Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2036000530067 дугаартай, 178/2020/0061/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, ард торгууд, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй,эрхэлсэн ажилгүй ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын  ******* багт  оршин суух,  аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Ази фарм эмийн сангийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Fohow” эрүүл мэндийн сүлжээний Ховд аймаг дахь салбарын байрнаас 507500 төгрөгний үнэ бүхий 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг  авч иргэн Х.*******д 507500 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ази фарм эм ханган нийлүүлэх байрны 2 давхарт эрүүл мэндийн сүлжээний бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “Fohow” нэртэй байгууллагын албан өрөө тасалгаа байлаа.Тухайн өрөөний үүдэнд улаан өнгийн дэвсгэр дээр хаалга дээд талд “Fohow MNO-03” хүний хөгжлийн эрүүл мэндийн олон улсын байгууллага” гэсэн бичиг бүхий хаягтай шаргал өнгийн модон хаалгатай байх ба цоож цуурганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх ба цааш нэвтэрч үзэхэд “Fohow”  гэсэн бичиг бүхий танилцуулга самбар, хувцасны өлгүүр байх ба баруун урд хэсэгт цагаан шаргал өнгийн 2 ширээ сандал байв.Ерөнцийн зүгээр баруун урд зүг рүү харсан 2 цонх байх ба цонхны зүүн баруун хэсэгт 2 ширхэг саарал өнгийн 2 сейф байрлуулсан байх ба зүүн талын сейфнээс “Fohow” нэр төрлийн бүтээгдэхүүнүүд алдагдсан гэж заасан хэсгийг 1 тоогоор тэмдэглэж, шилэн хаалгатай тавиур хэсгээс гарын мөр 7-г илрүүлж бэхжүүлэв.Х.*******гийн эзэмшдэг гэх тухайн сейф нь онгорхой, цоож байгаа боловч гараар болон эд зүйлээр эргүүлэхэд онгойж байв.Эвдрэл гэмтэл байхгүй байв. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-10-р хуудас/

Хохирогч ******* овогт *******гийн *******гийн / регистрийн дугаартай, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Fohow”  эрүүл мэндийн сүлжээний компанид ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ази фармын байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Fohow” эрүүл мэндийн сүлжээний бүтээгдэхүүнээс 522000 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүн алга болж цагдаагийн газарт хандсан.Элексир 1 хайрцаг, далайн замаг 1 хайрцаг, бөөрний бэлдмэл 2 хайрцаг, халуун тос 1 хайрцаг, цай 1 хайрцаг,зүрхний бэлдмэл 2 хайрцаг зэрэг 6 нэр төрлийн бүтээгдэхүүн алдагдсан. Б.******* эдгээр бүтээгдэхүүнийг хулгайлж авснаа хүлээж хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн...элексир 1 ширхэг-87000 төгрөг, далайн замаг 1 ширхэг-130500 төгрөг, бөөрний бэлдмэл 2 ширхэг-87000 төгрөг, халуун тос 1 ширхэг-145000 төгрөг, цай 1 ширхэг-13500 төгрөг, зүрхний бэлдмэл 1 ширхэг-14500 төгрөг нийт-507500 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...би 2020 оны 02 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд  Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Ази фарм эмийн сангийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Fohow” эрүүл мэндийн сүлжээний Ховд аймаг дахь салбарын байрнаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Ховд аймгийн ******* сумын ******* багт  нөхөр болон 2-7 насны хоёр охинтойгоо амьдардаг. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү .. гэх мэдүүлэг / хэргийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 сарын 08-ны өдөр  Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Ази фарм эмийн сангийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Fohow” эрүүл мэндийн сүлжээний Ховд аймаг дахь салбарын байранд бариа засал хийж байсан ба тухайн байранд  хамт ажиллаж байсан Хорхойгийн *******гийн цейфнээс 6 нэр төрлийн 507500 төгрөгний бүтээгдэхүүнийг Х.*******д мэдэхгүйгээр нууцаар авч, өөрийн бариа засал хийдэг өрөөнд оруулж цүнхэндээ хийж тавьчихаад орой нь гэр лүүгээ авч явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь “Fohow” эрүүл мэндийн сүлжээний ажилтнуудын ажлын өрөөнд эзэнгүй үед нь нэвтэрч ороод хүүхдийнхээ харшилд хэрэглэх зорилгоор 6 төрлийн бүтээгдэхүүн хулгайлж авсан үйлдэл нь шунахайн сэдэлтэй шууд санаатай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Ази фарм эмийн сангийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Fohow” эрүүл мэндийн сүлжээний Ховд аймаг дахь салбарын байрнаас 507500 төгрөгний үнэ бүхий 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Х.*******д 507500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Х.*******гийн ... Элексир 1 хайрцаг, далайн засаг 1 хайрцаг, бөөрний бэлдмэл 2 хайрцаг, халуун тос 1 хайрцаг, цай 1 хайрцаг,зүрхний бэлдмэл 2 хайрцаг зэрэг 6 нэр төрлийн бүтээгдэхүүн алдагдсан. Б.******* эдгээр бүтээгдэхүүнийг хулгайлж авснаа хүлээж хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг болон  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.*******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.*******гийн ... бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэт төлүүлсэн учир нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.../хх-62/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 55-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Баярхүүгийн өгсөн...Б.******* нь хүнтэй зөв харьцдаг,шударга зан ааштай, ах дүү хамаатан садандаа халамжтай, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй..гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/,

Гэрч М.Батдуламын өгсөн...Б.******* нь Ховд аймгийн ******* сумын далт багт нөхөр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ... гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.******* нь нөхөр, хоёроос долоон насны хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын “ Б.******* нь ам бүл 4-үүлээ амьдардаг” гэх тодорхойлолт / хэргийн 42-р хуудас/ Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн *******ийн Мөнхцэцэг 2013 оны 02 сарын 06-ны өдөр төрснийг 8407000031 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаа, Амгаланбаярын Сувдансондор 2018 оны 04 сарын 05-ны өдөр төрснийг 8407000064 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан  бусдад төлөх хохирол төлбөргүйг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ийг нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ял шийтгэх, 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар гаргав. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй.Хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар  06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.******* нь  охин  Амгаланбаярын Сувдансондорыг  2018 оны 04 сарын 05-ны өдөр төрүүлж  8407000064 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаагаар  охин Б.Сувдансондор нь 2 нас 2 сартай болох нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т 06 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1  жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3-д заасан... ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус  тайлбарлаж  шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т  06 /зургаа/ сарын хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т    06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4.Эрүүгийн 2036000530067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хугаадсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3-д заасан... ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх , шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар түүнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form