Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00625

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, С овгийн Н-ийн Б РД:**********-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Бага Дарь-Эхийн * гудамж, * тоотод оршин суух, А овгийн Лын М РД:********,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Бага Дарь-Эхийн * гудамж, * тоотод оршин суух, Ш овгийн Жийн Ч РД:********* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Ж.Ч, Л.М нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

                                                                                                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Б миний бие Ж.Ч, Л.М нарын хүсэлтээр 2015 оны 4 сарын 14-ний өдрөөс 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10% хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдүүлсэн. 2015 оны 7 сараас хойш хүүгээ төлөхгүй байсаар өнөөдөр хүрсэн. Гэрээний хугацаа дууссан гэдгийг удаа дараа олон удаа сануулж шаардсан болно. Иймээс Ж.Ч, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэг 13.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Ж.Ч, Л.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Ж.Ч, Л.М бид хоёр 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй 3 сая төгрөгийг Н.Бгаас зээлийн гэрээ байгуулж зээлсэн юм.

Зээлийн төлбөрөө эхний 2 сарын хүү болох 600.000 төгрөгийг тухай үед төлж байтал, нийгэм эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас болоод хувийн бизнес маань зогсож хүүгээ төлж чадахгүйд хүрсэн.

Иймд зээлийн гэрээний дагуу 2015 оны 7,8,9,10 дугаар сар хүртэлх хүү 1.200.000 төгрөг үндсэн зээл болох 3.000.000 төгрөг мөн хугацаа хэтэрсэн хоног тутамын 0.5% алданги буюу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20  хүртэлх 432 хоног буюунийт алданги 6.480.000 төгрөг мөн иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% хэтэрч болохгүй гэж заасны дагуу Н.Бгийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 13.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү гэжээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ж.Ч, Л.М нараас 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны үед зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээг өгсөн байна.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгөөс татгалзжээ.

Хариуцагч нар нь үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2017 оны 0* сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн хувааж төлөхөөр тохиролцов.

2017 оны 0* сарын 01-ний өдрийн дотор 7.000.000 төгрөгийг бүрэн гүйцэт барагдуулаагүй нөхцөлд шүүхийн шийдвэр захирамжийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж эвлэрсэн байх тул Л.М, Ж.Ч нарт холбогдуулан үүсгэсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “ Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” , мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ. 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12* зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Л.М, Ж.Ч нарт холбогдуулан гаргасан 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 6.000.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2017 оны * сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэрэв хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийн тал хувь 111.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 111.475 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Л.М, Ж.Ч нараас тэмдэгтийн хураамжид 111.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Н.Бд олгосугай.  

 

 3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                       

 

 

                                     

           

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АМАРЖАРГАЛАН