Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр                          

    2018/ДШМ/28                                                           Зуунмод

И.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Б.Сувд-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга                                         Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч И.О-д холбогдох 1734002340085 дугаартай 220 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.О /регистрийн дугаар ЧБ...........71/

 

Шүүгдэгч И.О  нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргаж Т.Хайгландр маркийн 18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Энхээ, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батболд, Т.Премио маркийн 91-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хадбаатарын нарын тээврийн хэрэгслийг мөргөж тэдний эд хөрөнгөд 18.471.400 мянган төгрөгний хохирол, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор: 

             Шүүгдэгч И.О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар И.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дэх хэсэгт зааснаар И.О-д тэнсэнгийн хугацаанд нь тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар И.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж,

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О оос 10 606 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Энхээд, 6 022 400 төгрөгийг гаргуулж “Тэнгэр даатгал” ХХК-д, 120000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батболдод, 500 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт, 100000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бямбадоржид тус тус олгож, “Тоёото прима маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2408000 төгрөг, хохирогч Х.Бямбадоржид эмчилгээний зардал 550000 төгрөг төлснийг тус тус дурдаж,

          Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.О ийг хохирогч Ц.Батболд, иргэний нэхэмжлэгч Э.Баярцэцэгт, хохирогч Х.Бямбадоржид учруулсан хохирлыг 2018 оны 2 сарын 1-ны дотор, хохирогч Ч.Энхээ, Тэнгэр даатгал ХХК-нд учруулсан хохирлыг 2018 оны 4 сарын 1-ны дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          И.О ийн “В” ангилалын 787274 дугаартай жолооны
үнэмлэх хураагдан ирснийг харъяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Эрдэнэчимэгт даалгаж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч И.О нь тус аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг " Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орон зам тээврийн осол гаргаж Т.Хайгландр маркийн 18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Энхээ, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батболд, Т.Премио маркийн 91-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хадбаатарын нарын тээврийн хэрэгсэлийг мөргөж тэдний эд хөрөнгөд 18.471.400 мянган төгрөгний хохирол, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус Аймгийн Прокурорын газраас И.О ийг 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч И.О-д холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн бөгөөд тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт И.О ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар "шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг" тусгаагүй бөгөөд мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтыг тус тус хангаагүй байна.

Тодруулбал: Шүүгдэгч И.О  нь тус аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг " Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн / Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан/ байхад И.О ийг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж / Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ гэм буруутайд тооцсон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч И.О нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 52-ын даваа гэх газар асфальтан хучилттай зам дээр Х.Соната-5 маркийн 02-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, зам тээврийн осол гаргаж Т.Хайгландр маркийн 18-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Энхээ, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батболд, Т.Премио маркийн 91-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хадбаатарын нарын тээврийн хэрэгсэлийг мөргөж тэдний эд хөрөнгөд 18.471.400 мянган төгрөгний хохирол, Х.Соната-7 маркийн 37-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- шүүгдэгч И.О ийн “...даваан дээгүүр явж байхад эсрэг урсгалд нэг Хово маркийн машин зогсож байсан ба түүнийг Хайгландр  машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний хажуугаар зөрөх үед манай машинтай шүргэлцэж, би Хайгландрын хойд талд явсан Соната-7 маркийн машиныг мөргөж зогссон. Соната  машин  надад мөргүүлээд, хойд талдаа явсан машиныг мөн мөргөж, нийт 4 машин осолд орсон.Би согтуу байсан тул эсрэг урсгалд орсон үгүйг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-105/,

мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-3-14/,

-шүүгдэгч И.О  нь осол хэрэг гарах цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-6/,

- хохирогч Х.Бямбадоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон  шинжээчийн  №10631 дугаартай дүгнэлт /хх-62/,

- И.О  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх шинжээчийн №000000095 дугаартай дүгнэлт  /хх- 68/,

- Итгэлт Эстимэйт ХХК, Арвижих Эстимэйт ХХК, Мастер Үнэлгээ ХХК-ны техникийн үнэлгээний тайлангууд /хх-70,80, 84/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас И.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч И.О ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн байна.

 

  Шүүгдэгч И.О  нь тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг /хх-51/, И.О 1.28 хувийн согтууралтай байсныг нотлосон тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-4,6/, шинжээчийн №000000095 дугаартай дүгнэлт  /хх- 68/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан "согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох", мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдсон  байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй, тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг" тусгаагүй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт , тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг  бичилгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтын шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч И.О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч И.О-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсныг дурьдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ

                                                     Г.БОЛОРМАА