Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Оюун,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: М.Э- /.../,

Шүүгдэгч: Т.Н-, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Шүүгдэгч: Г.О-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Н-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020260 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Н-, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч  Т.Н- нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн өмчлөлийн 31 ширхэг автомашиныг хуурамч баримт ашиглан “...зээлээр худалдаж авна, графикийн дагуу төлбөрийг төлнө...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч 379.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

          - Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 автомашины зогсоол” дээрээс 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Эстима загварын автомашиныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 12.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн автомашиныг залилсан,

          -  2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ авто худалдааны төв” дээр иргэн Т.Э-гийн Тоёота Ланд 120 Прадо загварын автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаа 22.500.000 төгрөгийг өгч үлдэгдэл 22.500.000 төгрөгийг өгөлгүй залилсан,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д Тоёота Харрер маркийн ... улсын дугаартай автомашиныг 6.000.000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Лексус 570 загварын ... улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгийн барьцаанд тус тус тавьж нийт 19.00.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Ундрам төвийн 203 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д Лексус-570 маркийн ... улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 70.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ны “68” авто ломбарданд ... улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавьж 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг UB март худалдааны төвийн 503 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “...” ХХК-с ... улсын дугаартай Тоёота харриэр маркийн автомашиныг урьдчилгаа 30 хувийг төлж итгэл төрүүлэн залилан авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д ... улсын дугаартай Тоёота харрер маркийн автомашиныг барьцаанд тавьж 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          - 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-с ... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг урьдчилгаа төлбөрийг төлж зээлийн гэрээгээр халхавчилж худалдан авч зээлийг буцааж төлөх санаа зорилгогүйгээр бусдад барьцаалж 13.500.000 төгрөгийн хохирол учруулан залилан, нийт үргэлжилсэн үйлдлээр 565.200.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

          - 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн М.Ө-т “...Оюу толгой компанид ажилд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Ө-аас 2.430.000 төгрөгийг 5447067449 тоот дансаар авч залилсан,

          Мөн шүүгдэгч Т.Н-, Г.О- нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй ломбарданд Лексус 570 маркийн ... улсын дугаартай JTJHY00W194015013 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 30.000.000 төгрөгийг залилсан,

          - 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-нд Тоёота Приус 30 маркийн ... улсын дугаартай ZWW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн Зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийг залилсан,

          - 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-н “68” нэртэй ломбарданд Тоёота Приус 30 маркийн ... улсын дугаартай ZVW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн зээмшлийнх гэж итгүүлэн Зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 7.400.000 төгрөгийг залилсан бөгөөд нийт үргэлжилсэн үйлдлээр 42.400.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н- шүүх хуралдаанд: “...Би анх Урнаагаас мөнгө зээлж, зээлийн төлөлт болох үед хамт ажиллаж байсан Б-ээс мөнгө зээлсэн. Эхлээд 2 машин авсан нь үнэн. Эхний авсан 2 машины зээлээ төлж дуусгасан. Дараа нь -, Б- нарт тус бүр 2 машин өгсөн. Сүүлд нь Toyato 100 land машиныг би компани дээр 62.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, орж ирсэн бүх мөнгийг Ц-гийн данс руу шилжүүлсэн тухай баримт байгаа. Миний хувьд авч зарцуулсан мөнгө байхгүй. Аллион, Гранд марк 2 зэрэг авто машины тухайн үеийн зах зээлийн ханш нь 5.000.000, 6.000.000 төгрөгөөр зарагддаг байсан машиныг компаниас 13.800.000 төгрөгөөр авч, урьдчилгаа 4.400.000 төгрөгийг нь өгсөн. Тиймээс тухайн компанийн хохирол нь автоматаар өссөн. Хохирогч Б-, Б- нарын хохирлыг би бүрэн барагдуулсан. Б- “бүх хэргээ чи өөрөө хариуцна шүү” гэж намайг дарамталдаг байсан. Ченж нараас авсан мөнгө Ц-гийн данс руу бүрэн орсон байдаг. Отгонбаярын Истема машины  8.500.000 төгрөгөөс Ч- над руу 500.000 төгрөг, 800.000 төгрөг тус бүр шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг Ч- авсан боловч мэдүүлэхдээ мөнгө аваагүй гэж мэдүүлдэг. Догоо байцаагчийг таньдаг тул намайг иргэний хариуцагч дарамталдаг байсан. Машинуудыг би өөрөө авсан. Би үйлдсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учир нь бүх хэргийг би хийсэн. 570 маркийн машиныг авахад Э-, Өнөржаргал, Рэнцэнгийн Мөнхбат нар “Хятадаас хүн ирж байгаа, төсөл хэрэгжүүлэх гэж байгаа” гээд урьдчилгаа мөнгийг нь өгч энэ хэргийг хийлгэсэн. Гэвч Э-, Өнөржаргал, Рэнцэнгийн Мөнхбат нар “намайг өртэй байсан тул өрөө надаас авсан” гэж мэдүүлсэн байдаг. Харрер маркийн авто машиныг авахад Шонх хамт явж байсан. Рэнцэнгийн Мөнхбат чи өөрөө учраа ол гэж хэлсэн тул би хэцүү байдалд орсон. О-д худал хэлж тусламж гуйсан. Хуурамч гэрчилгээний бэлдцийг Баатар бэлдэж өгдөг байсан. Баатараас хуурамч гэрчилгээ авахад Ч- байнга надтай хамт явдаг байсан. Би Сугарын Мөнхбатад 70 гаран сая төгрөг шилжүүлсэн. Lexus 570 машины мөнгөнөөс Оюунсайханы данс руу 75.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт сүүлийн үйлдэлд 190 гаран сая төгрөгийг Сугарын Мөнхбат болон бусад өндөр хүүтэй мөнгө зээлүүлдэг хүмүүсийн данс руу орсон байдаг. Ундрахын 8.500.000 төгрөгийг би мэдэхгүй. Lexus 570 машиныг хувь нэр дээр шилжүүлсэн гэрээг байгуулсан Ч-ын таньдаг нотариатчийг хэрэгт гэрчээр байцаах хүсэлттэй байна” гэв.

   Шүүгдэгч Г.О- шүүх хуралдаанд: “...Би Н-тай “Энержи Ресурс” ХХК-д хамт ажилладаг байхдаа танилцсан. “Энержи Ресурс” ХХК-д ажиллахаа больсны дараа бид заримдаа уулзаж, утсаар ярьдаг байсан. Н- надтай утсаар яриад “би машин барьцаалан зээлдүүлэх газарт тавих гэтэл хөдөө орон нутгийн хаягтай болохоор машин барьцаалан зээлдүүлэх газарт тавьж болохгүй байна. Чи нэр дээрээ машин барьцаалан зээлдүүлэх газарт тавиад мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд машиныг миний нэр дээр шилжүүлээд барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Дараа нь “7630 улсын дугаартай авто машиныг авто барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө нэр дээр барьцаалан зээлдүүлэх газарт тавиад өгөөч” гэхээр нь “би одоо өөрийн нэр дээр машин барьцаалан зээлдүүлэх газар тавьж чадахгүй” гэж хэлсэн. Тухайн үед Н- Баянгол дүүргийн цагдаагийн газарт ажилладаг Ч- найзтайгаа хамт явж байсан. Би “завгүй ажил ихтэй байна” гэж хэлсэн. Гэтэл “чи иргэний үнэмлэхээ авчихад болно” гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхээ аваад очтол “чи гэрээ хийгээд 5.000.000 төгрөг аваад өгчих гэж хэлсэн. 7 хоногийн дараа өмнө нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан машинаа Н- унаж ирээд “энэ машиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад өгчих” гэж хэлсэн. Би “энэ машиныг 7 хоногийн өмнө барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан биз дээ” гэж хэлсэн. Тухайн үед Шонх болон бусад хүмүүстэй олуулаа явж байсан. Би “өмнөх барьцаалан зээлдүүлэх газраасаа гэрчилгээгээ авсан юм уу” гэхэд Н- “ямар ч асуудалгүй, би мөнгийг нь төлнө” гэж хэлсэн. Би тухайн үед ийм олон машин барьцаалан зээлдүүлэх газарт тавьж их хэмжээний мөнгө хүмүүсээс залилж байсныг мэдээгүй. Барьцаалан зээлдүүлэх газарт машин тавьж авсан мөнгөний талаар би мэдэхгүй. Надаас нэхэмжилж буй мөнгийг би хариуцахгүй” гэв.

Хохирогч М.Э- шүүх хуралдаанд: “...Баян Ундрах ХХК авто барьцаалан зээлдүүлэх газраас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н- манай байгууллага руу ярьсан. Манай байгууллагын зүгээс хөдөө орон нутгийн хаягтай тул зээл олгохгүй талаар мэдэгдсэн байдаг. Дараа нь Н-, О- нар эхнэр, нөхөр гээд Лексус 570 маркийн авто машин О-ы нэр дээр байсан тул манай байгууллагаас албан тоот хийж өгөөд Авто тээврийн төвд очиж машиныхаа нэрийг манай байгууллагын нэр дээр шилжүүлээд ир гэхэд Лексус 570 маркийн авто машиныг ямар нэгэн асуудалгүй  манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн байсан. Лексус 570 маркийн авто машин одоо ч манай байгууллагын нэр дээр байгаа. 1 сарын дараа О-, Н-, мөн өөр нэг хүний хамт гурвуулаа ирээд “машинаа унаж явахаар зээл авъя” гэж хэлсэн тул 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, манай байгууллагын гараашаас Лексус 570 маркийн авто машиныг аваад явсан. Манай байгууллагын зүгээс 1 сарын дараагаас О-, Н- нар руу “зээлийн төлөлтөө хийнэ үү” гэж холбоо барихад “зээлийн төлөлтөө удахгүй хийнэ” гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй байсан. Манай байгууллагын зүгээс өөрийн эзэмшилд байгаа 570 маркийн авто машиныг байгууллагын өмч болгох эсхүл хохирлын 20 сая төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэх хүсэлттэй байна” гэв.

Хохирогч П.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Н- нь манай компаниас машиныг худалдан авахдаа Пирамид хэлбэрээр худалдаж авч байсан болох нь тодорхой болсон. Би яагаад пирамид хэлбэрээр худалдан авсан гээд байна гэхээр Т.Н- манай компаниас эхлээд нэг машины үнийнх нь урьдчилгаа 30 хувийн мөнгийг төлж худалдаж аваад надаас авсан машинаа авч яваад хуурамч бичиг баримт үйлдэн бусдад зарж борлуулаад дараагийн удаа нь буцаж ирээд 2 машины урьдчилгаа 30 хувийг төлөөд дахин 2 машин худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 31-32, 5-н 159-161/,

Хохирогч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- гэх эмэгтэй би Догоо ахын яриулсан хүн байна, би өөрөө нөхөртэйгөө Таван толгойд ажилладаг. Нэг сарын дотор цалингийн зээл аваад бүх мөнгийг нь өгчихнө гэж хэлээд надаас ... улсын дугаартай 12.000.000 төгрөгийн үнэтэй Тоёота Истима маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч явсан юм. Тэгээд нэг сар өнгөрөхөөр нь би Н- руу 80837087 дугаарын утсаар ярьсан чинь удахгүй мөнгийг чинь өгнө, өгөхдөө алдангаа тооцоод 15.000.000 төгрөг өгнө гэж ярьж явж байснаа утас нь холбогдох боломжгүй болсон юм. ...Япон улсад 2007 үйлдвэрлэсэн Монгол Улсад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орж ирсэн Тоёота Истима маркын автомашиныг Т.Н- худалдах, худалдан авах гэрээ хийж 12.000.000 төгрөгөөр зарахаар болж гэрээ хийсэн. Гэтэл миний нэр дээр байсан машиныг Н- аваад өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан, яаж шилжүүлсэн болохыг мэдэхгүй байна. Надад тооцоо дуусаагүй, мөн эрх шилжүүлэх гэрээ хийгээгүй байж Батцагааны Ч- гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн, Б.Ч-аас Э.Ундрал  гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Т.Н-тай 12.000.000 төгрөгөөр гэрээ хийж зарсан үүнээс нэхүүлж байгаад 1.500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 43/,

Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Да хүрээ зах дээр наймаа арилжаа хийгээд байж байхад зүс таних Н- нь машин авъя гэж хэлэхээр нь урьд нь машин авч байсан учраас Н-д Тоёота Ланд крузер прадо-120 маркийн сувдан цагаан өнгөтэй машиныг 45.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгэхэд Н- нь надад машины тал мөнгө байна би худалдан авч байгаа машиныхаа тал мөнгийг өгөөд тал мөнгийг нь 2 сарын хугацаанд танд өгье гэж хэлэхээр нь би тэгүүл энэ машин миний нэр дээр байж байг, та мөнгөө гүйцэд төлөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваарай гэж хэлсэн. Тэгээд би зарж байгаа машинаа найз Батхишигийн нэр дээр шилжүүлэн машины бичиг баримтыг гаргуулан авч Н- гэх эмэгтэйд өгч явуулсан. Зарсан машинаа авах гэтэл миний машиныг өөр хүнд зараад явуулсан байна. ...Энэ машиныг Н- аваад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 8-38 тоотод оршин суудаг Цэрэндоржийн Баярмагнай гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 129-132/,

Хохирогч Г.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ундрам төвийн 203 тоот өрөөнд байрлах өөрийн эзэмшлийн “...” ХХК-нд сарын тайлан мэдээгээ гаргаж байхад гаднаас нэг бор өндөр биерхүү эмэгтэй орж ирээд “танайх машин барьцаалж зээл олгох уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ямар машин юм бэ” гэж асуухад Лексүс 570 маркийн машин байгаа юм гэж тэр эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь манайх машин барьцаалж зээл олгоно гэж хэлээд гарч машиныг нь үзсэн. Машин нь 99-19 УНЕ улсын дугаартай Лексүс 570 маркийн хүрэн улаан өнгөтэй байсан. Тэгээд машиныг нь үзээд байж байхад тэр эмэгтэй 30.000.000 төгрөгөөр унаж явахаар тавьмаар байна гэж хэлсэн. Би шууд та машинаа манай “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй яваад нэг цаг орчим болоод машиныхаа бичиг баримтыг танай байгууллагын нэр дээр шилжүүлээд ирлээ гэхэд нь би машины бичиг баримт үзэхэд “...” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн байсан. Манай байгууллага машин барьцаалж зээл гаргахдаа 9 шалгуур үзүүлэлтээр авдаг байсан. Би бүгдийг нь тулгаж, шалгаж үзэж байхад тэр эмэгтэй би “Таван толгой” гэсэн байх компанид Дамп барьдаг, нөхөр маань хүртэл тэнд ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд би баримт бичгийг нь бүрдүүлж өгөөд 30.000.000 төгрөгийг Т.Н- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш нэг сар болсны дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөлтөө төлөхийг утсаар сануулан хэлэхэд тэр Н- гэх эмэгтэй одоогоор төлөх боломжгүй байна, машинаа танай зогсоолд байршуулж тавиад нэмж 40.000.000 төгрөгийн зээл аваад тэрнээсээ хүүгийнхээ мөнгийг төлмөөр байна гэж хэлэхээр нь би ажил дээр ирж уулз гэсэн. Н- гэх эмэгтэй удалгүй ирж уулзаад дээрх ярьсан тохирсноороо би зөвшөөрч Лексүс 570 маркийн машинаа манай зогсоолд байршуулж тавиад зээлийн гэрээ шинэчилж 70.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийж зээл олгосон. Зээл олгохдоо 40.000.000 төгрөгийг Т.Н- гэсэн данс руу шилжүүлсэн Н-д эргэн төлөлтийн талаар сануулж хэлэхэд удахгүй төлнө гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад 3 сар өнгөрсөн. Н- нь зээлээ төлөхгүй, утсаа авахгүй алга болсон. Сүүлдээ гар утас нь холбогдохоо болиод байсан. Утасны дугаар нь 88109754 гэсэн дугаартай байсан...” гэсэн мэдүүлэг /xx 11-н 08-09/,

Хохирогч О.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвдаш, Батмөнх нар нь машин зээлээр авах хүсэлт өгсөн бөгөөд 33.000.000 төгрөгийн үнэтэй хар Т.Харрер маркийн тээврийн хэрэгслийг 30 хувийн урьдчилгааг өөрсдөө өгч үлдэгдэл 70 хувийн 23.100.000 төгрөгийн зээл хүссэн. Тухайн үед эдгээр хүмүүс зээл авах шалгуурт хүрч байсан учраас зээлийг олгох шийдвэр гаргасан. Тэгээд орж ирсэн дугаараа аваагүй байсан машиныг ... банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэн авч 23.100.000 төгрөгийн зээлийг Пүрэвдаш, Батмөнх нарт олгосон... Эдгээр хүмүүс нь зээл авснаас хойш 2 удаа зээлийн хүүнд нийт 420.988 төгрөг, үндсэн зээлд 1.271.551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15.527 төгрөг төлсөн. Зээлээ төлөхгүй байхаар нь Пүрэвдаштай холбоо барихад Батмөнх бид 2 Н-гийн гуйлтаар өөрсдийнхөө нэр дээр машины зээл авч өгсөн. Н- мөнгө өгөхгүй байгаа учраас бид 2 зээлээ төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Одоо манай ББСБ нь холбогдох хүмүүсээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт нийт 26.966.356 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ... ББСБ-ын нэр дээр байгаа. Одоо энэ тээврийн хэрэгслийг хаана байгааг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /xx 8-н 163-164/,

Хохирогч З.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...манай ломбард 68 авто ломбард гэх нэртэй ба авто машин барьцаалж зээл олгодог юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 31-нд ... улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг зогсоолд байрлуулж нэг сарын хугацаатай 8.000.000 төгрөгийг О- гэх хүн барьцаалж зээл авсан. Тухайн үед О- гэх хүн ажилтнуудын цалин тавих гэж байгаа юм гэж өөрийн дансандаа 7.800.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэр үед машиных нь гэрчилгээ болон бичиг баримтыг шалгахад О- гэх хүний нэр дээр эзэмшил нь байсан ба О- гэх хүн зээл авчихаад явсан. Тэгээд О- гэх хүн зээл авснаас хойш зээлийн хугацаа дуусч О- гэх хүний эргэн төлөлт нь орж ирэхгүй байсан. Тэгээд О- гэх хүнтэй холбогдож ярихаар машиныг байлгаж байгаарай зээлээ төлөөд машинаа авна гэж хэлдэг байсан ба сүүлдээ наад машин чинь миний машин биш ээ, манай найзын машин, хөдөөний хаягтай болохоор миний нэр наад машиныг чинь шилжүүлж нэр дээрээ болгоод танай ломбарднаас зээл авахуулсан юм. Найздаа одоо хэлье гээд одоог хүрсэн. 2018 оны 4 дүгээр сард О- гэх хүний ажил дээр манай байгууллагын захирал Наранхүү очиж уулзсан. Тухайн үед О- гэх хүн манай захирал Наранхүүд 7 хоногийн хугацаа өгөөч ээ, зээлээ хааж дуусгана гэж хэлсэн. Тэгээд манай байгууллага хүлээгээд хэлсэн цаг хугацаанд зээлээ төлөөгүй худлаа яриад алга болоод байхаар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-нд Гандан Тэгчилэн хийдийн хажууд байдаг “Ус суваг” гэх нэртэй газар би О- гэх хүнтэй холбогдож очиж уулзсан юм. Тэгээд манай захирал руу О-ы найз хүүхэн буюу машины эзэн нь холбогдож машиныг байлгаж байгаарай 2019 оны 4 дүгээр сарын 20 гэхэд зээлээ хаая гэж хэлсэн. Тэгээд бас О- болон түүний найз эмэгтэй хоёр худлаа болоод алга болохоор нь 2019 оны 4 дүгээр сарын 26-нд уг машиныг зарахаар болоод татвар болон даатгал, гэрчилгээ торгууль зэргийг төлж барагдуулсан чинь уг машин О- гэх хүний нэр дээр биш ... гэх нэртэй ББСБ дээр  бүртгэлтэй байсан. Тэгээд би О- гэх хүнтэй холбогдоод энэ машины гэрчилгээ нь хуурамч байна, өөрийн тань нэр дээр биш байна гэж хэлэхэд О- гэх хүн надад хэлэхдээ би сайн мэдэхгүй байна, манай найз л бичиг баримтыг машинаа шилжүүлчихээд аваад ирье гээд яваад ирсэн би мэдэхгүй байна гэж хэлсэн. Би ... гэх ББСБ-ын 2 ажилтантай уулзахад Т.Н-а гэгч эмэгтэй нь 2018 оны 7 дугаар сард урьдчилгаа 30 хувийг өгөөд 11 сая төгрөгөөр лизингээр авсан. Машины бичиг баримтыг нь өөрчлөөд манай ломбардад барьцаалж зээл авсан ба авто тээврийн үндэсний төвийн архиваас уг машины мэдээллийг шалгуулсан боловч ... улсын дугаартай автомашин нь О- гэх хүний нэр дээр бүртгэл байгаагүй зөвхөн 2018 оны 7 дугаар сард Японоос орж ирээд нэг хүний нэр дээр байсан ба шууд Н- гэх хүний нэр дээр шилжээд Н-гаас ... ББСБ руу шилжсэн. Тэгээд манай захирал О- гэх хүнд машинаа ав манай байгууллагаас гарсан 8.500.000 төгрөгөө төлөөд асуудлаа шийдчих гэсэн өөрөө ямар ч хариу байхгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /xx 9-н 8-9/,

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Насалмаа нь 2018 оны 6 дугаар сарын 12-нд манай байгууллага дээр ирж зээл хүсэж 18-61 УНУ улсын дугаартай Т.Харрер маркийн машин барьцаалан зээл авахаар болсон. Машин нь Т.Н-гийн нэр дээр байсан. Манай байгууллага Т.Н-д манай байгууллагын нэр дээр гэрчилгээний нэр шилжүүлээд ир гэсэн албан тоот бичиг өгч явуулсан. Т.Н- тэр өдрөө манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчраад 6.000.000 төгрөгийн зээлээ авсан.  Тэр мөнгөө одоог хүртэл төлөөгүй байна. Т.Н- нь төлөлтөө хийхгүй байсан болохоор манай байгууллагаас АТҮТ-ийн архиваас лавлагаа авсан тэгтэл манай байгууллагын нэр дээр болон Т.Н-гийн нэр дээр шилжсэн ямар нэгэн түүх байхгүй байсан. Т.Н- 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөн адил 99-19 УНЕ улсын дугаартай Т.Лексус 570 маркийн машин тавьж зээл авахаар ирсэн. Тэгтэл манай байгууллагын зээлийн эдийн засагч Дүгэрсүрэн 13.000.000 төгрөг гаргах боломжтой гэхэд Т.Н- нь зөвшөөрч манай байгууллагын нэр дээр гэрчилгээг шилжүүлж ирээд 13.000.000 төгрөгийн зээлээ аваад явсан юм. Мөн зээл төлөгдөх хугацаандаа төлөгдөөгүй учир АТҮТ-н архиваас 99-19 УНЕ улсын дугаартай Лексусын лавлагааг авахад манай байгууллагын нэр дээр шилжсэн түүх байхгүй өөр компаний нэр дээр шилжсэн байсан. Т.Н- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр ирж манай найз О- зээл авах гэсэн юм гэж дагуулан ирж баримт бичгээ үзүүлэхэд ... улсын дугаартай приус 30 маркийн автомашиныг О- гэх найзынх нь нэр дээр авсан ба О- нь цуг явж байсан. Тэгээд манай зээлийн мэргэжилтэн Ш.Баатар дээр очиж уулзан тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн адил манай байгууллагын нэр дээр шилжүүлж ирж 5.000.000 төгрөгийн зээлийг гаргаж авсан байсан. Тэгээд Т.Н- болон О- нар нь зээлийн төлөлтөө хийхгүй байсан. Энэ үед Т.Н-г хуурамч бичиг баримт үйлдэж машины нэрийг шилжүүлсэн байгааг мэдээгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 10-н 184-185/,

Хохирогч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 20-нд Н- гэх эмэгтэй утсаар яриад би Лексус 570 маркийн ... улсын дугаартай машин зогсоолд байршуулж 50.000.000 төгрөг авах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд удалгүй манай ажил дээр ирсэн, ажил дээр ирэхдээ нөхөр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 50.000.000 төгрөгт тавихаар тохирч нэр шилжүүлэх албан бичиг хийлгээд авто тээврийн үндэсний төв рүү явсан. 2-3 цагийн дараа уг машиныг манай компанийн нэр дээр шилжүүлээд ирсэн. Тэгээд зээлийн гэрээ хийсэн. Нөхөр болох Г.О- нь зээлийн гэрээ хийсэн. Тэгээд 50.000.000 төгрөг О-ы дансаар авсан, машинаа байршуулаад явсан. Сарын дараа Н- нь зээлээ багасгаад машинаа унадаг зээл болгомоор байна гэж хэлээд 20.000.000 төгрөг сарын мөнгөний хүү болох мөнгөтэй цуг өгөөд зээлийн гэрээгээ шинэчилж 30.000.000 төгрөгийн гэрээ хийгээд машинаа унаад явсан. Тэгээд нэг сарын дараа төлөлтөө төлөхгүй байсан, утсаар нь яриад төлөлтөө хий гэхэд зээлийн хүү гэж 2.100.000 төгрөг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш алга болоод 2-3 сар болсон утсаар ярингуут Н- нь мөнгө удахгүй хийнэ, байж бай гэдэг байсан. Тэгээд дараа нь Н-гийн нөхөр болох О- гэх хүний хаягаар очсон. Тэгтэл О- гэх хүний эхнэр өөр эмэгтэй хаалга таалж өгсөн. Тэгээд О-ыг асуухад О- нь байхгүй ажилтай, тэр эмэгтэй өөрөө О-ы эхнэр гэж хэлж байсан. Тэргээд гэрээс нь гараад О-ы утсаар яриад О-ы ажил дээр очиж уулзсан. Уулзахад О- нь Н-тай эхнэр, нөхөр биш найз юм. Н- намайг хууурсан би шүүхэд өгөх гэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Н- утсаа ч авахаа больсон. Тэгээд сураггүй болсон, удалгүй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж мэдүүлэг авсан. О-, Н- гэх хүмүүсийн мэдээллүүд зээлийн гэрээ судалгаан дээр байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 9-н 210-211/,

Хохирогч Т.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “...” ХХК-нд хуулийн зөвлөх албан тушаалтай ажил хийдэг. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18-61 УНУ улсын дугаартай Тоёота харрер маркийн машиныг унаж явах нөхцөлтэйгөөр Т.Н- гэдэг хүн 6.000.000 төгрөгийн сарын 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг манай “...” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө авсан.  2018 оны 7 дугаар 03-ны өдөр 680.000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш нэг удаа ч төлөлт хийгээгүй утсаар холбогдохоор би гадаад улсад байна, ажилтай байна удахгүй төлнө гэж элдэв шалтаг хэлж 2018 оны 12 дугаар сар хүрсэн. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллага Авто тээврийн үндэсний төвөөс ... улсын дугаартай Харрер маркийн машиныг манай байгууллага дээр бүртгэлтэй эсэхийг лавлахад манай байгууллагын нэр дээр ямар нэгэн Харрер машин байхгүй байсан. Энэ талаар зохих байгууллагад хандаад шалгуулахад манай байгууллага дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамч болж таарсан. Манай байгууллага зээл олгох журмынхаа дагуу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрийн компаний нэр дээр шилжүүлж зээл гаргадаг юм. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Т.Н- нь “...” ХХК-ний нэр дээр шилжсэн гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж манай байгууллагаас зээл мөнгөө авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 10-н 52-53/,

Хохирогч Л.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Би ... ББСБ-д зээлийн мэргэжилтэн хийдэг юм. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н- гэх эмэгтэй манайхаас машин авч зээлээр гаргах хүсэлт тавьж надтай уулзсан. Би Н- гэх эмэгтэйн бичиг баримт, хувийн байдлыг шалгахад ямар нэгэн асуудал зөрчил байгаагүй учир судалж зээлээ гаргаж приус-30 машинд улсын дугаар авч унах нөхцөлтэйгөөр зээлээр гаргах болсон. Приус-30 нийт үнэлгээ нь 17 сая төгрөгт бодож Т.Н- нь урьдчилгаа 6 сая төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 11 сая төгрөгийн зээл гаргуулж машинаа унаж явсан. Улсын дугаар нь ... гэсэн дугаар авсан. Уг приус машин нь орж ирсэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хил гаалиар бууж орж ирсэн машин байсан юм. Т.Н- нь машинаа авч яваад сар болгоны 16-нд 750.000 төгрөгөөр 30 сар төлөх графикаар авсан боловч эхний сараас эхлэн төлөлтөө хийгээгүй зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа Т.Н- руу ярьж шаардахад “удахгүй төлнө, би хөдөө явж байна, ОХУ-д явж байна” гэх мэтчилэн худлаа ярьж байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Т.Н- нь надруу 99839598 гэсэн дугаарын утсаар  ярьж ... Приус-30 машиныг өөр ломбардны гараашийн зогсоолд тавьсан байгаа өөрсдөө очиж машинаа хураагаад яв гэж ярьсан. Тэгж хэлэхээр нь гадуур хайж явсан. Маргааш нь манай байгууллага руу АТҮТ-өөс ... улсын дугаартай машиныг хүн шилжүүлэх гэж явж байна, танай албан тоот байхгүй хувь хүмүүс хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийсэн явж байна гэж ярьсаны дагуу АТҮТ-д очиж уулзаад “...” ББСБ-д Ганбат овогтой О-ы нэр дээр гэрчилгээгээр зээлийн гэрээнд тавигдсан байсныг мэдсэн. Т.Н-тай холбогдож асуухад Н- нь наадах чинь хуурамч баримт бичгээр тавьсан байгаа гэж хэлсэн. Т.Н- нь надад гэрчилгээ авахад дугаараа нууцалсан утаснаас залгаад нойморгүй машинтай ирж хов хоосон гэрчилгээний бэлдэц авчирч өгдөг байсан гэж надад ярьж байсан..” гэсэн мэдүүлэг /хх 10-н 140-141/,

Хохирогч Т.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Н-, Г.О- нар нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлах 68 нэртэй зээлийн газраас ... улсын дугаартай Т.Лексүс маркийн машиныг барьцаанд тавьж зээл гаргах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд манай 32 дугаар байрны 68 нэртэй салбараас ... улсын дугаартай Т.Лексус маркийн машинаа гэрчилгээний нэрийг байгууллагын нэр дээр шилжүүлж 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан Т.Н- нь тухайн үед мөнгөө 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5753491278 гэсэн дугаартай Т.Н-гийн өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлж үлдсэн 7.000.000  төгрөгийг нь бэлнээр авсан. Зээлийн эргэн төлөлт нь нэг сарын хугацаатай тавьсан. Хугацаа болсон боловч Т.Н- нь зээл төлөлт хийхгүй байсан. Тэгээд араас нь эрэл сурал болж хайгаад олоогүй. Манай байгууллага ... улсын дугаартай Т.Лексүс машины лавлагааг АТҮТ-ийн архиваас гаргуулан авахад манай байгууллага дээр ямар нэгэн бүртгэлтэй байсан эсэх ямар ч түүх байхгүй байсан. Тэгээд манай байгууллага Т.Н- гэх эмэгтэйд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /xx 10-н 201-203/,

Хохирогч М.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....би Оюу толгой компанийн гэрээт компани болох ЖЖС компанид ажилладаг байсан. 2019 оны 9 дүгээр сарын эхээр ажлын шаардлагаар Е ангиллын мэргэшсэн үнэмлэх хэрэг болсон. Тухайн үед хамт ажилладаг хүн болох Товчиндаваа гэдэг хүн манай найз Н- гэх хүн үнэмлэх гаргадаг гээд дугаарыг нь өгсөн. Н-тай яриад үнэмлэх гаргаж авсан. Үнэмлэх гаргаж өгөх хугацаанд чамайг ажилд оруулж өгье би Оюу толгойд гүний уурхайд хүн оруулдаг юм, өндөр цалинтай чи ор манай ах том дарга нь оруулахад 14-21 хоног болдог асуудалгүй оруулна нийт ханш нь 5.000.000 төгрөг байдаг чи урьдчилгаа 2.000.000 төгрөг эхний ээлжинд өгчих үлдсэн 3.000.000 төгрөгийг ажилдаа орох үедээ эхний 2 сарын цалин дээрээсээ 1.500.000 төгрөгөөр 2 удаа хуваагаад өгчих гээд уран цэцэн ярьж итгүүлж өндөр цалинтай ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн санааг минь буруугаар ашиглаж мэхэлсэн Т.Н- гэх хүний Хаан банкны данс болох 5447067449 дугаартай дансанд 4 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 13-н 12/,

Хохирогчоор Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...... ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н- гэж иргэн манай ломбардан дээр хүрч ирээд 2009 оны 2011 онд орж ирсэн улаан хүрэн өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл байна, унаж явахаар барьцаанд тавиад 13.000.000 төгрөг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би машин чинь хаана байна гэхэд гадаа зогсоол дээр байгаа гэсэн. Ингээд би Н- гэж иргэнтэй цуг машин дээр нь очиж гаднах үзэмж, сэв зураас явах эд анги болон моторын эд анги зэргийг үзээд 13.000.000 төгрөгийн зээл гаргахад боломжийн гэж үзээд тухайн автомашины фото зургийг авч бэхжүүлсэн. Ингээд буцаад оффис руу орж Н-гаар зээл авах анкет бөглүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээн дээр 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 13 сая төгрөгийн зээл олгосон. Тухайн үед Н- нь барьцаанд тавьж буй 99-19 УНЕ улсын дугаартай лексус 570 маркийн автомашинаа миний нэр дээр байгаа гэж хэлээд тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг хүртэл үзүүлж байсан... Барьцаанд авсан автомашиныхаа лавлагааг авто тээврийн үндэсний төвөөс авсан чинь Н- гэх хүнээс барьцаанд авсан 99-19 УНЕ дугаартай автомашин ...-ний нэр дээр гарч ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 8-н 90-91/,

Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг Дах хүрээ захаас цагаан өнгийн Тоёота Ланд Крузер Прадо 120 загварын 79-45 УБЕ улсын дугаартай автомашиныг Ц.Баярмагнай гэдэг хүнээс 40.000.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сард намайг таны худалдаж авсан машин зарагдсан машин байна гээд цагдаа дээр очиж уулзсан. 2018 оны 6 дугаар сард миний машиныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөгч битүүмжилсэн. Миний худалдаж авсан цангаан өнгийн Ланд Крузер Прадо 120 загварын 79-45 УБЕ улсын дугаартай машин 82-00 УБЦ гэсэн улсын дугаартай би хэрэглэж байгаа. ...Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэхдээ өөрийн иргэний үнэмлэхээ тухайн машин зарж борлуулж байсан гэх залууд өгч машинаа шилжүүлж авсан. Автомашин худалдаж авахдаа ямар нэгэн гэрээ байгуулж нотариатаар орсон зүйл байхгүй. Бэлэн мөнгөөр нь авч байсан болохоор би мөнгөө өгөөд л тухайн залуу миний иргэний үнэмлэхийг авч шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 135/,

Иргэний нэхэмжлэгч Ж.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “Боржигон Конкрет” ХХК нь 2018 онд “Амар Инвест” ХХК-нд бетон зуурмаг нийлүүлж төлбөрт нь ... улсын дугаартай Лексус 570 маркийн машиныг бартер хийж нэр дээрээ шилжүүлж авсан. Тэгээд миний нэр дээр байсан. Тэр үед би Хербалайп гэх зөв хооллолтын клубт явж байхдаа Н- гэх хүүхэнтэй танилцсан. Тэр хүүхэн говьд том тэрэгний жолооч хийдэг гэж байсан. Н- нь Хятад хүмүүстэй нийлж юм хийх гэж байгаа юм. Хятадууд машин авах хэрэгтэй байна гэж манайд байсан ... улсын дугаартай Лексус машиныг зараад өгнө гэж хэлээд гэрээ хийж 80.000.000 төгрөгөөр авч, 80.000.000 төгрөгөө сарын дотор төлж барагдуулна гэж хэлээд урьдчилгаа 6.000.000 төгрөг өгч, машин авч явсан. Машинаа авч явсаны дараа Н-д гэрээгээ баталгаажуулна гэж хэлээд гэрээгээ баталгаажуулахгүй байхаар нь би Авто тээврийн газраас лавлагаа авахад хоёр гурав нэр дамжигдаад шилжээд явсан байсан. Тэгээд цагдаад өгсөн Н- нь 80.000.000 төгрөгнийхөө 60.000.000 төгрөгийг уван цувуулж өгөөд одоо Н- 20.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. Манай компаний нягтлан Бэрээ нь данс тооцоогоор бодоод 20.000.000 төгрөгийг гаргаж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 10-н 143/,  

Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүгэрсүрэн Н- гэгчтэй хамт гарч машиныг нь үзчихээд орж ирсэн. Ингээд зээлийн гэрээ байгуулж нотариатаар орсон бөгөөд 12 сарын хугацаатай 13.000.000 төгрөгийн зээл авсан” гэсэн мэдүүлэг /хх 8-н 92/,

Гэрч Г.Цэдэнсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…анх ... ХХК-ны өмчлөлийн нийт 46 автомашиныг Т- овогтой Н- нь залилан авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ингээд шалгалтын явцад 46 автомашинаас 4 автомашины төлбөрийг бүрэн төлж албан ёсоор манай компаниас нэр шилжүүлэх албан бичиг бичиж өгсөн. Тэгээд 42 автомашиныг манай компаний нэр дээр бүртгэлтэй байхад хуурамч бичиг баримт бүрдүүлж манай ХХК-ны нэр дээрээс өөр хүний өмчлөлд шилжүүлсэн байсан. Гэхдээ төлбөрийн хувьд 42 автомашинаас 11 автомашины төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төлж барагдуулсан боловч эзэмших эрхийг Н-гийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм. Учир нь өмнө барьцаанд тавьсан байсан автомашины барьцаанд байлгаж байхад манай ХХК-с зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн шилжүүлж бусдад зарж борлуулсан байсан. Манай ХХК-н зүгээс Н-гийн дээрх үйлдлийг бидний итгэлийг олж авах гэсэн үйлдэл гэж ойлгож байгаа юм. Харин 31 автомашин буюу 07-59 УНУ Тоёота Ланд-100 автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан урьдчилгаа 32.500.000 төгрөгийг төлсөн. Сарын төлбөрт 5.039.700 төгрөг төлсөн, 43-50 УНП улсын дугаартай Тоёота приус-20 автомашины урьдчилгаанд 3.480.000 төгрөг төлж сарын төлбөрт 2.565.600 төгрөг төлсөн, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 36-85 УНО улсын дугаартай приус-20 автомашины урьдчилгаа төлбөрт 3.420.000 төлбөр төлж сарын төлбөрт 2.521.500 төгрөг төлсөн, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 66-29 УНН улсын дугаартай приус-30 автомашиныг урьдчилгаанд 4.590.000 төгрөг төлж сарын төлөлтөнд 1.080.050 төгрөг төлсөн, 51-71 УНН улсын дугаартай приус-20 автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаанд 3.570.000 төгрөг төлж сарын төлбөрт 877.310 төгрөг төлсөн. 81-55 УНН улсын дугаартай приус-20 автомашинийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаанд 3.765.000 төгрөг төлж сарын төлбөрт 934.709 төгрөг төлсөн, 98-84 УНТ улсын дугаартай автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаанд 3.705.000 төгрөг төлж сарын төлбөр төлөлт 910.485 төгрөг төлсөн, 75-59 УБЦ улсын дугаартай автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаанд 4.890.000 төгрөг төлж сарын төлбөрт 1.201.694 төгрөг төлсөн, 25-47 УНЛ улсын дугаартай приус-30 автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний урьдчилгаанд 4.350.000 төгрөг сарын төлбөрт 1.068.992 төгрөг төлсөн, 51-84 УНЛ улсын дугаартай приус-30 машинийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаанд 4.170.000 төгрөг төлж сарын төлбөрт 1.024.758 төгрөг төлсөн, 63-95 УНЛ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаа 3.840.000 төгрөг сарын төлбөрт 943.661 төгрөг төлсөн, 78-40 УНУ улсын дугаартай приус-20 машинийг 2016.11.09-ний өдөр урьдчилгаанд 3.120.000 төгрөг, сарын төлбөрт 766.725 төгрөг төлсөн, 49-78 УБИ приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаанд 2.996.400 төгрөг сарын төлбөрт төлөөгүй, 77-85 УНР приус-30 машинийг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаанд 4.770.000 төгрөг, сарын төлбөрт 3.544.746 төгрөг төлсөн, 83-49 УБА улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаанд 1.500.000 төгрөг, сарын төлбөрт 5.095.000 төгрөг төлсөн, 34-60 УББ улсын дугаартай приус-20 машинийг 2016 дугаар сарын 5 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаанд 1.500.000 төгрөг, сарын төлбөрт 6.925.000 төгрөг төлсөн, 51-05 УНА улсын дугаартай урьдчилгаанд приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 03-нд урьдчилгаанд 3.775.500 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 53-65 УНА улсын дугаартай приус-20 машинийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаанд 3.180.000 төгрөг төлсөн, сарын төлбөр төлөөгүй, 52-43 УБА улсын дугаартай приус-20 машинийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаанд 3.646.500 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 58-13 УБА улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаанд 3.810.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 78-70 УБХ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаанд 3.726.000  төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 59-80 УБЕ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 17-нд урьдчилгаанд 3.814.800 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 66-75 УБХ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 17-нд урьдчилгаанд 3.867.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 72-95 УБН улсын дугаартай приус-30 машиниг 2016 оны 12 дугаар сарын 20-нд урьдчилгаанд 4.950.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 79-50 УБӨ улсын дугаартай гранд марк-2 машинийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаанд 4.350.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 71-04 УБӨ улсын дугаартай аллион машинийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаанд 4.350.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 98-75 УБМ улсын дугаартай машинийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тоёота примог машиний урьдчилгаанд 4.440.000  төгрөг сарын төлбөр төлөөгүй, 67-40 УБӨ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаанд 5.465.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 17-69 УБВ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаанд 3.600.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй, 21-45 УНМ улсын дугаартай приус-20 машинийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.645.000 төгрөг, сарын төлбөр төлөөгүй. Ингээд манай ХХК-ийн зүгээс 379.200.000 төгрөгийн хохирлоос 182.809.101 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа үлдэгдэл 196.390.899 төгрөг нөхөн төлөгдөөгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-50/,   

Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би “...” ХХК-д жолооч, манаачаар 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Т.Н- нь манай байгууллагаас машин зээлээр авч надтай АТҮТ рүү улсын дугаар авахаар явахдаа би энэ авсан машинуудаа уурхайн ажлынхандаа аваачиж өгч байгаа юм гэж ярьдаг байсан. Манай байгууллага дээр Т.Н- нь машин зээлээр худалдаж авахаар ирэхдээ ганцаараа ирдэг өөр ямар нэгэн хүнтэй ирж байсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 10-н 148-149/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сард байх Н- машин аваад таксинд түрээслэх гэсэн юм нэрэн дээрээ 2 машин аваад өгөөч би өөрөө нэр дээрээ зээлээр авчихсан учир болохгүй байна. Урьдчилгааг нь өөрөө хийнэ гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 5 дугаар сард Юнивэрсал трейдинг корпорейшн ХХК дээр очиж өөрийн нэр дээр приус-20 маркийн машиныг 8.900.000 төгрөг, мөн өөрийн ах Батмөнхийн Б-ын нэр дээр Приус-20 маркийн машин авч өгсөн ба урьдчилгаа нь нэг машин дээр 1.500.000 төгрөг Н- өгсөн бөгөөд Н- аваад явсан. Н- өөрөө зээлээ төлнө гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 58/,

Гэрч Ч.Болортунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээрээс 78-40 УНУ улсын дугаартай шаргал өнгийн приус-20 маркийн автомашиныг худалдан авсан бөгөөд нэрийг нь сайн мэдэхгүй эрэгтэй хүнээс 99154749 гэсэн дугаарын утастай хүнээс худалдаж авсан юм…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 59/,

Гэрч С.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Да Хүрээ захын хуучин автомашины зогсоолоос Тоёота аллион маркийн автомашиныг 10.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг автомашиныг худалдаж авахад өөр дугаартай байсан санагдаж байна. Тухайн үед би анзаараагүй машин зарсан ах тэр дугаарыг өөрчилөхөөр болоод бид 2 Амгаланд байдаг авто тээврийн газраас дугаараа солиулаад 39-38 СЭА улсын дугаартай олгож авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 60/,

Гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...ямар нэгэн гэрээ хийгээгүй. тээврийн хэрэгслийн 63-95 УНЛ улсын дугаартай байсныг 29-91 СЭА улсын дугаартай болгож солиод тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж авсан. ...6395 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн авто машиныг 2017 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Да хүрээ захын машины ченжээс 10.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ машиныг худалдаж авахдаа би өөрөө жолоо барих эрхийн үнэмлэхгүй байсан учраас өөрийн төрсөн дүү Д.Батзоригийг нэр дээр анх худалдан авч байсан бөгөөд би Сэлэнгэ аймгийн харъяалалтай учраас машиндаа 2991 СЭА гэсэн улсын дугаарыг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76, 6-н 88-89/,

Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “…75-84 УБГ улсын дугаартай автомашиныг авсан. 39-80 ГАА улсын дугаар авсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 94/,

Гэрч А.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн“…2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр би Техникийн зах дээрээс 59-80 УБЕ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-20 маркийн автомашиныг танихгүй залуугаас 9.400.000 төгрөгөөр авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 107/,

Гэрч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…17-69 УБВ улсын дугаартай цайвар ногоон өнгөтэй Приус-20 маркийн автомашиныг 11.500.000 төгрөгөөр бодож, зөрүү мөнгө 7.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Энхсайхан, - нар анх надтай холбогдсон. Авто тээвэр дээр тухайн үед -тай хамт байж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Ямар нэгэн итгэмжлэх худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, шилжүүлдэг картыг бөглөөд нэр дээрээ шилжүүлж авсан…” гэх мэдүүлэг /xx 1-н 113/,

Гэрч Л.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “…би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд Балдансамбуу нь Дэлгэрмаагаас Дэлгэрмаа нь Н-гаас Н- нь Юниверсал трейднг корпораци ХХК-аас авсан байдаг юм...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 120/,

Гэрч Г.Учралын мөрдөн байцаалтад өгсөн: “…приус-20 маркийн хөх өнгийн 58-93 УНР улсын дугаартай автомашиныг би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ариунболд гэдэг хүний эхнэрээс авсан. Ариунболд нь Да хүрээ зах дээр ченж хийдэг ба Да хүрээ захаас 10.500.000 төгрөгөөр авсан”…гэсэн мэдүүлэг /xx 1-н 130/,

Гэрч Ч.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “… 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шинэхүү овогтой Батбаяр гэдэг хүн Түнжээ овогтой Гансүх гэдэг хүний өмчлөлд байсан 51-71 УНН улсын дугаартай тоёота приус-20 автомашиныг 3 сая төгрөгийн барьцаанд тавьж манайхаас зээл авсан” гэсэн мэдүүлэг /xx 1-н 137/,

Гэрч Б.Сангибатын мөрдөн байцаалтад өгсөн: “… дээрх улсын дугаартай машин байсан ба 78-93 УБТ улсын дугаартай автомашиныг худалдаж авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 154/,

Гэрч Б.Хангалын мөрдөн байцаалтад өгсөн: “...57-38 УНХ улсын дугаартай автомашиныг 2016 оны 11 дүгээр сард Тоёота приус-20 маркийн машиныг надад авчирч өгсөн…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 159/,

Гэрч Д.Бат-Эрдэнэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “…66-75 УБХ улсын дугаартай машиныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчимд би Улаанбаатар хотод Да Хүрээ захаас хөгшин, залуу 2 эрэгтэй хүмүүсээс авсан. Тэгээд Тоёота приус-20 маркийн машин тухайн үедээ зарагдаж байхдаа улсын дугаартай байсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 171/,

Гэрч М.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би техникийн зах дээр машин авах гээд явж байхад хөх өнгийн приус-20 маркийн автомашин байсан юм. Үнэ нь 8.800.000 төгрөг гэсэн ба энэ хүн машины зөрүүнд нь авсан машин тэгээд зарах гэж байгаа юм гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 200/,

Гэрч Б.Даринчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “…98-75 УБМ улсын дугаартай Т.Перимо маркийн автомашиныг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд Да Хүрээ зах дээрээс худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 208/,

Гэрч Д.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “…одоо миний нэр дээр байгаа мөнгөлөг саарал өнгийн 53-40 УНТ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг 2016 оны 11 дүгээр сард Да Хүрээ дээрээс зүс таних Золоо гэгчээс нөхөр Тамир нь үзэж харж байгаад автомашиныг авч байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 1-2/,

Гэрч Т.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Да хүрээ дээр автомашин зардаг ба автомашин зарна гэхээр нь худалдаж аваад би цааш нь өөр хүнд зардаг юм. Сүүгий болон Золоо нар хаанаас автомашиныг авсан талаар асууж байгаагүй. Тухайн үед гаалийн бичгийг асуухад байхгүй, улсын дугаар авсан учраас гэж байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 10-11/,

Гэрч Н.Уламбатын мөрдөн байцаалтад өгсөн: “…Да Хүрээ зах дээрээс машин үзэж байгаад 58-13 УБА улсын дугаараа авсан байсан хөх өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг тухайн үедээ зарж байсан ченж болох 40 орчим насны махлагдуу биетэй бор царайтай 170 см орчим өндөртэй хүнээс бэлэн 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 12-13/,

Гэрч С.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “…51-05 УНА улсын дугаар авчихсан байсан. Уг автомашины бичиг баримтыг шалгаж үзэхэд одоо нэрийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 14-15/,

Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “…манайхаас тоот бичиж уг 53-15 УНП улсын дугааартай автомашиныг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байгаа..” гэсэн мэдүүлэг /xx 5-н 16/,

Гэрч Н.Золцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...одоо манай нөхөр 49-78 УНИ улсын дугаартай машиныг унаж байгаа. Зарж борлуулсан асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 24-25/,

Гэрч Т.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...10-65 УНУ улсын дугаартай автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр санагдаж байна Да хүрээ захын хажуу талд харалдаа хашаан дотроос нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнээс худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 29-30/,

Гэрч Г.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би “Золбаяраас авсан машин ямар учиртай юм бэ өчигдөр цагдаагаас утасдаад байна” гэхэд Юниверсал трейднг ХХК-аас машин авсан чинь хуурамч бичиг баримттай юм байна, одоо асуудал үүсээд байна гэж хэлсэн. ...би 2008 оноос хойш одоог хүртэл Да хүрээ зах дээр машин наймааны ажил эрхэлдэг. Тоёота гаранд марк 2 маркийн 7950 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...2016 оны 01 дүгээр сарын эхээр Да хүрээ зах дээр машины наймаа хийдэг Золбаяр гэх залуу 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан надад 6.800.000 төгрөгт зарсан. Би машиныг худалдаж аваад авто тээврийн үндэсний төв дээр очоод өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлж авсан, нэр шилжүүлэх үед ямар нэгэн асуудалгүй миний нэр дээр шилжсэн, авто тээврийн үндэсний төвийн ажилчид ямар нэгэн зөрчил яриагүй гэтэл би 20-д хоногийн дараа буцааж машиныг зарах болоход машины нэрийг шилжүүлэхгүй болгосон байсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 32-33, 6-н 86/,

Гэрч Т.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Да хүрээ захаас машин зардаг ченжээс худалдаж авсан одоо нэрийг санахгүй байна. Миний худалдаж авсан машин цагаан өнгийн Приус-20 маркийн 43-84 УБС гэсэн улсын дугаартай HNW203118422 гэсэн арлын дугаартай суудлын машиныг бэлэн 9.250.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 37-38/,

Гэрч Ч.Элбэгдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд би машин сонирхож яваад Золбаяр гэсэн шиг санагдаж байна, лангуу, хаягийг нь сайн санахгүй байна. 26-80 УНР улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг 9.300.000 төгрөг Золбаяр гэх хүний Хаан банкны данс руу гүйлгээний утган дээр нь машины мөнгө гэж шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 40-42/,

Гэрч Ц.Цэрэнбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хувьд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр автомашин зардаг Да хүрээ захаас цагаан цэнхэр өнгийн Приус-20 маркийн 81-55 УНН улсын дугаартай NHW-7700205 гэсэн арлын дугаартай автомашиныг машины ченж Золбаяр гэдэг залуугаас 11.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /xx 5-н 45-46/,

Гэрч Ж.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...67-40 улсын дугаартай автомашиныг авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 52-53/,

Гэрч Д.Цэрэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...36-85 УНО улсын дугаартай автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Техникийн Да Хүрээ зах дээрээс Болдоо гэх хүнээс худалдан авсан байгаа. Би уг машиныг 8.700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /xx 5-н 81-82/,

Гэрч Э.Чимэдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Приус-30 маркийн 77-85 УНР улсын дугаартай машиныг 15.000.000 төгрөгөөр зарна гэж байсан юм. Ингээд уулзаад дээрх машиныг 14.200.000 төгрөг бэлнээр өгч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 84-85/,

Гэрч Н.Гал-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гансүх гэдэг хүнээс Техникийн Да хүрээ зах дээрээс сувдан цагаан өнгийн 52-43 УБА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 173/,

Гэрч М.Наранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...53-65 УНА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн саарал өнгийн автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Да Хүрээ зах дээрээс нэрийг нь мэдэхгүй намхан нуруутай бор залуугаас 8.700.000 төгрөгөөр бэлэн мөнгийг нь шууд өгч худалдан авсан. Машин худалдсан хүнийг өмнө нь огт танихгүй нэрийг нь мэдэхгүй. Намайг анх худалдаж авахад л энэ 53-65 УНА улсын дугаартай байсан. Худалдан авахад манай хадам аав Нямжав, эхнэр Бадамлянхуа нар хамт байсан. Улсын дугаартай байсан болохоор худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй худалдан авсан өдрөө л өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Одоо миний нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 26/,

Гэрч Д.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “..2016 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Да Хүрээ зах дээрээс машин зардаг ченжээс 8.600.000 төгрөгөөр худалдан авж байсан, би машин худалдаж авсан ченжийг одоо танихгүй, машин авахдаа 36-85 УНО улсын дугаартай машин худалдаж авсан. Ноднин 2017 онд Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс Эрдэнэдэлгэр гэдэг Мөрдөн байцаагч намайг дуудаж би анх цагдаа дээр ирсэн, тэгэхэд манай худалдаж авсан машиныг компаниас хүн залилж аваад цааш зарсан машин байна. Худалдах зарах хөдөлгөөнд хориг тавьсан байгаа гэж байсан. Нөхөр бид 2 тухайн үед мөрдөн байцаагчид байцаалт, мэдүүлэг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 27/,

Гэрч Т.Ням-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “...миний нэр дээр одоо 73-95 УБН улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус 30 маркийн автомашин байгаа. Уг автомашиныг миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. Өөрийн хувийн хэрэгцээндээ автомашин худалдаж авахаар Да Хүрээ зах дээр явж байхад Да хүрээ захын ертөнцийн зүгээр зүүн талд хүмүүсийн хэлж мэддэгээр Дизель хүрээ нэртэй хашааны орчимд явж байхад төрсөн ах Нямсүрэнгийн хүүхэд Батжаргалын найз - нь автомашин зарж байгаа гээд зогсож байхаар нь автомашин авахаар сонирхоод явж байна, чиний зарж байгаа цайвар цэнхэр өнгийн тоёота 30 маркийн автомашиныг худалдаж авъя, чи хэдэн төгрөгөөр зарж байгаа юм гэхэд 12.500.000 төгрөгөөр заръя гэхээр нь надад бэлэн 12.200.000 төгрөг байна, бэлэн мөнгөө өгөөд авъя гэтэл за гэж хэлэхээр нь уг автомашиныг худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлж, автомашин худалдаж авсан мөнгө надад бэлэн явж байсан учраас шууд Амгалангийн авто тээврийн төв дээр очиж машиныг шилжүүлж аваад, гадаа нь мөнгийг нь бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед машин ямар хүн болон компани нэр дээр байгааг анзаарч хараагүй, - нь миний бичиг баримтыг авч яваад шилжүүлж өгсөн юм. ...тэгээд би мөнгөний хэрэг гараад ломбардад унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавих гэсэн чинь барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр шилжихгүй байхаар нь автомашин зарсан -гаас ямар учиртай талаар асуухад би хүнээс наад машиныг чинь худалдаж аваад танд зарсан юм гэсэн...” гэх мэдүүлэг /xx 6-н 54-55/,

Гэрч Д.Даваасаны мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 11 дүгээр сард байх 75-59 УБД дугаартай приус 20 маркийн хар өнгийн машиныг авсан тухайн үед  13.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо машин авсан хүнийг танихгүй, нотариатын газар орж худалдах, худалдан авах гэрээ хийж байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 59/,

Гэрч Б.Мөнхтамирын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 66-29 УНН улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сард хоногийг нь санахгүй байна. Фэйсбүүк дээр байсан зарын дагуу хувь хүнээс худалдан авсан. Одоо худалдсан хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. 14.000.000 төгрөгөөр 1 дүгээр хороололд 19, 20 дугаар байрны голд худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуусан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 65/,

Гэрч Д.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны өвөл 11 дүгээр сард интернетээр “be forward.com” гэх машин зардаг сайтын хаягаар ороод зарах машинуудын талаар үзсэн ба цагаан өнгийн приус 20 маркийн машиныг сонирхоод авахаар болсон ба манай төрсөн дүү болох Доржготовийн Тэмүүжингийн найз Дүвчиндорж /утасны дугаарыг нь мэдэхгүй гэх/-оор дамжуулан захиалсан. Дүвчиндорж нь уг машин зардаг сайтын гишүүн бөгөөд тэр сайтад мөнгө байршуулж сонирхсон машинаа худалдан авах эрхтэй гэж би ойлгосон. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний машин гааль дээр буугаад 02 дугаар сарын 09-ний өдөр 78-70 УБХ улсын дугаар авсан. Тэрнээс хойш унаж хэрэглэж байгаад би өөрөө 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр АНУ-руу сурахаар явсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 79-80/,

Гэрч В.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Да хүрээ захаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монголд орж ирсэн цагаан өнгийн 51-84 УНЛ улсын дугаартай Ниссан тида маркийн машиныг 30 орчим насны эрэгтэй хүнээс 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 81/,

Гэрч Ч.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тоёота гранд марк 2 маркийн 79-50 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байхаа наадмын өмнө хүнээс худалдаж авч байсан. Энэ машиныг Да хүрээ  зах дээр машин зардаг Золбаяр гэдэг залуугаас авах болсон. Гэтэл Золбаяраас машиныг авахаар ярьж тохирсон. Золбаяр тухайн үед энэ машины нэр шилжихгүй байгаа хориг тавигдсан, хэрэг цагдаа дээр байгаа шийдэгдэж дуустал нэр нь шилжихгүй гэж хэлэхээр нь би хамаагүй цааш зарахгүй хэрэг асуудал нь дуустал унаад байж байя гэж хэлээд машиныг авах болсон гэтэл энэ машины эзэмшигч нь Эрдэнэсүрэн гэдэг залуу байсан. Би Эрдэнэсүрэн гэдэг залуутай худалдах, худалдан авах гэрээ хийж 6.800.000 төгрөгөөр бодож Эрдэнэсүрэнгээс авсан. Тухайн үед мөнгөө Эрдэнэсүрэнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 84/,

Гэрч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...тоёота приус 20 маркийн 27-90 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа, энэ машиныг манай аав Дамдинжамцын Бямбадорж захаас машины ченжээс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 30 маркийн автомашин байгаа...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 123/,

Гэрч С.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Золбаяр гэх хүнээс 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Да Хүрээ зах дээрээс 33-17 УНГ улсын дугаартай тоёота прогресс маркийн автомашиныг өөрийн хүргэн дүү болох Сувдын Бат гэх хүний нэр дээр худалдан авсан юм. 33-17 УНГ улсын дугаартай тоёота прогресс маркийн автомашин одоогоор Золбаярын нэр дээр байдаг боловч миний эзэмшилд 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл байна. Нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан ба гэрээ нь эх хувиараа байна. Тухайн үедээ бүх төлбөр тооцоог нь хийж байсан. Би 15.000.000 төгрөгөөр уг машиныг худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 137-138/,

Гэрч Н.Туяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард байхаа одоо сар, өдрөө сайн санахгүй байна. Би техникийн зах дээрээс ченж Гансүх гэдэг залуугаас мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 20 маркийн автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан, машинаа худалдаж аваад тэр өдрөө машинаа Бичил Глобус Банк Бус Санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 187/,

Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэчимэг овогтой Гүнчинсамбуу /ИО83071415/ гэдэг хүнээс хар хөх өнгийн тоёота приус 20 маркийн 58-93 УНР улсын дугаартай автомашиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Э.Гүнчинсамбууд мөнгөө өгсөн тэгэхэд Гүнчинсамбуу надаас авсан мөнгөө бүгдийг нь ББСБ-д өгч машинаа аваад надтай хамт Авто тээврийн үндэсний төв дээр очоод нэр шилжүүлэх гэхэд нэр шилжихгүй хязгаарлалт тавьсан байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 193/,

Гэрч Э.Ундралын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 3 дугаар сарын сүүлээр манай танил Ч- гэх эмэгтэй чамд хямдхан Приус маркийн машин авч өгнө гээд өөрийн танил Н- гэх хүнтэй уулзуулсан ба модны хоёроос гэмтлийн эмнэлгийн зам дагуу байрлах автомашин худалдах зогсоол дээр дагуулан очоод уг зогсоолд байсан автомашинуудаас авах машинаа сонгочих гэж хэлээд  намайг машинаас буулгаад өөрсдөө машиндаа сууж үлдсэн юм. Тэгээд уг машинууд дотроос усан цэнхэр өнгийн машин авъя гэж сонгосон чинь Н- 8.500.000 төгрөгөөр гаргаж өгч болно урьдчилгаанд нь 1.000.000 төгрөг өгчих тэгээд ажлын 10 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө өгөөд авч болно гэсэн юм. Тэгсэн чинь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ч- над руу залгаад машинаа манайд ирээд авчих би авчраад гэрийнхээ гадаа тавьчихлаа гэхээр нь би Ч-ын Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хажууд байдаг гэрт нь очсон чинь  Приус маркийн автомашин биш, ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Истима маркийн автомашин байсан юм. Тэгээд би мөнгөө ч авч чадахгүй, автомашин ч авч чадахгүй байсан болохоор уг машиныг нь авсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 48-49/,

Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н-г санаад дуудаад Ундралтай уулзуулахад тэр хоёр хоорондоо уулзаад машин авах болсон. Тэгээд Ундралаас Н- нь 1.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авсан. Яагаад миний дансаар шилжүүлэн авсан гэхээр надад данс байхгүй чи дансаараа аваад өгчих гээд байхаар нь аваад өгсөн. Энэ хоёр хоорондоо тохирохдоо 10 хоногийн дотор ирсэн Приус-20 маркийн машин авч өгнө гэж тохирсон юм байна лээ. ...Н-д хүний машиныг хурдан олж өг эсхүл мөнгийг нь өг гэхэд удалгүй надад Истима маркийн автомашин авчирч өгчихсөн асуудалгүй гэж ирсэн. Тэр машиныг миний дээр шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ хийгээд ирсэн байсан. Тэгэхээр нь би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны хавьцаа Ундралыг дагуулж яваад Ундралын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 50/,

Гэрч М.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр TRJ1205127006 арлын дугаартай цагаан өнгийн 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Прадо маркийн автомашиныг манай найз Т.Э- зарахаар болсон. Уг машин гаалиар миний нэр дээр орж ирсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 139/,

Гэрч И.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай ХХК-аас Н- гэх эмэгтэй Т.Харрер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр 1 сарын 6% хүүтэйгээр 6.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед Н-гийн тавих гэсэн машин болон гэрчилгээг нь үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл Н-гийн нэр дээр байсан... Н-д 6.000.000 төгрөгийн зээл олгохоор болоод авто тээврийн үндэсний төвийн нэр дээр шилжүүлэх албан тоот төлөвлөөд салбарын захирлаараа гарын үсэг зуруулаад тухайн албан бичгийг Н-д өөрт нь өгч явуулсан. Тэр үед Н- өөрийнхөө машиныг танай нэр дээр шилжүүлчихлээ гээд шинэ гэрчилгээ авчирсан юм. Тухайн гэрчилгээг үзэхэд манай ХХК-ний нэр дээр шилжсэн байсан...” гэсэн мэдүүлэг /xx 9-н 13/,

Гэрч Д.Пүрэвдашийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “...” ББСБ-аас улсын дугааргүй гаалийн бичигтэй байсан байх орж ирсэн машиныг тухайн үед найзууд байсан Т.Н- гэх эмэгтэйтэй цуг явж ... улсын дугаар авч, нэр дээрээ шилжүүлж “...” ББСБ-аас урьдчилгаа мөнгийг нь Т.Н- 6.000.000 төгрөгийг гаргаж авч байсан. Тухайн үед зээл нь миний нэр дээр 23.100.000 төгрөгний зээл гарч байсан. Тухайн үед Т.Н- нь машинаа аваад “...” ББСБ-ын хашаанаас унаад явсан. Тэр үеэс хойш сар болгон төлөх график төлөлтөөс Т.Н- нь 2 сар төлсөн, тэгээд хэсэг төлөлтөө хийхгүй байсан. Би Т.Н-д яагаад төлөлтөө хийхгүй байна гэж удаа дараа хэлэхэд ажлаа бүтээх гээд хөөцөлдөж байна, ОХУ-д явж байна, ажил бүтвэл хүү, алдангитай нь төлчихнө ямар нэгэн асуудал байхгүй гэж надад итгэл төрүүлж байсан. Энэ тухайгаа Т.Н- нь “...” ББСБ-д өөрөө утасдаж удаа дараа хэлсэн байсан. Т.Н- нь төлөлтөө хийхгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн..” гэсэн мэдүүлэг /xxс10-н 153-154/,

Гэрч Н.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад махлаг биерхүү эмэгтэй хүн орж ирээд танайд машин тавих гэсэн юм гэсэн. Би машины чинь хаяг гэрчилгээ хаана байна гэхэд надад Т-ын Н- гэсэн эзэмшилтэй ... улсын дугаартай Т.Лексус 570 маркийн улаан хүрэн өнгийн машин байсныг гадаа гарч эргэж тойрч бүх зүйлийг шалгаж үзээд авахаар болсон. Н- гэх хүүхэн 40 сая төгрөгөөр тавьчих гэсэн юм гэхэд нь би 40 саяд авахгүй 30 сая төгрөгт авбал авъя гэхэд Н- нь зөвшөөрсөн. Н- нь тэгэхэд надад би “Эрдэнэс таван толгой” ХХК-нд Пампоны оператор хийдэг нөхөр нь бас цуг ажилладаг. Амамбек гэдэг би барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бараа материал авах мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд би бичиг баримтыг нь шилжүүлэх бичиг хийж өгсөн Н- нь явж машиныхаа нэрийг шилжүүлснээс хойш 18 цагийн үед ирж гэрээ хийж зээлээ авсан. Зээл авахдаа Н- нь эхний хоёр сар зээлийнхээ 30 саяын 4 хувь хүү болох 1.200.000 төгрөгийг өгнө, 3 дахь сараас 7.500.000 төгрөгөөр төлөөд явна, энэ үед мөнгө орж ирнэ гэж хэлсэн. ...Тэгээд Н- нь мөнгө авч явсан тэрнээс хойш одоог хүртэл сураггүй байгаа юм. Н- нь гэрийн хаягаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 30-129 тоот гэж хэлсэн. Энэ хаяг дээр очиход Н- гэх хүнийг танихгүй, энэ байрыг аваад 3-4 жил болж байна гэж нэг эмэгтэй хэлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 9-н 217-218/,

Гэрч Г.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- гэх эмэгтэй нь “Оюу Толгой” компанийн Гүний уурхайд манай нөхөр болох М.Ө-ыг ажилд оруулж өгнө, манай ах тэнд том албан тушаал хашдаг. Хахууль 5 сая төгрөг байдаг. Эхлээд 2 сая өгчих дараа нь ажилдаа ороод үлдэгдэл 3 сая төгрөгийг өгчих гэж хэлэхээр нь итгээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 500.000 төгрөгийг Н-гийн өөрийнх нь Хаан банкны дансанд шилжүүлсэн. Н- гэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ажилтай болно гэж хэлсэн учир 2019 оны 9 дүгээр сард ажилд орчих юм чинь гээд манай нөхөр М.Ө- нь Оюу толгой компанийн туслахын ажлаасаа гарсан. Үүнээс хойш Н- руу байнга залгадаг. Утсаа авахгүй эсхүл мессеж бичнэ. Мессеж бичихээр 1 хүн ажилд оруулах гэж байна. Тэрнээс 2 сая төгрөг авах гэж байна, тэгээд өгье эсхүл өгдөг газар нь өг гэж бичдэг...” гэсэн мэдүүлэг /xx 13-н 17/,

Сэжигтнээр Б.-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…үүнээс хойш би Н-тай дахин холбогдоогүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байх Н- дахин над руу залгаад чи ямар машин худалдаж авдаг юм, ийм машин ямар үнэтэй байгаа бол гээд янз бүрийн машины үнэ асуудаг байсан ба би өөрийн мэдэх зүйлийг хэлж өгдөг байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын эхээр байх Н- дахин залгаад би чамд анх өгсөн шиг компанийн нэр дээр гэхдээ төлбөр, тооцоо бүрэн дууссан машин авах уу гэхээр нь би үзэж хараад авна гэж хэлсэн…’’ гэсэн мэдүүлэг /xx 2-н 64-65, 66-68/,

Сэжигтнээр З.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ‘’…Н- нь машин зарсны дараа компаниас машин шилжүүлсэн албан бичиг авчирж өгсөн байсан ба миний бичиг баримтыг авч яваад Юниверсаль трейдинг ХХК-аас Золбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг өгдөг байсан…’’ гэсэн мэдүүлэг /xx 2-н 73-75/,

Шинжээчийн 3955 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн №01964459 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №01964459 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд байх улаан өнгийн тэмдгийн дардас гэх зүйлийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч. Шинжилгээнд ирүүлсэн №01964459 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний цаас нь санд байх харьцуулах загвартай тохирч байна, жинхэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №01964459 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь жинхэнэ цаас ашиглан мэдээллийн хэсэг болон тэмдгийн дардсыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрчилгээ байна” гэсэн дүгнэлт /хх 10-н 32-33/,

Яллагдагчаар Т.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машин гэрээгээр авах үед Энхтүвшинбилэг зарж байгаа машинаа өөрийн компанийн нэр дээр гаргаж өгдөг байсан тул би автомашиныг авч гараад Золбаяр, - нарт машиныг өгч явуулдаг байсан. Харин нэр шилжүүлэх албан бичгийг би интернетэд орж өөрийн гараар бичиг хэвлэхдээ өмнөх албан бичгийн тамгатай хэсгийг доор нь барьж өнгөт каноноор хэвлээд гаргадаг байсан ба энэ албан бичгийг бэлдсэн файл манай гэрт плаш диск дээр хадгалж байгаа. ...Ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 76-77, 9-н 160-162/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-н 157, 9-н 45/, Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 15, 7-н 105, 8-н 79, 158-159, 9-н 46, 109, 143/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 63, 72, 95-98, 173-177, 185-189/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 1-н 64-68, 73-82, 157-158, 178-181, 221-222, 6-н 22-25, 53, 7-н 123-125/, шүүгдэгч Т.Н-гийн Юниверсал трейднг ХХК-с автомашинуудыг лизингээр худалдан авсан гэрээний хуулбарууд /хх 1-н 69, 87, 101, 108, 114, 123, 131, 144, 164, 194, 202, 213, 2-н 223, 230, 240, 247, 3-н 2, 9, 16, 23, 32, 39, 44, 51, 57, 64, 70, 77, 83, 90, 96, 102, 108, 115, 121, 126, 131, 136, 143, 148, 153, 159, 166, 4-н 222/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 1-н 70, 89, 103, 109, 115, 132, 147, 165, 195, 204, 214, 3-н 24, 34, 40, 45, 52, 58, 65, 71, 78, 85, 92, 97, 104, 110, 117, 122, 127, 132, 138, 144, 149, 155, 162, 167, 7-н 173-175/, шинжээчийн 1719 тоот дүгнэлт /хх 1-н 233-250, 2-н 12/, шүүгдэгч Т.Н-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 32-36, 89, 7-н 163-170, 8-н 5, 11-16, 8-н 38-43, 99, 101, 192, 149-150, 9-н 163, 191-199, 13-н 44-53/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 6-н 93, 7-н 81, 88, 106, 108, 10-н 169-170, 176/, Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 6-н 208-250, 7-н 3, 78, 8-н 46-52, 10-н 188, 192, 11-н 67, 70, 74-75/, шүүгдэгч Т.Н-гийн депозит дансны хуулганууд /хх 7-н 186-187, 8-н 28, 30-31, 111-121/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 8-н 77, 149-151, 9-н 42-43, 139-140, 13-н 1-2/, ... ХХК зээл хүсэгчийн анкет /хх 8-н 84-85, 9-н 119-121/, ... ХХК-ний зээлийн гэрээ /хх 8-н 94-96, 124-126, 129-130, 156, 9-н 160-162/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 8-н 97-98, 9-н 14-155, 244-149/, ...-ний барьцаат зээлийн гэрээ /хх 8-н 123-126, 9-н 223-225, 229-233/, ... зээл хүсэгчийн анкет /хх 9-н 226-227/, ... ХХК-ний зээлийн гэрээ /хх 8-н 183-188/, ... ХХК-ний зээл хүсэгчийн анкет /хх 9-н 62-64/, шүүгдэгч Г.О-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 9-н 158-159, 11-н 45-52/, ... ХХК-ний барьцаат зээлийн гэрээ /хх 9-н 239-243/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол /хх 10-н 6-7/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 8-9/, хураагдсан, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх 10-н 13-14/, ... ХХК-ний лизингийн зээл болон барьцааны гэрээ /хх 10-н 173-175/, Хохирлын тооцоо /хх 13-н 65-70/ зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч  Т.Н- нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн өмчлөлийн 31 ширхэг автомашиныг хуурамч баримт ашиглан “...зээлээр худалдаж авна, графикийн дагуу төлбөрийг төлнө...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч залилан авч 379.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

          Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Э-ийн: “...Т.Н- нь манай компаниас машиныг худалдан авахдаа Пирамид хэлбэрээр худалдаж авч байсан болох нь тодорхой болсон. Би яагаад пирамид хэлбэрээр худалдан авсан гээд байна гэхээр Т.Н- манай компаниас эхлээд нэг машины үнийнх нь урьдчилгаа 30 хувийн мөнгийг төлж худалдаж аваад надаас авсан машинаа авч яваад хуурамч бичиг баримт үйлдэн бусдад зарж борлуулаад дараагийн удаа нь буцаж ирээд 2 машины урьдчилгаа 30 хувийг төлөөд дахин 2 машин худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 31-32, 5-н 159-161/, эрч Г.Цэдэнсүрэнгийн: “…анх ... ХХК-н өмчлөлийн нийт 46 автомашиныг Т- овогтой Н- нь залилан авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ингээд шалгалтын явцад 46 автомашинаас 4 автомашины төлбөрийг бүрэн төлж албан ёсоор манай компаниас нэр шилжүүлэх албан бичиг бичиж өгсөн. Тэгээд 42 автомашиныг манай компаний нэр дээр бүртгэлтэй байхад хуурамч бичиг баримт бүрдүүлж манай ХХК-н нэр дээрээс өөр хүний өмчлөлд шилжүүлсэн байсан. Гэхдээ төлбөрийн хувьд 42 автомашинаас 11 автомашины төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төлж барагдуулсан боловч эзэмших эрхийг Н-гийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм. Учир нь өмнө барьцаанд тавьсан байсан автомашины барьцаанд байлгаж байхад манай компаниас зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн шилжүүлж бусдад зарж борлуулсан байсан. Манай ХХК-н зүгээс Н-гийн дээрх үйлдлийг бидний итгэлийг олж авах гэсэн үйлдэл гэж ойлгож байгаа юм. ...Ингээд манай ХХК-ний зүгээс 379.200.000 төгрөгийн хохирлоос 182.809.101 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа үлдэгдэл 196.390.899 төгрөг нөхөн төлөгдөөгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-50/, гэрч Б.Энхтөрийн: “...би “...” ХХК-д жолооч, манаачаар 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Т.Н- нь манай байгууллагаас машин зээлээр авч надтай АТҮТ рүү улсын дугаар авахаар явахдаа би энэ авсан машинуудаа уурхайн ажлынхандаа аваачиж өгч байгаа юм гэж ярьдаг байсан. Манай байгууллага дээр Т.Н- нь машин зээлээр худалдаж авахаар ирэхдээ ганцаараа ирдэг өөр ямар нэгэн хүнтэй ирж байсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 10-н 148-149/, гэрч Б.Б-ийн: “...2016 оны 5 дугаар сард байх Н- машин аваад таксинд түрээслэх гэсэн юм нэрэн дээрээ 2 машин аваад өгөөч би өөрөө нэр дээрээ зээлээр авчихсан учир болохгүй байна. Урьдчилгааг нь өөрөө хийнэ гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 5 дугаар сард Юнивэрсал трейдинг корпорейшн ХХК дээр очиж өөрийн нэр дээр приус-20 маркын машиныг 8.900.000 төгрөг мөн өөрийн ах Батмөнхийн Б-ын нэр дээр Приус-20 маркын машин авч өгсөн ба урьдчилгаа нь нэг машин дээр 1.500.000 төгрөг Н- өгсөн бөгөөд Н- аваад явсан. Н- өөрөө зээлээ төлнө гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 58/, гэрч Ч.Болортунгалагийн: “…2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээрээс 78-40 УНУ улсын дугаартай шаргал өнгийн приус-20 маркын автомашиныг худалдан авсан бөгөөд нэрийг нь сайн мэдэхгүй 99154749 гэсэн дугаарын утастай хүнээс худалдаж авсан юм…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 59/, гэрч С.Эрдэнэ-Очирын: “…2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Да Хүрээ захын хуучин автомашины зогсоолоос Тоёота аллион маркын автомашиныг 10.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг автомашиныг худалдаж авахад өөр дугаартай байсан санагдаж байна. Тухайн үед би анзаараагүй машин зарсан ах тэр дугаарыг өөрчилөхөөр болоод бид 2 Амгаланд байдаг авто тээврийн гарзаас дугаараа солиулаад 39-38 СЭА улсын дугаартай олгож авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 60/, гэрч Д.Батсайханы: “...ямар нэгэн гэрээ хийгээгүй тээврийн хэрэгслийн 63-95 УНЛ улсын дугаартай байсныг 29-91 СЭА улсын дугаартай болгож солиод тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж авсан. ...6395 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 маркын авто машиныг 2017 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Да хүрээ захын машины ченжээс 10.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ машиныг худалдаж авахдаа би өөрөө жолоо барих эрхийн үнэмлэхгүй байсан учраас өөрийн төрсөн дүү Д.Батзоригийн нэр дээр анх худалдан авч байсан бөгөөд би Сэлэнгэ аймгийн харъяалалтай учраас машиндаа 2991 СЭА гэсэн улсын дугаарыг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76, 6-н 88-89/, гэрч Д.Бямбадоржийн: “…75-84 УБГ улсын дугаартай автомашиныг авсан 39-80 ГАА улсын дугаар авсан...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 94/, гэрч А.Лхагвасүрэнгийн: “…2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Техникийн зах дээрээс 59-80 УБЕ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-20 маркын автомашиныг танихгүй залуугаас 9.400.000 төгрөгөөр авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 107/, гэрч Ц.Ууганбаярын: “…17-69 УБВ улсын дугаартай цайвар ногоон өнгөтэй Приус-20 маркын автомашиныг 11.500.000 төгрөгөөр бодож, зөрүү мөнгө 7.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Энхсайхан, - нар анх надтай холбогдсон. Авто тээвэр дээр тухайн үед -тай хамт байж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Ямар нэгэн итгэмжлэх худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй шилжүүлдэг картыг бөглөөд нэр дээрээ шилжүүлж авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 113/, гэрч Л.Мөнхбатын: “…би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд Балдансамбуу нь Дэлгэрмаагаас Дэлгэрмаа нь Н-гаас Н- нь ... корпораци ХХК-аас авсан байдаг юм...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 120/, гэрч Г.Учралын: “…приус-20 маркын хөх өнгийн 58-93 УНР улсын дугаартай автомашиныг би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ариунболд гэдэг хүний эхнэрээс авсан. Ариунболд нь Да хүрээ зах дээр ченж хийдэг ба Да хүрээ захаас 10.500.000 төгрөгөөр авсан”…гэсэн мэдүүлэг /xx 1-н 130/, гэрч Ч.Баяржаргалын: “…2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шинэхүү овогтой Батбаяр гэдэг хүн Түнжээ овогтой Гансүх гэдэг хүний өмчлөлд байсан 51-71 УНН улсын дугаартай тоёота приус-20 автомашиныг 3 сая төгрөгийн барьцаанд тавьж манайхаас зээл авсан” гэсэн мэдүүлэг /xx 1-н 137/, гэрч Б.Сангибатын: “…дээрх улсын дугаартай машин байсан ба 78-93 УБТ улсын дугаартай автомашиныг худалдаж авсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 154/, гэрч Б.Хангалын: “...57-38 УНХ улсын дугаартай автомашиныг 2016 оны 11 дүгээр сард Тоёота приус-20 маркын машиныг надад авчирч өгсөн…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 159/, гэрч Д.Бат-Эрдэнийн: “…66-75 УБХ улсын дугаартай машиныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчимд би Улаанбаатар хотод Да Хүрээ захаас хөгшин, залуу 2 эрэгтэй хүмүүс байж байсан. Тэгээд миний худалдаж авах гэж байсан Тоёота приус-20 маркын машин тухайн үедээ зарагдаж байхдаа улсын дугаартай байсан…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 171/, гэрч М.Сарангийн: “…2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би техникийн зах дээр машин авах гээд явж байхад хөх өнгийн приус-20 маркын автомашин байсан юм. Үнэ нь 8.800.000 төгрөг гэсэн ба энэ хүн машины зөрүүнд нь авсан машин тэгээд зарах гэж байгаа юм гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /xx 1-н 200/, гэрч Б.Даринчулууны: “…98-75 УБМ улсын дугаартай Т.Перимо маркын автомашиныг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд Да Хүрээ зах дээрээс автомашин худалдаж авахаар очсон юм...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 208/, сэжигтнээр Б.-гийн: “…үүнээс хойш би Н-тай дахин холбогдоогүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байх Н- дахин над руу залгаад чи ямар машин худалдаж авдаг юм, ийм машин ямар үнэтэй байгаа бол гээд янз бүрийн машины үнэ асуудаг байсан ба би өөрийн мэдэх зүйлийг хэлж өгдөг байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын эхээр байх Н- дахин залгаад би чамд анх өгсөн шиг компанийн нэр дээр гэхдээ төлбөр, тооцоо бүрэн дууссан машин авах уу гэхээр нь би үзэж хараад авна гэж хэлсэн…’’ гэсэн мэдүүлэг /xx 2-н 64-65, 66-68/, сэжигтнээр З.Золбаярын: ‘’…Н- нь машин зарсны дараа компаниас машин шилжүүлсэн албан бичиг авчирж өгсөн байсан ба миний бичиг баримтыг нь авч яваад Юниверсаль Трейдинг ХХК-аас Золбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг өгдөг байсан…’’ гэсэн мэдүүлэг /xx 2-н 73-75/, гэрч Д.Мөнхзулын: “…одоо миний нэр дээр байгаа мөнгөлөг саарал өнгийн 53-40 УНТ улсын дугаартай Приус-30 маркын автомашиныг 2016 оны 11 дүгээр сард Да Хүрээ дээрээс зүс таних Золоо гэгчээс нөхөр Тамир нь үзэж харж байгаад авч байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 1-2/, гэрч Т.Гансүхийн: “…Да хүрээ дээр автомашин зардаг ба автомашин зарна гэхээр нь худалдаж аваад би цааш нь өөр хүнд зардаг юм. Сүүгий болон Золоо нар хаанаас автомашиныг авсан талаар асууж байгаагүй. Тухайн үед гаалийн бичгийг асуухад байхгүй, улсын дугаар авсан учраас гэж байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 10-11/, гэрч Н.Уламбатын: “…Да Хүрээ зах дээрээс машин үзэж байгаад 58-13 УБА улсын дугаараа авсан байсан хөх өнгийн Тоёота Приус-20 маркын автомашиныг тухайн үедээ зарж байсан ченж болох 40 орчим насны махлагдуу биетэй бор царайтай 170 см орчим өндөртэй хүнээс бэлэн 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэсэн мэдүүлэг /xx 5-н 12-13/, гэрч С.Буянтогтохын: “…51-05 УНА улсын дугаар авчихсан байсан. Уг автомашины бичиг баримтыг шалгаж үзэхэд одоо нэрийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 14-15/, гэрч Ц.Ганзоригийн: “…манайхаас тоот бичиж уг 53-15 УНП улсын дугааартай автомашиныг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байгаа..” гэсэн мэдүүлэг /xx 5-н 16/, гэрч Н.Золцэцэгийн: “...одоо манай нөхөр 49-78 УНИ улсын дугаартай машиныг унаж байгаа. Зарж борлуулсан асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 24-25/, гэрч Т.Эрдэнэчимэгийн: “...10-65 УНУ улсын дугаартай автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр санагдаж байна Да хүрээ захын хажуу талд харалдаа хашаан дотроос нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнээс худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 29-30/, гэрч Г.Эрдэнэсүрэнгийн: “...би “Золбаяраас авсан машин ямар учиртай юм бэ өчигдөр цагдаагаас утасдаад байна” гэхэд ... ХХК-аас машин авсан чинь хуурамч бичиг баримттай юм байна, одоо асуудал үүсээд байна гэж хэлсэн. ...Тоёота гаранд марк 2 маркийн 7950 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...2016 оны 01 дүгээр сарын эхээр Да хүрээ зах дээр машины наймаа хийдэг Золбаяр гэх залуугаас 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан надад 6.800.000 төгрөгт зарсан. Би машиныг худалдаж аваад авто тээврийн үндэсний төв дээр очоод өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлж авсан, нэр шилжүүлэх үед ямар нэгэн асуудалгүй миний нэр дээр шилжсэн, авто тээврийн үндэсний төвийн ажилчид ямар нэгэн зөрчил яриагүй гэтэл би 20-д хоногийн дараа буцааж машиныг зарах болоход машины нэрийг шилжүүлэхгүй болгосон байсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 32-33, 6-н 86/, гэрч Т.Баярсайханы: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Да хүрээ захаас машин зардаг ченжээс худалдаж авсан одоо нэрийг санахгүй байна. Миний худалдаж авсан машин цагаан өнгийн Приус-20 маркын 43-84 УБС гэсэн улсын дугаартай HNW203118422 гэсэн арлын дугаартай суудлын машиныг бэлэн 9.250.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 37-38/, гэрч Ч.Элбэгдоржийн: “...тэгээд би машин сонирхож яваад Золбаяр гэх шиг санагдаж байна, лангуу, хаягийг нь сайн санахгүй байна 26-80 УНР улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркын автомашиныг 9.300.000 төгрөг Золбаяр гэх хүний Хаан банкны данс руу гүйлгээний утган дээр нь машины мөнгө гэж шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 40-42/, гэрч Ц.Цэрэнбатын: “...миний хувьд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр автомашин зардаг Да хүрээ захаас цагаан цэнхэр өнгийн Приус-20 маркын 81-55 УНН улсын дугаартай NHW-7700205 гэсэн арлын дугаартай автомашиныг машины ченж Золбаяр гэдэг залуугаас 11.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /xx 5-н 45-46/, гэрч Ж.Амарбаясгалангийн: “...67-40 улсын дугаартай автомашиныг авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 52-53/, гэрч Д.Цэрэнбаатарын: “...36-85 УНО улсын дугаартай автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Техникийн Да Хүрээ зах дээрээс Болдоо гэх хүнээс худалдан авсан байгаа. Би уг машиныг 8.700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /xx 5-н 81-82/, гэрч Э.Чимэдоржийн: “...Приус-30 маркын 77-85 УНР улсын дугаартай машиныг 15.000.000 төгрөгөөр зарна гэж байсан юм. Ингээд уулзаад дээрх машиныг 14.200.000 төгрөг бэлнээр өгч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 84-85/, гэрч Н.Гал-Эрдэнийн: “...Гансүх гэдэг хүнээс Техникийн Да хүрээ зах дээрээс сувдан цагаан өнгийн 52-43 УБА улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 173/, гэрч М.Наранхүүгийн: “...53-65 УНА улсын дугаартай Тоёота Приус-20 маркын саарал өнгийн автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Да Хүрээ зах дээрээс нэрийг нь мэдэхгүй намхан нуруутай бор залуугаас 8.700.000 төгрөгөөр бэлэн мөнгийг нь шууд өгч худалдан авсан” гэсэн мэдүүлэг /xx 6-н 26/, гэрч Д.Өнөржаргалын: “..2016 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Да Хүрээ зах дээрээс машин зардаг ченжээс 8.600.000 төгрөгөөр худалдан авч байсан, би машин худалдаж авсан ченжийг одоо танихгүй машин авахдаа 36-85 УНО улсын дугаартай худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /xx 6-н 27/, гэрч Т.Ням-Отгоны: “...миний нэр дээр одоо 73-95 УБН улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус 30 маркын автомашин байгаа. Уг автомашиныг миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...автомашиныг худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлж автомашин худалдаж авсан мөнгө надад бэлэн явж байсан учраас шууд Амгалангийн авто тээврийн төв дээр очиж машиныг шилжүүлж аваад, гадаа нь мөнгийг нь бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед машин ямар хүн болон компаний нэр дээр байгааг анзаарч хараагүй, - нь миний бичиг баримтыг авч яваад шилжүүлж өгсөн юм. ...тэгээд би мөнгөний хэрэг гараад ломбардад унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавих гэсэн чинь барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр шилжихгүй байхаар нь автомашин зарсан -гаас ямар учиртай талаар асуухад би хүнээс наад машиныг чинь худалдаж аваад танд зарсан юм гэсэн...” гэх мэдүүлэг /xx 6-н 54-55/, гэрч Д.Даваасаны: “...би 2016 оны 11 дүгээр сард байх 75-59 УБД дугаартай приус 20 маркын хар өнгийн машиныг авсан тухайн үед  13.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо машин авсан хүнийг танихгүй нотариатын газар орж худалдах, худалдан авах гэрээ хийж байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 59/, гэрч Б.Мөнхтамирын: “...би 66-29 УНН улсын дугаартай тоёота приус 30 маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сард хоногийг нь санахгүй байна. Фэйсбүүк дээр байсан зарын дагуу хувь хүнээс худалдан авсан. Одоо худалдсан хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. 14.000.000 төгрөгөөр 1 дүгээр хороололд 19, 20 дугаар байрны голд худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуусан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 65/, гэрч Д.Батгэрэлийн: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний машин гааль дээр буугаад 02 дугаар сарын 09-ний өдөр 78-70 УБХ улсын дугаар авсан” гэсэн мэдүүлэг /xx 6-н 79-80/, гэрч В.Төмөрхуягийн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Да хүрээ захаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монголд орж ирсэн цагаан өнгийн 51-84 УНЛ улсын дугаартай Ниссан тида маркын машиныг 30 орчим насны эрэгтэй хүнээс 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 81/, гэрч Ч.Энхбаярын: “...Тоёота гранд марк 2 маркын 79-50 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байхаа наадмын өмнө хүнээс худалдаж авч байсан. ...Би Эрдэнэсүрэн гэдэг залуутай худалдах, худалдан авах гэрээ хийж 6.800.000 төгрөгөөр бодож Эрдэнэсүрэнгээс авсан. Тухайн үед мөнгөө Эрдэнэсүрэнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 84/, гэрч Б.Хонгорзулын: “...тоёота приус 20 маркын 27-90 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа, энэ машиныг манай аав Дамдинжамцын Бямбадорж захаас машины ченжээс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 30 маркын автомашин байгаа...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 123/, гэрч С.Алтансүхийн: “...би Золбаяр гэх хүнээс 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Да Хүрээ зах дээрээс 33-17 УНГ улсын дугаартай тоёота прогресс маркын автомашиныг өөрийн хүргэн дүү болох Сувдын Бат гэх хүний нэр дээр худалдан авсан юм. ...Би 15.000.000 төгрөгөөр уг машиныг худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 137-138/, гэрч Н.Туяацэцэгийн: “...техникийн зах дээрээс ченж Гансүх гэдэг залуугаас мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 20 маркын автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан, машинаа худалдаж аваад тэр өдрөө машинаа Бичил Глобус Банк Бус Санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 187/, гэрч Д.Нямдоржийн: “...2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэчимэг овогтой Гүнчинсамбуу /ИО83071415/ гэдэг хүнээс хар хөх өнгийн тоёота приус 20 маркын 58-93 УНР улсын дугаартай автомашиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Э.Гүнчинсамбууд мөнгөө өгсөн тэгэхэд Гүнчинсамбуу надаас авсан мөнгөө бүгдийг нь ББСБ-д өгч машинаа аваад надтай хамт Авто тээврийн үндэсний төв дээр очоод нэр шилжүүлэх гэхэд нэр шилжихгүй хязгаарлалт тавьсан байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 193/, шүүгдэгч Т.Н-гийн Юниверсал трейднг ХХК-с автомашинуудыг лизингээр худалдан авсан гэрээний хуулбарууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, шинжээчийн дүгнэлтүүд, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хуулбар, автомашины үнэлгээний тайлан, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 50-55, 75-86/ зэрэг баримтуудаар,  

          - Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 автомашины зогсоол” дээрээс 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Эстима загварын автомашиныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 12.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн автомашиныг залилсан гэм буруутай болох нь:

Хохирогч Г.О-ын: “...Н- гэх эмэгтэй би Догоо ахын яриулсан хүн байна, би өөрөө нөхөртэйгөө Таван толгойд ажилладаг. Нэг сарын дотор цалингийн зээл аваад бүх мөнгийг нь өгчихнө гэж хэлээд надаас ... улсын дугаартай 12.000.000 төгрөгийн үнэтэй Тоёота Истима маркын автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч явсан юм. Тэгээд нэг сар өнгөрөхөөр нь би Н- руу 80837087 дугаарын утсаар ярьсан чинь удахгүй мөнгийг чинь өгнө, өгөхдөө алдангаа тооцоод 15.000.000 төгрөг өгнө гэж ярьж явж байснаа утас нь холбогдох боломжгүй болсон юм. ...Япон улсад 2007 үйлдвэрлэсэн Монгол Улсад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орж ирсэн Тоёота Истима маркын автомашиныг Т.Н-д худалдах, худалдан авах гэрээ хийж 12.000.000 төгрөгөөр зарахаар болж гэрээ хийсэн. Гэтэл миний нэр дээр байсан машиныг Н- аваад өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан, яаж шилжүүлсэн болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 43/, гэрч Э.Ундралын: “...би 2017 оны 3 дугаар сарын сүүлээр манай танил Ч- гэх эмэгтэй чамд хямдхан Приус маркын машин авч өгнө гээд өөрийн танил Н- гэх хүнтэй уулзуулсан ба модны хоёроос гэмтлийн эмнэлгийн зам дагуу байрлах автомашин худалдах зогсоол дээр дагуулан очоод уг зогсоолд байсан автомашинуудаас авах машинаа сонгочих гэж хэлээд  намайг машинаас буулгаад өөрсдөө машиндаа сууж үлдсэн юм. Тэгээд уг машинууд дотроос усан цэнхэр өнгийн машин авъя гэж сонгосон чинь Н- 8.500.000 төгрөгөөр гаргаж өгч болно урьдчилгаанд нь 1.000.000 төгрөг өгчих тэгээд ажлын 10 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө өгөөд авч болно гэсэн юм. Тэгсэн чинь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ч- над руу залгаад машинаа манайд ирээд авчих би авчраад гэрийнхээ гадаа тавьчихлаа гэхээр нь би Ч-ын Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хажууд байдаг гэрт нь очсон чинь Приус маркын автомашин биш, ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Истима маркын автомашин байсан юм. Тэгээд би мөнгөө ч авч чадахгүй автомашин ч авч чадахгүй байсан болохоор уг машиныг нь авсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 48-49/, гэрч Б.Ч-ын: “...Н-г санаад дуудаад Ундралтай уулзуулахад тэр хоёр хоорондоо уулзаад машин авах болсон. Тэгээд Ундралаас Н- нь 1.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авсан. Яагаад миний дансаар шилжүүлэн авсан гэхээр надад данс байхгүй чи дансаараа аваад өгчих гээд байхаар нь аваад өгсөн. Энэ хоёр хоорондоо тохирохдоо 10 хоногийн дотор ирсэн Приус-20 маркын машин авч өгнө гэж тохирсон юм байна лээ. ...Н-д хүний машиныг хурдан олж өг эсхүл мөнгийг нь өг гэхэд удалгүй надад Истима маркын автомашин авчирч өгчихсөн асуудалгүй гэж ирсэн. Тэр машиныг миний дээр шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ хийгээд ирсэн байсан. Тэгэхээр нь би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны хавьцаа Ундралыг дагуулж яваад Ундралын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 50/ зэрэг баримтуудаар,

          -  2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ авто худалдааны төв” дээр иргэн Т.Э-гийн Тоёота Ланд 120 Прадо загварын автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаа 22.500.000 төгрөгийг өгч үлдэгдэл 22.500.000 төгрөгийг өгөлгүй залилсан болох нь,

Хохирогч Т.Э-гийн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...Н- нь машин авъя гэж хэлэхээр нь урьд нь машин авч байсан учраас Н-д Тоёота Ланд крузер прадо-120 маркийн сувдан цагаан өнгөтэй машиныг 45.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгэхэд Н- нь надад машины тал мөнгө байна би худалдан авч байгаа машиныхаа тал мөнгийг өгөөд тал мөнгийг нь 2 сарын хугацаанд танд өгье гэж хэлэхээр нь би тэгүүл энэ машин миний нэр дээр байж байг та мөнгөө гүйцэд төлөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваарай гэж хэлсэн. Тэгээд би зарж байгаа машинаа найз Батхишигийн нэр дээр шилжүүлэн машины бичиг баримтыг гаргуулан авч Н- гэх эмэгтэйд өгч явуулсан. Зарсан машинаа авах гэтэл миний машиныг өөр хүнд зараад явуулсан байна. ...Энэ машиныг Н- аваад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 8-38 тоотод оршин суудаг Цэрэндоржийн Баярмагнай гэдэг хүний нэр дээр шилжсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 129-132/, иргэний нэхэмжлэгч С.Б-гийн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг Дах хүрээ захаас цагаан өнгийн Тоёота Ланд Крузер Прадо 120 загварын 79-45 УБЕ улсын дугаартай автомашиныг Ц.Баярмагнай гэдэг хүнээс 40.000.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сард намайг таны худалдаж авсан машин зарагдсан машин байна гээд цагдаа дээр очиж уулзсан. 2018 оны 6 дугаар сард миний машиныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөгч битүүмжилсэн. Миний худалдаж авсан цангаан өнгийн Ланд Крузер Прадо 120 загварын 79-45 УБЕ улсын дугаартай машин 82-00 УБЦ гэсэн улсын дугаартай би хэрэглэж байгаа. ...Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэхдээ өөрийн иргэний үнэмлэхээ тухайн машин зарж борлуулж байсан гэх залууд өгч машинаа шилжүүлж авсан. Автомашин худалдаж авахдаа ямар нэгэн гэрээ байгуулж нотариатаар орсон зүйл байхгүй. Бэлэн мөнгөөр нь авч байсан болохоор би мөнгөө өгөөд л тухайн залуу миний иргэний үнэмлэхийг авч шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 135/, гэрч М.Батхишигийн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр TRJ1205127006 арлын дугаартай цагаан өнгийн 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Прадо маркын автомашиныг манай найз Т.Э- зарахаар болсон. Уг машин гаалиар миний нэр дээр орж ирсэн байсан юм.” гэсэн мэдүүлэг /xx 7-н 139/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтуудаар,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д Тоёота Харрер маркийн ... улсын дугаартай автомашиныг 6.000.000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Лексус 570 загварын ... улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгийн барьцаанд тус тус тавьж нийт 19.00.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь,

Хохирогчоор Б.Д-гийн: “...... ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н- гэж иргэн манай ломбардан дээр хүрч ирээд 2009 оны 2011 онд орж ирсэн улаан хүрэн өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл байна, унаж явахаар барьцаанд тавиад 13.000.000 төгрөг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би машин чинь хаана байна гэхэд гадаа зогсоол дээр байгаа гэсэн. Ингээд би Н- гэж иргэнтэй цуг машин дээр нь очиж гаднах үзэмж, сэв зураас явах эд анги болон моторын эд анги зэргийг үзээд 13.000.000 төгрөгийн зээл гаргахад боломжийн гэж үзээд тухайн автомашины фото зургийг авч бэхжүүлсэн. Ингээд буцаад оффис руу орж Н-гаар зээл авах анкет бөглүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээн дээр 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 13 сая төгрөгний зээл олгосон. ...Барьцаанд авсан автомашиныхаа лавлагааг авто тээврийн үндэсний төвөөс авсан чинь Н- гэх хүнээс барьцаанд авсан 99-19 УНЕ дугаартай автомашин ...-ний нэр дээр гарч ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 8-н 90-91/, хохирогч Б.А-ийн: “...Т.Насалмаа нь 2018 оны 6 дугаар сарын 12-нд манай байгууллага дээр ирж зээл хүсэж 18-61 УНУ улсын дугаартай Т.Харрер маркын машин барьцаалан зээл авахаар болсон. Машин нь Т.Н-гийн нэр дээр байсан. Манай байгууллага Т.Н-д манай байгууллагын нэр дээр гэрчилгээний нэр шилжүүлээд ир гэсэн албан тоот бичиг өгч явуулсан. Т.Н- тэр өдрөө манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчраад 6.000.000 төгрөгийн зээлээ авсан.  Тэр мөнгөө одоог хүртэл төлөөгүй байна. Т.Н- нь төлөлтөө хийхгүй байсан болохоор манай байгууллагаас АТҮТ-ийн архиваас лавлагаа авсан тэгтэл манай байгууллагын нэр дээр болон Т.Н-гийн нэр дээр шилжсэн ямар нэгэн түүх байхгүй байсан. Т.Н- 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөн адил 99-19 УНЕ улсын дугаартай Т.Лексус 570 маркын машин тавьж зээл авахаар ирсэн. Тэгтэл манай байгууллагын зээлийн эдийн засагч Дүгэрсүрэн 13.000.000 төгрөг гаргах боломжтой гэхэд Т.Н- нь зөвшөөрч манай байгууллагын нэр дээр гэрчилгээг шилжүүлж ирээд 13.000.000 төгрөгний зээлээ аваад явсан юм. Мөн зээл төлөгдөх хугацаандаа төлөгдөөгүй учир АТҮТ-н архиваас 99-19 УНЕ улсын дугаартай Лексусын лавлагааг авахад манай байгууллагын нэр дээр шилжсэн түүх байхгүй өөр компаний нэр дээр шилжсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 10-н 184-185/, гэрч Д.Д-ын: “...Дүгэрсүрэн Н- гэгчтэй хамт гарч машиныг нь үзчихээд орж ирсэн. Ингээд зээлийн гэрээ байгуулж нотариатаар орсон бөгөөд 12 сарын хугацаатай 13.000.000 төгрөгийн зээл авсан” гэсэн мэдүүлэг /хх 8-н 92/, ... ХХК зээл хүсэгчийн анкет /хх 8-н 84-85, 9-н 119-121/, ... ХХК-ний зээлийн гэрээ /хх 8-н 94-96, 124-126, 129-130, 156, 9-н 160-162/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 8-н 97-98, 9-н 14-155, 244-149/ зэрэг баримтуудаар,

- Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ундрам төвийн 203 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д Лексус-570 маркийн ... улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 70.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэм буруутай болох нь:

Хохирогч Г.Н-ийн: “...би 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...Тэгэхээр нь “ямар машин юм бэ” гэж асуухад Лексүс 570 маркын машин байгаа юм гэж тэр эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь манайх машин барьцаалж зээл олгоно гэж хэлээд гарч машиныг нь үзсэн машин нь 99-19 УНЕ улсын дугаартай Лексүс 570 маркын хүрэн улаан өнгөтэй байсан. Тэгээд машиныг нь үзээд байж байхад тэр эмэгтэй 30.000.000 төгрөг унаж явахаар тавьмаар байна гэж хэлсэн би шууд та машинаа манай “...” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй яваад нэг цаг орчим болоод машиныхаа бичиг баримтыг танай байгууллагын нэр дээр шилжүүлээд ирлээ гэхэд нь би машины бичиг баримт үзэхэд “...” ХХК-н нэр дээр шилжүүлсэн байсан. ...би баримт бичгийг нь бүрдүүлж өгөөд 30.000.000 төгрөгийг Т.Н- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш нэг сар болсны дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөлтөө төлөхийг утсаар сануулан хэлэхэд тэр Н- гэх эмэгтэй одоогоор төлөх боломжгүй байна, машинаа танай зогсоолд байршуулж тавиад нэмж 40.000.000 төгрөгийн зээл аваад тэрнээсээ хүүгийнхээ мөнгийг төлмөөр байна гэж хэлэхээр нь би ажил дээр ирж уулз гэсэн Н- гэх эмэгтэй удалгүй ирж уулзаад дээрх ярьсан тохирсноороо би зөвшөөрч Лексүс 570 маркын машинаа манай зогсоолд байршуулж тавиад зээлийн гэрээ шинэчилж 70.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийж зээл олгосон. Зээл олгохдоо 40.000.000 төгрөгийг Т.Н- гэсэн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 11-н 08-09/, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-н “68” авто ломбарданд ... улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавьж 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Г-ын мөрдөн: “...манай байгууллагад Т.Н-, Г.О- нар нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлах 68 нэртэй зээлийн газраас ... улсын дугаартай Т.Лексүс маркын машиныг барьцаанд тавьж зээл гаргах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд манай 32 дугаар байрны 68 нэртэй салбараас ... улсын дугаартай Т.Лексус маркын машинаа гэрчилгээний нэрийг байгууллагын нэр дээр шилжүүлж 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан Т.Н- нь тухайн үед мөнгөө 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5753491278 гэсэн дугаартай Т.Н-гийн өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлж үлдсэн 7.000.000  төгрөгийг нь бэлнээр авсан. Зээлийн эргэн төлөлт нь нэг сарын хугацаатай тавьсан хугацаа болсон боловч Т.Н- нь зээл төлөлт хийхгүй байсан. Тэгээд араас нь эрэл сурал болж хайгаад олоогүй манай байгууллага ... улсын дугаартай Т.Лексүс машины лавлагааг АТҮТ-ийн архиваас гаргуулан авахад манай байгууллага дээр ямар нэгэн бүртгэл байсан эсэх ямар ч түүх байхгүй байсан. Тэгээд манай байгууллага Т.Н- гэх эмэгтэйд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /xx 10-н 201-203/, зээлийн гэрээ, ... ХХК-ний зээл хүсэгчийн анкет /хх 9-н 62-64/ зэрэг баримтуудаар, 

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг UB март худалдааны төвийн 503 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “...” ХХК-с ... улсын дугаартай Тоёота харрер маркийн автомашиныг урьдчилгаа 30 хувийг төлж итгэл төрүүлэн залилан авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч О.М-гийн: “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Пүрэвдаш, Батмөнх нар нь машины зээл авах хүсэлт өгсөн бөгөөд 33.000.000 төгрөгийн үнэтэй хар Т.Харрер маркын тээврийн хэрэгслийг 30 хувийн урьдчилгааг өөрсдөө өгч үлдэгдэл 70 хувийн 23.100.000 төгрөгийн зээл хүссэн. Тухайн үед эдгээр хүмүүс зээл авах шалгуурт хүрч байсан учраас зээлийг олгох шийдвэр гаргасан. Тэгээд орж ирсэн дугаараа аваагүй байсан машиныг ... банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэн авч 23.100.000 төгрөгийн зээлийг Пүрэвдаш, Батмөнх нарт олгосон... Эдгээр хүмүүс нь зээл авснаас хойш 2 удаа зээлийн хүүнд нийт 420.988 төгрөг үлдсэн, үндсэн зээлд 1.271.551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15.527 төгрөг төлсөн. Зээлээ төлөхгүй байхаар нь Пүрэвдаштай холбоо барихад Батмөнх бид 2 Н-гийн гуйлтаар өөрсдийнхөө нэр дээр машины зээл авч өгсөн. Н- мөнгө өгөхгүй байгаа учраас бид 2 зээлээ төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Одоо манай ББСБ нь холбогдох хүмүүсээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт нийт 26.966.356 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ... ББСБ-ын нэр дээр байгаа. Одоо энэ тээврийн хэрэгслийг хаана байгааг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /xx 8-н 163-164/, гэрч И.Түмэнбаярын: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай ХХК-аас Н- гэх эмэгтэй Т.Харрер маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр 1 сарын 6% хүүтэйгээр 6.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед Н-гийн тавих гэсэн машин болон гэрчилгээг нь үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл Н-гийн нэр дээр байсан... Н-д 6.000.000 төгрөгийн зээл олгохоор болоод авто тээврийн үндэсний төвийн нэр дээр шилжүүлэх албан тоот төлөвлөөд салбарын захирлаараа гарын үсэг зуруулаад тухайн албан бичгийг Н-д өөрт нь өгч явуулсан. Тэр үед Н- өөрийнхөө машиныг танай нэр дээр шилжүүлчихлээ гээд шинэ гэрчилгээ авчирсан юм. Тухайн гэрчилгээг үзэхэд манай ХХК-ний нэр дээр шилжсэн байсан...” гэсэн мэдүүлэг /xx 9-н 13/, гэрч Д.Пүрэвдашийн: “...би 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “...” ББСБ-аас улсын дугааргүй гаалийн бичигтэй байсан байх орж ирсэн машиныг тухайн үед найзууд байсан Т.Н- гэх эмэгтэйтэй цуг явж ... улсын дугаар авч, нэр дээрээ шилжүүлж “...” ББСБ-аас урьдчилгаа мөнгийг нь Т.Н- 6.000.000 төгрөгийг гаргаж авч байсан. Тухайн үед зээл нь миний нэр дээр 23.100.000 төгрөгний зээл гарч байсан. Тухайн үед Т.Н- нь машинаа аваад “...” ББСБ-ын хашаанаас унаад явсан” гэсэн мэдүүлэг /xx 10-н 153-154/ зэрэг баримтуудаар,

          - Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д ... улсын дугаартай Тоёота харрер маркийн автомашиныг барьцаанд тавьж 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэм буруутай болох нь:

          Хохирогч Т.Ц-гийн: “...Би “...” ХХК-нд хуулийн зөвлөх албан тушаалтай ажил хийдэг. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18-61 УНУ улсын дугаартай Тоёота харрер маркын машиныг унаж явах нөхцөлтэйгөөр Т.Н- гэдэг хүн 6.000.000 төгрөгийн сарын 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг манай “...” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө авсан.  2018 оны 7 дугаар 03-ны өдөр 680.000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш нэг удаа ч төлөлт хийгээгүй утсаар холбогдохоор би гадаад улсад байна, ажилтай байна удахгүй төлнө гэж элдэв шалтаг хэлж 2018 оны 12 дугаар сар хүрсэн. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллага Авто тээврийн үндэсний төвөөс ... улсын дугаартай Харрер маркын машиныг манай байгууллага дээр бүртгэлтэй эсэхийг лавлахад манай байгууллагын нэр дээр ямар нэгэн Харрер машин байхгүй байсан. ...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Т.Н- нь “...” ХХК-ний нэр дээр шилжсэн гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж манай байгууллагаас зээл мөнгөө авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 10-н 52-53/, ... ХХК-ний зээлийн гэрээ /хх 8-н 183-188/ зэрэг баримтуудаар,

          - 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-с ... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг урьдчилгаа төлбөрийг төлж зээлийн гэрээгээр халхавчилж худалдан авч зээлийг буцааж төлөх санаа зорилгогүйгээр бусдад барьцаалж 13.500.000 төгрөгийн хохирол учруулан залилан, нийт үргэлжилсэн үйлдлээр 565.200.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Г-ийн: “..Би ... ББСБ-д зээлийн мэргэжилтэн хийдэг юм. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н- гэх эмэгтэй манайхаас машин авч зээлээр гаргах хүсэлт тавьж надтай уулзсан. Би Н- гэх эмэгтэйг бичиг баримт, хувийн байдлыг шалгахад ямар нэгэн асуудал зөрчил байгаагүй учир судалж зээлээ гаргаж приус-30 машинд улсын дугаар авч унах нөхцөлтэйгөөр зээлээр гаргах болсон. Приус-30 нийт үнэлгээ нь 17 сая төгрөгт бодож Т.Н- нь урьдчилгаа 6 сая төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 11 сая төгрөгийн зээл гаргуулж машинаа унаж явсан. Улсын дугаар нь ... гэсэн дугаар авсан. Уг приус машин нь орж ирсэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хил гаалиар бууж орж ирсэн машин байсан юм. Т.Н- нь сар болгоны 16-нд 750.000 төгрөгөөр 30 сар төлөх графикаар авсан боловч эхний сараас эхлэн төлөлтөө хийгээгүй зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа Т.Н- руу ярьж шаардахад “удахгүй төлнө би хөдөө явж байна, ОХУ-д явж байна” гэх мэтчилэн худлаа ярьж байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Т.Н- нь надруу 99839598 гэсэн дугаарын утсаар ярьж ... Приус-30 машиныг өөр ломбардны гараашийн зогсоолд тавьсан байгаа өөрсдөө очиж машинаа хураагаад яв гэж ярьсан. Маргааш нь манай байгууллага руу АТҮТ-өөс ... улсын дугаартай машиныг хүн шилжүүлэх гэж явж байна, танай албан тоот байхгүй хувь хүмүүс хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийсэн явж байна гэж ярьсаны дагуу АТҮТ-д очиж уулзаад “...” ББСБ-д Ганбат овогтой О-ы нэр дээр гэрчилгээгээр зээлийн гэрээнд тавигдсан байсныг мэдсэн Т.Н-тай холбогдож асуухад Н- нь наад чинь хуурамч баримт бичгээр тавьсан байгаа гэж хэлсэн. Т.Н- нь надад гэрчилгээ авахад дугаараа нууцалсан утаснаас залгаад нойморгүй машинтай ирж хов хоосон гэрчилгээний бэлдэц авчирч өгдөг байсан гэж надад ярьж байсан..” гэсэн мэдүүлэг /хх 10-н 140-141/, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар,

          - 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн М.Ө-т “...Оюу толгой компанид ажилд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Ө-аас 2.430.000 төгрөг 5447067449 тоот дансаар авч залилсан гэм бууртай болох нь:

Хохирогч М.Ө-ын: “....Н-тай яриад үнэмлэх гаргаж авсан. Үнэмлэх гаргаж өгөх хугацаанд чамайг ажилд оруулж өгье би Оюу толгойд гүний уурхайд хүн оруулдаг юм, өндөр цалинтай чи ор манай ах том дарга нь юм оруулахад 14-21 хоног болдог асуудалгүй оруулна нийт ханш нь 5.000.000 төгрөг байдаг. Чи урьдчилгаа 2.000.000 төгрөг эхний ээлжинд өгчих үлдсэн 3.000.000 төгрөгийг ажилдаа орох үедээ эхний 2 сарын цалин дээрээсээ 1.500.000 төгрөгөөр 2 удаа хуваагаад өгчих гээд уран цэцэн ярьж итгүүлж өндөр цалинтай ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн санааг минь буруугаар ашиглаж мэхэлсэн. Т.Н- гэх хүний Хаан банкны данс болох 5447067449 дугаартай дансанд 4 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 13-н 12/, гэрч Г.Ариунаагийн: “...Н- гэх эмэгтэй нь “Оюу Толгой” компанийн Гүний уурхайд манай нөхөр болох М.Ө-ыг ажилд оруулж өгнө, манай ах тэнд том албан тушаал хашдаг. Хахууль 5 сая төгрөг байдаг. Эхлээд 2 сая өгчих дараа нь ажилдаа ороод үлдэгдэл 3 сая төгрөгийг өгчих гэж хэлэхээр нь итгээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 500.000 төгрөгийг Н-гийн өөрийнх нь Хаан банкны дансанд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /xx 13-н 17/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар,

          Шүүгдэгч Т.Н-, Г.О- нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй ломбарданд Лексус 570 маркийн ... улсын дугаартай JTJHY00W194015013 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн Зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 30.000.000 төгрөгийг залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Э-ын: “...2018 оны 5 дугаар сарын 20-нд Н- гэх эмэгтэй утсаар яриад би Лексус 570 маркийн ... улсын дугаартай машин зогсоолд байршуулж 50.000.000 төгрөг авах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд удалгүй манай ажил дээр ирсэн, ажил дээр ирэхдээ нөхөр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 50.000.000 төгрөгт тавихаар тохирч нэр шилжүүлэх албан бичиг хийлгээд авто тээврийн үндэсний төв рүү явсан. 2-3 цагийн дараа уг машиныг манай компанийн нэр дээр шилжүүлээд ирсэн. Тэгээд зээлийн гэрээ хийсэн нөхөр болох Г.О- нь зээлийн гэрээ хийсэн. Тэгээд 50.000.000 төгрөг О-ы дансаар авсан машинаа байршуулаад явсан. Сарын дараа Н- нь зээлээ багасгаад машинаа унадаг зээл болгомоор байна гэж хэлээд 20.000.000 төгрөг сарын мөнгөний хүү болох мөнгөтэй цуг өгөөд зээлийн гэрээгээ шинэчилж 30.000.000 төгрөгийн гэрээ хийгээд машинаа унаад явсан. Тэгээд нэг сарын дараа төлөлтөө төлөхгүй байсан, утсаар нь яриад төлөлтөө хий гэхэд зээлийн хүү гэж 2.100.000 төгрөг манай байгууллагын данс руу шилжүүлсэн.  Тэрнээс хойш алга болоод 2-3 сар болсон утсаар ярингуут Н- нь мөнгө удахгүй хийнэ, байж бай гэдэг байсан. ....О-, Н- гэх хүмүүсийн мэдээллүүд зээлийн гэрээ судалгаан дээр байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 9-н 210-211/, гэрч Н.Ганбаярын: “...би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад махлаг биерхүү эмэгтэй хүн орж ирээд танайд машин тавих гэсэн юм гээд би машины чинь хаяг гэрчилгээ хаана байна гэхэд надад Т-ын Н- гэсэн эзэмшилтэй ... улсын дугаартай Т.Лексус 570 маркын улаан хүрэн өнгийн машин байсныг гадаа гарч эргэж тойрч бүх зүйлийг шалгаж үзээд авахаар болсон. Н- гэх хүүхэн 40 сая төгрөгөөр тавьчих гэсэн юм гэхэд нь би 40 саяд авахгүй 30 сая төгрөгт авбал авъя гэхэд Н- нь зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /xx 9-н 217-218/, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы: Н- нь Хятад хүмүүстэй нийлж юм хийх гэж байгаа юм. Хятадууд машин авах хэрэгтэй байна гэж манайд байсан ... улсын дугаартай Лексус машиныг зараад өгнө гэж хэлээд гэрээ хийж 80.000.000 төгрөгөөр авч, 80.000.000 төгрөгөө сарын дотор төлж барагдуулна гэж хэлээд урьдчилгаа 6.000.000 төгрөг өгч, машин авч явсан. Машинаа авч явсаны дараа Н-д гэрээгээ баталгаажуулна гэж хэлээд гэрээгээ баталгаажуулахгүй байхаар нь би Авто тээврийн газраас лавлагаа авахад хоёр гурван нэр дамжигдаад шилжээд явсан байсан. Тэгээд цагдаад өгсөн Н- нь 80.000.000 төгрөгнийхөө 60.000.000 төгрөгийг уван цувуулж өгөөд одоо Н- 20.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. Манай компаний нягтлан Бэрээ нь данс тооцоогоор бодоод 20.000.000 төгрөгөөр гаргаж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 10-н 143/, шинжээчийн 3955 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар,

          - 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-нд Тоёота Приус 30 маркийн ... услын дугаартай ZWW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн Зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийг залилсан,

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.А-ийн: “...Т.Н- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр ирж манай найз О- зээл авах гэсэн юм гэж дагуулан ирж баримт бичгээ үзүүлэхэд ... улсын дугаартай приус 30 маркын автомашиныг О- гэх найзынх нь нэр дээр авсан ба О- нь цуг явж байсан. Тэгээд манай зээлийн мэргэжилтэн Ш.Баатар дээр очиж уулзан тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн адил манай байгууллагын нэр дээр шилжүүлж ирж 5.000.000 төгрөгийн зээлийг гаргаж авсан байсан. Тэгээд Т.Н- болон О- нар нь зээлийн төлөлтөө хийхгүй байсан. Энэ үед Т.Н-г хуурамч бичиг баримт үйлдэж машиныг нэр дээр шилжүүлсэн байгааг мэдээгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /xx 10-н 184-185/, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болохыг нотолсон гэрчилгээний хуулбар, Зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтуудаар,

          - 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-н “68” нэртэй ломбарданд Тоёота Приус 30 маркийн ... улсын дугаартай ZVW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн зээмшлийнх гэж итгүүлэн Зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 7.400.000 төгрөгийг залилсан бөгөөд нийт үргэлжилсэн үйлдлээр 42.400.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Б-: “...2018 оны 8 дугаар сарын 31-нд ... улсын дугаартай тоёота приус-30 маркын автомашиныг зогсоолд байрлуулж нэг сарын хугацаатай 8.000.000 төгрөгийг О- гэх хүн барьцаалж зээл авсан. Тухайн үед О- гэх хүн ажилтнуудын цалин тавих гэж байгаа юм гэж өөрийн дансандаа 7.800.000 төгрөгийг ...өөрийн дансандаа шилжүүлж авсан. Тэр үед машиных нь гэрчилгээ болон бичиг баримтыг шалгахад О- гэх хүний нэр дээр эзэмшил нь байсан ба О- гэх хүн зээл авчихаад явсан. Тэгээд О- гэх хүн зээл авснаас хойш зээлийн хугацаа дуусч О- гэх хүний эргэн төлөлт нь орж ирэхгүй байсан. Тэгээд О- гэх хүнтэй холбогдож ярихаар машиныг байлгаж байгаарай зээлээ төлөөд машинаа авна гэж хэлдэг байсан ба сүүлдээ наад машин чинь миний машин биш ээ, манай найзын машин хөдөөний хаягтай болохоор миний нэр наад машиныг чинь шилжүүлж нэр дээрээ болгоод танай ломбарднаас зээл авахуулсан юм. Найздаа одоо хэлье гээд одоог хүрсэн. 2018 оны 4 дүгээр сард О- гэх хүний ажил дээр манай байгууллагын захирал Наранхүү очиж уулзсан. Тухайн үед О- гэх хүн манай захирал Наранхүүд 7 хоногийн хугацаа өгөөч ээ, зээлээ хааж дуусгана гэж хэлсэн. Тэгээд манай байгууллага хүлээгээд хэлсэн цаг хугацаанд зээлээ төлөөгүй худлаа яриад алга болоод байхаар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-нд Гандан Тэгчилэн хийдийн хажууд байдаг “Ус суваг” гэх нэртэй газар би О- гэх хүнтэй холбогдож очиж уулзсан юм. Тэгээд манай захирал руу О-ы гэх найз хүүхэн буюу машины эзэн нь холбогдож машиныг байлгаж байгаарай 2019 оны 4 дүгээр сарын 20 гэхэд зээлээ хаая гэж хэлсэн. Тэгээд бас О- болон түүний найз эмэгтэй хоёр худлаа болоод алга болохоор нь 2019 оны 4 дүгээр сарын 26-нд уг машиныг зарахаар болоод татвар болон даатгал, гэрчилгээ торгуул зэргийг төлж барагдуулсан чинь уг машин О- гэх хүний нэр дээр биш ... гэх нэртэй ББСБ дээр машин бүртгэлтэй байсан. Тэгээд би О- гэх хүнтэй холбогдоод энэ машины гэрчилгээ нь хуурамч байна өөрийн тань нэр дээр биш байна гэж хэлэхэд О- гэх хүн надад хэлэхдээ би сайн мэдэхгүй байна манай найз л бичиг баримтыг машинаа шилжүүлчихээд аваад ирье гээд яваад ирсэн би мэдэхгүй байна гэж хэлсэн. Би ... гэх ББСБ-ын 2 ажилтантай уулзахад Т.Н-а гэгч эмэгтэй нь 2018 оны 7 дугаар сард урьдчилгаа 30 хувийг өгөөд 11 сая төгрөгөөр лизингээр авсан машины бичиг баримтыг нь өөрчлөөд манай ломбардад барьцаалж зээл авсан ба авто тээврийн үндэсний төвийн архиваас уг машины мэдээллийг шалгуулсан боловч ... улсын дугаартай автомашин нь О- гэх хүний нэр дээр бүртгэл байгаагүй зөвхөн 2018 оны 7 дугаар сард Японоос орж ирээд нэг хүний нэр дээр байсан ба шууд Н- гэх хүний нэр дээр шилжээд Н-гаас ... ББСБ руу шилжсэн. Тэгээд манай захирал О- гэх хүнд машинаа ав манай байгууллагаас гарсан 8.500.000 төгрөгөө төлөөд асуудлаа шийдчих гэсэн өөрөө ямар ч хариу байхгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /xx 9-н 8-9/ зэрэг баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.О-ы өмгөөлөгч Н.Одонтуяагийн “шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгч Т.Н-гийн өмгөөлөгч Б.Цэрэндолгорын “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал гаргасныг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Г.О- нь Т.Н-тай бүлэглэн Лексус 570, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсээр байж Баялаг Мөнхөөдөө, ..., ... ХХК-д зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, компаний нэр дээр шилжүүлсэн гэж хуурамч гэрчилгээ үзүүлж, хохирогч нарт итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг бий болгон эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, зээлийн гэрээ, Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч, тээврийн хэрэгсэл өөр байгууллага, хувь хүний нэр дээр байгаа гэдгийг мэдсээр байж хэд хэдэн банк бус санхүүгийн байгууллага буюу ломбарданд барьцаалахдаа тэдгээрт өөрийн машин гэж итгэл төрүүлэхээр зүйлийг ярьж итгүүлэн мөнгийг нь авсан идэвхтэй үйлдэл нь эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх тээврийн хэрэгслүүдийг өөр байгууллагын барьцаанд байгаа, мөн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч гэдгийг нь мэдсээр байж барьцаанд тавьж мөнгө авсан санаа зорилго, тодорхой идэвхтэй үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Насалмаа, Г.О- нарт холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч нар нь машин зарж авсан мөнгүүдийг өөр хүмүүс авсан тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Н- нь бусдыг залилан мэхэлж олсон мөнгөө бусад этгээдүүдэд өгсөн гэх үйлдэл нь түүний энэ гэмт хэрэгт нь хамааралгүй юм.

Шүүгдэгч Т.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”,

Шүүгдэгч Г.О-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд мөн шүүгдэгч Т.Н- нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр өөрийн амьдарлаа залгуулж байсан тул шүүгдэгч Т.Н-гийн үйлдлийг залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Н- нь ганцаараа болон шүүгдэгч Г.О-той бүлэглэн гэрээгээр халхавчлан, зээлийн гэрээ байгуулж, хуурамч гэрчилгээ үйлдэн хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Г.О- нь шүүгдэгч Т.Н-тай бүлэглэн хуурамч бичиг баримт ашиглан хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Т.Н-, Г.О- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Т.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Т.Н-, Г.О- нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хохирлын тооцоогоор ... ХХК-д нийт 379.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд урьдчилгаа болон зээлийн хүүнд 182.809.101 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул 196.390.899 төгрөгийг шүүгдэгч Т.Насалмаагаас гаргуулж хохирогч П.Энхтүвшинбилэг /... ХХК/-д олгох,

Хохирогч Г.О-т нийт 12.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Н- нь урьдчилгаа 1.500.000 төгрөг өгсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Насалмаагаас гаргуулж хохирогч Г.О-т олгох,

Хохирогч Т.Э-д 22.500.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-гаас 22.500.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д олгох,

Хохирогч Г.Н- /... ХХК/-д нийт 70.000.000 төгрөгийн хохирол учирснаас хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-гаас 70.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Н- /... ХХК/-д олгох,

Хохирогч О.М- /... ХХК/-д нийт 26.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1.708.066 төгрөгийн хүү төлж, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-гаас 24.291.934 төгрөг гаргуулж хохирогч О.М- /... ХХК/-д олгох,

Хохирогч Л.Г- /... ХХК/-д 13.500.000 төгрөгийн хохирол учирсан ба урьдчилгаа 6.000.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-гаас 7.500.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Г- /... ХХК/-д олгох,

Хохирогч Э.Цэндсүрэн /... ХХК/-д 6.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд урьдчилгаа 680.000 төгрөг өгсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-гаас 5.320.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Цэндсүрэн /... ХХК/-д олгох,

Хохирогч М.Ө-т нийт 2.430.000 төгрөгийн хохирол учирсан ба 1.830.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Насалмаагаас 600.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ө-т олгох,

Хохирогч ... ХХК-д 2 автомашиний нийт 24.400.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч Т.Н- нь ганцаараа ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 17.000.000 төгрөг, Г.О-той бүлэглэн ... тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 7.400.000 төгрөг залилсан тул ... тээврийн хэрэгслийг барьцаалсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Н-гаас 20.700.000 төгрөг, шүүгдэгч Г.О-оос 3.700.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч З.Болор-Эрдэнэ /... ХХК/-д олгох,

... ХХК-д 3 автомашиний нийт 24.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Т.Н- нь 99-19 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 13.000.000 төгрөгийг залилсан үйлдлээс хүүнд 498.000 төгрөг төлж үлдэгдэл 12.502.000  төгрөг, 18-61 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан 6.000.000 төгрөг төлөөгүй, ... тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.О-той бүлэглэн залилаж 5.000.000 төгрөгөөс хохирол төлөгдөөгүй тул ... тээврийн хэрэгслийг барьцаалан залилсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Т.Н-гаас 21.002.000 төгрөг, шүүгдэгч Г.О-оос 2.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.А- /... ХХК/-д тус тус олгох,

Хохирогч Баялаг Мөндөөхэй ХХК-д нийт 30.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Н- нь хүүнд 2.100.000 төгрөг төлсөн үлдэгдэл 27.900.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Т.Н-, Г.О- нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Т.Н-гаас 12.900.000 төгрөг, шүүгдэгч Г.О-оос 15.000.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч М.Э- /.../-д олгох,

Иргэний нэхэмжлэгч Ж.О-д нийт 80.000.000 төгрөгийн хохирол учирсан ба 60.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Н- нь төлсөн гэж иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн тул үлдэгдэл 20.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Н-гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.О-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшлийн 40.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота ланд круйзер прадо 120 загварын 82-00 УБЦ   улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн битүүмжлэлийг чөлөөлж түүнд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын талаар баримтууд шүүхэд гаргаж өгөх санал гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн иргэний нэхэмжлэгч Ж.О-ы нөхөр гэх Г.Мягмаррагчаагийн данс руу 16.200.000 төгрөг шилжүүлсэн баримтыг эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн боловч тухайн баримтад заасан 16.200.000 төгрөгийн хохирол нь иргэний нэхэмжлэгч Ж.О-ы үлдэгдэл 20.000.000 төгрөгөөс хасах хохирол мөн эсэх нь эргэлзээтэй, Г.Мягмаррагчаа гэгч нь иргэний нэхэмжлэгч Ж.О-ы нөхөр мөн эсэх нь эргэлзээтэй, тухайн баримт нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн баримт байсан тул иргэний нэхэмжлэгчийн хохирлоос хасах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.      

Хохирол төлөх талаар шүүгдэгч Т.Насалмаагийн өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан ба энэ хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Н-, Г.О- нарыг гэм буруутай гэж үзсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н-, Г.О- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-д 7 жил 06 сар хорих, шүүгдэгч Г.О-д 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.О-ы өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял, шүүгдэгч Т.Насалмаагийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Т.Н-гийн хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, хохирогч нарын хохирлыг төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хорих ял, шүүгдэгч Г.О-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Насалмаад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 37 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 9919 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /хуурамч/ гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Дотоодын цэргийн ангийн 805 дугаар ангийн хашаанд байгаа, ...-ний эзэмшилийн 9919 УБЕ улсын дугаартай, Лексус 570 тээврийн хэрэгслийг худалдан борлуулж тэргүүн ээлжинд ..., иргэний нэхэмжлэгч Ж.О- нарын хохиролд тооцуулах, тухайн хохирлоос илүү гарсан нөхцөлд бусад хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Авто тээврийн Үндэсний төвөөс 44 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Т.Н-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2008 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн Н.Халиунд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Булган аймгийн Хишиг Өндөр сумын засаг даргад даалгаж,

 2015 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн Аманбекын Ахгүль, 2019 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн Аманбекын Аманбол нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тэдгээрийн төрсөн эцэг Ж.Аманбек /ТЯ-79092670/-ыг томилох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт 1805024121171, 1905000180281, 1706030701792, 1808055710152, 1908024960856, 1805063120704, 1805063110703, 2005003690529 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Н-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд,

              - Шүүгдэгч Г.О-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-г 06 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Н-д оногдуулсан 06 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-гийн урьд цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-гаас нийт 411.704.833 төгрөг гаргуулж 196.390.899 төгрөг хохирогч П.Энхтүвшинбилэг /... ХХК/-д, 10.500.000 төгрөг хохирогч Г.О-т, 22.500.000 төгрөг хохирогч Т.Э-д, 12.900.000 төгрөг хохирогч М.Э- /.../-д, 21.002.000 төгрөг хохирогч Б.А- /... ХХК/-д, 20.700.000 төгрөг гаргуулж хохирогч З.Болор-Эрдэнэ /... ХХК/-д, 24.291.934 төгрөг О.М- /... ХХК/-д, 5.320.000 төгрөг Э.Цэндсүрэн /... ХХК/-д, 7.500.000 төгрөг хохирогч Л.Г- /... ХХК/-д, 600.000 төгрөг хохирогч М.Ө-т, 20.000.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ж.О-д,

              - шүүгдэгч Г.О-оос нийт 21.200.000 төгрөг гаргуулж 15.000.000 төгрөг М.Э- /.../-д, 3.700.000 төгрөг хохирогч З.Болор-Эрдэнэ /... ХХК/-д, 2.500.000 төгрөг хохирогч Б.А- /... ХХК/-д тус тус олгосугай.     

  1.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 9919 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /хуурамч/ гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Дотоодын цэргийн ангийн 805 дугаар ангийн хашаанд байгаа, ...-ний эзэмшлийн 9919 УБЕ улсын дугаартай, Лексус 570 тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тэргүүн ээлжинд ..., иргэний нэхэмжлэгч Ж.О- нарын хохиролд тооцуулах, тухайн хохирлоос илүү гарсан нөхцөлд бусад хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
  2. Хэрэгт Авто тээврийн Үндэсний төвөөс шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 44-39 УБГ, 75-84 УБГ, 5738 УНХ, 15-21 УНН, 92-35 УНТ, 5171 УНН, 2991 СЭА, 78-40 УНУ, 53-65 УНА, 52-43 УБА, 58-13 УБА, 72-95 УБН, 17-69 УБВ, 77-85 УНР, 78-38 ОРХ, 58-93 УНР, 26-80 УНР, 66-29 УНН, 53-40 УНТ, 81-55 УНН, 98-84 УНТ, 75-59 УБЦ, 49-78 УБИ, 51-05 УНА, 08-57 УБК, 59-80 УБЕ, 04-59 ДГА, 79-50 УБӨ, 07-29 УБӨ, 38-39 СЭА, 00-77 ДГА, 67-40 УБӨ, 51-84 УНЛ, 10-65 УНУ, 68-35 УНС, 89-34 БНХ, 43-84 УБС, 83-30 УБС, 72-79 УНХ, 27-90 УБВ, 43-50 УНП, 36-85 УНО, 53-15 УНП, 25-47 УНЛ, 82-00 УБЦ тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг хүчингүй болгосугай.
  3. шүүгдэгч Т.Н-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2008 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн Н.Халиунд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Булган аймгийн Хишиг Өндөр сумын засаг даргад даалгаж, 2015 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн Аманбекын Ахгүль, 2019 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн Аманбекын Аманбол нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тэдгээрийн төрсөн эцэг Ж.Аманбек /ТЯ-79092670/-ыг томилосугай.
  4. Энэ хэрэгт 1805024121171, 1905000180281, 1706030701792, 1808055710152, 1908024960856, 1805063120704, 1805063110703, 2005003690529 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.О- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Т.Н-д урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н- цагдан хорих, шүүгдэгч Г.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

   ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

                                                           

Ц.ДАЙРИЙЖАВ