| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0111/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/111 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Б.Г*******, шүүгдэгч О.Б*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******ид холбогдох эрүүгийн 2036000000107 дугаартай, 178/2020/0116/Э/ индекстэй хэргийг 2020 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ард халх, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Б*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б******* нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 22-14 тоот хашаанд байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Баярсайханы цээжин хэсэгт хутгалан, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн ...гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр 22-14 тоот хашаанд байх улаан өнгийн байшинд байв...уг орны доод талд цоохор өнгийн даавууны хажуу талд улаан өнгийн хуванцар материалаар хийсэн иштэй хутга байв. Хутгыг 2-н тоогоор тэмдэглэж хурааж авав.Цоохор алчуурны хажуу талд Ерөөл нэртэй архины 3 шил байсныг хурааж авав.Төмөр орны урд талд шалан дээр дэвссэн саарал өнгийн хулдаасан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байсныг А үсгээр тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-9-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 11-16-р хуудас/
Хохирогч Урианхай овогт Батчулууны Баярсайханы / 1987 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ББ87051513 регистрийн дугаартай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 22-ны өдөр Б.Г******* бид хоёр О.Б*******ийнд ирэхэд О.Б******* Ц.У хоёр архи уугаад сууж байсан.Бид дөрөв О.Б*******ийн авчирсан архийг ууж байгаад Б.Г******* бие засахаар гарсан.Тэр хооронд би ширээн дээрээс тамхи аваад эргээд сандал дээр суухад миний урдаас О.Б******* гараа далайх шиг болоод буцаагаад гараа автал миний цээжнээс цус олгойдохоор нь би уг газрыг гараараа дараад тонгойгоод сууж байтал Б.Г******* гаднаас орж ирэхээр нь “ яаралтай эмнэлэг дуудаарай, намайг хутгалчихлаа” гэж хэлсэн.Намайг хутгалсан хутгыг О.Б******* бариад орон дээр сууж байхад нь харахад богино, жижиг хутга байсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч Б.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намайг бие засчихаад эргээд ороод ирэхэд Б.Баярсайханы цээжнээс цус гарчихсан “О.Б******* намайг хутгалчихлаа” гээд сууж байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан.Тухайн үед О.Б******* чанга чанга дуугарч, өөрөөрөө аархаж онгирсон байдалтай юм яриад байсан.О.Б******* над руу тэр хутгыг шидээд өгөхөд нь би хальт барьж аваад орны доод тал руу шидэхэд жижгэвтэр хутга байсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/
Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.. тухайн үед архи уугаад сууж байхад О.Б*******ийн ширээн дээр жижиг улаан иштэй хутга харагдаж байсан тэр хутгаар л Б.Баярсайханыг хутгалсан байх... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн...Б.Баярсайханы биед зүүн уушигны доод дэлбэнгийн зах хэсгийн шалчийлт, зүүн уушигны доод дэлбэнгийн дотор зонд шалчийлт,зүүн уушигны дээд хэсэгт плеврийн хөндийд хий хуралт, цээжний дээд дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Баярсайханы биед учирсан гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 36-р хуудас/
Шүүгдэгч О.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс юу болсныг сайн санахгүй байна.Б.Г******* намайг “ Чи яаж байгаа юм бэ, Б.Баярсайханыг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би “хаана нь яаж“ гэхэд “цээжинд нь 1 удаа хутгалсан, цус их алдсан учраас би эмнэлэгт хургүүлсэн“ гэж хэлсэн. Тэгээд Б.Баярсайханыг хутгалж гэмтээсэн гэдгээ ойлгосон. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч О.Б******* нь 2020 оны 03 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 22-14 тоот хашаанд байх өөрийн гэртээ Б.Г*******, Ц.У, Б.Баярсайхан нарын хамт архи уусан. 3 шил архи хувааж уугаад Ц.У нь согтсон, Б.Г******* нь бие засахаар гарах хооронд ширээн дээр байсан улаан иштэй жижиг хутгаар Б.Баярсайханы цээжин хэсэгт нэг удаа хутгалж ... зүүн уушигны доод дэлбэнгийн зах хэсгийн шалчийлт, зүүн уушигны доод дэлбэнгийн дотор зонд шалчийлт,зүүн уушигны дээд хэсэгт плеврийн хөндийд хий хуралт, цээжний дээд дунд хэсгийн шарх... гэх хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хохирогч Б.Баярсайханы цээжин тус газарт хутгалж, түүнээс үүдэн гарах хор уршгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь санаатай хүнд хохирол учруулсан үйлдэл болсон бөгөөд прокуророос шүүгдэгч О.Б*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б******* нь хохирогч Б.Баярсайхан биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчид учирсан 10743150 төгрөгний хохирлоос 700000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1043150 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа нь хэргийн 66 дугаар хуудас дахь ХААН банкны баримт, 94-р хуудас дахь хохирлын тооцоо, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 46-р/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна
Шүүгдэгч О.Б*******ийн хувийн байдлын талаар гэрч Л.Эийн... О.Б*******той 2015 онд танилцаад нөхөрлөж байгаа.Ажилгүй байх үедээ миний ажилд тусалж надаас хэрэглээний мөнгө авдаг.О.Б******* нь даруу төлөв, зантай, хүнд тусархуу, худлаа ярьдаггүй, хааяа архи уучихдаг...гэх мэдүүлэг /хэргийн 31-32-р хуудас/
Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.Б******* нь шулуун шударга, хүнд тусархуу, ядарсан хүнд тусалж явдаг, ганцаараа түрээсийн байранд амьдардаг. Өмнө нь Онцгой байдлын газарт ажиллаж байгаад одоо барилгын компанид ажиллаж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч О.Б*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ,6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч О.Б*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б*******ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай, хохирогчид учирсан 10743150 төгрөгний хохирлоос 700000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1043150 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгааг дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 3 ширхэг “Ерөөл” архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Г*******оос: улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч О.Б******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 700000 төгрөгний хохирол төлсөн,үлдсэн 1043150 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, Улсын яллагчийн санал болгосон 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлүүлж өгнө үү, албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч О.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 700000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн 1043150 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 10000000 төгрөгний торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б*******ид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 3 ширхэг “Ерөөл” архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2,36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 / арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Б*******ид оногдуулсан 10000000 / арван сая/ төгрөгний торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.Б*******ид тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Б*******ид оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч О.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 700.000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн 1.043.150 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй, богино хутга- 1 ширхэг, 3 ширхэг “Ерөөл “ архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.Б*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form