| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2017/00412/И |
| Дугаар | 182/ШШ2017/00523 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2017/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Холбооны 2/20 дугаар байрны 17 тоотод оршин суух, Сайнбилэг овогт Дондовцэрэнгийн Бямбадулам/РД:ЙК79041006/-ын нэхэмжлэлтэй,
“Боржигон овогт Маашаагийн Саруулжаргалыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Бямбадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Бямбадулам 1998 онд М.Саруулжаргалтай танилцаж улмаар 2001 оны 10 дугаар сарын 19-нд гэрлэлтийн №412 тоот бүртгэлд бүртгэгдэж гэр бүл болсон.
Бид гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин н.Анударь, 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Энххангалуун нар төрсөн.
Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон бөгөөд тусдаа амьдрах болсон үеэс эхлэн манай хүү, охин хоёр миний асрамжид өсч торниж байгаа болно.
М.Саруулжаргал зарим үед охинтойгоо утсаар ярихдаа 95404488 тоот дугаараас залгадаг бөгөөд өөрийгөө дүү М.Хурцбилэг /99169169/-ийнд буюу ээж Д.Маашаа, дүү М.Хурцбилэг нартайгаа хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 12 дугаар байрны 39 тоотод амьдарч байгаа гэдэг мэдээллийг өгдөг. М.Саруулжаргалын РД:ХН71041715, фэйсбүүк хаяг нь “Саруулжаргал Маша”
Миний бие цаашид М.Саруулжаргалтай хамтран амьдрах боломжгүй болж гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг М.Хурцбилэгийн дээрх хаягийн дагуу шүүхэд гаргахад М.Саруулжаргалыг уг хаяг дээр албан ёсны бүртгэлтэйгээр оршин суудаггүй болох талаар хорооны Засаг даргын тодорхойлолтын дагуу шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймээс М.Саруулжаргалын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Бямбадулам нь Боржигон овогт Маашаагийн Саруулжаргалыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Бямбадулам нь М.Саруулжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан ба Д.Бямбадулам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Маашаагийн Саруулжаргал нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 12 дугаар байрны 39 тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж байгаа болох нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2016/06393 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Боржигон овогт Маашаагийн Саруулжаргал /РД:ХН71041715/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Маашаагийн Саруулжаргал /РД:ХН71041715/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Боржигон овогт Маашаагийн Саруулжаргал /РД:ХН71041715/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Боржигон овогт Маашаагийн Саруулжаргал /РД:ХН71041715/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Д.Бямбадулам /утас:99059024/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг /89116010/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС