| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0160/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/160 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ы *******-*******т холбогдох эрүүгийн 2036000000203 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Булган сумын ******* *******т багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******-*******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэн С.ийг “ чи дандаа миний ахыг доромжилдог хэн бэ” гэж хэлээд нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь хамрын хянга ясны зүүн хэсгийн хугарал, цөмрөл, хамрын баруун хажууд зулгаралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний гадна булан болон гарын бугалганд тус бүр цус хуралт гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000192 дугаартай хавтаст хэргээс:
1. Хохирогч С.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
2. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 693 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-р хуудас/,
3.Яллагдагч Б.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
4.гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
5. Яллагдагч Б.*******-*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Малчны хороололд төрсөн ах Б.гийндээ ирээд байж байхад нь нутгийн хүн болох С. ирээд Б. С. нар нь хоорондоо маргалдсанаас Б.*******-******* ахыгаа өмөөрч С.ийг зодсоноос түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******-*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Малчны хороололд төрсөн ах Б.гийнд С.ийг зодсоноос түүний биед нь хамрын хянга ясны зүүн хэсгийн хугарал,цөмрөл, хамар засах ажилбар,хамрын баруун хажууд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан болон баруун гарын бугалганд тус бүр цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ******* овогт гийн ийн / оны 01 сарын 21-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2020 оны 08 сарын 21-ний өглөө зах дээр сүүгээ зарчихаад замдаа Б.гийнд орж мөнгөө нэхсэн. Тэгтэл Б. “одоогоор мөнгө байхгүй , мөнгөтэй болохоор өгнө” гэхээр нь “ хашаа байшингаа буцааж өг, би зараад мөнгийг чинь өгнө “ гэхэд над руу хашигичаад эхэлсэн. Тэгэхээр нь би “ чамтай юм ярихгүй гарч танай дүүтэй чинь ярина“ гээд гарахад Б.*******-******* урдаас ирээд “ чи дандаа миний ахыг доромжилдог хэн бэ” гээд миний нүүр лүү гараараа цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож байтал Б. ирээд салгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 08 сарын 21-ний өглөө гэртээ байж байтал манай нутгийн С. манайд орж ирээд надаас мөнгөө нэхсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргаж байгаад С. гараад явсан. Тэгтэл гадаа хашаан дотор С. манай дүү Б.*******-******* хоёр маргалдах шиг болохоор нь би гарсан чинь тэр хоёр хоорондоо барилцаад авчихсан байхаар нь би салгасан. Намайг харахад С.ийн хамар хэсэгт шалбарсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 693 дугаартай шинжээчийн ... С.ийн биед хамрын хянга ясны зүүн хэсгийн хугарал, цөмрөл, хамрын баруун хажууд зулгаралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний гадна булан болон гарын бугалганд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. С.ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-р хуудас/
Яллагдагч Б.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Малчны хороололд төрсөн ах Б.гийнд ирээд байж байтал манай нутгийн ах С. ирсэн. Би гадаа машинаа арчаад зогсож байтал гэрт манай ах С.Цэрэ хоёр маргалдаад байх шиг болсон. Удалгүй С. гэрээс гараад ирэхээр нь “ наана чинь юу болоод байгаа юм бэ “гэхэд С. над руу уурлаж бид хоёр хоорондоо маргалдаад ноцолдож байтал Б. ах гарч ирээд салгасан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.*******-******* хохирогч С. нар нь хоорондоо ноцолдсон болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн ... Б.*******-*******ийн биед зүүн хөлийн шилбэнд зулгаралт, үрэвсэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.*******-*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлтээ тогтоогдож байх боловч Б.*******-******* нь төрсөн ахыгаа өмөөрч С.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хохирогч С.ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******-*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******-*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С. 96000 төгрөгний хохирлын баримтыг хэрэгт хавсаргасан байх ба шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 09 сарын 29-ний өдөр хохирлыг төлсөн нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******-******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 37-р хуудас/ нотлогдож байгаа ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т .. учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******-*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б.*******-******* нь аав ээжээс 8-уулаа айлын 6 дахь хүүхэд, Баян-Өлгий аймгийн Булган суманд 8 дугаар анги төгссөн.Бага наснаасаа лам болж Булган сумандаа амьдарч байгаа.Б.*******-*******ийг архи ууж агсам тавьж байхыг хараагүй.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
Гэрч Д.Хүрлээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.*******-******* нь даруу төлөв зантай,архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Б.*******-*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******-*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******-*******т тайлбарласугай.
5.Эрүүгийн 2036000000203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******-*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС