| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0182/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/182 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ий *******д холбогдох эрүүгийн 2036000000219 дугаартай, 178/2020/0186/Э/ индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ий *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Соёл нэгдэл гудамжны ******* тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ш.ийн эзэмшлийн *******- ХОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн хажууд байсан 2 настай А.ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын ******* багийн Соёл нэгдэл гудамжны ******* тоот хашаан дотор болсон байх ба ....бариа гэрийн хойт талд амь хохирогч хүүхдийг мөргөсөн гэх *******-83 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин байв. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-9-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 2001 онд үйлдвэрлэгдсэн 2019 оны 7 сард Монголд орж ирсэн, KMFXKS7BP14498596 арлын дугаартай, *******-83 ХОА улсын дугаартай,цагаан өнгийн, HYUNDAI PORTER маркийн 2020 оны 09 сарын 01-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орсон ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-12-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 14-15-р хуудас/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 17-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн...А.ы гэх цогцсонд баруун чамархай ясны хугарлаас суурь ясны арын хоёр хонхор дайрч суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархай ясны хугарал, бага тархины суурь хэсгийн няцрал,зулайн баруун хэсэгт шарх, баруун хөмсөгний баруун хэсэгт шарх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай хэсгийн хуйхны доторхи цус хуралт, баруун чамархай болон шанаа хэсгийг хамарсан зулгаралт, баруун чихний дээд хэсэгт зулгаралт, хэвлийн баруун доод хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсэгт зулгаралтууд, баруун гуяны дотор доод хэсэгт цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэгт зулгаралт,зүүн өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. А.ы цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Энэ гэмтлүүд нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. А. нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-23-р хуудас/
Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 28-р хуудас/
Гэрч Т.Хуанбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бид нар шалаанз машин дээр шийгуа ачаад хот руу явах гэж байсан. *******д мөнгө өгөөд машинаараа яваад шатахуун аваад ир гэж байсан.Тэгтэл Б.******* орилсон. Б. түрүүлж очоод хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. Тэгээд бид нар сандраад хүүхдийг аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирээд хүүхэд нас барсан.Хүүхдийг машинд дайрагдсан талаар мэдээгүй эмнэлэг дээр ирээд ах дүү нараасаа сонссон... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/
Гэрч Б.Жагсжолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар том машин дээр тарвас ачиж байтал Б. ахын эхнэр гэнэт орилоод хашгирахаар нь бид нар юу болов гээд том машины урдуур тойроод гараад иртэл манай ах Б. бага хүүхдээ тэвэрчихсэн “ машинд дайрагдчихлаа” гээд зогсож байхаар нь би “ хурдан эмнэлэг явъя” гээд бид нар эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод эмч нар үзэж байгаад “хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн.Тухайн үед хүүхдийг харж байсан хүн байхгүй, ганцаараа хашаан дотор тоглоод явж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/
Гэрч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал машинд дайруулсан гэх хүүхэд ирсэн. Үзлэг хийхэд царай нь цайсан,амьсгалгүй,зүрхний цохилт сул сонсогдож байсан ба нүдийг нь татаж үзэхэд гөлийсөн байдалтай хүүхэн хараа өргөссөн, ам хамраас нь цус бага зэрэг гоожсон, зүүн талын чамархай орчим цөмөрч цааш хонхойж орсон байдалтай ар дагз хэсгээрээ хугаралтай, баруун шанаа чамархайг хамарсан зулгаралттай хэвлийн баруун доод хэсгээр хөхөрсөн олон тооны цэгчилсэн шалбархайтай байсан. Үзлэг хийж дуусаад булчинд тариа хийж амьсгал чөлөөлөхөөр хэл дарагч тавих хооронд хүүхдийн зүрх бүрэн зогссон... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/
Гэрч Т.Назарбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед бид нар тарвас ачиж байхад амь хохирогч хүүхэд том машины хажуу талд тоглоод явж байсан. Осол болохоос 30-40-өөд минутын өмнө би хүүхдийг том машины хажууд байхыг харсан. Би нар тарвас ачихдаа тухайн том машины зүүн талд буюу тухайн хүүхэд дайруулдаг газрын эсрэг талд байсан болохоор бид нарт хүүхэд машинд дайрагдаж байгаа нь харагдах боломжгүй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 37--р хуудас/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Б.*******д машины түлхүүр халааснаасаа гаргаж өгчихөөд байж байтал гэнэт манай эхнэр муухай орилсон.Би гайхаад том машины доогуур тонгойгоод харахад манай талийгаач хүүхэд гэрийн урд талд газарт хэвтэж байхаар нь би сандраад том машины урд талаар тойроод хүүхэд дээрээ ирэхэд Б.******* манай хүүхдийг тэврээд сууж байхаар нь би “юу болчихвоо ” гэж асуугаад хүүхдээ тэврээд авахад “ газар дээр уначихлаа” гэж хэлсэн.Манай хүүхдийн хамраас цус гарахаар нь би сандраад машин асаагаад хүүхдээ аваад эмнэлэг явсан.Эмнэлэг дээр очиж үзүүлээд 5-10 минутын дараа хүүхэд нас барчихлаа гэж эмч хэлсэн.Тухайн үед намайг харахад хүүхэд газар дээр хэвтчихсэн, миний машин зогсож байсан газраасаа 5-6 алхам газар явчихсан байхаар нь би хүүхдээ машинд дайруулчихлаа гэж бодсон...гэх мэдүүлэг / хэргийн *******-40-р хуудас/
Гэрч А.Бейбитийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би жижиг гэрээс гараад өөрийнхөө гэр лүү явж байтал Б.******* манай хүүхдийг тэвэрчихсэн “уначихлаа” гээд зогсож байхаар нь би гүйгээд очиход хүүхдийн дух нь шалбарчихсан цус гарсан байхаар нь “ чи машинаараа мөргөчихсөн юм биш үү, юу гэж зүгээр байсан хүүхэд газар дээр уначихсан байдаг юм” гэж хэлээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/
ийн ы 0000225294 дугаартай нас барсны гэрчилгээ / хэргийн 44-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт *******ий ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр манай талийгаач хүү хашаан дотроо тоглоод явж байсан. Манай эхнэр талийгаач хүүхдээ ажлынхаа хажуугаар харж байсан, яг хажууд нь хараад дагаад явж байсан зүйл байхгүй.Б.******* миний төрсөн дүү болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 51-52-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед манай ах Б. намайг шатахуун аваад ир гэхээр нь Портер машиныг хөдөлгөөд явах гэж байгаад ийм зүйл боллоо.Би 2016 онд Хаш түлхүүр жолооны курст 3 сар сурч В ангиллын үнэмлэх авсан... гэх мэдүүлэг зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Соёл нэгдэл гудамжны ******* тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн ах Б.Амангелдийн эзэмшлийн *******- ХОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэхдээ тухайн машины хажууд байсан 2 настай А.ыг харалгүйгээр мөргөж, түүний амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Соёл нэгдэл гудамжны ******* тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ш.ийн эзэмшлийн *******- ХОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т... “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх,байр эзлэх,зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана “гэх заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж бага насны хүүхэд А.ы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мэдүүлэг, гэрч Т.Хуанбек,Б.Жагсжол,Б.Ууганцэцэг,А.Бейбит нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ орчны байдлаа нягталж шалгаагүйгээс тээврийн хэрэгслийн хажууд байсан 2 настай хүүхэд А.ы амь нас хохироход хүрсэн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс... Б.******* миний төрсөн дүү болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.. гэх мэдүүлгээр / хх-52/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 67-р/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Алимаагийн өгсөн...Б.******* эцэг эхээс 6-уулаа. Аав ээж маань 2019 онд хоёулаа нэг сарын зайтай нас барсан. Манай 3 дүү аавын гэрт амьдарч байгаа.Манай нэг дүү өвчтэй түүнийг Б.******* асардаг... гэх мэдүүлэг / хэргийн 46-47-р хуудас/
Гэрч Б.Залимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* 2 дүүгийнхээ хамт Буянт сумын төвд амьдардаг. Нэг дүү нь өвчтэй хэвтэрт байдаг бөгөөд Б.******* асардаг.Б.******* урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 48-49-р хуудас/, Б.*******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн Б.*******ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 08 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримаар ирсэн шүүгдэгч Б.*******ын жолоочийн 11*******360 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form