Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.*******  түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн  20360000000011 дугаартай, 178/2020/0045/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 13- ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,1986 оны 06 сарын 18 - ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай,эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, аминдаа 175 толгой малтай, хашаа, 2 өрөө хувийн сууцтай, пургон болон суудлын  авто машинтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14 - ний  өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэсэн  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,  *******  дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь  2019 оны 07 дугаар сард иргэн Ц.гээс  мал өгнө гэж  1200000 төгрөг авсан

- 2019 оны 05 сарын 20- ны өдөр мал өгнө  гэж Т.*******аас 500000 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 500000 төгрөг нийт 1000000 төгрөг  авсан.

-2018 оны 11 сарын 19- ний өдөр иргэн Я.гаас  хашаа байшин худалдан авах гэж байна гэж 2000000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард машины мөнгө дутлаа гэж 1000000 төгрөг нийт 3000000 төгрөг авсан.

- Иргэн Г.т мал өгнө гэж  2019 оны 06 дугаар сард 500000 төгрөг, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 550000 төгрөг, 2019 оны 07 сарын 04- ний өдөр 600000 төгрөг, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 400000 төгрөг, 2019 оны 07 сарын 17- ны өдөр  850000 төгрөг, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 700000 төгрөг нийт 3600000 төгрөгийг авсан.

- Иргэн Б.ад мал өгнө гэж 2019 оны 03 сарын 28- ны өдөр 1443000 төгрөг, 2019 оны 09 сарын 29- ний өдөр мал хүргэж өгнө гэж бензиний мөнгө 50000 төгрөгийг тус тус авсан.

- Иргэн Д.т мал өгнө гэж 2019 оны 08 сарын 06- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 07- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 11- ний өдөр 750000 төгрөг, 2019 оны 08 сарын 31- ний өдөр 900000 төгрөг нийт 4350000 төгрөг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, 1977 оны 03 сарын 09 - ний өдөр  төрсөн, 43 настай, эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  малчин, дугаарын регистртэй / овогт гийн гийн өгсөн... 2019 оны 07 дугаар сард Б.******* над руу залгаад “ та ямаа авч байна уу, дүүд нь хэдэн төгрөгний хэрэг гарлаа, ахын хүүхэд эмчилгээнд явах гээд  байна. 20 ямааны мөнгө өгчих, би 2019 оны 08 сарын 20-дын үед 20 ямаа өгнө , дансанд хийчих “ гэхээр нь  надад дансанд мөнгө байхгүй бэлэн байна гэхэд Ховд аймгаас авто машинтай ирээд 1200000 төгрөг авсан. Тэгээд одоо болтол мөнгийг өгөхгүй байна. Б.*******д мөнгө өгөх үед миний дэргэд манай эхнэр хүүхэд, гэх  залуу байсан. Хохирлоо авмаар байна...  гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 11-13 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.гийн өгсөн... 2019 оны 07 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Бүсийн эмчилгээ оношлогооний төвийн зогсоол дээр таксинд явах гээд зогсож байтал Б.******* / Баяраа / ирээд “******* сум яваад  хүнээс мөнгө аваад ирье хөлсөнд нь 80000 төгрөг өгнө” гэж тохиролцож, ******* сум явсан. Сумаас цааш явсан тул 100000  төгрөг өгөхөөр болсон. Тэгээд манай нутгийн /Хөхөө/ гэдэг хүнээс 20 ямааны мөнгө авч  байна гээд авсан. Тэр намаржинд орж ирэхдээ 20 ямаа өгнө гэж байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын гол багт оршин суух, 1976 оны 11 сарын 01- ний өдөр  төрсөн, 43 настай,  эрэгтэй,   бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, малчин, дугаарын регистртэй / овогт ын ******* /Мягаа/ - ийн өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 20- ны өдөр Ховд аймгийн төвд ирээд мал авна гэж зарлуулж байхад Б.******* / Баяраа / тааралдаад “мал авч  байгаа юм уу” гэж асуугаад 10 ямааны мөнгө өгчих гээд 500000 төгрөг бэлнээр авсан. Мөн 2019 оны 06 дугаар  сарын 20 - ны өдөр Ховд аймгийн *******  сумын багийн “Хөшөөн тэн” гэх газар байхад 93303020 дугаарын утсаар залгаж орж ирээд “10 ямааны мөнгө өгчих, урьдын ямааны мөнгөтэй нийлүүлээд 20 ямаа болгоод би ачиж хүргээд өгнө” гэхээр нь надад бэлэн мөнгө байна, сум орох хүнд өгөөд явуулъя гээд д өгөөд Б.*******д өгчих гээд өгөөд явуулсан. Би Б.*******д нэг ямааг 50000 төгрөөөр бодож  өгсөн 1000000 төгрөгөө буцааж авмаар байна. Эхнэр хүүхдийн хамт ******* сумын ******* ******* багт амьдарч байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 49-1 дүгээр хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн... 2019 оны 06 сарын 20- ны өдөр Т.******* надад 500000 төгрөг өгөөд “суман дээр Цэндмаа эгчийн дэлгүүр дээр үлдээчихээд ир” гэхээр нь үлдээгээд ирсэн. Би 500000 төгрөгийг тоолоод өгсөн. Т.******* нь хүнээс ямаа худалдаж авч байна мөнгийг нь өгч байна гэж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 56 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын гол багт оршин суух, 1966 оны 12 сарын 15-ны өдөр  төрсөн,  54 настай, эрэгтэй ард захчин, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, малчин, дугаарын регистртэй /  овогт гийн гийн өгсөн... Б.******* нь  2019 оны 11 дүгээр сард ирээд “ хашаа байшин худалдаж авах гэсэн юм 2000000 төгрөг зээлж байгаач, хавар ноолуур гарахаар өгнө “  гэхээр нь өөрийн дугаарын данснаас 2 сая төгрөгийг Б.*******ийн дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сард миний утас руу залгаж орж ирээд “хотод ирсэн байна Портер машин авах  гэсэн мөнгө дутаад байна “  гээд надад туслаач гэхээр нь 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Ноолуур 6 сард гарахаар мөнгийг нь  өгнө гэхээр нь өгсөн. Тэгтэл одоо болтол мөнгөө өгөөгүй. Эхнэр  нь хаана байгааг  нь мэдэхгүй гээд байна. Надаас мөнгө зээлээд шинээр хашаа байшин авсан асуудал байхгүй. Урьд нь хашаа байшин, пургон машинтай байсан.Тэр өмнө нь  500000 төгрөгийг нэг удаа аваад хугацаандаа өгч байсан. 2020 он гараад удахгүй таны мөнгийг ахаараа зээл авхуулаад төлнө гэж ярьж байсан. Учирсан хохирлоо авбал ямар нэгэн гомдол хүсэлт алга байна... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 77-78 дугаар хуудас/

Мөнгөн шилжүүлгийн ... Я.гийн тоот данснаас  Б.*******ийн  5853187634 дугаартай дансруу 2019 оны 04 сарын 05-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн, мөн 2018 оны 11 сарын 19-ний өдөр Я.гийн тоот данснаас  Б.*******ийн  5853187634 дугаартай дансруу 2000000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт/ 1-р хх – ийн 79 дүгээр хуудас/

 *******гийн  *******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх – ийн 82-83 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн   сумын багт оршин суух, 1975 оны 12 сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  малчин, дугаарын регистртэй / овогт гийн ийн өгсөн... 2018 оноос ******* сумын Б.******* гэх залуутай 2018 оноос малын наймаа хийж танилцсан. Б.******* надаас мөнгө аваад мал өгдөг байсан. 2019 оны 06 дугаар сард манай эхнэр тай утсаар яриад “ дүү нь шүүх дээр байна” гээд 500000 төгрөг авсан байсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр лүү яриад 550000 төгрөгийг 5848058304 дугаарын данс руу  шилжүүлж авсан байсан. Мөн 2019 оны 07 сарын 04- ний өдөр “ би хоёр морь зарсан байгаа, мориныхоо оронд мал авна” гээд дугаарын данс руу 600000 төгрөгийг шилжүүлж авсан.  2019 оны 07 дугаар сарын 07- ны өдөр 5099210202 гэсэн дансруу 400000 төгрөг хийлгэсэн. Мөн 07 сарын 17- ны өдөр 5853049971 дугаарын данс руу 850000 төгрөгийг хийлгэсэн. Тухайн үед Завхан аймагт байна дүү нь торхон байшин авах гээд мөнгөний хэрэг боллоо гэж ярьсан. 2019 оны 07 сарын 20 - ны өдөр 5862083082 гэсэн 700000 төгрөгийг Хөвсгөл аймагт явж байна гээд авсан. Нийт 3600000 төгрөгийг авсан.  Би эхнэртээ Б.******* мөнгө асуувал өгч бай сүүлд нь мал авна гэж хэлсэн. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө  үү  ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 101-102 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн... 2019 оны 06 сарын сүүлээр ******* сумын Б.******* над руу яриад “ мал өгнө, дүүд нь  мөнгөний хэрэг байна “ гээд 500000 төгрөг авсан. 2019 оны 07 сарын 02-ны өдөр шүүхээс салаагүй байна , мөнгө хэрэгтэй байна “ гээд 550000 төгрөг авсан. 2019 оны 07 сарын 04-ний өдөр 600000 төгрөг, 07 сарын 17- ны өдөр 850000 төгрөг, 07 сарын 20-ны өдөр 700000 төгрөгийг тус тус авсан. Тухайн үедээ “Завхан аймагт явна, торхон байшин аваад явж байна шатахууны мөнгө хэрэгтэй байна” гээд  яриад мөнгө авсан.  Нийт  3600000 төгрөг авсан. 2018 онд малаараа суманд өвөлжиж байх үедээ манай нөхөртэй танилцаад манайхаар орж гардаг байсан. 2019  оны 09  сард утас руу нь залгахад удахгүй очно гээд сураггүй болсон ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 107-108 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.ын өгсөн...  2018 оны өвөл малыг нь хөлсөөр маллаж өгсөн. Надад эхлээд 1 сая төгрөг өгсөн. Дараа нь хадам ээж нь 1500000 төгрөг өгсөн. Мал хариулгын хөлсөө нэхээд залгахад надад дахин хариу өгөөгүй. сумын т 40 эр ямаа, 10 эр хонь зарсан. Мөн Г.т 6 эр хонь зарсан. 2019 оны 01 дүгээр сард Б.******* хадам ээжийнхээ хамт ирж малаа эргэсэн. 93303020  дугаарын утастай байсан... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 113-114 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.ы гэрчээр  өгсөн... 2019 оны 07 сарын 20- ны өдөр намайг таксинд явж байхад нэг ах ирж миний машинд суугаад ******* сум яваад ирье гээд 40000 төгрөг өгсөн. ******* сумын зусланд гараад буцаж ирж байхдаа “ ахад нь данс байхгүй байна. Чиний данс руу мөнгө шилжүүлээд авъя “ гээд миний 5862083082  гэх ХААН  банкны дансруу 700000 төгрөг орж ирснийг Ховд аймгийн төвд орж ирээд Нийгмийн даатгалын  дэргэдэх АТМ- ээс  өөрийн картаар авч өгсөн. Тэр ах төв гудманд буугаад үлдсэн. Ховд аймгийн ******* суманд малчин хийдэг, өөрийгөө Баяраа гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 116 дугаар хуудас/

Мөдөн шалгах ажиллагаанд Д.Цэнд–Аюушийн гэрчээр өгсөн... Би таксинд явж байхад 2019 оны 07 сарын 02- ны өдөр нэг  залуу  миний машинд суугаад явж байгаад  “надад банкны карт байдаггүй, таньд карт байвал таны данс руу мөнгө хийгээд авъя” гээд миний 5848058304 дугаарын дансанд 550000 төгрөг орж ирснийг АТМ- ээс авч өгөөд нөгөө залуу яваад өгсөн. Тэр өөрийгөө ******* суманд малчин хийдэг Баяраа гэдэг гэж байсан. Хүнтэй ярихдаа мал өгнө гээд мөнгө авч байсан. Махлагдуу бор царайтай залуу байсан... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 117 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.ийн гэрчээр өгсөн... Би зах  дээр тоглоом тоглуулдаг байсан. Нэг залуу банкны карт үнэмлэх зэргээ архи ууж байгаад гээгдүүлсэн, таны дансанд мөнгө хийгээд авъя гэхээр нь дансаа хэлээд миний данс руу 600000 төгрөг орж ирсэн. Би захын дээд талын  ХААН банкны АТМ- ээс  мөнгийг нь авч  өгсөн. Дахин харвал танина. Хааяа ирж тоглодог.  Мөнгө авахаас өмнө зах дээр явж байсан. Одоо харагдахгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 118 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.ийн гэрчээр өгсөн... 2019 оны 07 сарын 17- ны өдөр Б.******* миний ХААН банкны 5853049971 дугаарын данс руу хүнээр  850000 төгрөгийг хийлгээд авсан. Тухайн мөнгөө банкнаас бэлнээр аваад явсан. Мөнгө авахдаа ямар нэгэн зүйл яриагүй... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 119 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.гийн гэрчээр  өгсөн... Би Б.*******д шинэ мотоциклийг 1700000 төгрөгөөр бодож зарсан. Зарах үедээ 1300000 төгрөгөөр  тохирсон. 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2019 оны 05 дугаар сард 700000 төгрөгийг өгсөн ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 120 дугаар хуудас/

Галбадрахын нь   2019 оны 06 сарын 30- ны өдөр 5863090032 тоот дансанд 500000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 5848058304 тоот дансанд 550000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 04- ний өдөр тоот дансанд 600000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 5099210202 тоот дансанд 400000 төгрөг шилжүүлсэн,2019 оны 07 сарын 19- ний өдөр 5863049971 тоот дансанд 850000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 5862083082 тоот дансанд 700000 төгрөг шилжүүлсэн  тухай  “ депозит дансны дэлгэрэнгүй хуулга “  /1-р хх – ийн 133-134 дүгээр хуудас/

Б.Буяннэмэх, Д.Цэнд-Аюуш, А., Х.Энхбаяр, Ч., Б. нарын “ депозит дансны дэлгэрэнгүй хуулга “ / 1-р хх – ийн 136-166 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн сумын багт оршин суух, 1973 оны 02 сарын 15- ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, дугаарын регистртэй / овогт ын ын өгсөн... 2018 онд Б.******* гэх залуутай танилцаж малын наймаа хийдэг байсан. Б.******* надаас мөнгө аваад буцаагаад мал өгдөг байсан. 2019 оны 03 сарын 28-ны өдөр над руу залгаад 15 эр хонины мөнгө өгчих удахгүй суманд очоод хонь өгнө гээд байхаар нь тухайн өдөр дугаарын дансанд 1443000 төгрөг хийсэн. Мөн манай дэлгүүрээс очоод 107000 төгрөгний чихэр, пиво, архи зэргийг авсан байсан. 2019 оны 09 сарын 29-ний өдөр нар руу утасдаад “ ахаа малаа хүргэж өгөх гэсэн бензиний мөнгө байхгүй байна “ гээд 50000 төгрөгийг дугаарын данс руу хийлгэсэн. Тухайн үед манай эхнэр Дэнсмаад мөнгө  шилжүүлсэн бичиг, тэмдэглэсэн зүйл байгаа. Надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 180-181 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  / Ховд аймгийн сумын багт оршин суух, 1978 оны 06 сарын 12- ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, дугаарын регистртэй/ овогт гийн ийг өгсөн... Б.*******ийг суманд ирсэн үеэс нь мэднэ. суманд мал маллаж байсан. Над руу утсаар яриад “ та мал авч байна уу, хэдэн мал зарах гэсэн юм. Мөнгөний хэрэг гараад байна “ гээд 1350000 төгрөг авсан. Дахин утсаар яриад 10 төлөг өгнө гээд 700000 төгрөг авсан. Хүүхдүүд сургуульд орсон бэлтгэл хангана гээд 900000 төгрөг авсан. Намар нь мал авах болоод утсаар ярихаар утсаа авахгүй байсан. Б.******* надтай хамт нэг удаа тоглож байсан нүхийг нь 1000-2000 төгрөгөөр тоглож байсан. Б.******* хэлэхдээ 1000 толгой малтай, машинтай гэж байсан. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 225-226 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.гийн гэрчээр өгсөн... Манайхыг Өмнөговь сумын Орлогын голын алтан дээр байхад “Бор хавцалаас ирлээ” гээд нэг залуу ирсэн. Тэр миний данс руу мөнгө  хийлгэж авах гэлээ гэхээр нь би туслах санаатай тэг тэг гээд хэлсэн. Нэг хүн рүү залгахад удалгүй 5-10 минутын дараа миний утсанд 1350000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн. Би сум орох юмуу хэд  хоногоос аймаг орохоор өгье гэхэд тэгье гээд явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 9, 10 – ны үед аймаг орох үед данснаас мөнгийг нь авч өгсөн. Би ХААН банкны 5810132043 дугаарын данс эзэмшдэг. Одоо  ч гэсэн эзэмшиж байна. Б.******* гэх залууг танихгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 244-245 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгө алдаад мөнгөгүй болчихоод “ мал авч  байгаа хүн байгаа “ эсэхийг асуухад Ц. мал авч байна гэхээр нь мөнгө зээлчих гэхэд зээлэх мөнгө байхгүй, ямаа авч байгаа гэхээр нь 20 ямааны мөнгө өгчих гэхэд 20 ямааны мөнгө болох 1200000 төгрөгийг Ховд аймгийн ******* сумын багийн Ангиртын гол гэх газарт гэрт нь очиж авсан. 2019 оны 07 дугаар сарын дундуур авсан. Би 2010 оноос мөрийтэй тоглоом тоглож байгаад одоо болисон. Би өөрийн гэх малаа бараг зараад дуусгасан. Пургон маркын машинтай.  Т.******* ахыг “ мөнгөний хэрэг гарлаа , зээлж байгаач” гэхэд ахад нь ямаа авч байгаа мөнгө байна гээд 10 ямааны мөнгө 500000 төгрөг дахиад арван ямааны мөнгө 500000 төгрөг нийт 1000000 төгрөг авсан. Энэ мөнгийг Ховд аймгийн зах дээр мөрийтэй тоглоод алдсан. Би Я. ахаас жил бүр мөнгө зээлж аваад хугацаанд нь өгдөг байсан. *******баатар явж байна, машин авах гэсэн мөнгө дутчихлаа гээд 1000000 төгрөг авсан. Эхлээд 2 сая төгрөг авсан. Нийт 3 сая төгрөг авсан.  Би Г.оос 6 удаа нийт 3600000 төгрөгийг “ мал өгнө “ гэж хэлээд авсан. Тухайн үед таксиний жолооч, зах дээр тоглоом тоглуулдаг хүн, Алтай суманд дэлгүүр ажиллуулдаг хүмүүсийн данс руу хийлгэж авсан. Г. ах эхнэртээ хэлчихье эхнэрт хэлээд ав гэхээр нь эхнэрээс нь авсан. Би хохирлоо боломжоороо барагдуулна. Манай мал суманд байсан малаа авахдаа мал өгнө гэж хэлээд аас 1500000 төгрөг авсан. 2019 оны 05 дугаар сард мал өгөх гэсэн боловч туранхай  байна гээд голоод аваагүй. Манайх зуны улиралд Ендэртийн гол гэдэг газар нутагладаг. сум руу орж гарч байгаад ахтай танилцсан. малын ченж хийдэг. Урьд мал өгч авдаг байсан. *******баатар хот явж ажил хийх санаатай өөс 4350000 төгрөгийг “ мал өгнө “ гэж авсан. Одоо надад бараг мал байхгүй. Урьд нь мянга гаруй малтай байсан. Би эдгээр хүмүүсээс  авсан мөнгөөрөө тоглоом тоглодог байсан. Мөн хүнээс авсан мотоциклийнхоо өрийг өгсөн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Ц.д 1200000 төгрөг, т 4350000 төгрөг, Т.*******т 1000000 төгрөг , Г.т 3600000 төгрөг, Я.д 3 сая төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Б.ад 1550000 төгрөгийг 2020 оны 05 сарын 20- ны өдөр төлөхөөр тохиролцож “ Өр барагдуулах баталгаа гаргах тухай” гэрээ  байгуулсан.  Тухайн хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Дийн гэрчээр өгсөн...Б.******* бид хоёр 2014 онд гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаатай. Одоо манайх 200- аад толгой малтай үлдсэн. Манай нөхрийг Баяраа гэж дууддаг. Манай нөхрийн эцэг, эх нь нас барсан. Ах болон эгч нар Ховд аймгийн төв, *******баатар хот, ******* суманд байдаг. Б.******* нь ширүүн ууртай, харьцаа муутай сүүлийн үед гэртээ байхгүй гадуур, дотуур хоноод байдаг болсон. Манайх 2018 онд О.Гансүх гэдэг хүнд сум руу малаа хөлсөөр маллуулж байсан ... гэх мэдүүлэг/1-р хх – ийн 230-231 дүгээр хуудас/  

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.гийн гэрчээр  өгсөн... Б.*******ийн эцэг эх нь нас барсан. Ах, эгч нар нь байдаг. 2019 онд намайг цохиод цагдаагийн байгууллагад хандаж байсан. Эднийх 200 – иад толгой малтай. 2018 онд сумын Монхоо гэх хочтой хүнд малаа хөлсөөр өгч маллуулж байсан...  гэх мэдүүлэг / 1-р хх- ийн  232-233 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ням- Очирын гэрчээр өгсөн... Бид ах дүү 6- уулаа байдаг. Бид нарын  эцэг, эх маань нас бараад Үенч сумаас ******* суманд ирсэн. Түүнээс хойш би дүү нараа харж хандаж айл болгосон. Дүү нараа айл болоход нь мал тасалж өгч байсан. Б.*******ийн хувьд манай хамгийн бага дүү. Отгон гэдэг утгаараа жаахан дураараа. Сүүлийн нэг жил мөрийтэй тоглоод өр тавьсан гэж дуулсан. Увс аймагт цэргийн алба хаасан, 5 дугаар ангиас сургуулиас гарсан. Бага байхад нь манай эцэг эх Нямбаяр  гэдэг байгаад манай ээжийн аав дээр үрчлэгдээд *******гийн ******* гэдэг болсон.  Бид нар Баяраа гэж дууддаг. Хэнээс хэдэн төгрөг авсан талаар мэдэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 234-236 дугаар хуудас/  зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн *******нд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь  2019 оны 07 дугаар сард иргэн Ц.гээс  “  ахын хүүхэд эмчилгээнд явах гэж байна, 20 ямааны мөнгө өгчих” гэж   Ховд аймгийн төвд   таксинд явж байсан Ш. гэгчид 100000 төгрөгний хөлс төлж, бэлэн 1200000 төгрөгийг  ******* сумын багт байсан иргэн Ц.гийн гэрээс нь очиж авсан.

- 2019 оны 05 сарын 20- ны өдөр мал өгнө  гэж Т.*******аас 500000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 6 дугаар сард  “ урьд өгсөн мөнгөн  дээрээ нэмээд 500000 төгрөг өгчих, 20 ямаа өгье “ гэхэд нь  Т.******* нь гэгчээр өөрт байсан 500000 төгрөгийг Цэндмаа гэгчийн дэлгүүр дээр хүргүүлснийг Б.******* нь  авсан.

-2018 оны 11 сарын 19- ний өдөр иргэн Я.гаас” суман дээр хашаа байшин авах гэсэн мөнгө дутаад байна, хавар ноолуур гарахаар өгье” гээд гэрт нь очиж уулзаж,   2000000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан,  мөн  2019 оны 04 дүгээр сард Я.гийн утас руу залгаж “ *******баатарт ирсэн байна. Машин авах гэсэн мөнгө дутаад байна“ гэж  1000000 төгрөгийг шилжүүлэн авч  нийт 3000000 төгрөг авсан.

- Иргэн Г.той 2018 оноос малын наймаа хийж танилцсан ба 2019 оны 06 дугаар сард “ дүү нь шүүх дээр байна “ гээд 500000 төгрөг,  мөн хоёр морь зарсан, түүний оронд мал аваад өгнө, Завхан болон Хөвсгөл аймагт явна, торхон байшин  авах гэсэн мөнгө дутлаа” гээд Б.ы данс руу 400000 төгрөг, таксиний жолооч Д.Цэнд-Аюушийн данс руу 550000 төгрөг, тоглоом тоглуулдаг Р.ийн данс руу 600000 төгрөгийг, таксиний жолооч  Ч.ийн дансруу 850000 төгрөгийг шилжүүлж, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 550000 төгрөг, 2019 оны 07 сарын 04- ний өдөр 600000 төгрөг, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 400000 төгрөг, 2019 оны 07 сарын 17- ны өдөр  850000 төгрөг, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 700000 төгрөг нийт 3600000 төгрөгийг авсан.

- Иргэн Б.ад “мал өгнө” гэж 2019 оны 03 сарын 28- ны өдөр 1443000 төгрөгийг 2019 оны 09 сарын 29- ний өдөр мал хүргэж өгөх  бензиний мөнгө дутлаа гээд  50000 төгрөгийг тус тус авсан.

- Иргэн Д.т “мал өгнө” гэж 2019 оны 08 сарын 06- ны өдөр 1350000 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Д.гийн дансруу шилжүүлэн авсан мөн “ мал өгнө “ гэж  2019 оны 08 сарын 07- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 11- ний өдөр 750000 төгрөг, 2019 оны 08 сарын 31- ний өдөр 900000 төгрөг нийт 4350000 төгрөг авсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь “  хашаа байшин худалдан авахад мөнгө дутлаа, машин худалдан авахад  мөнгө дутлаа, торхон байшин  худалдан авахад мөнгө дутлаа, бензиний мөнгөний хэрэг байна, мал өгнө  ” гэх зүйлээр шалтаглан удаа дараагийн үйлдлээр хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан  ашиглаж Ц., Я., Д., Б., Г.. Т.******* нараас нийт  14700000 төгрөгийг авсан үйлдэл нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан  хохирогч нарын 14700000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  ... хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц. 1200000 төгрөг, 4350000 төгрөг, Т.******* 1000000 төгрөг,Г. 3600000 төгрөг, Я. 3000000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.******* нь барагдуулсан талаархи хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогч Ц.д 1200000 төгрөг,Д.т 4350000 төгрөг,Т.*******т 1000000 төгрөг, Г.т 3600000 төгрөг, Я.д 3000000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Харин хохирогч  Б. нь  1550000 төгрөгийг 2020 оны 05 сарын 20- ны өдөр хохирлоо төлүүлэхээр тохиролцож  “ Өр барагдуулах баталгаа гаргах тухай” гэрээг ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1550000 төгрөг гаргуулан хохирогч Б.ад олгохоор шийдвэрлэв. 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14- ний  өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэсэн  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь  2-р хх – ийн 32 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14- ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /2-р хх – ийн 34- 36 дугаар хуудас/  тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн  дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь хуурч, урьдын харилцааны  явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугийн талаар маргахгүй байгаа хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн УАЗ пургон маркын авто машин  битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгуулын ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь  зүйтэй гэж үзнэ гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Б.*******ийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Б.******* нь 5 настай байхад нь эцэг, эх нь нас барж ах эгч нарынхаа хамт амьдарч байгаад  эхнэр авсан. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага насны гурван хүүхэдтэй, эхнэр нь малаа маллаж байгаа. Цаашид мөрийтэй тоглохгүй засарч хүмүүжинэ гэж байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  улсын яллагчийн  3 сая төгрөгөөр торгох ял шийтгэхийг  зөвшөөрч байна.  Б.ад хохирлыг төлнө. Бусад хохирогч нарын хохирлыг төлсөн байгаа гэв.  

Шүүгдэгч Б.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар  болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.*******ийг ...хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан 3000000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанаад хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг   тайлбарлан өгөв. 

            Эрүүгийн 2036000000011  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн УАЗ пургон маркын 36-49 ХОА улсын дугаартай авто машин  битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 24- ний өдрийн 5/04 дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт  2036000090017, 203600000018, 193600320019, 1936003400013, 1936003080016 тоот хэргүүдийг нэгтгэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан  3000000  төгрөгний  торгох ялыг 3/ гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2036000000011  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1550000 төгрөг гаргуулан хохирогч Б.ад олгож, хохирогч Ц.д 1200000 төгрөг, Я.д 3000000 төгрөг, Г.т 3600000 төгрөг, Т.*******т 1000000 төгрөг, Д.т 4350000 төгрөг тус тус төлөгдсөн болохыг дурдсугай.  

6.Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн УАЗ пургон маркын 36-49 ХОА улсын дугаартай авто машин  битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 24- ний өдрийн 5/04 дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт  2036000090017, 203600000018, 193600320019, 1936003400013, 1936003080016 тоот хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдсугай.   

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д  тайлбарласугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 3000000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА