Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******хүүгийн ад холбогдох эрүүгийн 2036000000196 дугаартай, 17*******/2020/012*******/Э/ индекстэй хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  ******* оны 12 сарын 1*******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “******* *******” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн *******-******* тоотод амьдрах,  ПЭ76121*******02 регистрийн дугаартай,  ******* овогт *******хүүгийн

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/      

Шүүгдэгч Б. нь 2020 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр байрлах өөрийнх нь хашааны гадна орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас түүний нохой иргэн Д.ийн хацарнаас хазаж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн  /196******* оны 05 сарын 11-нд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй/ өгсөн...2020 оны 0******* сарын 10-нд өөрийнхөө хашаанаас гараад ын хашааны гадна явж байтал тэдний хашаанаас өндөр шар нохой гарч ирээд над руу дайраад явахгүй болохоор газар суутал нөгөө нохой ирээд миний зүүн хацар, уруулаас зэрэг давхар нэг удаа хазаад явсан...  гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Далайцэрэнгийн өгсөн: “... Манай доод талын айл Б.ынх шар өнгийн биерхүү нохойтой... гэх мэдүүлэг /хх-25х/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 671  дугаартай шинжээчийн “...Д.ийн  биед хамрын зүүн хэсэг, зүүн завьжийг хамарсан хазагдсан том шарх, шарх орчмын арьс болон зөөлөн эдийн дутмагшил, доод уруулд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Д.ийн  биед учирсан гэмтлүүд нь“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 1*******-19-р хуудас/

Шүүгдэгч Б.ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / хэргийн 25-26-р хуудас/  болон шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох  баримтаас үзэхэд: Шүүгдэгч Б. нь 2020 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр байрлах өөрийнх нь хашааны гадна орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Д.ийн хацарнаас хазаж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар  зүйлийн 1-д заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай **************20 төгрөгний баримтыг хэрэгт хавсаргасан ба шүүгдэгч Б.аас 50.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон үлдэгдэл 393.120 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хуудас-45/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаар гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн “...Б. нь айлын 5 дахь хүүхэд.Зан аашийн хувьд тайван дөлгөөн,хүнд их тусархуу,ажилч хичээнгүй хүн. Одоо барилгын нэг компанид тогоочоор ажилладаг...” гэх мэдүүлэг / хэргийн 2*******-р хуудас/, Жаргалант сумын Бичигт багийн Засаг даргын торхойлолт, банкны лавалагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ,6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,   дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгож байгаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгохыг ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.   

Шүүхээс: Шүүгдэгч Б.ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн дүгнэлт тайлбар   шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.ад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчийн цалин хөлс орлогыг болон бусдад төлөх төлбөрийг нь харгалзан торгох ялын 450000 төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.ад тайлбарлаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.аас 393.120 төгрөг гаргуулж, хохирогч Д.т олгуулах нь зүйтэй.

Эрүүгийн 2036000000196  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 50.000 төгрөг төлснийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ХААН банкны 5*******46560232******* дугаартай данс битүүмжилсэн прокурорын 5/60 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  34.2, 36.2 ,36.6- 36.*******, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******хүүгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******хүүгийн ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******хүүгийн ад оногдуулсан 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг  05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2036000000196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.ын битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ХААН банкны 5*******46560232******* дугаартай данс битүүмжилсэн прокурорын 5/60 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.аас 393.120 төгрөг гаргуулж хохирогч Д.т олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.ад тайлбарласугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

*******.Шүүгдэгч Б.ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС