Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөндий овогт Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   П.М-н нэхэмжлэлтэй, Богд  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтанд холбогдуулан гаргасан “П.М миний гэрлэлтийн  бүртгэлийн гэрчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд Н гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг П.М болгон залруулахыг даалгаж өгнө үү“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийнхээ талаар шүүхэд бичгээр  гаргасан тайлбартаа: Миний нэрийг анхнаасаа М гэдэг байсан.Тухайн үеийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ дээр бичилт хийж олгож байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний нэрийг буруу бичиж намайг хохироож байгаа тул миний гэрлэлтийн гэрчилгээн дээр миний нэрийг Нармандах гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг П.М болгон залруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  П.М-н бичиг баримтууд нь бүгд П.М гэсэн нэртэй байдаг. Гэтэл гэрлэлтийн баталгаан дээрх нэр нь П.Н гээд бичсэн байсан. Тус нэрийг М болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Өөр нэмж хэлэх зүйлгүй. Гэрлэлтийн гэрчилгээн дээрх Нармандах гэсэн нэрийг М болгон өөрчилж өгнө үү гэв. 

Хариуцагч Богд сумын Иргэний бүртгэлийн ажилтан улсын бүртгэгч  шүүхэд нэхэмжлэлийн талаар бичгээр гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Богд сумын Улсын бүртгэгч би П.М-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь:

П овогтой М-н гэрлэлтийн бүртгэлийг хийгээгүй ба тухайн үед ажиллаж байгаагүй бөгөөд 2003 оны 10 дугаар сараас ажилласан.Мөн П.М-н нэр гэрлэлтийн бүртгэлд зөрж орсон нь нэр өөрчлөх ямар ч боломжгүй.

Иймд П.М-н гэрлэлтийн гэрчилгээн дээрх зөрүүтэй орсон нэрийг шүүхээр тогтоож өгөх нь зүйтэй болов уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар хуралдаанаар   П.М-н нэхэмжлэлтэй, Богд  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтанд холбогдуулан гаргасан “П.М миний гэрлэлтийн бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээ улсын бүртгэлийн мэдээллийн санд Нармандах гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг П.М болгон залруулахыг даалгаж өгнө үү“ гэсэн  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.М-н 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний бүртгэлийн лавлагаанд М нэртэйгээр бүртгэгджээ.

Мөн 2012 оны 09 дүгээр 19-ний өдрийн олгосон Иргэний үнэмлэхэнд Чих овгийн П.М гэж бичигдсэн байна.

Харин 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд П.Н гэж нэрийг буруу бичжээ.

Нэхэмжлэгчийн нэр нь М болох нь Төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байх тул Гэрлэлтийн гэрчилгээнд Н гэж бичсэнийг М болгож зөвөөр засаж олгох нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 -т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснуудыг баримтлан Л.Б, П.Н  нарын 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Гэрлэлтийн гэрчилгээнд Н-н нэрийг М болгож өөрчилж бүртгэж олгохыг  Богд сумын Улсын бүртгэлийн  бүртгэгчид  даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,2-т   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.