| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00820/И |
| Дугаар | 671 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 671
| 2017 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/00663 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-57-д оршин байрлах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлттэй,
Мегастракчэр ХХК болон түүний захирал Б.Болд-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй “Мегастракчэр” ХХК нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг гэж анх бүртгүүлсэн.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32017/00266 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжпэлийг хаяг тодорхойгүй үндслэлээр хүлээн авахаас татгалзсан.
Тус компани нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 24,807,547 төгрөгний Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд сураггүй алга болсон.
Иймд “Мегастракчэр” ХХК /5119367/, түүний захирал Б.Болд-Эрдэнэ /ХЖ73100217/-ийг эрэн сурвалжилж компанийн хаяг байршил эзэн холбогдогчийг нь эрэн сурвалжилж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Мегастракчэр ХХК, түүний захирал Б.Болд-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Нийгмийн даатгалын өр гаргуулахаар нэхэмжлэл боловч “Мегастракчэр” ХХК нь Баянзүрх дүүрэг, 02 дугаар үйл ажиллагаа явуулдаггүй” гэх тайлбарыг гаргасан ба Мегастракчэр ХХК-д тооцсон өр төлбөрийн баримтуудыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Мегастракчэр ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 266 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Мегастракчэр ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Мегастракчэр ХХК болон түүний захирал Б.Болд-Эрдэнийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мегастракчэр ХХК болон түүний захирал Б.Болд-Эрдэнийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Мегастракчэр ХХК /5119367/ болон түүний захирал Б.Болд-Эрдэнэ /ХЖ73100217/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мегастракчэр ХХК /5119367/ болон түүний захирал Б.Болд-Эрдэнэ /ХЖ73100217/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ