Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/354

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт М-од холбогдох эрүүгийн 1921003000171 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....овогт М. /РД: ................/

Шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хөх-Уул” гэх газарт хуурай өвс ихтэй, хуурайшилт ихтэй үед “Тоёота Приус-20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч иргэн Т-н 9 тооны тэмээ шатаж 5350.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн ******* сумын бэлчээрийн 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад түймрийн жижүүрээс ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Уул” гэх газарт түймэр гарлаа гэж мэдэгдсэн. Тэгээд шөнөжин хүмүүсийнхээ хамтаар түймэр унтрааж яваад маргааш өглөө нь цурманд оруулсан. Уг түймрийн улмаас ******* суманд 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол учирсан. Мөн түймэр унтраахад гарсан зардал нь 1918.111 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Харин байгаль экологид учирсан 998.771.600 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 42-45 тал/

Иргэний нэхэмжлэгч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх ******* сумын 2 дугаар багийн нутаг “Оргойтын ар” гэх газарт хаваржиж байсан. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дашбалбар сум очиж хүүхдүүдээ эргээд 2 хоноод  байж байтал Хөх-Уулаас түймэр гарлаа гэж сонсоод мотоциклтой давхиад ирэхэд түймэр манай гэрийн 2 талаар 200 орчим метрийн зайтай гараад баруун чиглэлтэй явсан байсан. Маргааш өглөө нь тэмээнүүдээ татаж ирэхээр яваад тэмээнүүдээ үзэхэд манай том жижиг нийлсэн 21 тэмээ байснаас 11 тооны тэмээ нь түймэрт шатсан байсан. Түймэрт шатсан тэмээнээс 9 тэмээ нь үхсэн байгаа. үүнээс 5 тооны тэмээ нь 7 настай, 3 тооны тэмээ нь 3 настай тором, 1 тооны ботго байсан...” гэжээ. /хх 47-48 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харуулын байран дээр байж байхад ахлагч ******* түймэр гараад байна гэсэн. Тэгэхээр нь гараад харахад Хөх-Уулын оройгоор түймэр гарч байсан. ...түймрийн улмаас иргэд, малчдын эд хөрөнгө, саравч, хороо, эд зүйл шатаагүй. Харин Т-н 12 тооны тэмээ шатсан. Өөр зүйл шатаагүй. Түймэр унтраахад гарсан бензин шатахууны зардал 1.745.111 төгрөг, хоол хүнсний зардал 173.000 төгрөг нийт 1.918.111 төгрөгийг нэхэмжилж байна. байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 52 тал/

 Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад М, ******* хоёр ******* сум руу хүнс цуглуулна гээд М-ын Приус-20 маркийн машинтай явцгаасан. Тэд нарыг явснаас хойш 1 цаг орчмын дараа Хөх-Уулын орой дээр түймрийн утаа гарч байхаар нь бид нар сандраад юмнуудаа ачаад Хөх-Уулан дээр гарахад Хөх-Уулын зүүн болон зүүн урд хэсгээр түймэр гарсан байдалтай, мөн орой хэсэг нь шатаж байсан. Би болон манай хүмүүс өөр ямар нэгэн машин, мотоцикл, хүн явж байхыг хараагүй. М, ******* хоёр ******* сум руу явахдаа Хөх-Уулын чанх араас өгссөн замаар яваад Хөх-Уулын орой дээгүүр гараад цааш явсан... Бид нарыг 3-4 хоног судалгааны ажил хийж байхад өөр хүн болон машин техник тэр хавиар явж байгаа харагдаагүй. Тухайн үед аянга, цахилгаан цахилаагүй...” гэжээ. /хх-ийн 55, 177-178 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд М өөрийнхөө Приус маркийн машинаа унаад *******тай хамт 13 цагийн үед сум руу явсан. Тэгээд , бид гурав үлдээд шатар тоглоод сууж байтал  ах “хөөе түймэр гарчихлаа” гэхээр нь харахад Хөх-Уулан дээр түймрийн утаа гарч байсан. Тэгээд бид нар сандраад машинаа асаагаад юмнуудаа ачаад , Довчиндорж 2 машинаар, харин би *******ы унаж ирсэн мотоциклыг унаад “Хөх-Уул”-ын дээр гарахад орой нь шатсан зүүн урагш тэлсэн байдалтай байсан. Тэгээд би д нар түймрийг унтраах санаатай  өмсөж явсан хувцсаараа балбаад байж байхад гээд Дашбалбар сумын байгаль хамгаалагч залуу мотоциклтой ирсэн. М, ******* хоёр ******* сум руу явахдаа Хөх-Уулын чанх араас өгссөн замаар яваад Хөх-Уулын орой дээгүүр гараад цааш явсан...” гэжээ. /хх-ийн 56-57 тал/

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд “Хөх-Уул”-ын хойд хэсэгт “Туулайтын гол” орчимд майхныг зоож байрлуулаад хэд хоног судалгааны ажилд тусалж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр .. Мын Приус-20 маркийн машинаар тэндээс хөдлөөд Хөх-Уулын хойноос нь эгц гарсан замаар явж орой дээгүүр нь гараад урагш явж байхдаа би “өвс ихтэй байна шүү, намхан тэрэг хэцүү, гал алдах аюултай, зүтгүүр төмөр байгаа юу гэж асуухад  М “байгаа” гээд зогсож машины доогуурх өвсийг цэвэрлүүлээд цааш хөдөлсөн. Тэгээд Хөх-Уулаас 15 орчим км байх Үхэрт гэх газарт явж байтал машины доод хэсэгт юм үрэгдээд дугараад байхаар нь үзэх санаатай зогсож хараад байж байтал Хөх-Уулын урд хэсгээс нь түймэр гараад орой шатаж байсан. Тэгэхээр нь бид хоёр юунаас болж гарав, машинаас гарсан юм биш биз дээ гээд эргээд Хөх-уул руу давхиад очсон. Түймэр М бид хоёрын унаж явсан машинаас гарсан байх талтай. гал гарч байхад надтай уулзаад хэлэхдээ “13 цаг 50 минутын үед намайг ганц модны тэнд явж байхад Хөх-Уулан дээр түймэр анх гарч байсан. Би утсан дээрээ бичлэг хийж авсан” гэж ярьж байсан. М бид хоёр 13 цагийн үед байрлаж байсан газраасаа хөдлөөд "Хөх-Уул”-аар дамжиж явсан гэхээр Хөх-Уул өнгөрөөд явж байхад гарсан болж таарах гээд байна. М бид хоёрыг сум руу явж байхад замд ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрөөгүй. Хөх-Уулын ойр орчимд бас хүн болон машин, мотоцикл харагдаагүй...” гэжээ. /хх-ийн 58-59, 181 тал/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 045/19 тоот дүгнэлтэд:

1. Гэрч Б., С.******* нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдтэй уншиж танилцахад Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Х.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046/08 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

2. “Жижиг оврын суудлын автомашин хөдөө хээр зорчин явахад машины доод эд ангид өвс хуримтлагдан яндангийн халалтаас цонолт өгч хээрийн түймэр гарах эрсдэлтэй байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хөх-Уул” гэх газарт гарсан түймэр нь Мын жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод ангид өвс хуримтлагдан яндангийн халалтаас цонолт өгч хээрийн түймэр гарсан байх боломжтой.

3. Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд гэрч С.******* мэдүүлэхдээ “Хөх-Уулын хойноос нь эгц гарсан замаар явж орой дээгүүр нь гараад урагш буусан замаар явж байхдаа би өвс ихтэй байна, намхан тэрэг хэцүү гал алдах аюултай сэтгүүр төмөр байгаа юу гэж асуухад М байгаа гээд Булгийн эх дээр зогсож машины доод эд ангид хуримтлагдсан өвсийг цэвэрлүүлээд цааш хөдөлсөн” гэж мэдүүлсэн байна. Иймд гэрч С.*******ы мэдүүлгээр тээврийн хэрэгслийн доод ангид өвс хуримтлагдсан байсан нь тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цаг уурын мэдээлэл болон хэрэгт цугларсан бусад баримтуудыг харьцуулан үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн яндантай ойролцоо доод ангид өвс хуримтлагдаж яндангаас цонолт өгч гал түймэр гарсан байх боломжтой.

4. Гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтийг уншиж танилцахад уг тээврийн хэрэгслийн доод ангид өвс хуримтлагдаж яндангаас цонолт өгч агаарын урсгалаар цохигдон хийсэж хялбар авалцан материал /хуурай өвс/ дээр унаснаас хээрийн түймэр гарах боломжтой байна гэжээ. /хх-ийн 188-189 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-28 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 тал/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35 тал/

- Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37 тал/

- Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 38 тал/

- Ой, хээрийн түймрийн хохирлын акт, тойм зураг /хх-ийн 70-73 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 65, 179 тал/

- Шинжээч Х.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/

- Шинжээч мэдүүлэг /хх-ийн 182 тал/

- Гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046/08 тоот дүгнэлт /хх-ийн 76/

- Түймэр унтраахад гарсан зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 86-123 тал/

- Эд зүйлийн үнэлгээ, малын жишиг үнэ тогтоосон тогтоол /хх-ийн 127-129 тал/

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаартай тогтоолын 2 дугар хавсралт “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /хх-ийн 159-160 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 172-174 тал/

- Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-176 тал/

- Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн салхины ажиглалтын мэдээ /хх-ийн 208-209 тал/

- М-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62, 83-85 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хөх-Уул” гэх газарт хуурай өвс ихтэй, хуурайшилт ихтэй үед “Toyota Prius-20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч хохирогч  Т-н 9 тооны тэмээ шатаж 5350.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн ******* сумын бэлчээрийн 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г, Т, гэрч *******, *******, *******, С.*******, , , шинжээч Х.Амарсайхан, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Ой, хээрийн түймрийн хохирлын акт, тойм зураг, гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046/08 тоот дүгнэлт, түймэр унтраахад гарсан зардалтай холбоотой баримтууд, эд зүйлийн үнэлгээ, малын жишиг үнэ тогтоосон тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаартай тогтоолын 2 дугар хавсралт “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн салхины ажиглалтын мэдээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, хохирогч  Т-н 9 тооны тэмээ шатаж 5350.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн ******* сумын бэлчээрийн 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч М-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, хохирогч  Т-н 9 тооны тэмээ шатаж 5350.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн ******* сумын бэлчээрийн 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн ******* сумын 118,760 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн, иргэн Т-н 9 тооны тэмээ шатаж 5.350.000 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, уг түймрийг унтраахад 1.918.111 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Т-д учирсан хохирлын 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба иргэний нэхэмжлэгч Т нь 2.850.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан /задгай 1 ширхэг/ байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин түймрийг унтраахад гарсан зардал болох 1.918.111 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Г нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан “ ...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ...” эрхийн хүрээнд бэлчээр, хадлангийн 118,760 га газрын хохиролд 998.771.600 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, харин шууд бус зардалд 1.918.111 төгрөг нэхэмжилж нөхөн төлбөрийн 998.771.600 төгрөгийг төлүүлэхээс татгалзсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “...хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх...” гэсэн зорилготой зөрчилдсөн байна гэж үзлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, түүний эд хөрөнгийн байдлыг харгалзан Монгол Улсын Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасан “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэсэн заалтыг баримтлан Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хөх-Уул" гэх газрын түймэрт нэрвэгдсэн газрын нөхөн төлбөрт тогтоогдсон 998.771.600 төгрөгийн 1 хувь болох 9.987.716 төгрөгийг шүүгдэгч Моос гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М-н ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, хохирогч  Т-н 9 тооны тэмээ шатаж 5350.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн ******* сумын бэлчээрийн 118,760 га талбай шатаж байгаль экологид 998.771.600 төгрөгийн хохирол, нийт 1.004.121.600 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М-од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 1.918.111 /нэг сая есэн зуун арван найман мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

6. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М-оос гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 9.987.716 /есэн сая есэн зуун наян долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т-д учруулсан 2.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн ба иргэний нэхэмжлэгч нь 2.850.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул шүүгдэгчийг иргэний нэхэжлэгч Т-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ