Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 09

 

Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Боржигон овогт Ч.Б-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох "Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хуучин өөрийн эрхэлж байсан аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах" тухай нэхэмжлэлээр шаардлага бүхий захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.Б миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хуучин өөрийн эрхэлж байсан аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах" тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчтай доорх нөхцлөөр эвлэрлээ.

     1. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах болон өөрийн хуучин эрхэлж байсан Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилуулах гэсэн 2 /хоёр/ шаардлагаасаа татгалзаж байна.

     2. Ч.Б намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтний ажилд томилсон.

   3. Ажиллаагүй хугацааны буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгох,

   4. Мөн дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн шимтгэлийг дэвтэрт нөхөн тэмдэглэгээ, бичилт хийлгэх,

   5. Нэхэмжлэгч, хариуцагч нь эвлэрлийн гэрээндээ Улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахгүйгээр улсын орлогод хэвээр үлдээнэ гэсэн нөхцлүүдээр эвлэрлээ”... гэжээ.

   Мөн Гуравдагч этгээд Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... “Миний бие Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад Аймгийн удирдлагууд Аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан. Улмаар би Аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллах саналыг хүлээн авсан. Ч.Б-г Төсвийн тухай хуулийн 19.5 дахь заалтын дагуу томилж, чөлөөлсөн шийдвэр байхгүй бөгөөд Аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх нь Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал Б.Б миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна”... гэжээ.

   Иймд Гуравдагч этгээд Б.Б-г шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр ажиллагаа явууллаа.

   Иймд хэргийн оролцогчдын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1, 101.2 дугаарт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хуучин өөрийн эрхэлж байсан аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах" тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай

ШҮҮГЧ                           Б.БАТЧИМЭГ