Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

                             

 

 

 

 

                                

                                          

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Э.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2036000000100 дугаартай, 178/2020/0096/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны 01 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай,  ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Э.*******  нь 2018 оны  08 сарын 06-ны өдөр  улсын төсвөөс буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер сонгон шалгаруулж нийт багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Hongli маркийн 1299000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг иргэн Б.*******ад 1200000 төгрөгөөр зарж,  хөрөнгө завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мотоцикльд үзлэг хийсэн тухай...уг мотоцикль нь улаан өнгөтэй,гадна талдаа эвдэрч гэмтсэн зүйлгүй, банкны баруун талын доод хэсэг нь дотогшоо ялимгүй цөмөрсөн байв.  Мотоциклийн банкин дээр  Hongli гэсэн бичигтэй мөн мотор нь Hongli гэсэн бичигтэй байв.Арлын дугаар нь-82 J8631564, хянах самбарын заалт-4143 байв.Толгойн хамгаалалт нь хар өнгөтэй байх ба зарим хэсгийг шар өнгийн лентээр ороосон байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-10-р хуудас/

Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын компьютерт үзлэг хийсэн...Үндсэн хөрөнгө гэх цэсний орлогын бүртгэл хэсэгт ороход хөрөнгийн жагсаалт байх ба уг жагсаалтын хамгийн эхний хэсэгт 2019.01.01, дэс дугаар: 0000006, харилцагч байгууллага-ЗДТГ, код 00268, хөрөнгийн нэр: мотоцикль, нэгж үнэ: 2.999.00, тоо ширхэг: 5, нийт дүн:11.499.950.00, орлогын төрөл: хандив бүртгэлийн данс: 39203, кредит данс: 1200045, ашглах хугацаа:4 жил, ашиглалтанд орсон огноо:2019.01.01, няравын нэр: Д.*******, Эд хариуцагч: Д.******* гэсэн жагсаалт байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 11-13-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баатарынхан овогт Зэнэмэдэрийн Сумъяагийн / 1973 оны 06 сарын 11-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэрэг сумын ******* багийн Засаг дарга/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын ******* багийн Засаг даргын ажлыг Э.*******ээс  хүлээж авсан. Яг ажил хүлээлцэх үед Э.******* өөрөө байгаагүй.Сумын орлогч дарга Я.Жаргалсайхан, нягтлан бодогч Д.Ганхишиг нар байсан. Надад мотоцикль хүлээлгэж өгөөгүй, ширээ сандал, тамга тэмдэг, багийн иргэдийн бүртгэл зэргийг хүлээлгэж өгсөн.Манай сумын нягтлан бодогч Д.Ганхишиг Э.*******ийн унаж байсан, албанд өгсөн мотоциклийг 2018 онд аймгийн ИТХ-ийн даргын зөвшөөрөл ирсний дагуу 2019 онд орон нутгийн өмчид бүртгэж авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/

Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 сарын үед би Зэрэг сумын ******* багт явж байгаад Э.*******тэй тааралдахад “ би мотоциклио зармаар байна “ гэсэн. Би “хэдэн төгрөгөөр зарах юм бэ “ гэж асуухад Э.*******  “ сая гаргаад өгчихмөөр байна“ гэхээр нь би 1200000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мотоциклийг өөрийнхөө дүү Б.Ганчулуунд өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/

Гэрч М.Баяртын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 онд улсын төсвийн хөрөнгийн орлогоор сумын багийн Засаг дарга нарт  5 ширхэг Хонгли маркийн мотоцикль өгч байсан. Тухайн үед тушаал, шийдвэр ирээгүй учраас хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй. 2018 онд Э.******* ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаад халагдсан. 1 сарын дараа мотоциклийг зарсан гэж сонссон... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/

Гэрч Б.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 09 сарын үеэр миний Чансаа маркийн мотоцикль эвдэрчихсэн байсан болохоор өөрийн ах Б.*******ыг Хонгли маркийн улаан өнгийн мотоцикль уначихсан явахаар нь “ надад мотоциклио өгчихөөч” гээд авсан.Уг мотоциклийг манай ах 1200000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн.Мотоциклийн банк нь хонхойж дотогшоо ялимгүй орсон, өөр гэмтэл байгаагүй.Би тухайн мотоциклийг ашишлаж байгаа, одоогоор асахгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/

Гэрч Ц.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 онд сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хэсэгт би орж ажилласан.Тухайн үед 91 мотоциклийг аймгийн нөөцийн хашаанд шалгаж хүлээж авахад бүгд хэвийн асаж байсан.Зэрэг сумын 5 багийн Засаг даргад мотоциклийг хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн мотоциклиудыг 2018 онд бүртгэж авалгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн ИТХ-аас хөрөнгө бүртгэх зөвшөөрөл ирсний дагуу 2019 онд 5 багийн Засаг даргад өгсөн 5 мотоциклийг орон нутгийн өмчид бүртгэж авсан... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн ... Hongli маркийн 1 ширхэг мотоцикль-2299900 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 47-р хуудас/

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...Тухайн мотоциклийг би Б.*******ад 1200000 төгрөгөөр зарсан.Дараа нь Б.*******ад 1300000 төгрөг өгөөд мотоциклио буцаагаад авчихсан.Би 2017 оны 3 сараас 2018 оны 10 сарын хооронд Зэрэг сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан...гэх мэдүүлэг / хэргийн 57-58-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Зэрэг сумын ******* багийн засаг даргаар 2017 оны 3 сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны хооронд ажиллаж байсан нь хэргийн 101 дүгээр хуудсан дахь Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаартай “ Д.*******ыг ажлаас чөлөөлж Э.*******ийг ажилд томилох тухай “ захирамжаар, хэргийн 100-р хуудсанд Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2018 оны 11 сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай “ Э.*******ийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай” захирамжаар тус тус тогтоогдож байх ба энэ хугацаанд улсын төсвөөс буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер сонгон шалгаруулж, нийт багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд зориулж өгсөн Хонгли маркийн мотоциклийг иргэн Б.*******ад 1200000 төгрөгөөр зарж,  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сумъяагийн мэдүүлэг, гэрч Б.*******, М.Баярт,Б.Ганчулуун, Ц.Даваасамбуу, Д.******* нарын мэдүүлэг, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай”  тогтоолын хуулбар, хавсралт / хэргийн 75-77-р хуудас/, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 02-ны өдрийн А/452 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” Засаг даргын захирамжийн хуулбар, мотоцикль хүлээлгэн өгсөн бүртгэл / хэргийн 80-93-р хуудас/,Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн А/30 дугаартай “ Хөрөнгө балансанд бүртгэх тухай” тушаал / хэргийн 99-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн ЗДТГ-аас тендер сонгон шалгаруулж, нийт 91 багийн Засаг даргад ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж, итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг бусдад худалдан борлуулж завшсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн   1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж  үзлээ.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Иймд шүүгдэгч Э.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь завшсан эд хөрөнгө буюу мотоциклийн үнийг төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сумъяагийн... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, гэрч Б.*******ын ...Э.******* надад 1300000 төгрөг өгөөд мотоциклио буцаагаад аваад явсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.*******ийн... Тухайн мотоциклийг би Б.*******ад 1200000 төгрөгөөр зарсан.Дараа нь Б.*******ад 1300000 төгрөг өгөөд мотоциклио буцаагаад авчихсан... гэх мэдүүлгүүдээр   тогтоогдож байх тул    бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 72 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар П.Нинагийн гэрчээр өгсөн...манай хүү Э.******* нь одоо ганцаараа, эхнэр хүүхэд нь тусдаа амьдарч байгаа. 2016 оноос хойш тасралтгүй архи ууж байна. ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2018 онд ажлаасаа гарсан...гэх мэдүүлэг / хэргийн 37-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Э.*******эд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг үүрэг болгох, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх хохиролгүйг тус тус дурдаж,хэрэгт битүүмжилсэн Хонгли маркийн мотоциклийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сумъяад хүлээлгэн өгөх гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.Улсын яллагчийн тэнсэх саналыг  зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

 Шүүхээс: Шүүгдэгч Э.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Э.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 08 / найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******эд тайлбарлаж, хэрэгт битүүмжилсэн Хонгли маркийн мотоциклийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сумъяад хүлээлгэн өгөх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар шүүгдэгч Э.*******ээс 1200000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр  шийдвэрлэв.  

Эрүүгийн 2036000000100  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,*******.2,36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******эд хорих ял оногдулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар  тэнссүгэй.

3. Шүүгдэгч Э.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх,эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******эд тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар шүүгдэгч Э.*******ээс 1200000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн 2036000000100 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн 2036000000100 дугаартай хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/38 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг цуцалж, Hongli маркийн мотоциклийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сумъяад хүлээлгэн өгсүгэй.

 8.Шүүгдэгч Э.*******эд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

9. Шүүгдэгч Э.*******эд  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ  авсныг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.   

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС