| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0161/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/161 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2036000000186 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Буянт сумд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 сарын 14-15-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд *******-*******УНА улсын дугаартай Тоёото Аукба маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.ийн жолоодож явсан - ХОҮ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.*******жаргалын эрүүл мэндэд хүн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000186 дугаартай хавтаст хэргээс:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15-р хуудас/,
3. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл / хэргийн 16-17-р хуудас/
4.Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
5.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 26-33-р хуудас/
6.Хохирогч С.*******жаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,
7. Хохирогч Д.ийн мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/
7.Гэрч Ч.ын мэдүүлэг / хэргийн 49-50-р хуудас/
8. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/
9. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68-р хуудас/,
10. Авто машины үнэлгээний тайлан / хэргийн 73-74,78-79-р хуудас/
11.Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83-р хуудас/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 сарын 14-15-нд шилжих шөнө *******-*******УНА улсын дугаартай Тоёото Аукба маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Д.ийн жолоодож явсан - ХОҮ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, Д.ийн биед хүндэвтэр, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.*******жаргалын биед хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт *******-*******УНА улсын дугаартай Тоёото Аукба маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Д.ийн жолоодож явсан - ХОҮ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, Д.ийн биед хүндэвтэр, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.*******жаргалын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч овогт гийн *******жаргалын / оны 02 сарын 22-нд төрсөн, настай, эмэтгтэй, дээд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар Д.ийн гэрт 3 том пиво уучихаад манай нөхөр бид хоёр гэр лүүгээ явахаар гарахад Д., Б.******* хоёр бид хоёрыг хүргэж өгөхөөр гарсан. Манай нөхрийн машиныг Д. бариад Б.******* өөрийнхөө машиныг бариад явсан.Тэгээд тогтоотой гудамжны уулзвар дээр хоорондоо мөргөлдсөн. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна.Эмнэлэгт дээр ирээд осол гарсан талаар мэдсэн. Миний биед хүнд гэмтэл учирсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/
Хохирогч ******* овогт гийн ийн / ******* оны 06 сарын 03-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манайхаас гараад Ч. эхнэртэйгээ харина гэхээр Б.******* бид хоёр хүргэж өгөхөөр болоод би Ч.ын Королла машиныг унаад Б.******* өөрийнхөө машинаар явсан.Тоглоомтой гудамжны гурван замын уулзвар дээр ирээд би зүүн эргэх гэж байтал араас машин ирээд мөргөсөн.Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан.Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа 2019 оны 11 сарын 17-ны өдөр дууссан.Бид найзуу учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид нар Д.ийнхоос гараад Д. миний машиныг унаад Б.******* өөрийнхөө машинаар явсан.Тоглоомтой гудамжны гурван замын уулзвар дээр ирж байтал араас машин ирээд мөргөсөн.Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан.Миний биед гэмтэл учраагүй.Харин машинд 2700000 төгрөгний эвдрэл учирсан гэж дүгнэлт гарсан.Надад Б.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 587 дугаартай...Д.ийн биед баруун хөлийн тойг ясны хугарал, 2 эрүүний дунд доод хэсэгт шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, өвчүүний зүүн дээд хэсэгт цус хуралт, өвчүүний дунд хэсэгт зулгаралт, цээжний баруун доод хэсэгт зулгаралтууд, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсэгт зулгаралтууд,баруун өвдөг хэсэгт зулгаралтууд, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, зүүн өвдөг хэсэгт зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний дотор хэсэгт цус хуралт, баруун хөлийн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Д.ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 59-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 579 дугаартай ...С.*******жаргалын биед аарцагны зүүн ташаа болон 2 тал умдагны зөрсөн хугарал,зүүн ухархайн дотор ханын хугарал, хацар ясны зүүн талын цөмрөл, 2 нүдний дээд болон доод зовхинд цус хуралт,хаван хавдар, хамрын нуруу, хамрын зүүн уг, эрүүнд зулгаралтууд,зүүн гарын тохой, сарвуу, баруун гарын шуунд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. С.*******жаргалын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 67-68-р хуудас/
Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.ыг эхнэртэй нь хүргэж өгөхөөр бид нар гараад Б. Ч.ын машиныг би өөрийнхөө машиныг унаад явсан. Б. тоглоомтой гудамжны эргэхээр нь би араас дагаад эргэтэл Б. гэнэт хурдаа нэмэхээр нь би очих газрыг нь сайн мэдэхгүй байсан болохоор хоцорчих вий гээд хурдаа нэмтэл гэнэт нэг цагаан машины хойт гупер тулж ирээд би шууд хойноос нь мөргөсөн. Яг юу болсны сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлгийн машин, цагдаа ирчихсэн байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэхний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлгээр / хэргийн 21-р хуудас/ нотлогджээ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч С.*******жаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Хохирогч Д.ийн “ ...Надад гомдол санал алга байна, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-36-37/, хохирогч С.*******жаргалын ... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх /хх-40-41/, иргэний нэхэмжлэгч Ч.ын ... Надад Б.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлджээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 88-р хуудас/ нотлогдож байгаа ба анхаарал болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, бусдад төлөх хохирол тулбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “бусдөд төлөх хохиролгүй” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Сүхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, найз нөхөддөө худлаа ярьдаггүй, хөдөлмөрч, хүний үг сайн сонсдог архи тэмхи хэрэглээд байдаггүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,
Гэрч О.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.******* нь ам бүл 4-үүлээ амьдардаг.Найз нөхдөдөө нэр хүндтэй, тусархаг, ажилсаг залуу юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хуургадж ирсн CD 1 ширхэгийг хэрэгт хадгалах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-т заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5.Эрүүгийн 2036000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD –г хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.*******ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС