Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Я. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.ад холбогдох эрүүгийн 1936000000257 дугаартай, *******8/2020/0005/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй,******* ******* ХХК-ны Ховд аймаг дахь салбарын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн *******-******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт гийн

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Я. нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* толгой багийн нутаг дэвсгэрт иргэн И.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Я.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Я. нь 2019 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* толгой  багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр маргалдан И.ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч овогт ийн ийн / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ногоочин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авто тээврийн газарт машинаа оношлогоонд оруулчихаад гарах гэтэл миний таньдаг Я. гэх залуу намайг мөрлөсөн. Би “ яаж байгаа юм бэ” гэхэд намайг гараад ир гэсэн. Тэгээд гадаа гарахад намайг хэл амаар доромжилж байгаад миний доод уруул хэсэгт гараараа цохисон.Тэгэхээр нь би цаашаа эргээд зугтаагаад явсан.… гэх мэдүүлэг /хэргийн 7-8-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 913 дугаартай шинжээчийн...И.ийн биед доод уруулын баруун доод гадна хэсэгт шарх, доод уруулын баруун дотор хэсэгт шарх, баруун доод эрүүний 5 дугаар шүдний хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо.И.ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 16-р хуудас/

Шүүгдэгч Я.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Авто тээврийн төвд байх ажил дээрээ очоод ажил руугаа орох гэж явахдаа И.тэй зөрөөд мөрөөрөө шүргэлцээд өнгөрсөн. Тэгтэл И. “ чи намайг мөрлөлөө” гээд гарч ирээд надтай зодолдохоор бичиг баримтаа машиндаа тавьчихаад хувцсаа тайлаад ирсэн. Тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохисон … гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Я. хохирогч И. нар нь “ чи намайг мөрөөрөө шүргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргаж,  Я. нь И.ийн нүүрэн хэсэгт цохиж  хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4, *******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Я. хохирогч И. нарын зүй бус харилцаанаас үүдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.ыг хохирогч И.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-28/ тогтоогдож байх ба хохирогч И.ийн “...Я. надад 300000 төгрөгний хохирол учирсныг төлж барагдуулсан, одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Я.ыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Я.ын хувийн байдлын талаар гэрч Ц.Чинзоригийн өгсөн...бид хоёр 1988 онд гэр бүл болсон,31 жил болж байна. Я. нь эцэг эхээс 8-уулаа, нэг эгч, 6 дүүтэй.Гэр бүл үр хүүхдүүддээ муухай ааш зан гаргадаггүй, хүнтэй харьцах харьцаа сайн, эелдэг даруу зантай. …гэх мэдүүлэг /хэргийн 13-14-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Я.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Я.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагт битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/143 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч Я. өөрийгөө өмгөөлж: “Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Я. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.ад тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Я. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 42 инчийн LG маркийн зурагт битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/143 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4, *******.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт гийн ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.ад тайлбарласугай.

5.Шүүгдэгч Я. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 42 инчийн LG маркийн зурагт битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/143 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Я.ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Я.ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС