Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Даваажаргал , улсын яллагч Э.Ууганзаяа, өсвөр насны шүүгдэгч П.Б*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай   явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр  ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Б*******д холбогдох эрүүгийн 1936000000154 дугаартай, 178/2019/0133/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 14- ний өдөр хүлээн авч,  хялбаршуулсан  журмаар хянан  хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2002 оны 04 сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 17 нас 10 сар 05 хоногтой, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12Б бүлэгт суралцдаг, ам бүл-10, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ТОСК-ийн Б байр 2-47 тоотод оршин суух, аминдаа хашаа, 3 өрөө хувийн орон сууцтай, суудлын автомашин нэг, сарын өрхийн орлого 330000 төгрөг, ПЮ02241816 дугаарын регистртэй,  Тайж овогт Пүрэвдоржийн Б*******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Наран багийн Их монголын 24 тоотод оршин суух, 1998 оны 09 сарын 26- ны өдөр төрсөн,  эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, оюутан, ПЗ98092618 дугаарын регистртэй/ Хэргэс овогт Б*******ийн *******ын өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө найзуудаасаа салаад Дөлгөөн төв рүү ганцаараа явж байтал 52 айлын орон сууцны ард 4 танихгүй хүүхэдтэй таарсан. Гурван  хүүхэд нь миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөсөн.Би мөрлөх үед нь эргэж хараад “ахын дүү нар зүгээр явчих” гэхэд “ бид нар уучихсан байна, чи яахын “ гэхээр нь би утсаараа талбай дээр хамт байсан найз руугаа залгаад “ 52-ын энд хүрээд ир” гэхэд “ би бас уучихсан байна” гэхээр нь утсаа тасалсан.Тэр дөрвөн хүүхдийн нэг нь над руу тулж ирээд нүүр лүү үлээх үед ард нь зогсож байсан хүүхэд намайг хавираад унагаасан. Намайг босож ирэхэд дахиж хавирч унагаагаад толгойн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад унасан.Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дүгээр хуудас/

Гэрч Г.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний шөнө гэртээ байж байтал манай хүү Б.******* 01:10 цагийн үед өмсөж явсан хувцас нь урагдчихсан нүд нүүрэндээ цохиулсан байдалтай цустай орж ирсэн.Юу болсон талаар асуухад ” 4 хүүхэд таараад намайг зодчихлоо. Нэг нь намайг Оогий гэх хүн таних уу гэж хэлээд хавсарч унагаагаад цохисон.Би юу болсныг мэдэхгүй” гэхээр нь бид нар хүүгээ аваад эмнэлэг явсан.Тухайн үед Б.******* архи уугаагүй, эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний шөнө найзууд болох Г.Г*******, П.Б******* бид гурав 6-р сургуулийн талбай дээр сагс тоглож байгаад П.Б*******г лагерт гэрт нь хүргэж өгөх гээд явж байхдаа Б.*******ыг дуудсан.Тэгээд бид дөрөв 52 айлын байрны ойролцоо явж байтал урдаас нэг залуу ирж байсан. Тухайн үед манай найз Г.Г******* утсаараа оролдоод явж байтал өмнөөс ирж байсан залуу Г.Г*******тай мөрөөрөө шүргэлцсэн.Тэгээд тэнд маргаан болсон, би тэд нараас түрүүлээд явж байтал П.Б******* гэнэт “ зугтаарай” гэж хэлээд гүйхээр нь би зугтсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний шөнө гэртээ байж байтал П.Б******* надруу залгаад дуудахаар нь би очиход П.Б*******, Э.Т*******, Г.Г******* гурав байсан. Бид нар юм ярьж байгаад П.Б*******г лагерт гэрт нь хүргэхээр явсан.  52 айлын ойролцоо явж байтал урдаас нэг залуу ирж байсан. Г.Г******* бид нарын ард утсаа оролдоод явж байгаад тэр залуутай шүргэлцсэн юм шиг байсан.Бид гурав эргээд очиход Г.Г******* тэр залуугаас уучлалт гуйгаад зогсож байсан.Э.Т******* бид хоёр очоод тэр ахаас уучлалт гуйчихаад эргээд алхаж байтал П.Б******* тэр залууг газарт унагаачихсан байсан ба тэр залуу босож ирээд П.Б*******тай барилцсан. П.Б******* тэр залууг унаад босож ирэх үед дахиад хавсраад унагаахад нь би гүйж очоод П.Б*******г тэврээд салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид нарын өмнөөс ирж байсан залуу надтай мөрөөрөө шүргэлцсэн. Би анзаараагүй явж байтал тэр залуу миний гарнаас бариад татаж эргүүлээд “ яаж байна бааснууд минь “ гэхээр нь би “ анзаарсангүй, уучлаарай” гэхэд тэр залуу миний цамцны энгэрээс бариад хоолой боосон.Тэгэхээр нь би тавиулаад хойшоо ухрах үед Б.*******, П.Б******* хоёр ирээд тэр залуугаас уучлалт гуйсан.Тэгтэл тэр залуу П.Б*******г заамдаж бариад авсан, Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа П.Б******* тэр залууг хавсраад газар унагаасан.Тэгтэл гэнэт манай найзуудын нэг нь “зугтаарай” гээд орилохоор нь би зугтсан.Бид дөрөв 6 дугаар сургуулийн хашаан дотор П.Б******* 2-3 лааз пиво авсан байсныг уусан...П.Б******* Б.******* гэх залууг хоёр удаа хавирч унагаасан.Бид нар зугтаж байхад Б.*******, П.Б*******г  ” чи толгой руу нь ямар хүчтэй өшиглөчихвөө “ гэхээр нь би Б.*******ын толгойн хэсэгт П.Б******* өшиглөсөн талаар мэдсэн...гэх мэдүүлэг/ хэргийн 20-22-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн ... Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо.Б.*******ын биед тархи доргилт, баруун тохой хэсэгт зулгаралтын  соривнууд  гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 26-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Б*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2019 оны 07 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Э.Т*******, Г.Г******* нарын хамт 6-р сургуулийн сагсны талбай дээр тоглож байгаад бид гурав манай лагер луу явсан. Домботын урд Б.*******тай уулзаад хүргүүлэх гээд лагер луу явж байгаад 52 айлын хойт талд явж байхад урдаас цагаан цамцтай хүн зөрж явж байгаад бид гурвыг дуудсан.Бид гурав очоод яасан бэ гэхэд “яагаад мөрлөөд байгаа юм бэ,зүгээр явж чадахгүй байна уу” гэхээр нь очоод асуухад “ бацаанууд яадаг болчихсон юм бэ” гээд Э.Т*******, Б.Г******* хоёрыг түлхээд, Б.*******ыг заамдаад авсан.Тэгээд бид дөрөв уучлалт гуйгаад явах гэтэл найзтайгаа утсаар ярьчихаад “ та нар байж бай” гээд байхаар нь би эхлээд нэг хавсраад унагаасан.Босоод ирэхээр нь дахиж хавсарч унагаагаад өндийгөөд босоод ирэхэд нь баруун хөлөөрөө толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн.Тэгээд хойшоо хэвтчихээд босож ирэхгүй болохоор нь бид хэд айгаад гүйгээд явчихсан ... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/ зэрэг баримт болно.

Өсвөр насны шүүгдэгч П.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой найзуудтайгаа хамт явж байгаад Б.*******тай зөрж өнгөрөхдөө мөрөөрөө шүргэлцсэнээс үүдэн маргаж, улмаар түүнийг хавсарч  газарт унаган  толгойн тус газар нь өшиглөснөөс биед нь” тархи доргилт” гэх  хөнгөн гэмтэл учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон,  түүний үйлдсэн гэмт үйлдэл нь   хохирогч Б.*******ын мэдүүлэг,  зодоон болох үед хажууд нь байсан өсвөр насны гэрч Б.*******,Г.Г*******, Э.Т******* нарын мэдүүлэг болон гэрч Г.Б*******ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  473 дугаартай “...Б.*******ын биед тархи доргилт, баруун тохой хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч П.Б*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч П.Б*******гийн хохирогч Б.*******тай маргалдаж, 2 удаа хавсарч газар унагаж, түүний хөл, толгойнд нь хөлөөрөө өшиглөж,  эрүүл мэндэд   “ тархи доргилт” гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч П.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.*******ын ... П.Б*******гаас эм тарианы зардал 135490 төгрөгийг хүлээж авсан. Хойшид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Надаас уучлалт гуйсан, би уучлалыг хүлээн авсан... гэх мэдүүлэг, хохирлын баримт /хх-67-68/, өсвөр насны шүүгдэгч П.Б*******гаас хохирогч Б.*******т эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 35 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 03 сар, 02 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл / хэргийн 56-р/, Пүрэвдоржийн Б*******гийн төрсний гэрчилгээний хуулбар / хэргийн 55-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч П.Б*******гийн хувийн байдлын талаар П.Пүрэвбатын гэрчээр өгсөн...П.Б******* эцэг эхээс 9-үүлээ, дээрээ 6 эгч, дороо 2 дүүтэй.Манай дүү зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, эелдэг даруу, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүүхэд.Багаасаа урлаг спортоор хичээллэж амжилт гаргаж байсан.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь хараагүй, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.. гэх  мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч П.Б*******г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хейс маркийн хөргөгч битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох  ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь  гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Өсвөр насны шүүгдэгч П.Б******* нь Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, урлаг спортын авъяастай, ирэх хавар 12 дугаар ангиа төгсөөд урлагийн сургуульд элсэх зорилготой байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү... гэх дүгнэлт тайлбар гаргав. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч П.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, өсвөр насны шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б*******д нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  өсвөр насны шүүгдэгч П.Б*******д тайлбарлан өгөв.   

Эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 135490  төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч П.Б*******д  нийтэд  тустай ажил хийлгэх  ял шийтгэсэн тул түүний  эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хейс маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч П.Б*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр хэрэглэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,18.1, 18.2, 18.7, 18.10 дугаар зүйлүүд,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Б*******г нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 135490 төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

 4. Шүүгдэгч П.Б*******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хейс маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Б*******д оногдуулсан  нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэг гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  өсвөр насны шүүгдэгч П.Б*******д тайлбарласугай.

7.Өсвөр насны шүүгдэгч П.Б*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА