| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00568/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2017-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 390
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/00390 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн 22-03 тоотод оршин байрлах Хүнс комплекс ХХК-ийн /2057123/ нэхэмэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Сувдан сондор 78-107 тоотод оршин суух, Санжаасүрэнгийн Жамъянд /ЗЛ90030111/ холбогдох,
1,852,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Жамъян нь манай байгууллагад 2015 оны 10 дугаар сараас маркетинг борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа 1,852,022 төгрөгийг өртэйгээр 2016 оны 06 дугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд өр барагдуулах гэрээ байгуулсан.
Иймд 1,852,022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,852,022 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үнийн дүнгийн хувьд маргаангүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс комплекс ХХК нь хариуцагч С.Жамъянгаас 1,852,022 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Жамъян нь 1,852,022 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Жамъянд холбогдох 1,852,022 төгрөг гаргуулах тухай Хүнс комплекс ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,582 төгрөгийн тал хувь болох 22,291 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Жамъянгаас 22,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хүнс комплекс ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ