Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00613

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/1, “Тод тауэр”-ийн байранд оршин байрлах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            “Баяндөлгөөн мөрөн” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал Батбаярын Болорцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгчийн 51711369 тоот регистрийн дугаартай “Баяндөлгөөн мөрөн” ХХК нь улсын бүртгэлд 9011123043 дугаараар 2007 оны 10 дугаар сарын 11-нд бүртгэгдсэн.

“Баяндөлгөөн мөрөн” ХХК-ийн улсын бүртгэл болон татварын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хаяг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд бүртгэлтэй боловч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон байна. Үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Батбаярын Болорцэцэг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамж 17 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй боловч амьдардаггүй, болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон.

Тус компаниас 45,700 төгрөгийн татварын өр төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэх гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй хорооны тодорхойлолт авах боломжгүй байх тул “Баяндөлгөөн мөрөн” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал Батбаярын Болорцэцэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

                                          

             Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь “Баяндөлгөөн мөрөн” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал Батбаярын Болорцэцэгийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь “Дөлгөөн мөрөн” ХХК 45,700 төгрөгийн татварын өр төлбөртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул татварын өр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлд “Баяндөлгөөн мөрөн” ХХК болон захирал Б.Болорцэцэг нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Баяндөлгөөн мөрөн” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамж, 17 тоот хаягт оршин байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, мөн үүсгэн байгуулагч, захирал Шоохууз овогт Батбаярын Болорцэцэг нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ гудамж, 10 дугаар Зүүн сэлбэ 10 дугаар гудамж, 17 тоотод бүртгэлтэй боловч одоо уг хаягтаа байхгүй, одоо хаана оршин сууж байгаа болох тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу “Баяндөлгөөн мөрөн” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5171369/ болон Шоохууз овогт Батбаярын Болорцэцэг /РД:ЧЕ82122308/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Баяндөлгөөн мөрөн” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5171369/ болон Шоохууз овогт Батбаярын Болорцэцэг /РД:ЧЕ82122308/-ийг эрэн сурвалжилсугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Баяндөлгөөн мөрөн” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5171369/ болон Шоохууз овогт Батбаярын Болорцэцэг /РД:ЧЕ82122308/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. “Баяндөлгөөн мөрөн” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5171369/ болон Шоохууз овогт Батбаярын Болорцэцэг /РД:ЧЕ82122308/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ /утас:99773434/-д мэдэгдэхийг Сүхбаатар  дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   И.АМАРТӨГС