Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00370

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 293 тоотод оршин суух, Цорос овогт Пүрвээгийн Ганбаяр/РД:ХП63050565/-ын нэхэмжлэлтэй,

 

            “Нямдугарын Мартыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Хүсэлт гаргагч П.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Март нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч байхдаа хорооныхоо нутаг дэвсгэрт газар олгож байна. хорооныхоо хүмүүст өгч газар олж өгөх нэрээр 1,550,000 төгрөгийг дансандаа хийлгээд 2016 оны 3 сарын 15-нд гэрээ нүүлгэн, хорооныхоо хэсгийн ахлагчийн ажлыг хаяж алга болсон тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

                                          

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч П.Ганбаяр нь Нямдугарын Мартыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Ганбаяр нь Н.Мартад холбогдуулан 1,550,000 төгрөг гаргуулах зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан ба Н.Март нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямдугарын Март нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 14Б гудамж, 3 тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж байгаа болох нь тодорхойгүй байгаа болох нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Нямдугарын Март /РД:ХЙ76030861/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Нямдугарын Март /РД:ХЙ76030861/-ыг эрэн сурвалжилсугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Нямдугарын Март /РД:ХЙ76030861/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Нямдугарын Март /РД:ХЙ76030861/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч П.Ганбаярт /утас:98715554/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  И.АМАРТӨГС