| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2018/0014/З |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 13
Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Э.Э-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Хужирт сумын Засаг даргад холбогдох "Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар захирамжаар Э.Э-н газар эзэмших эрхийг иргэн Э.Э-н эзэмшилд байгаа 4-р багийн нутаг Соёлын төвийн зүүн талд байрлах 90 м2 газрыг “АЗМО” ХХК-ний эзэмшлийн газартай давхардуулж олгосон гэх үндэслэлээр 2007 оны 06-р сарын 14-ний өдрийн 102 тоот захирамжийг хүчингүй болгосныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутагт байрлах газар эзэмших эрхийн 0091175 дугаартай гэрчилгээг сэргээх шийдвэр гаргаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э.Э-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Хужирт сумын Засаг даргад холбогдох "Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар захирамжаар Э.Э-н газар эзэмших эрхийг тус сумын 4-р багийн иргэн Э.Э-н эзэмшилд байгаа 4-р багийн нутаг Соёлын төвийн зүүн талд байрлах 90 м2 газрыг “АЗМО” ХХК-ний эзэмшлийн газартай давхардуулж олгосон гэх үндэслэлээр 2007 оны 06-р сарын 14-ний өдрийн 102 тоот захирамжийг хүчингүй болгосныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутагт байрлах газар эзэмших эрхийн 0091175 дугаартай гэрчилгээг сэргээх шийдвэр гаргаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Хужирт сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв” гэжээ.
Иймд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1 дүгээрт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан Э.Э-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Хужирт сумын Засаг даргад холбогдох "Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар захирамжаар Э.Э-н газар эзэмших эрхийг тус сумын 4-р багийн иргэн Э.Э-н эзэмшилд байгаа 4-р багийн нутаг Соёлын төвийн зүүн талд байрлах 90 м2 газрыг “АЗМО” ХХК-ний эзэмшлийн газартай давхардуулж олгосон гэх үндэслэлээр 2007 оны 06-р сарын 14-ний өдрийн 102 тоот захирамжийг хүчингүй болгосныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутагт байрлах газар эзэмших эрхийн 0091175 дугаартай гэрчилгээг сэргээх шийдвэр гаргаж өгөх” тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.