Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 12

 

Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Л.З-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн V-1016000070 улсын бүртгэлийн дугаартай Э.Э-д олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Л.З-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн V-1016000070 улсын бүртгэлийн дугаартай Э.Э-д олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзаж, 2018 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Э.Э, Т.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрэв” гэжээ.

Иймд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1 дүгээрт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан Л.З-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн V-1016000070 улсын бүртгэлийн дугаартай Э.Э-д олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.З-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.