Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
Хэргийн индекс | 101/2017/00011/и |
Дугаар | 00349 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00349
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ***** хороо GB хотхон ****** тоотод орших суух М овогтой Лгийн О /РД :***********/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол ***, ** тоотод байрлах “Х ХХК”-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эргүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалийн шимтгэлийг нѳхѳн тѳлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Л.О миний бие нь “Х” ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн хятад хэлний орчуулагчаар ажиллаж эхэлсэн. “Х” ХХК нь Шангрила phas 2 тѳсѳл дээр дотор заслын ажил хийдэг болно.Тус компани нь анх ажилд орсон цагаас гэрээ хийхгүй мѳн нийгмийн даатгалийн шимтгэл тѳлдѳггүй байсан. Гэрээ хийе нийгмийн даатгалын шимтгэл тѳлѳе гэхэд зѳвшѳѳрдѳггүй байсан. Гуйж байж 2016 оны 9 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл тѳлж эхэлсэн./Жич нийгмийн даатгалын дэвтэрийн ард ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй, тамга тэмдэг дараагүй/
Гэрээгүй болохоор дунд нь хүссэн цагтаа дуудаж ажиллуулж, хүссэн цагтаа цалингүй амраадаг байсан.Тэгсэн ч ямар нэгэн гомдол саналгүйгээр ѳдий болтол цалингүй ажиллаж ирсэн.Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны ѳдѳр гэнэт таньдаг хүнээ ажилд авахаар болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 15 хүртэл ажиллаад ажлаасаа гар гэж хэлсэн. Яагаад ямар шалтгаанаар халж байгаа юм бэ гэхэд чи ажилаа муу хийсэн гэж хариу ѳгсѳн. Хүн ажилаас халахад 30 хоногийн ѳмнѳ хэлэх хэрэгтэй байдаг гэхэд та ажилаа муу хийсэн гэсэн шалтгаанаар халж байгаа болохоор тэгэх шаардлагагүй гэсэн. Халагдах тушаалаа авъя гэхэд тэгэх шаардлагагүй гээд ѳгѳѳгүй.
Гэтэл миний бие компаний ажлыг нэг ч цалгардуулж байгаагүй бѳгѳѳд гаднаас зочид ирэхэд машин барьж шѳнѳ орой болтол явдаг байсан, илүү цаг ямар нэгэн нэмэгдэл цалин хүсэж байгаагүй. Иймээс миний бие тушаал шийдвэр гаргаагүй атлаа хѳдѳлмѳрлѳх нѳхцѳлѳѳр хангахгүй байгаа нь ямар ч үндэслэлгүйгээр ѳѳрийгѳѳ ажлаас халагдаж байгаад гомдолтой байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажилаагүй бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ѳдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж ѳгнѳ үү гэжээ.
Хариуцагч “Х” ХХК шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Лхагвасүрэн овогтол О нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш шүүхээс хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Лхагвасүрэн овогтой Оийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш ажилгүй байсан хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлүүлэх тухай иргэний маргаанд зохигчид нь эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Тус эвлэрлийн гэрээнд:
2015 оны 01 дүгээр сарын 20-ны ѳдѳр ажилд орж , 2016 оны 11 дүгээр сарын 15-ны ѳдѳр хүртэл ажилласан.
Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ѳдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно.
Ажил олгогч нь ажилтныг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны ѳдѳр дуудаж уулзаад эвлэрсэн эвлэрлийн гэрээг байгуулах санал тавьсныг ажилтан хүлээн авсан.
Ажил олгогч, ажилтны санал болох :
1.Ажлаагүй байсан хугацааны цалинд 3 000 000 тѳгрѳгийг энэхүү гэрээнд сарын үсэг зурснаас хойш нэн даруй ажилтны Хаан банкны *********** тоот дансанд шилжүүлэн олгох.
2.Ажилтан нь ажил олгогчийн гэрээнд заасан энэхүү мѳнгийг Хаан банкны *********** дансанд шилжүүлсний дараа ажилдаа эргэж орохоос татгалзан ажил олгогчоос ямар нэгэн мѳнгѳ нэхэмжлэн хууль, шүүхийн байгууллагад хандахгүй ажлаасаа ѳѳрийн хүсэлтээрээ гарах ѳргѳдлѳѳ ѳгѳх.
3.Ажилтан нь эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбоотой ямар нэгэн мэдээ мэдээллийг ажлаасаа ѳѳрийн хүсэлтээр гаргаснаас хойш задруулахгүй байх тухай үүрэг хүлээхээр зѳвшѳѳрч энэхүү гэрээг байгуулав гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …зохигч эвлэрсэн…бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Оийн гаргасан, хариуцагч “Х” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан ѳдрѳѳс хойш ажилгүй байсан хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид ажилаагүй байсан хугацааны цалинд 3 000 000 тѳгрѳгийг энэхүү гэрээнд сарын үсэг зурснаас хойш нэн даруй ажилтны Хаан банкны *********** тоот дансанд шилжүүлэн олгож, ажилтан нь ажил олгогчийн гэрээнд заасан энэхүү мѳнгийг Хаан банкны *********** дансанд шилжүүлсний дараа ажилдаа эргэж орохоос татгалзан ажил олгогчоос ямар нэгэн мѳнгѳ нэхэмжлэн хууль, шүүхийн байгууллагад хандахгүй ажлаасаа ѳѳрийн хүсэлтээрээ гарах ѳргѳдлѳѳ ѳгѳх, ажилтан нь эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбоотой ямар нэгэн мэдээ мэдээллийг ажлаасаа ѳѳрийн хүсэлтээр гаргаснаас хойш задруулахгүй байх тухай үүрэг хүлээхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН