| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00603/И |
| Дугаар | 662 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 662
| 2017 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/00662 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Их тойруу 112/3 өөрийн байранд оршин байрлах Бимэкс ХХК-ийн /2020505/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 а хэсэг, 87 байр 1 орц 41, Болоожавын Мягмарцэрэнд /ЧС87060971/ холбогдох,
9,577,000 төгрөг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мягмарцэрэн нь “Бимэкс” ХХК-нд борлуулалт, маркетингийн менежерээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр харилцагч байгууллага болох "Алтайн цаст уулс” ХХК-ний барааны төлбөр болох 15,027,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж компанид их хэмжээний хохирол учруулаад байгаа юм.
Б.Мягмарцэрэнгийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл “Бусын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх” гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Б.Мягмарцэрэн пь "Алтайн цаст уулс” ХХК-ийн барааны төлбөр болох 15,027,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн журмаар нотлогдож тогтоогдсон боловч Б.Мягмарцэрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2439 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын 4-д “..Хохирогч Б.Түвшинбаяр нь өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай...” гэж заасны дагуу Б.Мягмарцэрэн төлбөл зохих нийт төлбөр 15,027,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 9,557,000 төгрөгийн хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу 9,557,000 төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Байгалмаа, хариуцагч Б.Мягмарцэрэн нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Мягмарцэрэн нь нэхмэжлэлийн шаардлага болох 9,557,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б.Мягмарцэрэн нь 2017 оны 02 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 03 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 03 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 04 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 04 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 05 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 05 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 06 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 06 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 07 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 07 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 08 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 08 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 09 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 09 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 10 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 10 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 11 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 11 сарын 21-нд 150,000 төгрөг,
2017 оны 12 сарын 06-нд 250,000 төгрөг,
2017 оны 12 сарын 21-нд 150,000 төгрөг,
2018 оны 01 сарын 06-нд 250,000 төгрөг,
2018 оны 01 сарын 21-нд 2,578,500 төгрөг,
2018 оны 02 сарын 06-нд 2,578,500 төгрөгийг нэхэмжлэгч Бимэкс ХХК-д төлж барагдуулна. Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд албадан гүйцэтгэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бимэкс ХХК нь хариуцагч Б.Мягмарцэрэнд холбогдуулан 9,557,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мягмарцэрэн нь 2017 оны 02 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 03 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 05 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 05 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 06 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 06 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 07 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 07 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 08 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 09 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 09 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 10 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 10 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 11 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 12 сарын 21-нд 150,000 төгрөг, 2018 оны 01 сарын 06-нд 250,000 төгрөг, 2018 оны 01 сарын 21-нд 2,578,500 төгрөг, 2018 оны 02 сарын 06-нд 2,578,500 төгрөгийг нэхэмжлэгч Бимэкс ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээг ирүүлжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бимэкс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мягмарцэрэнд холбогдуулан 9,557,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Мягмарцэрэн нь 2017 оны 02 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 03 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 05 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 05 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 06 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 06 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 07 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 07 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 08 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 09 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 09 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 10 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 10 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 11 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 12 сарын 21-нд 150,000 төгрөг, 2018 оны 01 сарын 06-нд 250,000 төгрөг, 2018 оны 01 сарын 21-нд 2,578,500 төгрөг, 2018 оны 02 сарын 06-нд 2,578,500 төгрөгийг нэхэмжлэгч Бимэкс ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,870 төгрөгийн тал хувь болох 83,935 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Мягмарцэрэнгээс 83,935 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Бимэкс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ