Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/342

 

2020        11         03                                              2020/ШЦТ/342                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Мон******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................ овогт Дд холбогдох 2021000000353 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Мон******* Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...............................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......................... овогт Д /РД: ........................../.

 

Шүүгдэгч Д нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “******* *******” гэх газраас Мон******* Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 65,4 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч Toyota Platz маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн тус аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 2-12 тоотод хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТО*******ХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Д эгчийн гэр болох Хэрлэн сумын Тээвэрчдийн 2-12 тоотод очсон. Тэгсэн Д эгч гэртээ ганцаараа байсан ба хашаанд нь байх илүү гэрт хүнээс авсан гээд 5-6 шуудай ургамлын үндэс харагдаж байсан. Түүнийг Д эгч дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд хатаах гээд нэг шуудайг нь тараагаад төмөр торон дээр асгасан байсан...” гэжээ. /хх-ийн 51/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад манай бэр хашаанд байх илүү гэрт дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэс оруулж тавьсан байсан. Яг хичнээн кг гэдгийг мэдэхгүй. Тэгсэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нар ирээд хураагаад аваад явсан...” гэжээ. /хх-ийн 52/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ******* улсын дугаартай Платз маркийн тээврийн хэрэгсэл миний машин юм.  Би өөрийн машинаа бэр эгч Дд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Надаас машинаа өгчих гэж хэлээд аваад явсан. Яг хаашаа явах талаар хэлээгүй. Ер нь ийшээ тийшээ явахдаа машиныг маань гуйгаад унаад явдаг...” гэжээ. /хх-ийн 25-26/

Мон******* Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12-04-325-19 тоот “1. Шинжилгээнд ирүүлсэн бүртгэлийн 4185 дугаартай гомдол, мэдээлэлд шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү/Saposhnikovia divaricate (Turz.) Schischk/” ургамал байна. 2. Мон******* Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Мон******* орны ховор ургамлын жагсаалтад “Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь орсон. ... 4. Хэрлэн сумын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг “Үнэлэх, худалдан борлуулах, устгах” комиссын гишүүд, тухайн хэргийг хариуцсан мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригтын хамт дээрх хураагдсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг шалгахад нийт 65.4 кг байснаас ашиглах боломжтой нь 65.4 кг байна” гэх дүгнэлт. /хх-ийн 33-34/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бэр дүү Э-ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Платз маркийн тээврийн хэрэгсэлтэй Чойбалсан сумын “******* *******” гэх газраар ганцаараа хувийн ажлаар явж байхад 2, 3 танихгүй хүн ургамлын үндэс түүж байсан бөгөөд би тэдгээр хүмүүсийн өөрсдийнх нь хилээр хиллэж нийт 6 шуудай 60 гаруй хил ургамлын үндсийг 1 килограммыг нь 10.000 төгрөгт бодож авсан. Тухайн үндсээ унаж явсан тээврийн хэрэгслийн багаажинд нь ачаад Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 2-12 тоотод гэртээ авчирч хашаанд байх илүү гэрт оруулж тавьсан. Тэгээд уг үндэсний 1 шуудайг нь дэлгээд 3 шуудайг нь гэрт оруулаад 2 шуудайг нь нөхрийнхөө машинд оруулж тавьсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 26-ны өглөө гэртээ байхад цагдаагийн хүмүүс ирсэн...” гэжээ. /хх-ийн 35-36/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 06-11/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/

Toyota Platz маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44/

Иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Д.Н-н мэдүүлэг /хх-ийн 53/

Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/

Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42.7 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ........................ овогт Д нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “******* *******” гэх газраас Мон******* Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 65.4 килограмм  “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, уг ургамлыг Toyota Platz маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 2-12 тоотод хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Дгийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч , О.Б, Б.Э, Д.Э, Д.Н нарын мэдүүлэг, Мон******* Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12-04-325-19 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Toyota Platz маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... худалдан авах, хадгалах, тээвэрлэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалын ховор ургамал болох 65.4 килограмм дэрэвгэр жиргэрүүг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг худалдаж авч, тээвэрлэж хадгалсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Дд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Дгийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Дгийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хууль бусаар худалдан авч, тээвэрлэж хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авах үед 65.4 килограмм байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь дээрх дэрэвгэр жиргэрүү ургамлыг өөрөө байгалиас нь түүж бэлтгээгүй, хувь хүнээс худалдаж авсан өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас ургамлын санд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн гаргах үндэслэлгүй юм. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Дгээс дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ 3.270.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Platz маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Э-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь гэрч Б.Э-ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Toyota Platz маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шүүгдэгч Дгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Б.Э-т буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирэх үед хөнгөрч 42,7 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Мон******* Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................. овогт Дг Мон******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Дд тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Дд мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Дгээс дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ 3,270,000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шүүгдэгч Дгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota Platz” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.  

 

7. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 42,7 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  Toyota Platz маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Б.Э-т буцаан олгож, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА