Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    Н.Цогтбаяр

            Яллагдагчийн өмгөөлөгч                                         Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн  суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн,,дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Б-ийн Б

 

Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн   Д.Б-ы 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч                1 500 000 төгрөгийн,

- давтан үйлдлээр 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн ,,,гэх газраас иргэн С.Н-гийн 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 200 000 төгрөгийн,  

- 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн ,,т гэх газраас иргэн Ж.А-ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 750 000 төгрөгийн,  

- 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн ,, гэх газраас иргэн Ц.Б--ын 2 тооны  адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 500 000 төгрөгийн,  

- 2014 оны 12 сарын үед Архангай аймгийн ,,гэх газраас иргэн П.Б--ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1 800 000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн ,,гэх газраас иргэн Э.Ариунтуяагийн 1 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 300 000 төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны үед Архангай аймгийн ,, нутаг дэвсгэр Тавантолгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 9.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар:

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагчид гардуулаагүй, Б.Бг нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 14 тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзсэн боловч олон тооны мал хулгайлсан талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй, прокурорын 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 тоот тогтоолыг хэргийн оролцогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд танилцуулж, гардуулаагүй, түүний хуульд заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал болон мөрдөн байцаалтын шатанд эрхийг нь зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, гомдлыг бүрэн шалгаагүй зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна. Үүнд:

            1. Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, худал хэрэг хүлээлгэсэн гэх оролцогчийн гомдлыг хуульд заасан хүрээнд бүрэн шалгах

            2. Б.Бгийн хувийн байдал ялангуяа 7 дугаар анги төгссөн гэх боловч бичиг үсэг мэддэггүй гэх асуудлыг бүрэн тогтоох

            3. Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хэргийн материалыг хэргийн оролцогчдод бүрэн танилцуулах

            4. Шүүгдэгч Б.Бд прокурорын яллах дүгнэлт болон хавсралтыг бүрэн гардуулах

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 2 ширхэг адууны шир, толгойг мөрдөгч н.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн ба хэрэв өгсөн бол хэрхэн шийдвэрлэсэн, ямар нэг байдлаар утсгасан бол ямар онцлог содон шинж тэмдэгтэй байсан, ямар эрхийн актаар шийдвэрлэсэн талаар тодруулж шалгах зэрэг болно гэсэн үндэслэлээр

Б.Бд холбогдох 201603000537 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай захирамжийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн ,,гэх газраас иргэн Д.Б-ы 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.500.000 төгрөгийн,

- давтан үйлдлээр 2013 оны 05 дугаар сарын орчим Архангай аймгийн ,, гэх газраас иргэн С.Н,,гийн 2 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн,

- 2013 оны 12 дугаар сарын орчим Архангай аймгийн ,,т гэх газраас иргэн Ж.А-ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.750.000 төгрөгийн,

- 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн ,, нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Б-ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.500.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн ,,гэх газраас иргэн П.Б,ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын үед ,, багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.А,гийн 1 тооны үхрийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 300.000 төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-17-ны үед Архангай аймгийн ,,гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 9.850.000 төгрөгийн буюу улэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, худал хэрэг хүлээлгэсэн гэх оролцогчийн гомдлыг хуульд заасан хүрээнд бүрэн шалгах,

2. Б.Бгийн хувийн байдал, ялангуяа 7 дугаар анги төгссөн гэх боловч бичиг үсэг мэддэггүй гэх асуудлыг бүрэн тогтоох,

3. Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хэргийн материалыг хэргийн оролцогчдод бүрэн танилцуулах,

4. Шүүгдэгч Б.Бд прокурорын яллах дүгнэлт болон хавсралтыг бүрэн гардуулах,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 2 ширхэг адууны шир, толгойг мөрдөгч н.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн ба хэрэв өгсөн бол хэрхэн шийдвэрлэсэн, ямар нэг байдлаар устгасан бол ямар онцлог содон шинж тэмдэгтэй байсан, ямар эрхийн актаар шийдвэрлэсэн талаар тодруулж шалгах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэн түүнд холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 1 дэх заалтын тухайд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хэсгийн төлөөлөгч Ж.Баттамир, Н.Бат-Эрдэнэ нар нь эрүү шүүлт тулгасны үндсэн дээр дээрх хэргүүдийг үйлдсэн талаар мэдүүлэг авсан, би дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж мэдүүлсэн бөгөөд уг гэмт хэргийн шинжтэй асуудлыг тус аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж, тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг гомдол гаргагч Б.Бд 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэж танилцуулсан, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу тэрээр тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргаагүй тул прокурорын шийдвэр хүчинтэй байна.

Прокурорын шийдвэрийг хянаж, үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох эрх гагцхүү дээд шатны прокурорт хадгалагдах бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т хуульчилжээ. Хяналтын прокурор Б.Батсайханы дээрх шийдвэрт гэмт хэргийн талаар гомдол гаргагч Б.Б нь гомдол гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байхад анхан шатны шүүхээс дээрх асуудлыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2 дахь заалтын тухайд:

2002 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр, мөрдөгдөж байх хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 13, 21, 22-ны өдрүүдэд Б.Бг дээрх гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, 6 удаа мэдүүлэг авсан байна.

Тэрээр мэдүүлгийн эхэнд өөрийн биеийн байцаалтаа өгөхдөө өөрийгөө бүрэн бус дунд боловсролтой талаар мэдүүлж, үүний дараа Б.Бгээс сэжиглэгдэж буй хэргийн талаар мэдүүлэг авсан, мэдүүлэг авч дууссаны дараа тэмдэглэлд тусгагдсан зүйлс үнэн зөв бичигдсэн болохыг баталж, Б.Б нь гарын үсэг зурсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан мэдүүлгийн тэмдэглэлүүдээр нотлогдсон бөгөөд Б.Б нь монгол хэл, бичиг мэддэггүй болох нь үгүйсгэгдэж байна.

Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай захирамжийн 1 болон 2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Эсэргүүцлийнхээ үндэслэлийг өмнөх тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудыг шалгаж тогтоох нь зүйтэй байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учраас эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бд холбогдох хэрэгт бичсэн прокурор Н.Цогтбаярын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

             Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаж, худал хэрэг хүлээлгэсэн гэх оролцогчийн гомдлыг хуульд заасан хүрээнд бүрэн шалгах, Б.Бгийн хувийн байдал ялангуяа 7 дугаар анги төгссөн гэх боловч бичиг үсэг мэддэггүй гэх асуудлыг бүрэн тогтоох, Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хэргийн материалыг хэргийн оролцогчдод бүрэн танилцуулах, Шүүгдэгч Б.Бд прокурорын яллах дүгнэлт болон хавсралтыг бүрэн гардуулах, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 2 ширхэг адууны шир, толгойг мөрдөгч н.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн ба хэрэв өгсөн бол хэрхэн шийдвэрлэсэн, ямар нэг байдлаар утсгасан бол ямар онцлог содон шинж тэмдэгтэй байсан, ямар эрхийн актаар шийдвэрлэсэн талаар тодруулж шалгах зэрэг үндэслэлээр Б.Бд холбогдох 201603000537 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж заасны дагуу Б.Б шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

     Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон, Б.Б мэдүүлгийн эхэнд өөрийн биеийн байцаалтаа өгөхдөө өөрийгөө бүрэн бус дунд боловсролтой талаар мэдүүлж, үүний дараа Б.Бгээс сэжиглэгдэж буй хэргийн талаар мэдүүлэг авсан, мэдүүлэг авч дууссаны дараа тэмдэглэлд тусгагдсан зүйлс үнэн зөв бичигдсэн болохыг баталж, Б.Б нь гарын үсэг зурсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан мэдүүлгийн тэмдэглэлүүдээр нотлогдсон бөгөөд Б.Б нь монгол хэл, бичиг мэддэггүй болох нь үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүхээс дээрх асуудлуудыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж эсэргүүцэл бичиж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг гэм буруугийн талаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, магадлалыг ойлгоно. Мөн Б.Бг бичиг үсэг мэдэх эсэхийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх нөхцөл байдлыг зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэх бус бусад бичгийн нотлох баримтаар тогтоох нь үндэслэлтэй байна.                

            

             Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.