Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ш., нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын т  холбогдох эрүүгийн 2*******6000000150 дугаартай 178/2020/0126 индекстэй  хэргийг 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч 2020 оны 07 сарын *******-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дуут   суманд ******* оны 04 сарын 06-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин  мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт  Ховд аймгийн сумын Хайрхан  багийн *******-******* тоотод  оршин суух хаягтай  боловч сумын Бугат багийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 02 сарын 09-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хувиараа  хөдөлмөр эрхэлдэг,   аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 800000  төгрөг,  ПД800*******674 регистрийн дугаартай, ******* овогт *******ын             

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Ш.  нь 2020 оны 06 сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын “Бугат”  багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ эхнэр Б.тэй маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны дунд хэсэгт шарх, шархны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч / Ховд аймгийн  суманд төрсөн. настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, оёдолчин  мэргэжилтэй, ажилгүй, ПЮ79*******2469 дугаарын регистртэй/ овогт ын ийн өгсөн...Би 2020 оны 06 сарын 07-ны өдөр 19 цагийн  үед Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг Кровн баарны караокед нөхөр Ш.,өөрийн төрсөн дүү болох Б.Даваадорж бид  гурав  2 цаг суугаад нэг хүний гурав ,гурван шилтэй “Боргио” гэх пиво  уугаад гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр  Ш., миний дүү болох Б.Даваадорж 2 ”дахиад пиво авна” гээд гараад явахаар нь би том охин болох Б.Оюунсүрэнг дагуулаад араас нь дагаад явсан. Тэгтэл манай нөхөр “араас яах гэж ирсэн юм бэ гэртээ байж байхгүй, зайл” гэхээр нь “Чамд ямар хамаатай юм, карт аваад ир”  гээд орилсон. Тэгтэл “дуугүй байгаач “гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа 1 удаа алгадаж унагаачихаад цаашаагаа яваад өгсөн. Тухайн үед би унахдаа толгойн ар дагз хэсгээрээ засмал зам дээр унасан бөгөөд толгой манараад байхаар нь хэсэг хэвтэж байгаад босоод иртэл манай охин “ээж толгой чинь хагарчихсан байна” цус гарч байна. Эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд зам дагуу зогсож байтал  үл таних машинтай хүн ирээд намайг цагдаад хүргэж өгсөн. Бид хоёр 2005 онд гэр бүл болсон, дөрвөн хүүхэдтэй. Хааяа архи уухаараа агсам тавьдаг. Хүүхдүүдээ айлгахгүй гээд цагдаа дуудаад өгдөг. Одоо надад зовиур байхгүй байна. Эмнэлэгийн эм тарианы мөнгийг манай нөхөр Ш. төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 06-09-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Даваадоржийн гэрчээр өгсөн..Би Ш. ахтай хамт айлын худаг ухаж байгаа бөгөөд 2020 оны 06 сарын 07-ны өдөр худгаа ухаж байгаад ажил дуусч 18 цагийн үед Ш. ахынд яваад очтол Ш. ах “караокед оръё” гэхээр нь эхнэрийнх хамт бид гурав   Кровн баарны караокед 2 цаг авч нэг хүний 4 шил Боргио /0,5 литр/ гэх нэртэй пиво авч уугаад цаг дуусч буцаад Ш. ахын гэрт очсон. Замаасаа нэг сав Сэрүүн /2,5литр/ гэх пиво авч ирсэн бөгөөд Ш. ах, Б. эгч бид 3 гэрт нь хувааж уусан. Тэгээд 00 цагийн үед дахиад пиво авчрахаар Ш. ах бид 2 гараад засмал зам дагаад уруудаж байтал бид 2-ын араас Ш. ахын эхнэр Б. том охин болох Б.Оюунсүрэн нар ирсэн. Тэгэхээр нь  би Ш. ахыг “эхнэрээ амраачих” гэж хэлээд үлдээгээд өөрөө түрүүлээд дэлгүүр лүү явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа  том охин нь болох Б.Оюунсүрэн над дээр гүйж ирээд “аав ээжийг цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь дагуулаад буцаад явж байтал Ш. ах эхнэртэйгээ урдаас хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ш. ах “татах гэтэл санамсаргүй цохьчихлоо “ гэж хэлсэн. Намайг очиж уулзаад юу болсон талаар асуухад харанхуй газар байсан бөгөөд ил харагдах  шарх байсан эсэхийг анзаараагүй. Манай эгч цагдаа дуудна гээд орилоод байхаар нь бид 2 нэг их удалгүй хаячихаад яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ш. ах гэрлүүгээ залгаад харьсан эсэхийг нь асуутал эмнэлэг дээр байгаа талаар охин нь хэлсэн. Тэгээд Б. эгчийг цохиулсаны улмаас гэмтсэн болохыг нь мэдсэн. Тэр 2 тухайн өдөр  хоорондоо  болон надтай хэрүүл маргаан зодоон үүсгэсэн зүйл байхгүй бид 2 дахиж пиво авчрахаар явахад Б. эгч явуулахгүй гээд араас ирсэн байсан. Тэгээд нөхөртэйгээ маргалдсаны улмаас тийм зүйл болсон байсан . Яг юу гэж маргалдсан яаж цохисон талаар надад харсан үзсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 12-рт/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн  471 дугаартай... Б.ийн  биед  толгойн  дагзны дунд хэсэгт шарх, шархны хэсгийн  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Б.ийн  биед учирсан гэмтэл нь үзүүртэй зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой   гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн  хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд  байна.

Б.ийн   биед учирсан гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Б.ийн  биед учирсан гэмтэл нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн ******* дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.ийн   хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 06 сарны 07-ны өдөр манай том охин болох Б.Оюунсүрэнгийн  төрсөн өдөр болж гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэсэн. Тэгээд дараа нь эхнэр Б. болон эхнэрийн төрсөн дүү Б.Даваадорж нарын хамт Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Кровн баарны караокед орж нэг хүний 4 шил Боргио /0,5 литр/ гэх нэртэй пиво авч уугаад цаг дуусч буцаад гэртээ ирсэн. Гэрт ирээд дахиад нэг сав Сэрүүн нэртэй пиво авч мөн бид 3 хувааж уусан.

Тэгээд шөнө 00 цагийн үед дахиад пиво авчрахаар Б.Даваадоржтой хамт  гараад  гэрийнхээ доод талын засмал зам дагаад алхаж  байтал араас  эхнэр  орилох шиг болохоор нь эргээд хартал том охин болох Б.Оюунсүрэн, эхнэр хоёр  ирсэн. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад урдаас нь харж зогсож байгаад баруун  гараараа зүүн шанаа хэсэгт нь  1 удаа алгадсан. Тэгтэл эхнэр явган хүний зам дээр уначихсан. Тэгэхээр нь  өргөж босгоод замын эсрэг талд шороон дээр гаргатал Б.Даваадорж түрүүлж явж байгаад буцаад ирсэн. Тэгэхээр нь том охиндоо ээжийгээ аваад харьж бай. Аав нь мөнгө аваад буцаад ирье гээд 52 айлын бэлэн мөнгөний машин руу явсан. 52 айлын бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад такси бариад буцаад гэрлүү явж байгаад гэртээ харьсан эсэхийг нь мэдэхээр  таксины   жолоочийн утсаар гэрлүүгээ залгатал том охин утас аваад ээж эмнэлэг дээр байгаа толгойноос нь цус гараад байна гэхээр нь гэртээ иртэл цагдаа нар Б.Даваадорж бид 2-ыг барьж аваад явсан...гэх мэдүүлэг   зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч ******* овогт *******ын  нь 2020 оны 06 сарын 07-ны өдөр өөрийн төрсөн охин Б.Оюунсүрэнгийн төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд гэртээ тэмдэглэж, улмаар сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах  “Кровн” баарны караокед  эхнэр Б., түүний дүү Б.Даваадорж нарын хамт орж, пиво ууцгааж байгаад  Ховд аймгийн сумын “Бугат”  багийн ******* дугаар гудамж, ******* тоот хашаанд  оршин суух гэртээ очиж үргэлжлүүлэн пиво ууцгасан. Шөнийн 00 цагийн үед  Ш. нь дахин пиво авч уухаар эхнэрийнхээ картыг авч явсан ба эхнэр Б. нь өөрийн том охин болох Б.Оюунсүрэнгийн хамт нөхрийнхөө араас ирж картаа  авахаар  маргалдахад Ш. нь  эхнэр Б.ийн зүүн шанаа хэсэгт алгадаж, эхнэр Б. нь  асфалтан замын хажуу талын ирмэгт толгойн дагз хэсгээрээ унаж, толгойн дагзны ар хэсэгт 1.8х0.2 см хэмжээтэй 2 ширхэг оёдол тавиулсан, Б.ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...толгойн дагзны дунд хэсэгт шарх, шархны хэсгийн зөөлөн эдийн няцрал...гэх  хөнгөн зэргийн гэмтэл учирсан   хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш. нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогч болох эхнэр Б.тэй  эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Ш.  нь хохирогч Б.тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж  зүүн шанаа тус газар нь цохиж, эхнэр Б. нь асфалтан замын ирмэг мөргөж, түүний эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...толгойн дагзны дунд хэсэгт шарх, шархны хэсгийн зөөлөн эдийн няцрал...гэх  хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон,

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Ш. нь  өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн  эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтлийг  бий болгосон  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.ийн эхнэр Б.ийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  шүүгдэгч Ш.ийг  хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б. нь...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг өгсөн байх тул  шүүгдэгч Ш.ийг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш. нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 25  дугаар хуудас/ болон шүүгдэгч Ш.ийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Өлзийхишигийн гэрчээр өгсөн...Манай ах болох Ш. нь даруу төлөв , архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Тухайн өдөр яагаад архи уусан талаар нь сайн мэдэхгүй байна Ажилч хичээнгүй хүмүүстэй нийтэч зантай хүн байгаа юм. Ам бүл 8 уулаа 4 дэх хүүхэд  бөгөөд дээрээ 2 эгч доороо 2 эмэгтэй дүүтэй .Архийг хааяа хааяа баяр ёслолын үеэр хэрэглэдэг бөгөөд ааш зан нь  өөрчлөгдөөд байдаггүй. Миний  ах Ш.Батхишг нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Сүүлийн 10 гаруй жил гараараа худаг ухдаг ажил хийж амьдарч байгаа. 10 жилийн сургуулийг Ховд аймгийн Дуут суманд төгссөн. Эзэмшсэн мэргэжил байхгүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.  /хх-ийн *******-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ш.ийн хохирол төлбөр төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөн нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгч Ш.ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, эхнэр Б. нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ш.ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн  зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, торгуулийг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлж өгнө үү  гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ш. нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн  болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн  зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг  ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Ш.т   тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ш. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн  зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.т оногдуулсан  450000 төгрөгний  торгох ялыг ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2*******6000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ш.т  тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.т оногдуулсан 450000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Батхшигт   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА