонхоор эд зүйл хаясныг мэдээгүй. Хар өнгийн машин шахах шиг болохоор би согтуу, Б.Ч- үнэмлэхгүй болохоор “зугтаарай” гэсэн. Цагдаа гэдгийг мэдээгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын15-ны үед Эрээн рүү Э.Н-ын хамт явсан. Эрээнд очоод Хово машины мотор захиалаад буцсан. Эрээнд байхад өвөр монгол хүн таараад “Сайншандын Сод Монгол колонкийн зүүн талын модон жорлонгийн хажууд гялгар ууттай зүйл чулуун дор нуусан байгаа. Тэр зүйлийг хот руу аваад орчхооч. Чам руу хүн утасдаж авна. Цагдаа таарвал хаячаарай” гэсэн. Улаанбаатар хот руу орж ирээд Э.Н- “Э.Э- ахаас бензиний мөнгө авъя” гээд 10.000, 10.000 төгрөг авсан. Би тэр бодисыг улсын хилээр нэвтрүүлээгүй. Худалдан борлуулсан зүйл байхгүй. Урд ийм бодис зарж байгаагүй талаар шалгуулмаар байна. Э.Н- бид 2 архи уусан согтуу байсан. Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн орчимд баахан хүмүүс машины хаалга, цонх цохихоор айгаад зугтаасан. Цагдаа гэж хэлээгүй. Би Сайншандын Сод Монголын колонкийн орчимд дээрх бодис авсан газраа зам шалгалтаа дахин хийлгэмээр байна...” гэв.

Шүүгдэгч Б.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Э.Н-тай найз нөхдийн холбоотой, Б.Ц-г зүс мэднэ, Э.Э-ыг танихгүй. Э.Н- “намайг ирээд авчих” гэхээр нь очиж авсан. Э.Н-, Б.Ц- нар “айл руу ороод ирье” гээд Ривер граден хотхонд айлд орсон. Би машиндаа үлдсэн. Тэндээс хөдлөөд явж байхад хажуугаас машин шахсан. Харанхуй шөнө баахан хүн орилоод хаалга нүдээд байхаар Э.Н- “зугтаарай” гэсэн. Би 100-120 км хурдтай зугтсан. Тухайн үед цагдаа гэдгийг мэдээгүй. Намайг согтуу байхад баривчлах үедээ нуруу руу үрлэн сумаар буудсан. Э-эдалай гээд цагдаа намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж нуруун дээр оёдол тавиулсан. 2019 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуу байхад Мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч нар зодож байгаад мэдүүлэг авсан. Би найзыгаа ирээд авчих гэхээр нь очиж авсны төлөө Эрүүгийн хуульд заасан 2 зүйл ангиар зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй...” гэв.

            Эрүүгийн 1902003510000 дугаартай хавтаст хэргээс:

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 1-2-р хуудас/

            Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 1 дүгээр хавтас 9-р хуудас/,

           Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 15-р хуудас/,

           Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 10-р хуудас/,

           2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревэр Гарден” хотхоны 407-000 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 22-33-р хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 34-38-р хуудас/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 42-43-р хуудас/,

Шүүгдэгч Э.Э-ын эхнэрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 46-50-р хуудас/

Шүүгдэгч Э.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 51-р хуудас/,

           2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 80-85-р хуудас/,

           Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 87-р хуудас/,

           2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Э.Н-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 94-97-р хуудас/,

           2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Э.Н-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 98-100-р хуудас/,

             2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч Б.Ц-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 105-108-р хуудас/,

         2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч Б.Ц-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 109-112-р хуудас/,

             Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 15-16, 115-116-р хуудас/,

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 131-р хуудас/

           Хэргийн газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 134-135-р хуудас/,

             Эд мөрийн баримтаа тооцох тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 138-139-р хуудас/,

             Хохирогч Б.Э-эдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 142-144-р хуудас/,

             Гэрч Р.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5-р 80-81-р хуудас/,

           Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг мэдүүлэг /5-р хх-ийн 82-83-р хуудас/,

           Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 84-85-р хуудас/,

           Гэрч Б.Х-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 170-171-р хуудас/,

           Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 176-177-р хуудас/,

           Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 156-157-р хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3049 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 190-191-р хуудас/,

        Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 193-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3044 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 194-195-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3045 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 198-199-р хуудас/,

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 201-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2756 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 201-202-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 208-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 214-215-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 218-219-р хуудас/,

             Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 826 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 225-226-р хуудас/,

             Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 803 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 230-231-р хуудас/,

             Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 823 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 234-236-р хуудас/,

             Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 834 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 239-241-р хуудас/,

            Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 2 дугаар хавтас 31-33-р хуудас/

            Шүүгдэгч Э.Э-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 112-р хуудас/,

            Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 160-170-р хуудас/,

             Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 124-126, 127-131, хх-ийн 4 дүгээр хавтас 201-202-р хуудас/,

             Шүүгдэгч Б.Ц-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 144-151, 152-154-р хуудас, хх-ийн 4 дүгээр хавтас 208-209-р хуудас/,

             Шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 166-170, 171-175-р хуудас, 230-231-р хуудас/,

             Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 187-191, 192-194-р хуудас, хх-ийн 4 дүгээр хавтас 224-225-р хуудас/,

             Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/5а/7798 дугаартай албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 217-219-р хуудас/,

             Шүүгдэгч Б.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 210-211-р хуудас/,

            Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 2 дугаар хавтас 217-р хуудас/,

            Шүүгдэгч нарын Хаан банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтас 246-р хуудас/,

             Гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 212-213-р хуудас/,

             Шүүгдэгч Б.Ц-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 131-133-р хуудас, хх-ийн 4 дүгээр хавтас 46-47-р хуудас/,

             Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 51-52, 53-57, 58-60, 61-66-р хуудас/,

             Монгол улсын гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 117-119, 120-125-р хуудас/, 

             Хохирогч Б.Э-эдалайн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4 дүгээр хавтас 170-171-р хуудас/,

Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 1-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 3 дугаар хавтас 51-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 55-60-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 118-р хуудас/, бусад баримтууд /хх-ийн 3 дугаар хавтас 119-135-р хуудас/,

шүүгдэгч Э.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 14, 103-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 12-р хуудас/, ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 13-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 3 дугаар хавтас 43-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 46-50-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 101-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 102-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 104-р хуудас/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 105-р хуудас/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 3 дугаар хавтас 106-109-р хуудас/,

шүүгдэгч Б.Ч-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 21, 111-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 20-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 3 дугаар хавтас 42-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 110-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 112-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 113-р хуудас/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 114-р хуудас/,

шүүгдэгч Б.Ц-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 27, 87-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 3 дугаар хавтас 41-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хавтас 85-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 86-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3 дугаар хавтас 88-р хуудас/, Монгол дээд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хавтас 89-р хуудас/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар хавтас 90, 92-р хуудас/, гэрлэлтийн лавлагаа  /хх-ийн 3 дугаар хавтас 91-р хуудас/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 3 дугаар хавтас 93-95-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

                Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарт холбогдох эрүүгийн 1902003510000 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.                                                                                      

          Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

        1. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн тухайд:

          Шүүгдэгч Э.Э- нь:

          шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарыг 2019 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын хилээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,

-шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарыг дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан Улаанбаатар хот руу, шүүгдэгч Б.Ч- нь шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарын хамт нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндий даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхийг үгсэж тохиролцож, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулсан болох нь:

         Шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нар нь бүлэглэж:

       - шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын хилээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,

       - дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаар дамжуулан Улаанбаатар хот руу, шүүгдэгч Б.Ч-той бүлэглэн нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндий даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Шүүгдэгч Б.Ч- нь:

        -шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нартай бүлэглэн шүүгдэгч Э.Э-ын зохион байгуулснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 2 тусдаа гялгар уутанд тусгайлан савласан, уутны хамт нийт 29.5 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Төв аймгийн нутаг дэвсгэр болох Салхитын хөндийн даваанаас Улаанбаатар хот руу худалдаалах зорилгоор хадгалсан тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

             Шүүгдэгч Э.Э-ын орон байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревэр Гарден” хотхоны 407-1491 тоотод  үзлэг хийсэн тэмдэглэлд “...коридороор чигээр явахад... гар утасны хажуу талд Deli гэсэн бичигтэй цагаан өнгийн хуванцар сав байсныг хураан авав... Гал тогооны тавилгын орчим байх хүрэн өнгийн тагтай хогийн сав байх ба уг хогийн савыг онгойлгож үзэхэд зиплок түгжээ бүхий гялгар уутны тасархайг скочоор ороосон байдалтай байсныг авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 1-р хавтас 22-33-р хуудас/,

Шүүгдэгч Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарын явсан замын дагуу үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны ертөнцийн зүгээр баруун талд нь 20 метр зайд “River tower” гэсэн бичигтэй өндөр барилгын чигт явах засмал замын харалдаа урд талд байрлах дээрээ гэрэлтэй бетон хашаанаас 2 метр зайд моднуудын дэргэд газар өвстэй шороон дээр төмөр товчин түгжээтэй 3х15 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн арьсан мэт материалтай нүдний шилний гэр мэт зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч...саарал өнгийн бетон хашааг дагаж байрласан явган хүний зам дээр 3х3 см хэмжээтэй дотроо цайвар өнгийн зүйлтэй дөрвөлжин гялгар ууттай зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч...цаасанд боож хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 34-38-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...3х3х1 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочидсон мөс мэт зүйлс байх ба уг зүйлийг 1 гэж дугаарлан албаны т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 10 грамм жинтэй байлаа. Мөн хар өнгийн нүдний шилний хайрцаг байх ба түүнийг онгойлгож үзэхэд 4.5х1.4х3.2 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочидсон мөс мэт зүйлс байх ба уг зүйлийг 2 гэж дугаарлан албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 19.5 грамм жинтэй байлаа. Дээрх 1, 2 гэж дугаарласан эд зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг /Trunarc/ багажаар шалгахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай гэж зааж байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 1-р хавтас 134-135-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Ч-ийн унаж явсан тээврийн хэрэгсэл болох “Тоёота Алион” маркийн 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 1-р хавтас 80-85-р хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Э.Н-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 94-97-р хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Э.Н-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...HER хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн C түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн C түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн T, C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, KET хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утга заав...” /хх-ийн 1 дүгээр хавтас 98-100-р хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч Б.Ц-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 105-108-р хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч Б.Ц-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...HER хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн C түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн C түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн T, C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, KET хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утга заав...” /хх-ийн 1 дүгээр хавтас 109-112-р хуудас/,

           Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтас 15-16, 115-116-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3049 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь 10.0077 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь 19.5157 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамины илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 190-191-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3044 дугаартай шинжээчийн дүгнэлтээр”...шинжилгээнд ирүүлсэн deli гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар ууттай тасархайтай скочны хэсгийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн deli гэсэн бичиглэлтэй цайвар өнгийн хуванцар сав, гялгар ууттай тасархайтай скочны хэсэгт  метамфетамины илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 194-195-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3109 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ”...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Н- 2019-05-18” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Н- 2019.05.18” гэж хаягласан шээсэнд метамфетамины илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 214-215-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ц- шээсний дээж” гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ц- шээсний дээж” гэж хаягласан шээсэнд метамфетамины илэрч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 218-219-р хуудас/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/5а/7798 дугаартай албан бичигт: Шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нар нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн тухай лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 217-219-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 210-211-р хуудас/,

Гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 212-213-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 131-133-р хуудас, хх-ийн 4 дүгээр хавтас 46-47-р хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 51-52, 53-57, 58-60, 61-66-р хуудас/,

Монгол улсын гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 117-119, 120-125-р хуудас/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Б.М-ын эзэмшлийн 0000 ДГО улсын дугаартай Приус-11 маркийн машиныг зарахаар Улаанбаатар хот руу явсан. Бензиний мөнгө олох санаатай Замын-Үүдийн хил дээрээс Улаанбаатар хот явах хүн хайж байгаад хоёр эрэгтэй хүн суулгаад Замын-Үүдээс 16 цагийн үед хөдөлсөн. Уг хоёр хүнийг  Налайхын цаана зам дээр буулгаад Улаанбаатар хотод шөнийн 03 цагийн үед ирсэн. Тэр хоёр хүн Эрээн хотоос хил давж орж ирсэн юм байна лээ. Энэ талаар  замдаа ярилцаж байхдаа сонссон. Тэр хоёр залуу замдаа пиво ууж явсан. Уг хоёр залуугийн нэг нь махлаг том биетэй, тачир үстэй, бор царайтай, 180 см орчим өндөртэй, бараг 185 см орчим өндөртэй, 100 кг гаруй жинтэй,  35 орчим насны хүн байсан. Чойр дээр цагдаа нар бүртгэхэд уг эрэгтэй хүн өөрийгөө “1986 онд төрсөн" гэж ярьж байсан. Нөгөө залуу нь бас гүзээтэй, махлаг, 170 см орчим өндөртэй, 80-90 кг орчим жинтэй, нөгөө залуугаа бодоход арай урт үстэй, цайвар царайтай, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Цагдаа нар бүртгэхэд “1981 онд төрсөн” гэж хэлж байхыг нь би сонсож байсан. Налайхад ирэх үед тэр хоёр хүнийг цагаан өнгөтэй, суудлын жижиг машинтай хүн тоссон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 176-177-р хуудас/,

Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад миний гар утас руу залгаад “би Ц- байна би такси аваад хот руу орж байна таксигаар 25-т ойртож очоод ярья. Буудал авах хэрэгтэй байна, надад бичиг баримтаараа буудал аваад өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Би хувцсаа өмсөөд иргэний үнэмлэхээ аваад гарахын өмнө Дэлгэрцэцэг над руу залгаад цагдаагийн хүмүүс ирсэн байна гээд цагдаагийн хүнтэй утсаар ярьсан. Цагдаатай ярьсны дараа Ц-г эрэн сурвалжилж байгааг мэдсэн. ...То то зочид буудлын дэргэд Ц- ганцаараа зогсож байсан. Яг тухайн үед Ц-  “өрөө авах хэрэгтэй байна, буудлын өрөө аваад өгөөч” гэхээр нь би уг зочид буудлын 301 тоотод өрөө аваад өөрийнхөө бичиг баримтыг бүртгүүлсэн.  ...Би Ц-гоос яасан талаар нь асуутал “жаахан асуудалд орчихлоо. Гэрт цагдаагийн хүн ирж магадгүй, намайг асуувал битгий хэлээрэй” гэсэн. Би “одоо гэр рүү орчхоод танайх руу явах гэж байна, танай гэрт цагдаагийн хүмүүс ирчихсэн байгаа талаар Дэлгэрцэцэг хэллээ” гэж хэлсэн. Ц- надад “утас болохгүй байна, барих дугаар байна уу” гэхээр нь би 90668022 дугаарын сим картыг өгсөн. ...тухайн үед Ц- өөрөө “хоёр ортой өрөө авъя” гэсэн. Надад хэлэхдээ нэг найз нь ирж байгаа гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 156-157-р хуудас/,

          Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 46 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2.  Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны орчимд Тоёота Аллион маркийн 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зугтаахдаа хууль сахиулагч хохирогч Б.Э-эдалайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

 Хохирогч Б.Э-эдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн орчмоос 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хяналтад авсан, тухайн үед саатуулах гэсэн боловч 160-180 орчим километр цагийн хурдтай, ойр орчинд нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байсан учир дагахаар шийдэж дагахад тээврийн хэрэгсэл хотын гудамжаар маш хурдтай ногоон  гэрлээр зогсохгүй явж байсан учраас хэсэг хугацаанд алдаад дахин олж авч явсаар Ривер гарден хотхоны ертөнцийн зүгээр хойд талын зам дээр баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөн үйлдэж байх үед нь дахин таарсан, ойр орчинд нь тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөн байхгүй байсан тул тохиромжтой гэж үзэж дайчлан баривчлахаар шийдэж сэжигтэй этгээдийн сууж явсан 19-83УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ар талаас нь очиж хажуу тал руу нь шахах дүр эсгэх тактик хэрэглэхэд 0000УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогссон, тэр үед миний бие тактик ажиллагааны багийг ахалж байсан, машины хаалга нээх ёстой байсан тул албаны машинаас бууж” цагдаа байна, хаалгаа нээ, машинаас гар” гэх компанийг өгөх үед сэжигтэй этгээдийн машин урагш чиглэсэн хөдөлгөөн үйлдэж, хаазлах үед машинаас холдох гэж оролдсон боловч хугацаа амжилгүй баруун ташаагаараа тээврийн хэрэгсэлд шүргүүлэн савж  унасан, унах үед миний баруун ташаанд өлгөөтэй байсан тусгай хэрэгслийн оосор машины бөгс орчимд өлгөгдсөн, хамгаалалтын малгай унасан газар хэвтэж байхад эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаа хошууч Б.Э- татаж болгосон. Ингээд зугтаасан этгээдүүдийн араас хөөсөн боловч 180 орчим км цагийн хурдтай бусдад аюултай байдлаар зугтааж байсан учир гүйцэлгүй алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 142-144-р хуудас/,

Гэрч Р.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 22-23 цагийн үед алба хаагч нарын хамт сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчлах ажиллагааны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед албаны хар өнгийн Старекс маркийн 24-92 дугаартай тээврийн хэрэгсэлд цагдаагийн ахмад Э-эдалай, Эрхэсбаатар нарын хамт сууж явсан. Бид нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ревир Гардин” хотхоны зам дээр цагаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгсэлтэй сэжигтэй этгээдүүдийг баривчлах зорилготой байсан тул уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорих арга хэмжээ авч, зогсоож ахмад Э-эдалай түрүүлж албаны тээврийн хэрэгслийн баруун хаалгаар түрүүлж бууж цагдаа байна гээд очих үед Э-эдалайг машинаараа шүргэж унагаагаад цааш маш хурдтайгаар зугтсан. Энэ үед Э-эдалайг Эрхэсбаатар босгож байсан. Уг этгээдүүд маш хурдтай аюултай байдлаар зугтсан болохоор араас нь хөөх арга хамжээ аваагүй... Тэр үед тусгай ажиллагааны хувцас, хэрэглэл болон “Police Narcotic” гэх цагаан өнгийн бичигтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Э-эдалай нь машинаас буух үедээ цагдаа байна гэдгээ анхааруулахад шууд зугтсан. Ямар нэгэн баривчлах ажиллагаанд явах үед заавал албаны тээврийн хэрэгсэлтэй явдаг ба тухайн үед албаны Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд дуут дохиотой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 80-81-р хуудас/,

Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед баривчилгааны үед хэрэглэдэг тусгай ажиллагааны хувцас болон “Police Narcotic” гэх цагаан өнгийн бичиглэлтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Э-эдалай нь машинаас буух үед цагдаа байна гэдгээ анхааруулж хэлсэн тэгтэл шууд зугтсан. Тэр үед тусгай ажиллагааны хувцастай явж байсан учир цагдаа гэдгийг хаанаас ч харсан мэдэх боломжтой байсан. Хантаазанд таних тэмдэг нь харагдахуйц байсан. Албаны тээврийн хэрэгсэлд дуут дохио байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 82-83-р хуудас/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-эдалай түрүүлж буугаад цагдаагийн алба хаагч байна гэж чанга дуугаар анхааруулж хэлсэн. Тэгтэл уг тээврийн хэрэгсэл шууд Э-эдалайг шүргэж унагааж зугтсан. Тухайн үед бид нар ажиллагаанд явахдаа саарал өнгийн баривчилгааны үед тусгай хэрэгслийн хамт өмсөж хэрэглэдэг “Police Narcotic” гэх цагаан өнгийн бичигтэй хутганаас хамгаалах хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Уг хувцас нь цагдаагийн байгууллагын ажилтнууд байна гэж танигдахаар таних тэмдэгтэй байсан. “Старекс” маркийн албаны тээврийн хэрэгсэл нь тухайн үед дуут дохиотой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 84-85-р хуудас/,

          Хохирогч Б.Э-эдалайн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4 дүгээр хавтас 170-171-р хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт: “Тоёота Аллион” маркийн 0000УБА улсын дугаартай  автомашины зүүн хойд гуперээс хар өнгийн оосор зүүгдсэн байдалтай /хх-ийн 1-р хавтас 80-85, 86-р хуудас/

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 46 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

           Шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, Б.Мөнхбат нараас “...Э.Э-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд бичгийн хавчаарын хайрцаг хурааж авсан гэх мөрийг нэмж оруулсан. Үзлэгээр хураан авсан эд зүйлээ битүүмжлээгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагт тусгагдсан бичгийн хавчаарын хайрцаг, шинжилгээнд өгсөн хайрцагтай тохирохгүй байна. Нотлох баримтгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Иймд Э.Э-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналыг,

           шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нараас “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Э.Н- нь Б.Ц-г Дорноговь аймгийн Сайншанд сумын МТ шатахуун түгээх станцын ойролцоох нийтийн бие засах газраас “мөс” гэх бодис авсан талаар мэдэх боломжгүй. Б.Ц-г оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгээс “Э.Н- нь Б.Ц-г биедээ “мөс” авч явааг мэдэх боломжгүй,  нотлох баримтгүйгээр, таамгаар яллаж байна. Иймд Э.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналыг,

         шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, Батбаяр нараас “ хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-ын хаанаас, хэнээс олж авсан, улсын хилээр хэрхэн оруулж ирснийг тогтоогоогүй. Мөн “худалдаалах зорилгоор” гэх нөхцөл байдлыг тогтоож, нотолж чадаагүй. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн тухайд: Б.Ч- машин жолоодож явсан, Э.Н- “зугтаарай” гэсэн. Иймд Б.Ц- нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй. Хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх саналыг,

        шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Энхболд, Даваажав нараас “Б.Ч-оос мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих 461-р ангид  Б.Ч- нь ямар байдалтай орсныг шалгаж өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд Б.Ч-ийг эрүүдэн шүүсэн эсэхийг  шалгуулмаар байна. Мөн “худалдаалах зорилгоор” гэх нөхцөл байдлыг тогтоож, нотолж чадаагүй. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй. Тухайлбал: гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, худалдах зорилго, хууль бусаар олж авсан гэдгийг тодорхойлоогүй. Б.Ч- нь хил гараагүй байхад хил гарсан мэтээр бичсэн. Иймд “хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх”, “Б.Ч-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.  Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, эд зүйлд “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” гэж заагаагүй байхад тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б. Ч- нараас мэдүүлэг авахын өмнө эрхийг нь танилцуулахад тэд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн хэргийн газарт үзлэгт хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлд Э.Э-ын гэрээс эд зүйл хураан авсан талаар тусгасан байх ба хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд /хх-ийн 1 дүгээр хавтас 15-р хуудас/ дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон байх тул нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нараас  Авлигатай Тэмцэх газарт “эрүүдэн шүүсэн” талаарх гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны  04 дүгээр  сарын 30-ны өдрийн 773 дугаартай тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж” шийдвэрлэсэн байх тул энэхүү үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана. 

Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц- нар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг  үйлдсэн ба тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчлэгдэж байсан. Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг гэмт хэргийн шинжийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялыг хүндрүүлэн өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэсэн болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

         НҮБ-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг  Монгол Улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоожээ.

         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг тул сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдаалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

         Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэд авах зэргээр хариу төлбөртэй болон төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. Мансууруулах бодисыг хууль бусаар хадгалах гэдэг нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч, тээврийн хэрэгсэл зэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, дээрх бодисыг нэг газраас нөгөө газар руу хүргэх, зөөвөрлөх аливаа хэлбэрийг “тээвэрлэсэн” гэж тус тус үзэх юм.

          Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах гэдэг нь дан ганц үнэ төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй ба хариу төлбөртэй худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэтчилэн түгээх үйлдлийг ойлгох бөгөөд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ зэргийг харгалзан худалдаалах зорилгыг тогтооно.

         2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн обьектив шинжийг “Монгол улсын хил, гаалийн хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн лац, ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар “хууль бусаар” нэвтрүүлсэн үйлдлийг хамруулан ойлгоно.

          Иймд шүүгдэгч Э.Э-ыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 29.5 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 29.5 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

           Шүүгдэгч Б.Ч-ийг бусадтай бүлэглэж Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 29.5 грамм бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Э.Н-, Б.Ц-,  Б.Ч- нарыг бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Э.Э-ыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

           Шүүгдэгч Б.Ч-ийг бусадтай бүлэглэж Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Э.Н-, Б.Ц-,  Б.Ч- нарыг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч Б.Ц-, Б.Ч- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас авагдсан, харин шүүгдэгч Э.Э-, Э.Н- нар нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

            Улсын яллагчаас:  шүүгдэгч Э.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх,

           шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр 12 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

         шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял  оногдуулах, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож,  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

            Шүүгдэгч Э.Н-ын өмгөөлөгч Ц.Одончимэгээс эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Э.Н-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

             Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт авагдсан байна.

            Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарын гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлуудад тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний оролцоо, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүгдэгч Э.Э-ад 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/ ба 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл /хх-ийн 2-р хавтас 15-17-р хуудас/ нийт  18 хоног цагдан хоригдсон хугацааг,

        Шүүгдэгч Э.Н-ыг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж /хх-ийн 2-р хавтас 34-р хуудас/ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хорьсон /хх-ийн 2-р хавтас 42, 57-р хуудас/ нийт 29 хоногийг,

        Шүүгдэгч Б.Ц-г 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж /хх-ийн 2-р хавтас 27-р хуудас/ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хорьсон /хх-ийн 2-р хавтас 33, 64-р хуудас/ нийт 29 хоногийг,

         Шүүгдэгч Б.Ч-ийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж /хх-ийн 2-р хавтас 43-р хуудас/ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хорьсон /хх-ийн 2-р хавтас 49, 60-р хуудас/ нийт 29 хоногийг тус тус тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

         Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

          Эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай хар өнгийн нүдний шилний хайрцагтай 3х3х1 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочдсон мөс мэт зүйл, 4.5х1.4х3.2 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочдсон мөс мэт зүйл, “Deli” гэх бичиглэлтэй цагаан өнгийн дөрвөлжин хэлбэрийн хуванцар сав 1 ширхэг, 6х4 см орчим хэмжээтэй шаргал тунгалаг өнгийн наалдамхай скочны тасархай, хар өнгийн 14 см урттай коноп бүхий нүдний шилний хайрцаг 1 ширхэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 5 ширхэг сиди болон Нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 46 хуудас материал, 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

         Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Й- овогт Э-ы Э-ыг бусадтай бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

Б- овогт Э-ийн Н-, Д- овогт Б-ийн Ц- нарыг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг,

 Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

З- овогт Б-гийн Ч-ийг бусадтай бүлэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг,

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.1  Шүүгдэгч Э.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

 2.2 Шүүгдэгч Э.Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3  жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2.3 Шүүгдэгч Б.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2.4 Шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Э.Н-, Б.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тус бүр 7 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 18 хоног, шүүгдэгч Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нарын тус бүр цагдан хоригдсон  29  хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд  тус тус оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай хар өнгийн нүдний шилний хайрцагтай 3х3х1 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочдсон мөс мэт зүйл, 4.5х1.4х3.2 см харьцаатай тунгалаг өнгийн скочоор битүү ороож скочдсон мөс мэт зүйл, “Deli” гэх бичиглэлтэй цагаан өнгийн дөрвөлжин хэлбэрийн хуванцар сав 1 ширхэг, 6х4 см орчим хэмжээтэй шаргал тунгалаг өнгийн наалдамхай скочны тасархай, хар өнгийн 14 см урттай коноп бүхий нүдний шилний хайрцаг 1 ширхэг зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8. Хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 5 ширхэг сиди, Нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 46 хуудас материал, 1 ширхэг сидиг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Э.Э-, Э.Н-, Б.Ц-, Б.Ч- нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э, Э.Н, Б.Ц, Б.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР

 

                                                            ШҮҮГЧ                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                            ШҮҮГЧ                         С.СЭРЖМЯДАГ