Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1554

 

 

 

 

 

 

 

2020          08          26                                    2020/ШЦТ/1554

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-н Т, Б овогт Э-н С нарт холбогдох 1906 03443 2312 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Э.С нь А.Т-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 203 дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг  Herbion ХХК-й хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч Dell Inter Core i3 болон Acer маркийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хулгайлан нийт 1.071.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч А.Т-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

          Хавтаст хэргээс:

           Гэмт хэргийн талаар бичгээр болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

           Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

           Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

           Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, холбогдох материалууд /хх-ийн 16, 36-39 дүгээр хуудас/,

           Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

           Хохирогч О.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 203-3-1 тоот Herbion ХХК-ий оффисын байрлуу 17 цаг 50 минутад ороход манай ажлын хаалга онгорхой байхаар нь бусад ажилчид хурууны хээгээ дарах гээд ирсэн байна гэж бодоод лифтнээс хайрцагтай эд зүйлээ зөөсөн ба зөөж дуусаад ширээрүүгээ харсан чинь ширээн дээр байсан Dell маркийн зөөврийн компьютер байхгүй байхаар нь цаад өрөөндөө ортол ширээн дээр байсан Acer маркийн зөөврийн компьютер байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаад ирсэн ... Манайхаас 2 ширхэг зөөврийн компьютер авсан эрэгтэй хүн хяналтын камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-23 дугаар хуудас/,

           Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр намайг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байранд байрлах компьютер засварын газар ажил дээрээ байхад гаднаас 20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тухайн хүүхэд энэ зурган дээр байгаа хүүхэд мөн байна. Хар өнгийн зөөврийн компьютерыг манай ажлын байрны залгаа байрладаг ломбарданд барьцаалан зээл авах гэсэн ломбардны эзэн нь 100.000 төгрөгөөр авна гэхэд энэ зурган дээр байгаа залуу дээшээ үнэ хүрэхгүй юу гэсэн. Тэгээд над дээр ирээд хар өнгийн Acer маркийн 2 дугаар үеийн i-З зөөврийн компьютерийг та худалдаж авах уу гэсэн. Надад хэлэхдээ энэ миний компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна. Манайх Зүүнхүрээ хотхонд байдаг гэж хэлсэн. Тэгээд би уг компьютерийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 5 хоногийн дараа 200.000 төгрөгөөр хүнд зарсан. Тухайн хүнийг танихгүй ба ямар нэгэн бичиг баримтыг нь үзээгүй зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сард энэ зурган дээр байгаа залуу манай ломбарданд орж ирээд хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютерийг та чөлөөлөөд авчих би авч чадахгүй хураалгачих гээд байна гэхээр нь манай урд талын Lord ломбарданд байсан Dell маркийн компьютерийг 700.000 төгрөгөөр дээрх зурган дээр байгаа залуугаас худалдаж авсан ... Би А.Т-д 700.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-66 дугаар хуудас/,

             Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59 дүгээр байрны өргөтгөлд байрлах Эрдэнэсийн цамхаг ХХК-ий Лорд нэртэй ломбарданд ажиллаж байхад 20 цагийн орчимд гаднаас 20 орчим насны эрэгтэй орж ирсэн. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр барьцаанд тавьсан зөөврийн компьютер дээрээ мөнгө нэмүүлье гэсэн. Ломбардныхаа программаас шүүгээд үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютерийг Амгалангийн Тэнүүнсайхан РД:УК01210250 гэсэн нэрээр 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Манай байгууллагаас мөнгө нэмж өгөх боломжгүй талаар хэлтэл танайх худалдаж авдаг уу гэж нөгөө залуу асуухаар нь худалдаж авдаггүй гэсэн. Тэгээд гарч яваад манай хойд талын Кинг ломбардны эгчтэй орж ирж 530.000 төгрөгийг төлөөд зөөврийн компьютерээ аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

              А.Т-ы мөрдөн байцаалтанд өгсөн “ ... С бид хоёр Зүүнхүрээ хотхоны В1 давхарын 00 өрөө орчихоод машины хажууд байдаг буйдан дээр хамт тамхилаад суусан. Сайханбилэг би манаачийн утсыг нь аваад ирье гэж явчихаад ирэхдээ нөгөө манаач чинь ажлаасаа гарчихсан байна гэсээр ирсэн. Манай энэ Зүүнхүрээ хотхоны дээд давхарт байрлах модон хаалгатай оффисын өрөөнд 2 ширхэг зөөврийн компьютер байгаа, та ороод хулгайлаад авчих би Сансарын тунель дээр хүлээж байя гэхээр нь би тухайн хотхоны шатаар 4 дүгээр давхарт гараад баруун талын саарал өнгийн төмөр хаалганы өөдөөс нь харсан модон хаалганы цоожийг доош нь хүчтэй 2-3 удаа дарахад хаалга онгойхоор нь ширээн дээр хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютер байхаар нь тэрийг аваад цаад өрөөнд нь саарал өнгийн Acer маркийн компьютер байхаар нь хажууд нь байрлах хар өнгийн цүнхэнд нь хоёр зөөврийн компьютероо хийгээд аваад гараад явсан. Тэгээд Сайханбилэгтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунель дээр уулзана гэж тохиролцсоны дагуу уулзсан. Тэгээд Acer нэртэй зөөврийн компьютерийг Агар фарм нэртэй эмийн сангийн доод давхарын компьютер засварын 30 гаран насны 170 см орчим өндөртэй ахад 130.000 төгрөгөөр зарсан. Тэгээд С бид хоёр гоймон идчихээд Э.С явсан. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө-1 кино театраас зам гараад урагшаа Лорд нэртэй ломбарданд 500.000 төгрөгөөр Dell маркийн зөөврийн компьютерийг өөрийн цахим үнэмлэхний лавлагааг барьцаанд тавьсан. Тухайн мөнгөө цахим тоглоомын газар хоноод, өөртөө пүүз, цамц, өмд аваад дууссан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Лорд ломбарданд очоод өмнө барьцаанд тавьсан Dell маркийн зөөврийн компьютер дээрээ мөнгө нэмж авах гэсэн боломжгүй гэсэн ... Тэгэхээр нь тухайн ломбарднаас гараад Кинг нэртэй ломбарданд ороод ломбардны эгчид би урд талын ломбарданд зөөврийн компьютер авахгүй биз гэсэн. Тухайн эгч хэний компьютер юм гэж асуухад миний компьютер гэж хэлсэн. Тухайн эгчийг 700.000 төгрөгөөр авчих гэсэн боловч надад 600.000 төгрөг өгөөд хамт Лорд ломбарданд ороод 530.000 төгрөгөөр нь зөөврийн компьютероо аваад Кинг ломбардны эгчид хүлээлгэж өгсөн. Үлдсэн 70.000 төгрөгийг цахим тоглоом тоглоод дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

              Э.С-н  мөрдөн байцаалтанд өгсөн “... машины зогсоолын голд байдаг буйдан дээр сууж тамхи татчихаад гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жастын байрны шатан дээр Т бид хоёр суусан. Ууганаа шинжилгээний хариу авна гээд яваад өгсөн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхонд юу байдаг талаар надаас асуухаар нь 3, 4 давхарт оффис байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Т нь өсвөр насны шүүгдэгч Э.С-тэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Зүүн хүрээ хотхоны 203 дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг Herbion ХХК-ий байрнаас тус компаний эзэмшлийн Dell Inter Core i3 болон Acer загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.071.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Т-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар бичгээр болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, холбогдох материалууд /хх-ийн 16, 36-39 дүгээр хуудас/, Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/, хохирогч О.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 203-3-1 тоот Herbion ХХК-ий оффисын байрлуу 17 цаг 50 минутад ороход манай ажлын хаалга онгорхой байхаар нь бусад ажилчид хурууны хээгээ дарах гээд ирсэн байна гэж бодоод лифтнээс хайрцагтай эд зүйлээ зөөсөн ба зөөж дуусаад ширээрүүгээ харсан чинь ширээн дээр байсан Dell маркийн зөөврийн компьютер байхгүй байхаар нь цаад өрөөндөө ортол ширээн дээр байсан Acer маркийн зөөврийн компьютер байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаад ирсэн ... Манайхаас 2 ширхэг зөөврийн компьютер авсан эрэгтэй хүн хяналтын камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-23 дугаар хуудас/, гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр намайг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байранд байрлах компьютер засварын газар ажил дээрээ байхад гаднаас 20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тухайн хүүхэд энэ зурган дээр байгаа хүүхэд мөн байна. Хар өнгийн зөөврийн компьютерыг манай ажлын байрны залгаа байрладаг ломбарданд барьцаалан зээл авах гэсэн ломбардны эзэн нь 100.000 төгрөгөөр авна гэхэд энэ зурган дээр байгаа залуу дээшээ үнэ хүрэхгүй юу гэсэн. Тэгээд над дээр ирээд хар өнгийн Acer маркийн 2 дугаар үеийн i-З зөөврийн компьютерийг та худалдаж авах уу гэсэн. Надад хэлэхдээ энэ миний компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна. Манайх Зүүнхүрээ хотхонд байдаг гэж хэлсэн. Тэгээд би уг компьютерийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 5 хоногийн дараа 200.000 төгрөгөөр хүнд зарсан. Тухайн хүнийг танихгүй ба ямар нэгэн бичиг баримтыг нь үзээгүй зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сард энэ зурган дээр байгаа залуу манай ломбарданд орж ирээд хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютерийг та чөлөөлөөд авчих би авч чадахгүй хураалгачих гээд байна гэхээр нь манай урд талын Lord ломбарданд байсан Dell маркийн компьютерийг 700.000 төгрөгөөр дээрх зурган дээр байгаа залуугаас худалдаж авсан ... Би А.Т 700.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-66 дугаар хуудас/, гэрч Х.Баасандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59 дүгээр байрны өргөтгөлд байрлах Эрдэнэсийн цамхаг ХХК-ий Лорд нэртэй ломбарданд ажиллаж байхад 20 цагийн орчимд гаднаас 20 орчим насны эрэгтэй орж ирсэн. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр барьцаанд тавьсан зөөврийн компьютер дээрээ мөнгө нэмүүлье гэсэн. Ломбардныхаа программаас шүүгээд үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютерийг А-йн Т гэсэн нэрээр 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Манай байгууллагаас мөнгө нэмж өгөх боломжгүй талаар хэлтэл танайх худалдаж авдаг уу гэж нөгөө залуу асуухаар нь худалдаж авдаггүй гэсэн. Тэгээд гарч яваад манай хойд талын Кинг ломбардны эгчтэй орж ирж 530.000 төгрөгийг төлөөд зөөврийн компьютерээ аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, А.Т-ы мөрдөн байцаалтанд өгсөн “ ... С бид хоёр Зүүнхүрээ хотхоны В1 давхарын 00 өрөө орчихоод машины хажууд байдаг буйдан дээр хамт тамхилаад суусан. С би манаачийн утсыг нь аваад ирье гэж явчихаад ирэхдээ нөгөө манаач чинь ажлаасаа гарчихсан байна гэсээр ирсэн. Манай энэ Зүүнхүрээ хотхоны дээд давхарт байрлах модон хаалгатай оффисын өрөөнд 2 ширхэг зөөврийн компьютер байгаа, та ороод хулгайлаад авчих би Сансарын тунель дээр хүлээж байя гэхээр нь би тухайн хотхоны шатаар 4 дүгээр давхарт гараад баруун талын саарал өнгийн төмөр хаалганы өөдөөс нь харсан модон хаалганы цоожийг доош нь хүчтэй 2-3 удаа дарахад хаалга онгойхоор нь ширээн дээр хар өнгийн Dell маркийн зөөврийн компьютер байхаар нь тэрийг аваад цаад өрөөнд нь саарал өнгийн Acer маркийн компьютер байхаар нь хажууд нь байрлах хар өнгийн цүнхэнд нь хоёр зөөврийн компьютероо хийгээд аваад гараад явсан. Тэгээд С-тэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунель дээр уулзана гэж тохиролцсоны дагуу уулзсан. Тэгээд Acer нэртэй зөөврийн компьютерийг Агар фарм нэртэй эмийн сангийн доод давхарын компьютер засварын 30 гаран насны 170 см орчим өндөртэй ахад 130.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Сайханбилэг бид хоёр гоймон идчихээд Э.С явсан. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө-1 кино театраас зам гараад урагшаа Лорд нэртэй ломбарданд 500.000 төгрөгөөр Dell маркийн зөөврийн компьютерийг өөрийн цахим үнэмлэхний лавлагааг барьцаанд тавьсан. Тухайн мөнгөө цахим тоглоомын газар хоноод, өөртөө пүүз, цамц, өмд аваад дууссан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Лорд ломбарданд очоод өмнө барьцаанд тавьсан Dell маркийн зөөврийн компьютер дээрээ мөнгө нэмж авах гэсэн боломжгүй гэсэн ... Тэгэхээр нь тухайн ломбарднаас гараад Кинг нэртэй ломбарданд ороод ломбардны эгчид би урд талын ломбарданд зөөврийн компьютер авахгүй биз гэсэн. Тухайн эгч хэний компьютер юм гэж асуухад миний компьютер гэж хэлсэн. Тухайн эгчийг 700.000 төгрөгөөр авчих гэсэн боловч надад 600.000 төгрөг өгөөд хамт Лорд ломбарданд ороод 530.000 төгрөгөөр нь зөөврийн компьютероо аваад Кинг ломбардны эгчид хүлээлгэж өгсөн. Үлдсэн 70.000 төгрөгийг цахим тоглоом тоглоод дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар хуудас/, Э.С-н  мөрдөн байцаалтанд өгсөн “... машины зогсоолын голд байдаг буйдан дээр сууж тамхи татчихаад гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жастын байрны шатан дээр Т бид хоёр суусан. Ууганаа шинжилгээний хариу авна гээд яваад өгсөн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхонд юу байдаг талаар надаас асуухаар нь 3, 4 давхарт оффис байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч А.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

            Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн тул шүүгдэгч А.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүхээс А.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-нд оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

             Шүүгдэгч А.Т-ы цагдан хоригдсон 309 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

             Шүүгдэгч А.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт А-н Т-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Т-нд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Т-нд оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Т-ны цагдан хоригдсон 309 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

             7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т-нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ