| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1708/э |
| Дугаар | 1742 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1742
2020 10 05 2020/Ш1742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Б.Уранцэцэг ,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Г-ийн Г-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 603 063 2232 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Властик технолги Энд Консультанг” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн 5 дугаар хэсгийн 10-8-7 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Х- овогт Г-ийн Г-/РД: /
Яллах дүгнэлтэд бичигдсэн холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт Арцатын аманд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэж нүүрэн тус газар цохих, өшиглөх зэрээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тархи доргилт духны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, дух, баруун бугалга. шуу гар зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Хэрэг гарах өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийнхэн хөдөө ээжийн эгчийндээ очсон. Манай гэрийнхэн жилдээ ганц удаа агаарт гарангаа очдог. Орой нь гэрийнхэн хөзөр тоглож дуусчхаад амарцгаасан. Амарч байхад хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ авалдаа гээд чанга дугарчихсан чинь эхнэр уурлаад гэрээс гарсан. Өмнө нь би эхнэртэйгээ хэрэлдэхдээ огт чанга дуугаар хэрэлдэж байгаагүй. Тэгээд би гадаа гараад жилдээ ганц удаа ирж байхад чинь чи яачхаад байгаа юм бэ сонин сонин ааш гаргаад байх юм гэсэн чинь эхнэр урдаас маргалдаад хэрэлдсэн. Энэ шалтгааны улмаас маргаан үүсэж эхнэр машинд сууж бид хоёр үргэлжлүүлээд айхтар хэрэлдсэн бөгөөд би тухайн үед уурандаа нүүр рүү нь цохисон. Хохирол төлбөрт 168.000 төгрөг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б ын ...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нөхөр, хадмуудтайгаа хадмын хамаатан болох хадам ээжийн төрсөн эгчийн гэрт нь очсон бүгдээрээ архи уугаад хөзөр тоглосон 2020 оны 07 дугаар сарын 15-ны 03:00 цаг хүртэл тоглосон хадмууд архи уугаад нөхөр уудаггүй юм чинь гээд надад пиво өгсөн, би уусан нөхөр бас миний пивоноос бага зэрэг уусан. Тэгээд тоглоом нь хадам ээж эгчтэйгээ хэрэлдэж дууссан тэгээд унтацгаая гээд орондоо орсон. Тэгээд бага хүүхэд уйлаад ээрсэн чинь нөхөр энэ эргүү пизда, гичий энэнээс болж хүүхэд уйллаа гээд уурласан би хүүхдээ тайвшруулах гээд аваад цамцанд ороогоод аваад гарсан. Намайг гарах гэхэд ээж, эгч хаачих гэж байгаа юм гэхэд нь хариулалгүй гараад хашаан дотор хүүхдээ тайвшруулаад дуу аялаад зогсож байсан чинь нөхөр гарч ирснээ яах гээд байгаа пизда вэ гэхээр нь чи ажилчидтайгаа харьцаж байгаа юм шиг надтай харьцаад гээд бид хоёр маргалдаж байхад ээж нь гарч ирээд юу болоод байгаа юм гэсэн чинь би ээжид танай хүүхэд ажилчидтайгаа харьцаж байгаа юм шиг надтай хар, яар гэж харьцаад байна гэсэн чинь чи ээжийн өөдөөс юун олон юм яриад байгаа юм гээд намайг үсдээд чирсэн чинь хүүхэд гараас мултраад газарт унасан чинь хүүхэд газар шидчихлээ гээд хүүхэд аваад ээждээ тэврүүлээд намайг гарнаас чирээд машины арын хаалгаар түлхэж оруулахад би суудал дээр дээшээ хараад хэвтсэн тэгсэн сандаалтай хөлөөрөө миний гэдэс рүү 2-3 удаа жийгээд би шал руу унасан тэгээд намайг үсдээд татаж гаргаж ирсэн чинь хүргэн гээд залуу боль гээд нөхрийг надаас холдуулсан тэгээд ээжийн эгч намайг тайвшруулаад урд суудалд суулгаад байж байсан чинь ээж хүрч ирснээ миний нүүр рүү алгадаад авсан, тэгээд хэсэг хугацааны дараа би явах гээд машинаа асаасан тэгсэн ээжийн дүү хаалган дээр зогсчхоод намайг явуулахгүй байсан. Тэгсэн нөхөр ирээд машин унтраагаад намайг машинаас үсдэж буулгаад газарт унагаад дээрээс нилээн хэдэн удаа дэвссэн чинь хүргэн залуу ирээд болиулсан. Тэгээд би явъя утас авчраад өг гэсэн. Нөхөр утас аваад өгсөн тэгээд цагдаа дуудах гэсэн чинь хадам ээж булааж авах гэж надтай ноцолдохдоо миний шуунаас чимхээд байсан, тэгээд бид хэд гэр лүүгээ явах болоод машиндаа нөхөр, 1-7 насны 2 хүүхэдтэй бид 4 явсан тэгээд замд явж байхад бид хоёр хэрэлдээд миний ам руу цохисон тэгээд дахиад миний дух руу цохисон тэгээд цагдаад дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8139 дугаартай шинжээчийн:
1.М.Б ын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, дух, баруун бугалга, шуу, гар, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн уйлчлэлээр үүсэх боломжтой.
З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх шинэ гэмтэлүүд байна. Шинжээч эмч Ө.С гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэ үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт Арцатын аманд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэж нүүрэн тус газар цохих, өшиглөх зэрээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тархи доргилт духны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, дух, баруун бугалга. шуу гар зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч М.Б нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байна.
Иймд Г.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй тул прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн шүүгдэгч Г.Г нь хохирлыг төлсөн тул баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-н 77-78-р тал, 82-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 2.2-т заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х-овогт Г-ийн Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г-ийн Г- 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ