Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1741

 

 

 

 

 

 

 

 

2020        10          05                                  2020/ШЦТ/1741

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

          улсын яллагч Б.Ганзориг

          шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Б.Б  ҮД:0000

          хохирогчийн өмгөөлөгч О.Д  ҮД:  0001 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт М-ийн -д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00369 2172 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьгангасуманд 1996 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Архитектор мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Х Т” ХХК-д менежер ажилтай байсан, одоо “Би Си Ти” ХХК-д ай-ти  инженерээр  ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, дүүг нарын хамт Сүхбаатар аймаг, Дарьганга сум, Өрнө дэрс багт оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Модны 2-ын 66-р байрны 30 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х овогт М-ийн Б /РД:0000000000/.

          Холбогдсон хэргийн талаар:

          М.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Х Т” ХХК-д менежер албан тушаалын ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр “барьцаат зээлийн гэрээ” хуурамчаар үйлдэж, улмаар “Х Т” ХХК-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, нийт 4.206.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн дахин ярих зүйлгүй. Хохирогчид хохиролд 9.100.000 төгрөгийн хохирол төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б гийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг өөрийн “Кровн” нэртэй ломбардад М.Б  гэгчийг менежерийн албан тушаалд ажиллуулж эхэлсэн. Гэтэл нэг өдөр барьцаанд тавьсан нөүтбүүкний цүнхэнд цаас чихсэн байдалтай мөн эвдэрхий нөүтбүүк зэрэг зүйлсийг хуурамч гэрээ байгуулан гэрээ хийсэн байж байгаад баригдсан. Тэгээд тухайн үедээ аав, ээжтэй нь холбогдоод миний хохирлыг барагдуулна гэсэн боловч 2019 оны 09 дүгээр сараас хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алсан ба миний гар утасны дугаар болон фейсбүүк хаягийг блок хийгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... А5038, А4934, А4856, А4714, А4624, А4591, А4563, А4516, А4097, А4977, А4159, А4997, А4897, А4462, А4620, А4370, А3816, А4780 дугаартай гэрээнүүдэд заасан эд зүйлсийг 50.000-400.000 төгрөг  хүртэл мөнгөн дүнгээр зохиомол гэрээ үүсгэж мөнгийг нь хувьдаа завшсан байна... Анх баригдсан үед 2019 оны 05 дугаар сарын дундуур байсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр мэдсэн. Тэгсэн 2019 оны 03 дугаар сард гэж байсан. Тооллого хийхэд 8.500.000 төгрөг дутсан. Дараа нь 3.200.000 төгрөг орчим дутсан байсан... 2020 оны 06 дугаар сарын 15-нд гаргасан “Э Б Э Ж” Аудитын хараат бус аудиторын дүгнэлтээр гаргасан 4.206.450 төгрөгийн хохирол учирсан... 2019 оны 06 дугаар сарын 19-нд 500.000 төгрөгийн хохирол, 2019 оны 06 дугаар сарын 19-нд 3.000.000, 2.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан... Тухайн үед 8.500.000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг өмгөөлөгч О.Даваажаргалаар дамжуулан хийсэн байгаа энэ гэрээг гаргаж өгч болно. Тэр үед би Сүхбаатар аймагт очоод ээжээс нь мөнгө авах гэж байхад 5.000.000 төгрөгөөс 500.000 төгрөг дутсан. Тэр үед Б 500.000 төгрөг аваад ээждээ өгсөн байсныг би ээжтэй нь чат бичиж байгаад асуугаад мэдсэн. Ээж нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Энэ мөнгө шилжсэн дансны хуулга харж байгаад хэлье. Миний тооцоогоор баримт гаргаж өгөөд хэлье.. Б сар болгон 50.000-100.000 төгрөгийг цалингаас нь суутгаж үлддэг байсан. Энэ мөнгө эрсдэлийн буюу өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байсан. Энэ мөнгө нь янз бүрийн юманд хасагдаад дууссан. Яг сайн мэдэхгүй байна. 1.000.000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45-49 - р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр болон яллагдагчаар М.Б-ийн : 2019 оны 01 дүгээр сарын эхээр ажилд авна гэсэн зарын дагуу өөрийн 88871185 гэсэн дугаарын утсаар зар байршуулан 000000 гэсэн дугаар луу холбогдоод ярилцлагад орсон тэгээд тэнцээд “Х Т” ХХК ажил орсон анх ажилд орохдоо 4-р дэлгүүрийн “Кровн-2” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байгаад 2 дугаар сарын дундуур “Кровн-1” рүү шилжсэн. Тэндээ ажиллаж байгаад асуудалд орсон. Би 2019 оны 1 дүгээр сарын эхээр ажилд орсон. Ажилд орохдоо менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Миний сарын цалин “Кровн-2” дээр байхад 600 000 төгрөг байсан. Дараа нь 1 дээр ирэхэд 700 000 төгрөг болсон. Сар болгоны 5-н, 20-нд авдаг байсан, мөн сар болгон хуримтлал болгон 100 000 төгрөгийг захирал дансаар авдаг байсан цалинг Бзахирал өөрөө шилжүүлдэг байсан. Ажиллаж байх хугацаанд бага багаар хуурамч зээл үүсгэж байгаад авдаг байсан. Мөнгөө бэлнээр авдаг байсан. Нийт 4 сая гаран төгрөг авсан. Би урьд зээл хүсэж эд зүйлээ барьцаалсан иргэдийн регистрийн дугаар ашиглаж байгаагүй. “Х Т” ХХК-нь П Кт  санхүүгийн программ байдаг юм тэрийг ашиглаад хуурамч регистрийн дугаар үүсгээд зээл гаргадаг байсан. Анхны хуурамч зээлийг үүсгээд сарын эцэст нөгөө зээлийн хугацаа дуусаад ирэхээр ахин хуурамч зээл үүсгээд урьд авсан хуурамч зээлийн өрөө дардаг байсан энэ мэтчилэн явсаар байгаад өрөнд орсон. Ажиллаж байх хугацаандаа хуурамч зээл үүсгээд кассаар тооллого хийдэг байсан тэгэхэд кассын мөнгө программын мөнгө 2 таардаг байсан тайлангаар мөн төөрдөг байсан. Нөт  бүүкний цүнхэнд цаас хийсэн асуудал нь хоосон үүсгэсэн зээлээ далдлах нуух зорилготой хийсэн байсан. Барьцаанд тавьсан эд зүйлийн тооллого болсон тэгээд баригдсан. “Х Т” ХХК-н захирлыг Б. Бгэдэг. Байгууллагын тооллогоор мэдсэн би өөрөө хэлээгүй. Энэ үйлдлээ 2019 оны 03 дугаар сараас эхэлсэн. Хэн нэгэнтэй хамтран хийгээгүй ганцаараа байсан ямар нэгэн санаа өгөөгүй өмнөх ажиллаж байсан хүн нь яг маягаар ажиллаж байгаад ажлаас халагдаж хохирлыг нь барагдуулж байсан. “Х Т” ХХК-н хохирлын бүрэн төлөөгүй байгаа бөгөөд би өөрийн зүгээс хийсэн үйлдэлдээ гэмшиж 2 000 000 саяар нэг удаа, 3 000 000 саяар нэг удаа, 500 000 мянган төгрөгөөр нэг удаа тус тус өөрийн “ХААН” банкны 5633048517 дансаар Захирал Б-ийн  “ ХААН” банкны данс руу шилжүүлж байсан байгаа. 1 500 000 төгрөгийг өөрийн ээж М. Навчаагийн  “ ХААН” банкны 5633012239 гэсэн дансаар Б захирлын дансаар шилжүүлсэн байсан. Нийтдээ 7 000 000 төгрөгийг өгсөн. Тиймээс энэ нэр бичмэлийн өөрөө өөрийн гарааг бичиж өгсөн байгаа хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд бичсэн юм. Би “Х Т” ХХК-аас сүүлийн сарын цалин гэж 700 000 төгрөг үлдсэн байгаа мөн хуримтлалын мөнгө гэж үлдээж байсан 100 000 мянган төгрөгөөр бодоход 400 000 мянган төгрөг үлдсэн. Энэ цалин хуримтлал 2-оо өрөндөө үлдээсэн байгаа. Энэ өргөдөлд гарсан 4 206 450 миний хуурамчаар хийсэн зээлийн хүүтэй дүн байгаа юм. мөнгөө төлж чадахгүй удахаар нөгөө зээлийг өдрийн хүүгээр бодож хохирол гаргаж байсан. Тухайн зээл үүсгээд авсан мөнгийг захирал Б бодоод энэ авсан мөнгө 7-14 хоногт эргэлдэж байсан бол ийм дүн гарна гэж хүүтэй бодсон мөнгө байгаа юм аа. Үлдсэн цалин хуримтлал миний авсан мөнгөний өрөнд үлдээсэн мөнгө байгаа юм. Дээрх нэхэмжилсэн мөнгө нь миний өгсөн 7 000 000 сая төгрөг өгөөд ч төлж барагдуулсан  байгаа юм... Би гэрчийн мэдүүлэг болсон гэрчийн дахин мэдүүлэг дээрээ бүх зүйлийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Би хохирлоо бүрэн төлсөн гэж үзэж байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.  гэх мэдүүлэг/ хх-н 50-54-р тал  61-62-р тал/       

- “Х Т” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 69-74 дүгээр тал/,

- “Х Т” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ /хх-ийн 28-31 дүгээр тал/,

- Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар тал/,

- Депозит дансны хуулга /хх-ийн 75-76-р дугаар тал/

- “Э Б Э Ж” ХК-ийн аудитын  дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,

- “Crown lombard” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 11-27 дугаар тал/,

- Шүүгдэгч М.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63, 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Х Т” ХХК-д менежер албан тушаалын ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр “барьцаат зээлийн гэрээ” хуурамчаар үйлдэж, улмаар “Х Т” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, нийт 4.206.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Б  болон яллагдагчаар М. Бат-Эрдэнийн өгсөн  мэдүүлэг, “Э Б Э Ж” ХК-ийн аудитын  дүгнэлт “Х Т” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, дүрэм, “Crown Lombard” барьцаат зээлийн гэрээ, депозит дансны хуулга, Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Б-ийн гэм буруугийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  шүүгдэгч М.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Х Т” ХХК-д менежер албан тушаалын ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр “барьцаат зээлийн гэрээ” хуурамчаар үйлдэж, улмаар “Х Т” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, нийт 4.206.450 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Прокурорын газраас М.Б-ийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Д шүүгдэгч М.Б тэй 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг бичгээр хийсэн тул энэ гэрээний дагуу 8.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв./хх-н 96-р тал/

Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Х Т” ХХК-д менежер албан тушаалын ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр “барьцаат зээлийн гэрээ” хуурамчаар үйлдэж, улмаар “Х Т” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, нийт 4.206.450 төгрөгийн хохирол учруулсан нь “Э Б Э Ж” ХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна.

“Э Б Э Ж” ХК-ийн аудитын дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн гомдол хүсэлтийг гаргаагүй.

Шүүгдэгч М.Б  нь Х Т” ХХК-д учруулсан нийт 4.206.450 төгрөгийн хохирлыг 2019 оны 06 дугаар сарын 12-нд 500.000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөгийг, мөн 3.000.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 16-нд 1.500.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь ХААН банкны дансны хуулга, банк хоорондын шилжүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 75-76, 89- 93 дүгээр тал/

Иймд шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Д  шүүгдэгч М.Б тэй 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг бичгээр хийсэн гэрээний дагуу 8.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил  хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч М. Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Х овогт М-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-ийн Б-ийг 500/таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б д оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ