Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,улсын яллагч Т.Өсөхболд,шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2036000000133 дугаартай, 178/2020/0122/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багт  оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэр “Хүүшийн ам” гэх газар иргэн Э.*******той “тор луу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Хохирогч ******* овогт ийн *******ын  / оны 09 сарын 20-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөгжил политехник коллежийн оюутан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Д.******* намайг зүүн гараараа заамдаж байгаад толгойн орой хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа, дараа нь зүүн гараараа заамдсан чигээрээ хамар хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон.Тэгээд 2 гараараа хоолой боож барьж байгаад тор луу шахаж түлхсэн.… гэх мэдүүлэг /хэргийн 9-10-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 432 дугаартай шинжээчийн...Э.*******ын биед хамар ясны зүүн талд хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.Э.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 17-18-р хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ямаагаа самнаад сууж байтал манай  торон дотор мал явж байхаар нь гараад харсан чинь Э.******* малаа туучихсан явж байсан.Тэгэхээр нь Амгаа руу “Наад малаа торны хаалгаар туугаад гарга” гэхэд “Хуц пизда минь тороо янзлахгүй юу” гээд өөдөөс маргалдаад байхаар нь зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон.Тэгээд заамдаад тор луу шахтал хамраас нь цус гарч байхаар нь тавьчихсан.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна   … гэх мэдүүлэг /хэргийн 23--р хуудас/ зэрэг баримтууд болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******  Э.*******ыг тэдний торон дотор малаа тууж явахыг хараад “ наад малаа торны хаалгаар туугаад гарга” гэхэд Э.******* “ тороо янзлахгүй юу чи” гээд маргаад байхаар нь Д.******* Э.*******ыг зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохиж,тор луу шахсанаас эрүүл мэндэд нь ... хамар ясны зүүн талд хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт,зөөлөн эдийн няцрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******той “тор луу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг цохиж  хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Д.*******  нь Э.*******ыг заамдаж, нүүрэн хэсэгт нь цохиж, торонд шахсан  үйлдэл нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг  агуулсан бөгөөд прокуророос Д.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон  байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Э.*******ын “...хохирлын 360000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй”... гэх мэдүүлэг, хэргийн 44 дүгээр хуудсан дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар  шүүгдэгч Д.******* нь хохирлоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 28-р хуудас/ тогтоогдож байна

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Амартүвшиний өгсөн “...Д.******* нь хүнтэй эвтэй харьцдаг, даруухан, ажилсаг, хүнд тусархуу, шударга, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн. Дороо 4 дүүтэй айлын том хүүхэд.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 12-13-р хуудас/

Гэрч Ц.Наранхүүгийн өгсөн “...ерөнхийдөө жаахан шазруун хүн байгаа юм.Түүнээс үг сөрсөн болгонтой тэрсэлдээд байдаг хүн биш....” гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/  зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******ийг    таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 360000 төгрөгний хохирол төлсөн.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх  тайлбар гаргав.

Шүүхээс: Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Д.*******т  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.2, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан  500000 / таван зуун   мянган / төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2036000000133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 500000 / таван зуун   мянган /  төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС

Top of Form