Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/356

 

2020        11         09                                              2020/ШЦТ/356                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт От холбогдох 2021000000376 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......................овогт О /РД: ................../.

 

Шүүгдэгч О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн ******* дугаар ангийн урд талын шороон зам дээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Б.Х  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би От хандан та яагаад байгаа юм бэ гэж асуухад миний өөдөөс уурласан бөгөөд миний хувьд надтай зодолдох гээд байна гэж бодоод дээгүүрх хувцасаа тайлахад улам уурлаж над руу дайрах үйлдэл хийхэд нь би зугтаах гэж арагш ухарч байгаад замын хажуу талын торон хашаанд тээглэн унасан. Тэгээд намайг босч ирэхэд Оийн цаанаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирж байгаа харагдсан бөгөөд хоёр эмэгтэй нь голоор орж салгах оролдлого хийсэн. Энэ үед О нь шууд миний нүүр рүү цохиод намайг газарт унагааж дээрээс мөн хөлөөрөө өшиглөж зодсон юм. Энэ болсон асуудал хурдан болоод өнгөрсөн. ...О нь надад эмчилгээний зардал гэж 900,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд миний хувьд Оөөс нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 9-11/

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд бид гурав хүнсний дэлгүүр яваад 5-10 минутын дараа буцаад ирэхэд Б.Х  гэх залуу дээгүүрх хувцасаа тайлаад дээгүүрээ нүцгэн доороо дэгдээд нааш ир гээд дугуйгаа солих гээд үлдсэн Оийг дуудаад байсан бөгөөд Х нь өөрөөсөө гадна 3 хүүхдийн хамтаар байсан. Мөн хамт байсан хүүхдүүд нь Х-ээ хөөргөөд хашгираад байсан. Ингээд О нь тэсгэл алдаад ******* гэх залуугийн өөдөөс нь очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон бөгөөд тэр үед найз М бид хоёр голоор нь орж салгасан...” гэжээ. /хх-ийн 17-19/

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд Оийг явъя гэж хэлэхэд Х гэх залуу нь өөрөө явахгүй ална, хядна гэх зэргийн үг хэлээд мөн арагш ухарч байхдаа торон хашаанд тээглэн унаж босч ирээд торонд хөл тээглээд уначихлаа банди минь одоо үзье гээд байхаар нь О нь түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарсан...” гэжээ. /хх-ийн 20-22/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 700 тоот дүгнэлтэд:

1. Б.Х-ийн биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн доод 1-р шүдний цөгц хэсгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа, зүүн доод 1-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

 

О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...*******гийн хувьд дээгүүрх хувцасаа тайлаад дээгүүрээ нүцгэн доороо дэгдээд зодолдох уу, наашаа хүрээд ир гээд намайг басамжлаад байхаар нь би эхлээд өөдөөс нь очоод цааш түлхэж, газарт унагааж явах гэтэл араас босч ирээд хараалын үг хэлээд байхаар нь буцаж очоод шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход нүүрээ дараад газарт хэвтсэн...” гэжээ. /хх-ийн 35-36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  ....................... овогт О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн ******* дугаар ангийн урд талын шороон зам дээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.Х-г зодож түүний биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн доод 1-р шүдний цөгц хэсгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалганы зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...намайг басамжлаад байхаар нь би эхлээд өөдөөс нь очоод цааш түлхэж, газарт унагааж явах гэтэл араас босч ирээд хараалын үг хэлээд байхаар нь буцаж очоод шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход нүүрээ дараад газарт хэвтсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Х-ийн “...Энэ үед О нь шууд миний нүүр рүү цохиод намайг газарт унагааж дээрээс мөн хөлөөрөө өшиглөж зодсон юм...” гэх, гэрч Г.С-ийн “...О нь тэсгэл алдаад ******* гэх залуугийн өөдөөс нь очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон бөгөөд тэр үед найз Мөнхзул бид хоёр голоор нь орж салгасан...” гэх, гэрч П.М-ын “...Х гэх залуу нь өөрөө явахгүй ална, хядна гэх зэргийн үг хэлээд мөн арагш ухарч байхдаа торон хашаанд тээглэн унаж босч ирээд торонд хөл тээглээд уначихлаа банди минь одоо үзье гээд байхаар нь О нь түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарсан ...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 700 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Оийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Оийн үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ийн биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн доод 1-р шүдний цөгц хэсгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалганы зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 700 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч От холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Оийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О нь хохирогчид 900.000 /есөн зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь “...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...................... овогт Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА