| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0170/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/170 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,улсын яллагч Т.Өсөхболд, хохирогч Х.Баярлах, шүүгдэгч Б.Түмэндэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Луужин овогт ын Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн 1936003130*******3 дугаартай, *******8/2020/01*******/Э индекстэй хэргийг 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, Байгаль шинжлэлийн мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг дарга албан тушаалтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПН82*******2201 регистрийн дугаартай, Луужин овогт ын Түмэндэлгэр
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 9 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д 2018 онд үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын багийн иргэн Х.*******эд 1600000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... манай Жаргалант сумын 12 багийн Засаг дарга тус бүрт 1 ширхэг нийт 12 ширхэг мотоциклийг албан хэрэгцээнд ашиглуулахаар өгсөн.”гэх мэдүүлэг /1хх-18х/
2.Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн ” Hongli” маркийн мотоциклийг 2019 оны 7 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын багийн иргэн ******* /*******/ гэх хүнээс 3 адуугаар сольж авсан. Дараа нь гэх хүн ирээд нэг эмэгтэй хүнтэй яриулаад мотоциклио ачуул гэхээр нь өгөөд явуулсан. Хэд хоногийн дараа аймаг орж тэр эмэгтэйтэй уулзаж мотоциклийн үнэ 1.600.000 төгрөг бэлнээр авсан...гэх мэдүүлэг /1хх-23,*******х/
3.Гэрч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ховд аймагт багийн дарга хийдэг манай нутгийн ын охин гэх эмэгтэйгээс мотоциклио унахгүй юм чинь зарчих гээд 2018 оны ******* сард 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан.600.000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас хийсэн. 1сая төгрөгийг гийн авга ах Амилагаас ав гэж хэлсэн.Дараа нь 2019 оны 10 сард Б.Түмэндэлгэр утсаар ярьж буцааж авья гэхээр нь би өөр хүнд зарсан гэж хэлсэн.Хүнд зүгээр хэрэглүүлдэг хүн гэж байхгүй... гэх мэдүүлэг /1хх-28х/
4.Гэрч Ж.Доржравдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.Түмэндэлгэр над руу 2019 оны ******* сард яриад Баасанжаваас мотоцикль аваад ирээч гэсэн. Тэгээд би улаан өнгийн мотоцикль ачаад Б.Түмэндэлгэрийн хашаанд нь буулгасан... гэх мэдүүлэг /1хх-29х/
5.Үнэлгээ тогтоосон шинжээчийн... ”Hongli” маркийн мотоцикль 2.200.000 төгрөгийн үнэтэй ...гэх дүгнэлт /1хх-41х/
6.ХААН банкны депозит дансны хуулганд 2018.06.12 өдөр 5863022380 данснаас 600.000 төгрөгийн орлого орсон тухай .../1хх-86х/
7.Гэрч Б.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны зун байх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулахаар манай багийн 12 Засаг дарга Хонгли маркийн 12 мотоциклийг хүлээн аваад Тамгын газрын дарга Д.Ариунбилэг албан ёсоор өөрийн биеэр бүх Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Дараа нь хувийн хэрэг нээж, Засаг дарга нарын эд хөрөнгө ашиглалтын хөрөнгө дээр бүртгээд Жаргалант сумын орлогод бүртгэж авсан.Дараа нь 2019 оны 4 сард тооллого хийхэд Б.Түмэндэлгэр мотоциклио авчирч үзүүлээгүй хашаанд байгаа гэж байсан... гэх мэдүүлэг /1хх-220х/
8.Гэрч Ц.Ганданповронгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны зун байх сайн санахгүй байна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн сумдын багийн Засаг дарга нарт “Хонгли” маркийн мотоцикль хүлээлгэн өгснөөс манай суманд 12 ширхэгийг өгснийг складанд хадгалж байгаад Жаргалант сумын бүртгэлд бүртгээд багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклиуд төрийн өмчийн мотоциклиуд юм.. гэх мэдүүлэг /1хх-221х/
9.Ховд аймгийн Жаргалант сумын нягтлан бодогч Өсөхбаярын албаны компьютерт үзлэг хийсэн... код 00*******0, мотоцикль 12, дүн 27.588.000.00, нийлүүлэгч Протек ХХК, байгууллагын нэр-Хо Жаргалант сум ЗДТГ-2018,*******,03 гэсэн огноотой мотоцикль-нэгж үнэ- 2.299.000, тоо ширхэг-12 гэснээр үзлэг дуусгав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-222х/
10.Жаргалант сумын орлогын баримт дугаар-0000001 /1хх-228х/
*******.Жаргалант сумын эд хариуцагч Б.Түмэндэлгэрийн эд хөрөнгө тоолсон бүртгэл 2019.04.12-ны өдрийн /1хх-230х/
12 Автомашины хувийн хэрэг /1хх-232х/
Ховд аймгийн багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын тендерын материал /1хх-2*******-2хх161х/
13. “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай тогтоол, мэдээлэл /2хх-164-166х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргаар томилогдсон болох нь 20******* оны 02 дугаар сарын 01-ий өдрийн Б/21 дугаартай Жаргалант сумын Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна./1хх-61,62х/
Багийн Засаг дарга нарыг унаажуулах тендерын бичиг баримтууд болон “Протек” ХХК шалгарч Ховд аймгийн орлогч даргатай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /2хх-*******3х/ байгуулсан болно.
Улмаар Ховд аймгийн Жаргалант сумын складанд мотоциклиудыг хадгалж байгаад багийн Засаг дарга нарт өгсөн болох нь гэрч Б.Өлзийсайхан, Ц.Ганданповрон нарын мэдүүлэг болон орлогын баримт, эд хөрөнгийн тооллогын бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэрч Х.*******ийн ...2018 оны ******* сард Ховд аймагт багийн дарга хийдэг манай нутгийн ын охин гэх эмэгтэйгээс мотоциклио унахгүй юм чинь зарчих гээд 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан.600.000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас хийсэн...гэх мэдүүлэг, мөн гэрч Н.Баасанжав, Ж.Доржравдан нарын мэдүүлэг, ХААН банкны депокит дансны хуулга зэрэг баримтуудаар уг мотоциклийг зарсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь улсын төсвөөр мотоциклийг албаны хэрэгцээнд өгсөн гэдгийг мэдэж байсан, зарж борлуулж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдэж хор уршигт хүргэсэн нь санаатай гэмт хэрэгт тооцно.
Иймд шүүгдэгч Б.Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Түмэндэлгэрийн хувийн байдлын талаар гэрч Б.Алтанцэцэг, Ж.Баасандорж нар гэрчийн мэдүүлэг өгсөн/1хх-32, 34х/
Шүүгдэгч Б.Түмэндэлгэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Түмэндэлгэрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн 1936003130*******3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Луужин овогт ын Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрт хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрт оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 5/1******* дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6.Шүүгдэгч Б.Түмэндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС